Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын байгалийн нөөцөд нүд унагаж, олон жил ашиг хүртсэн “Трафигура” энэ удаад Монголоос холдохоор шийдсэн үү?

2024-12-02
0
ЖИРГЭХ

Монголын байгалийн нөөц дээр олон жил ажилласан газар  бол “Трафигура”. Тус групп сүүлийн хэдэн жилд нефтийн бүтээгдэхүүнээс эхлээд банк санхүүгийн салбар хүртэл хальж, Монголын эдийн засгийн гол гол судас руу дөхсөн хөрөнгө оруулалтыг хийх болсон юм. Ялангуяа Э.Жононбаяр Монгол дахь салбарыг нь хариуцах болсноор улс төрийн салбарт ч нэр нөлөөгөө шигтгэсэн аж. 

Тодруулбал, “Трафигура” групп аль 1998 оноос “Эрдэнэт”-ийн зэсийг зөөсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамгийн том, найдвартай таван түншийн нэгээр шалгарч явсан. Дараа нь Тавантолгойн ордын тээвэрт оролцохоор Монголын, Хятадын компаниудтаы гэрээлснээ олон улсад зарлаж байв. 2011 оны арванхоёрдугаар сард “…Түүхий эдийн аварга “Трафигура” Монгол дахь нүүрс, төмрийн төслүүдийг худалдан авч байна” хэмээн гаднын хэвлэлүүд бичиж байлаа.

Тухайн үед “…”Трафигура” компани 2011 оны эхний гурван улиралд 88.5 тэрбум долларын орлого олжээ. Энэ мөнгөө сайн ашиглаж байна. Тавантолгойн уурхайн нүүрсийг Хятад руу тээвэрлэхийн тулд Монголд нэгэн компанид хөрөнгө оруулалт хийсэн. Тус компани саяхан Бээжинд төвтэй “Origo Partners Plc” компанитай Монгол дахь нүүрс, төмрийн хүдэрт хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан” гэж байв.

Мөн гаднын хэвлэлүүд 2013 онд “…”Трафигура” Оюу толгойн ордыг ашиглах гэрээгээ зөвшөөрөв” гээд мэдээлж байлаа. Тэр жилийн сүүлчээр, арванхоёрдугаар сард “…Түүхий эдийн трейдер “Трафигура” Монголын Оюутолгойн томоохон уурхайн бүтээн байгуулалтын тодорхой бус хэсгийг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахын тулд санхүүжилт олгохоор тохиролцсон байна. Зэсийн баяжмал зэрэг олон төрлийн металлын зах зээлд худалдаалдаг “Трафигура” байгуулагдсанаасаа хойшхи 20 жилд анх удаа тайландаа уг гэрээ хэлэлцээрийн талаар дурджээ. “…Бид саяхан Монгол дахь Оюу толгой компанитай гэрээ байгуулсан. Бид баяжмалын үнэ мэдэгдэхүйц өснө гэж бодохгүй байна. Гэхдээ үнэ буурах магадлал бага” гэж байв. 

Тэгвэл 2024 оны аравдугаар сард гаднын мэдээллийн томоохон агентлагууд “…“Трафигура”-гийн Монгол дахь салбарынхан 1.1 тэрбум ам.долларын луйврын хэрэгт холбогдлоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой “…Covid-19 цар тахлын үеэр Монгол дахь “Лекс ойл” компанийн түншүүд хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүний дараа 2022 онд уг асуудлыг “Трафигура” дотоод хяналтаараа илрүүлсэн. Түүнчлэн “Трафигура”-ийн удирдлагууд 2023 онд салбарынхантай уулзахаар Монголд айлчилсан. Гэсэн ч асуудлыг шийдэж чадаагүй. Ингээд Монгол дахь хөрөнгө оруулалт нь алга болсныг ойлгосон” гэж мэдээлсэн. Мөн “…“Трафигура”-гийн Монгол дахь гол түнш “Лекс ойл” ХХК нь алга болсон 1.1 тэрбум долларын өрийг хүлээн зөвшөөрсөн” гэж байсан юм.

“Трафигура” ч албан ёсоор “…Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн. Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна. Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийсэн.

Түүнчлэн тус группын гүйцэтгэх захирал Жереми Уэйр ч албан ёсны мэдэгдлээрээ “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим ёс суртахуун байхгүй. Харин энэ тохиолдолд бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна” гэсэн нь анхаарал татав.

Монголын байгалийн нөөцөд нүд унагаж, олон жил ашиг хүртэж ирсэн “Трафигура” энэ удаад Монголоос холдохоор шийдсэн бололтой. Америкт болсон никелийн хэрэгт түнш нь, Ангол дахь авлигын хэрэгт үүсгэн байгуулагч нь холбогдох зэргээр тус компани нэр хүнддээ олон цохилт авч байна. Тэдгээр хэрэгт ямар нэг сөрөг байр суурь илэрхийлээгүй байна. Харин Монгол дахь салбарынхаа 1.1 тэрбумын асуудлын талаар шуудхан л “…Монгол дахь үйл ажиллагаанаас тусдаа асуудал” гэсэн нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Гэвч Монгол дахь үйл ажиллагааных нь талаар гаднын хэвлэлүүд

“…Монголын шатахууны бизнес нь импортын янз бүрийн түлшийг хольж, бэлэн мөнгөний хомсдолд орсон орон нутгийн нүүрс, түлшний уурхайнуудад зээлээр өгч мөнгө олдог нь “Трафигура” компанид өндөр ашиг авчирсан” гэж бичиж байна.

Үүнээс гадна саяхан “Лекс ойл” компани нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд томоохон агентлагуудад мэдээлжээ. Эндээс үүдээд “…”Лекс ойл” буюу Э.Жононбаяр нар “…600 сая ам.долларыг түншүүддээ алдсан гэдгээ баримтаар нотолсон бололтой. Харин “Трафигура”-гийн 500 сая долларыг яаснаа манай “жонон” юу гэж тайлбарласан бол” гэцгээгээд эхэллээ. Учир нь “Лекс ойл” компаниас зээл аваад алга болсон түншүүд нь бас л тэдний хамаарал бүхий компаниуд байх вий” гэж буй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 7 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    11 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 20 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 46 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    14 цаг 36 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 58 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 44 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    15 цаг 59 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 8 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    16 цаг 21 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    16 цаг 25 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    16 цаг 34 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 7 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 11 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    18 цаг 20 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    18 цаг 24 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    18 цаг 24 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    18 цаг 28 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    18 цаг 41 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК