Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо

2024-12-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2024.11.30) боллоо.

“Өсвөр үе - Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна. Хүүхдүүдийн хийсэн видео зохиомжуудаас түүвэрлэн, хөтөлбөрийн нээлтийн үеэр үзүүлж сонирхуулав.

Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна. Тэднийг төлөөлөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч М.Мөнгөнцэцэг, нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Ж.Хантамир нар сэтгэгдлээ хэллээ. Сурагчид өөр өөрсдийн сургуулийн орчны эхүүл ахуй, аюулгүй байдалтай холботой тулгамдсан асуудлыг ярьж, “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт оролцох сэдэл, зорилгоо үе тэнгийнхэнтэйгээ хуваалцав.

Хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа анх 2021 онд хөтөлбөрийг эхлүүлж байхад хүүхдүүдийг улс төрд татан оролцуулах гэлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан бол эндээс хүүхдүүд тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлт, хувь хүний хөгжил, зөв амьдрах зэрэг өөртөө болон нийгэмд хэрэгтэй маш их мэдлэг, мэдээллийг авч, амьдарч буй нутаг, орондоо бусдыг манлайлж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг идэвхтэй хүмүүс болж буйг хараад олон нийтийн хандлага өөр болсныг онцлон дурдав. Өнгөрсөн гурван жилд хөтөлбөрт хамрагдсан 330 хүүхэд бүгдээрээ өөр хоорондоо найз болж, нөхөрлөсөөр байгаагийн зэрэгцээ улсын хэмжээний бүхий л сургууль, хүүхэд баачуудыг Улсын Их Хуралтай холбох гүүр болж буйг талархан тэмдэглэв. Тэрбээр өмнөх жилүүдийн өсвөрийн парламентчид ямар ямар сэдвийг судалж, шийдвэрлэсэн, тэдгээр нь хууль тогтоомж, бодлого шийдвэрт хэрхэн туссан талаар танилцуулж, энэ удаагийн хөтөлбөрт оролцогчдыг оролцуулбал манай улс нийт 500 шахам гишүүн бүхий өсвөрийн парламентын том сүлжээ бий болж, улам үр дүнтэй, нөлөөлөлтэй ажиллах боломж бүрдэнэ гэв.

Мөн НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан “Өсвөрийн Парламент-2024″-ийн оролцогчдод амжилт хүсч үг хэлэв. Тэрбээр, хүүхдийн эрхийн тухай товч дурдаж, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах болон оролцооны эрхүүд бүгд өөр хоорондоо уялдаатай, харилцан нөхцөлдөж байдгийг тайлбарлан ярьсан юм. НҮБХС-гаас хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуйн талаар манай улсын төр, засагтай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдан, 6-17 насныхны дунд хүний стрептококын халдварыг эрт илрүүлэг явуулж, илэрсэн тохиолдолд эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, сахуу, татрангийн болон 11 настай хүүхдүүдэд хийх хүний папиллома вирусын вакцинжуулалтыг дэмжих, сурагчдад эрүүл хооллолтыг сурталчлах аян, 6-18 насны сурагчдын эрүүл мэндийн дэвтрийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг товч танилцуулав. Мөн тус сангийн дэмжлэгтэйгээр “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг өрнүүлж, улсын хэмжээнд нийт 170 сургууль, дотуур байранд сарын тэмдгийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн суралцахуйг дэмжиж ажилладаг багш, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа суурин төлөөлөгч танилцуулгадаа дурдлаа.

“Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь тавив. Иргэний эрх, үүрэг парламентад яагаад чухал болох тухай илтгэлдээ тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө болон үндсэн ба журамт үүргүүд, дэлхий дахинд парламент хэрхэн үүссэн, ямар замнал түүхийг туулж, хэрхэн хөгжсөн, иргэдийг төлөөлөх, хууль тогтоох, хянах үүргийг хэрэгжүүлдэг парламентад иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо ямар байх зэргийг дурдаад, Монгол Улсын Их Хурал олон нийтийн оролцооны дэвшилтэт хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байгааг танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Буянтогтох суралцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар илтгэл тавив. Тэрбээр монгол хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа өвчлөлүүд, тэдгээрийн дотор шүдний эмгэг, сүрьеэгийн халдвар, таргалалт болон жингийн илүүдэл, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөв байдлын талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Япон Улс сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг 1957 онд, БНСУ 1967 онд тус тус баталснаар дундаж наслалт жил дараалан өссөнийг тэрбээр жишээлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг сургуулиар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэйг онцолсон юм.

Дараагийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Од” шүлгээр зохиомжилсон шинжлэх ухаан, танин мэдэхүйн эрэл хайгуулын чиг хандлагын талаарх богино хэмжээний видео шторкыг толилуулаад, өөрийн санаачлан хөгжүүлж буй олон улсын сансар судлалын “MARS-V” төслийн тухай танилцуулсан юм. Тэрбээр хүн төрөлхтөн хөгжлийн тав дахь үедээ орж, дэлхийгээс 54.6 км зайд орших Марс гарагийг “байлдан дагуулах” олон улсын хамтын ажиллагааны тухай хураангуйлан ярив. Манай улс энэхүү хамтын ажиллагаанд 17 дахь орон болж нэгдсэн бөгөөд Монголын говь нутаг Марс гарагийн экологийн онцлогтой хамгийн ойролцоо учир шинжлэх ухааны туршилт, сансар судлалын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн төв байх боломжтойг тэрбээр онцолж, агаар мандлын 37 000 метрт буюу Марсын агаар мандалтай ойролцоо хэсэгт хүргэж бөмбөлөг хөөргөн судалгаа хийж чадсан тухай болон Монголын эрдэмтэн, судлаач нар Марс гарагт ажиллах техник, тээвэрлэгчийг бүтээх олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлж буй тухай болон сансрын нисэгчдийн хэрэглэх хатаасан хүнсийг манай эрдэмтэд бэлтгээд байгааг бахархан дурдлаа.

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлтэд сургагч багш нарыг төлөөлөн Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, хөтөлбөрийн өмнөх жилүүдийн нийт оролцогчдыг төлөөлж “Өсвөрийн парламент 2023”-ын шилдэг оролцогч Л.Дүүрэнбилэг үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Citizen (197.210.79.159)
    I have learned the hard way that even the most seasoned investors can fall prey to malicious actors. When my Investment was stolen, I felt a sense of betrayal and anger. But then, I discovered this FINANCE TEAM, and their professionalism and unwavering commitment gave me a renewed sense of confidence. From the moment I reached out to this Finance Team, I was impressed by their attention to detail and their deep understanding of the Stock and real estate ecosystem. They listened patiently to my story and carefully analyzed the transaction history, leaving no stone unturned in their investigation. Throughout the recovery process, This Finance Teamkept me informed of their progress, providing me with regular updates and answering my countless questions with patience and understanding. Their unwavering dedication and determination gave me a sense of hope during a time of great uncertainty. To my astonishment, This Finance Team was able to recover a significant portion of my stolen Investment funds. Their ability to track down my stolen assets and outsmart the malicious actors who had taken them from me was nothing short of remarkable. I am eternally grateful to them for their exceptional service. They not only restored my financial well-being but also gave me back a sense of hope and trust. I highly recommend their services to anyone who has fallen victim to crypto theft. This Finance Team is a beacon of light in the darkness of Investment scams. Their expertise, professionalism, and unwavering commitment to helping victims of investments theft are truly unparalleled. If you have lost your investment to a fraudulent broker or investment scheme, do not hesitate to contact then: Email: financeinvestmentlegalteam@gmail.com
    2024 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    11 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    14 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    16 цаг 0 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    16 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    16 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    16 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    18 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    18 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    18 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    18 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    18 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК