Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын Ротаричууд хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэний 30 жилийн ой тохиож байна

2024-11-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн тэгш ой 2024-2025 оны Ротарийн жилд тохиож байна. Түүхэн цаг хугацааг тэмдэглэн өнгөрүүлэх их ажлын нээлтийг 2024 оны 11-р сарын 23-нд Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Хатагтай Стефани Урчик Монгол улсад зочилсон энэ өдрөөр эхэлж, Монголын Ротари клубуудын 30 жилийн хугацааны түүхэн ололт, амжилтыг харуулсан үзэсгэлэнг 11-р сарын 23-30-ний өдрүүдэд Чингис Хаан Үндэсний музейд гаргаж олон нийтэд толилуулж байна.   


1995 онд Монгол Улсад анхны Ротари клуб “Улаанбаатар Ротари” нэртэйгээр байгуулагдаж, энэхүү 30 жилийн хугацаанд 22 Ротари клубийн 500 гаруй идэвхтэй гишүүнтэй, 14 Ротаракт клубийн 400 гаруй бүртгэлтэй залуучууд, 23 Интеракт клуб—д сургуулийн насны 700 гаруй сурагчид хамрагдаж нийт Монголын Ротари гэр бүл өнөөдөр 1600 гаруй дэмжигчидтэй томоохон байгууллага болжээ.

No description available.

Энэ хугацаанд Монголын Ротаричууд Олон Улсын Ротари Сан, гадаад орны эгч дүүс клуб, дэмжигч гишүүд, хамтрагч нарын хамтаар нийт 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөрүүдийг эх орондоо хэрэгжүүлсэн байна.

Ротаричууд “Энх тайвныг бэхжүүлэх, эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, цэвэр усны хангамжийг сайжруулах, суурь боловсролыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” гэсэн үндсэн 7 чиглэлээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. 

No description available.

Үйл ажиллагааных нь үндсэн чиглэлүүдийн хүрээнд 2005 оноос хэрэгжүүлсэн “Монголоо Ойжуулья” /Keep Mongolia Green/ төсөл 5 аймагт, 300 гаруй хүүхдийн зүрхний мэс засал, бөөрны чулуу бутлах лазерын тоног төхөөрөмж, компьютерийн анги танхимууд, сургуулийн номын сан, ариун цэврийн өрөөны засвар, шинэчлэлт, ундны усны худаг, баррел үсгийн төхөөрөмж, нярайн скрийнинг аппарат, залуучуудад мэргэжлийн боловсрол олгох олон улсын сургалт, оюутан солилцооны хөтөлбөр зэрэг олон  чухал төслүүд амжилттай хэрэгжжээ.   

Монголын Ротари Хөдөлгөөний санаачлагч, анхдагч, Улаанбаатар Ротари клубийн үүсгэн байгуулагчдын нэг Ч.Ганболд сэтгэгдлээ хуваалцсан юм.

No description available.

Тэрээр “Бидний хэдэн залуу Монголд Ротари клуб байгуулах ёстой юм байна, олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөнөөс ангид явж болохгүй юм байна гэж ойлгоод анхны Улаанбаатар Ротари клубыг байгуулж байсан юм. Тухайн үед нарийн зүйлийг нь мэдэхгүй ч олуулаа байвал ядарсан, хэрэгцээтэй байгаа хүмүүст туслаж, олон үйлсийг хамтарч хийж болох юм байна гэдгийг мэдэж байсан. Тэр бүр  засаг төрийн хийж хүрэхгүй  байгаа салбарт очиж туслаад, өөрсдөө санаачлаад, түүчээ нь болоод явах боломж байдаг юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон юм.

No description available.

Олон улсын Ротари бол асар том гэр бүл. Бид Монголд Ротари байгууллагыг үүсгэн байгуулсанаар дэлхийн хэмжээний том гэр бүлийн нэг хэсэг нь болсон. Гэхдээ бид ганц урсгалтай зам биш. Бид дэлхийд болж байгаа үйл явдалд бололцооныхоо хэрээр тусалдаг. Тухайлбал, Японд газар хөдлөлт боллоо гэхэд монголчууд бид тусалдаг. Дэлхийн аль нэг улс үеэр усанд автаад ард иргэд нь зовж байхад бид туслаад, нэг хэсэг нь болоод явдаг.

No description available.

Олон улсын Ротарийн Ерөнхийлөгч Стефани А Урчик: Өнөөдөр бид 30 жилийн өмнө Монголд ирсэн гайхамшигт агшныг тэмдэглэж байна. Монголын 22 клуб дэлхийд ид шидийг бүтээж байгаа бүх клубуудын нэг хэсэг билээ. Ротарийн ид шид яг энд, та бүгдийн клубт болдог. Төсөл хэрэгжүүлэх, шинэ гишүүн элсүүлэх, Ротари санд хандив өгөх гээд тэр бүхэн ид шидийг бүтээж байна гэсэн үг.  

Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн Захирагч Найжил Ло:  “Ротари бол нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л төслүүдийг дэмждэг. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарт илүү анхаардаг. Тэр дундаа нярайн эндэгдэл, эх хүүхдийн эрүүл мэнд чиглэл рүү анхаардаг нь Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжиж цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилготой байдаг. Мөн байгаль орчны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, байгаль орчны чиглэлд маш олон мод тарьж ургуулсан байна. Энэ нь Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгын хүрээнд томоохон хувь нэмэр гэж харж байгаа.

No description available.

Монгол Улсын хувьд цаашдаа гишүүнчлэлээ өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна, мөн  төсөл хөтөлбөрөө ч илүү өргөн цар хүрээтэй хэрэгжүүлсээр байна гэдэгт эргэлзэхгүй байна, учир нь төсөл хөтөлбөр болон гишүүнчлэл нэмэгдсэнээр илүү олон хүн Ротари хөдөлгөөнд нэгдэж, илүү их нөлөөллийг бий болох боломжтой болно гэсэн үг”.

Цаашдаа Монголын Ротари клубүүд бие даасан Дүүрэг болох дүүрэн хүсэлтэйгээр 30 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Дүүрэгт харьяалагдах нийт клубын тоо 50 болж байж  Дүүрэг болох шаардлагыг хангадаг ба одоогоор 22 Ротари клубтэй Монгол Улс Хонконгийн 3450 Дүүрэгт харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

No description available.

Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагад нэгдэх Монголын  Ротари клубуудын тоо улам олон болж хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг илүү хэрэгцээтэй газар нь бүр олон хүнд хүргэх цаг удахгүй ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

No description available.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    11 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    14 цаг 37 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 45 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    16 цаг 0 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    16 цаг 22 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    16 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    16 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    18 цаг 21 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    18 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    18 цаг 25 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    18 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    18 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК