Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан

2024-12-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн ахлах инженер Б.Содбаатартай ярилцлаа.   

-Метро бол маш том инженерийн байгууламж.  Энэ төслийг амжилттай явуулах суурь судалгааны ажлууд ямар түвшинд хэрэгжиж байна?

-Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн. Хамгийн эхний ажил бол тухайн газар шорооны шинж чанарыг судлах геотехникийн судалгааны зориулалттай геологийн өрөмдлөгийн ажил байдаг. Өрөмдлөгийн явцад усны судал таарч их хэмжээний ус өрөмдлөгийн машин техник рүү орох зэрэг  эрсдэлтэй учир усны судалгаа буюу гидрогеологийн судалгааг анхлан хийсэн. Төслийн хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж талбайг нөхөн сэргээлээ. Өрөмдлөгийн талбай дээр тусгай зөвшөөрөл бүхий монгол туслан гүйцэтгэх компани ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” компанийн инженерүүд чанарын шаардлага, хяналт тавьж ажилласан. Дээрх судалгааг трассын нийт уртад хийснээр ямар хөрстэй, ямар бүтэц, шинж чанартай газар шороон дундуур бид барилга байгууламжаа барих боломжтойг мэдэж авч байна гэсэн үг.

-Хөрсний шинж чанарыг тодорхойлсны дараа ямар ажил эхлэх вэ?

-Нийт 42 цэгт, 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж 1.5 метр тутамд дээж авсан. Энэ нь нэг цэгээс 60 дээж авсан гэсэн үг. Тухайн дээжид лабраторийн шинжилгээ хийснээр хурдас давхаргын хил зааг, тухайн хэсгийн ширхэглэлийн бүрэлдэхүүн гэх  мэт олон үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хамгийн чухал нь уян налархайн коэффициентийг тодорхойлж чадах юм. Энгийн үгээр тайлбарлавал, газрын гүнд нүх ухвал дээр байгаа хэсэг нь хүндийн жингээр суулт өгнө. Тухайн суултыг эсэргүүцэх чадварт нөлөөлөх хөрсний шинж чанарын үзүүлэлтийг мэдэж авна гэсэн үг.

Тус шинжилгээний үр дүнд тулгуурлан туннелийн нүхийг ухах машины төрлийг (Tunnel Boring Machine-TBM) сонгодог. Туннелийн машин нь урдаа араа шүдтэй, 1000 орчим тонн жинтэй, 200-300 метрийн урттай төхөөрөмж юм. Slurry shield TBM, Earth pressure balance TBM гэх хоёр төрлийн туннелийн нүх ухах машин байдаг. Улаанбаатар хотын хөрсний шинж чанар нь туннель барьж байгуулахад тохиромжтой буюу итгэлцүүрийн коэффицент 23-аас дээш гарсан. Тохиромжтой шинж чанартай хөрсөн дундуур туннелийг барьж байгуулах учраас Earth pressure balance TBM буюу “Хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин”-ыг сонгож байгаа. Урьдчилсан байдлаар 11 ширхэг туннелийн машинаар богино хугацаанд ухаж дуусгахаар төлөвлөж байна. Трассын дагуу газрын хөрсний даацын мэдээллийг авч дүн шинжилгээ хийж, хөрсний даацад тохируулж метроны туннелийн байгууламжийг төлөвлөнө.

-Туннелийн байгууламж гэж цогцоороо юуг хэлж байна вэ? Нүхлэх болон ханыг бэхлэх ажил хэрхэн явагдах талаар сонирхуулаач...

-Туннелийн өрөмдлөгийн машин нь ухах, сегментээр бэхлэх ажлыг шууд давхар гүйцэтгээд явдаг давуу талтай технологи. Сегмент гэдэг нь туннелийн дотор ханыг бэхлэх угсармал төмөр бетон бүтээцийг хэлж байгаа. EPB TBM буюу хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машины урд буюу араа шүдтэй хэсэг газрыг нүхэлж байхад гарсан шороог зөөвөрлөх, бетонон ханыг бэхлэх ажлууд нарийн дэс дараатай шууд ар араасаа хийгдээд явдаг. Туннелийн байгууламжийг дээр дурьдсанаас гадна агааржуулалтын, ус зайлуулах систем гэх мэтчилэн олон төрлийн инженерийн байгууламжийн хоршил, иж бүрдэл гэж ойлгож болно. Одоогоор туннелийг 7.3 метр диаметртэй хийхээр төлөвлөөд явж байгаа ба EPC гүйцэтгэгч шалгарсны дараа нарийвчилсан зураг төсөл боловсруулаад туннелийн диаметрийг эцэслэн шийднэ. Туннелийн диаметрийн үзүүлэлтээс шалтгаалаад ханын зузаан өөр өөр байдаг ба диаметр нь томрох тусам нэмэгдэх үндэс болдог.  

-Толгойтоос Амгалан хүрэх метроны шугамыг 11 километр ил, 6.6 км далд байхаар төлөвлөсөн ч бүхэлдээ далд байхаар өөрчлөгдсөн. Энэ тухайд?

-Анх Жайкагийн 2013 оны ТЭЗҮ дээр хотын төв хэсэгт газар доогуур буюу далд, хотын баруун, зүүн хэсэгт ил гэх төлөвлөлттэй байсан. Метроны шугамыг газар доогуур явуулахад өртөг өндөртэй ч, давуу талууд бий. Жайкагийн анхны төлөвлөлт нь хотын төв хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй газруудад далд, хөдөлгөөний эрчим бага, сийрэг газруудад газрын дээгүүр, гүүрэн байгууламжаар анх төлөвлөж байсан. Харин зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” ХК-ийн мэргэжилтнүүдийн зүгээс 11 жилийн өмнөхөөс Улаанбаатар хотын төлөв байдал эрс ондоо болсон байна гэж үзсэн. Метроны шугамыг ил барихаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, нөгөөтэйгүүр маш том гүүрэн байгууламж баригдах учраас одоо ашиглаж байгаа авто замуудын зорчих хэсгийн эгнээ цөөрөх, дулааны болон цэвэр усны шугам зэрэг инженерийн шугам сүлжээнүүдийг нүүлгэн шилжүүлэх зардлууд их гарахаар байсан. Түүнтэй холбоотой төслийн хэрэгжих хугацаа уртсах эрсдэл харагдаж байгаа учраас 100 хувь газар доогуур болгон төлөвлөж байгаа.

-Метро барьж байгуулахтай холбоотой хийгдэх ажлаас сонирхуулаач. Галт тэрэгний засварын газар буюу Депо, өртөөг хэрхэн шийдэж байгаа вэ?  

-Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх ба нэг депотой байна, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барина гээд нарийн тооцоолол төлөвлөлт хийж байгаа. Түүнчлэн барилга угсралтын үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хэвийн зорчих хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саарах нь тодорхой. Тухайн хугацаанд бөглөрлийг гааруулахгүйн тулд зохион байгуулалтуудыг хийгээд төлөвлөлтүүд дээрээ анхаараад явна.

-ТЭЗҮ-ийн эцсийн тайлан хэзээ бэлэн болох вэ?

-Геотехникийн судалгаа, тээврийн эрэлтийн судалгаа гэх мэт маш олон судалгааны ажлуудыг хийж байж эцсийн тайлангаа гаргана. ТЭЗҮ-ийн эцсийн тайланг  нэгдүгээр сарын 20-нд бэлэн болгож, Барилгын хөгжлийн төв, Зам тээвэр хөгжлийн төвийн “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-өөр орж хэлэлцүүлж санал, шүүмж авч магадлалд орно. Хоёрдугаар сарын 04-нд тендэрийн II шатыг зарлах учир ирэх сарын 20-нд эцсийн тайлангаа гаргаад, 14 хоногт батлуулахаар төлөвлөөд байна.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 23 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 49 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 0 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 27 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 37 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 9 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 26 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 31 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 43 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК