Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТӨК: Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй цогц шинэчлэл

2024-11-27
0
ЖИРГЭХ

Байгалийн баялгаа дахин хуваарилах Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжиж буй бодит жишээ нь “Эрдэнэт үйлдвэр” болж байна. Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр байж болох хэмжээнд бүсээ чангалчихаад байгаа” хэмээв. Зэсийн баяжмалын агуулга нь жил ирэх бүрт багасаж буй тус үйлдвэр энэ жил 900 сая ам.доллараар улсын валютын нөөцийг зузаатгаж, цэвэр ашгийнхаа 34%-ийг Хуримтлалын санд төвлөрүүлэх даалгавартай.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар төрийн өмчит уул уурхайн компаниудын шинэчлэлийг үргэлжлүүлэх буюу 2 дахь шатны шинэчлэлийг эхлүүлэх тогтоол баталсан. Энэхүү шийдвэр “Эрдэнэс монгол” нэгдлийн хэмжээнд геологи, хайгуулыг идэвхжүүлэх, засаглалын ил тод байдлыг сайжруулах, зардлаа бууруулж, аж үйлдвэржилтийг бий болгоход чиглэсэн гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр онцлов.

Тус үйлдвэр нэгдлийн хэмжээнд институт болон материаллаг баазын хувьд бэхжиж бие даасан тул “Эрдэнэс монгол”-ын стратегид туссан аж үйлдвэржилт, технологийн тусламжтай засаглалын ил тод байдлыг сайжруулах шинэчлэлүүд өрнөж эхэлжээ. Энд хэрэгжиж буй ажлуудыг бусад төрийн өмчит уул уурхайн компани, цаашлаад төрийн байгууллагуудад ч нэвтрүүлэх боломжтой. 

Хиймэл оюун ба “төрийн амазон” 

Үйлдвэрийн дата төв дээр 2023 оны 6 дугаар сараас хиймэл оюунд суурилсан худалдан авалтын TenderEval 1.0 системийг сургаж эхэлжээ. Уг системийг “Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагааны нэгдсэн удирдлагын ERP системтэй хамт нэвтрүүлж буй бөгөөд нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төрийн худалдан авалтын tender.gov.mn, тоон гарын үсгийн GSign болон онлайн уулзалтын Zoom платформтой нэгтгэгдэн, тендэрийн бичиг баримтыг одоогоор хүний оролцоотой үнэлж байгаа ч жилийн дараа өөрөө үнэлэх хэмжээнд сургаж байна.

"Цаашдаа гааль татварын нэгдсэн систем болон тендэр шалгаруулалтад шаардлагатай төрийн мэдээллийн системүүдтэй холбогдох нь чухал. Тендэрт оролцогч төрөөс авах үндсэн мэдээллүүдийг өгөх шаардлагагүй болж, тухайн бараа үйлчилгээтэй холбоотой мэдээллийг л захиалагч талд бүрдүүлж өгнө” гэдгийг “Эрдэнэс монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт онцлов. 

TenderEval 1.0 систем 2 жил суралцаад ойрын жилүүдэд нэгдлийн хэмжээнд нөөцийн удирдлага, үйл ажиллагааны ERP системтэй холбон нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцүүлэн байнгын хэрэглэдэг өдөр тутмын буюу стандарт бараа бүтээгдэхүүнд зориулан онлайн худалдааны системийг давхар хөгжүүлж байгаа юм байна. Нэгэнт хэрэглэх нь тодорхой, нийлүүлэгч нь тодорхой энгийн бараа бүтээгдэхүүнд тендэр зарлаж, бичиг цаас болж байснаас технологийн тусламжтай бүтээмжийг сайжруулж, хүний оролцоог багасгах шийдэл нь “төрийн амазон” систем байх аж. Худалдан авалтыг цахимжуулж, бүртгэлжүүлж, ил тод болгох нь үндсэндээ нэгдлийн бүрэлдэхүүн компани, хувийн хэвшил хоорондын бэлтгэн нийлүүлэлтийг илүү үр ашигтай болгож, илүүдэл, шахааны бараа бүтээгдэхүүнийг агуулахад хадгалахаа болих тухай ойлголт юм.

Эрдэнэтийн ҮТП-н дэд бүтэц 90 хувьд хүрчээ 

Зөвхөн олборлоод экспортлох бус дунд нь боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үр шимийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах нь хамтарсан Засгийн газрын гол зорилтуудын нэг. Тиймээс “Эрдэнэс монгол” нэгдэл стратегийн 6 ордоо түшиглэн үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) байгуулахаар зорьсны нэг нь Эрдэнэтийн ҮТП. Г.Ёндон захирлын мэдээлснээр ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 90%-тай байгаа юм байна.

Тэрбээр “Төмөр замын бүтээн байгуулалтыг хүлээлгэж өгөх санал гүйцэтгэгч компаниас ирсэн. Авто замын ажил 60% орчим явж байна. Усан хангамжийн ажил ч төлөвлөгөөнийхөө 50%-ийг давсан, цахилгаан хангамжийн хувьд зураг төслөө боловсруулж, магадлангаа хийлгэсэн. 2025 онд энэ ажлуудаа дуусгана. Одоо тендэрээ зарлахаар ажиллаж байна” гэлээ.

Эрдэнэтийн ҮТП-ийн нийт хөрөнгө оруулалт 914 сая ам.доллар гэж тооцоолсон бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр”-ээс 226 тэрбум төгрөгийг зарцуулжээ. ТЭЗҮ-д тусгаснаар зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр жилд 560 мянган тонн баяжмалыг боловсруулж 120 гаруй мянган тонн катодын зэс үйлдвэрлэснээр борлуулалтын орлого 100 сая ам.доллараар нэмэгдэх тооцоог 2013 онд ЖАЙКА хийсэн байдаг аж. 

С.Наранцогт “катодын зэс экспортлох нь зах зээл, тээвэр ложистик, үнэ цэнийн хувьд ч давуу байдал үүснэ. Үүнээс гарах үр ашгийн төрд ногдох 34%-ийг ард иргэдийнхээ нэрийн данс буюу Хуримтлалын санд хуримтлуулж эхэлсэн. Тэгэхээр энэ төслүүдийн үр ашгийг шууд болон шууд бусаар ард иргэд хүртэх боломж бүрдэж байна” гэв.

Нэмж мэдээлэхэд, Эрдэнэтийн ҮТП-д 10 гаруй төрлийн өнгөт төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд 1300 орчим ажлын байр шинээр бий болгож, 1.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой байна гэж тооцжээ. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-т ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнд нь ҮТП-т ажиллах боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэж байгааг Г.Ёндон захирал хэллээ.

Зардлаа бууруулах алхмууд

Төрийн өмчит компаниудын зардлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлж буй ажлууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд эрчим хүчний зардал дээр илүү тод ажиглагдаж байна. Энэ онд нийт зардал 3.1 их наяд төгрөг болох хүлээлттэй байгаа бөгөөд үүн дотор 12%-ийг эрчим хүч эзэлж байна. 11 дүгээр сарын 15-аас эрчим хүчний тариф нэмэгдсэн нь цаашдаа энэ төрлийн зардал дарамт болж ирнэ. Үйлдвэр дизель түлшний хэрэглээг халахаар зорьж буй нэг алхам нь автомашинаа цахилгаан болгох ажлыг эхлүүлжээ. Мөн хоёр ч удаагийн томоохон өргөтгөлөөр бутлуур, тээрмийн хүчин чадлаа сайжруулж шинэчилсэн. Энэ нь нэг талаас цахилгаан эрчим хүчний зардал өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй давтамж хувиргагч, ил уурхайд конвейр тээвэр нэвтрүүлэх гээд аль болох эрчим хүчний хэмнэлттэй шийдэл рүү явж байна.  

Конвейр тээвэр 2025 оны 8 дугаар сард ашиглалтад орох бөгөөд ил уурхайн зардлыг 20% бууруулах тооцоотой байна.Цаашдаа ҮТП ашиглалтад орвол үйлдвэрийн хоногийн эрчим хүчний хэрэглээ 200 МВт давах тул зарим хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах эрэл хайгуул хийж эхэлсэн байна.

Тус үйлдвэрийн бараа материалын худалдан авалт 650 тэрбум төгрөг бөгөөд дийлэнх нь импортын хангамж юм. Гэхдээ энэ зардлын тодорхой хэсэг дотооддоо үлддэг болжээ. Тухайлбал, эмульсээ өөрсдөө үйлдвэрлэдэг бол удахгүй Төв аймагт ашиглалтад орох хүхэрт натрийн үйлдвэрээс зарим бараагаа хангана гэдийг холбогдох эх сурвалжууд хэлж байна.

“Үндсэн зардлын 70 орчим хувь нь татвар төлбөр, тээвэр, цахилгаан эрчим хүч, элэгдлийн гэх мэт биднээс үл хамаарсан зардал эзэлдэг. Үүнийг бид удирдах боломжгүй. Харин өөрсдөөс хамаарах үлдсэн 30 орчим хувийн зардлаа бууруулахад бид төвлөрч ажиллаж байгаа” гэж Г.Ёндон захирал ярилаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    11 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    14 цаг 37 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 45 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    16 цаг 0 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    16 цаг 22 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    16 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    16 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    18 цаг 21 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    18 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    18 цаг 25 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    18 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    18 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК