Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ

2024-12-26
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр, 10 цаг 07 минутад эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсны дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 87 гишүүний 83.9 хувь нь дэмжив. Иймд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг Улсын Их Хурлын 76 гишүүн дэмжиж, харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалтад оролцсон 89 гишүүний 83.1 хувь нь дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Жамсрангийн Самбуу Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1895 оны 6 дугаар сарын 25-нд мэндэлжээ. Тэрээр 1903 онд нутгийн сайн бичээч Дугарсүрэн гэж хүнд шавь орж гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болж, 1950 онд Намын шинэ хүчний сургуульд суралцаж төгсжээ. Жамсрангийн Самбуу 1912 оноос Нийслэл хүрээний Түмтийн өртөөнд улаач, 1921 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээч, 1923 оноос Ардын Засгийн газрын Сангийн яаманд гутгаар зэргийн нягтлан бодогч, 1926 оноос тэргүүн зэргийн нягтлан бодогч түшмэл, 1928 онд эрхэлсэн түшмэл, 1930 оноос Богдхаан уулын (одоогийн Төв аймаг) аймгийн дарга, 1931 оноос Өмнөговь аймгийн дарга, 1932 оноос тус аймгийн шүүхийн даргаар ажиллаж байв. 1934-1937 онд Мал тариалангийн яаманд хэлтсийн дарга, 1937-1941 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д (хуучин нэрээр) суух Бүрэн эрхт төлөөлөгч, 1941-1946 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1946-1950 онд онд Гадаад явдлын яамны Алс Дорнодын хэлтсийн дарга, 1950-1952 онд БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1952-1953 онд Гадаад яамны орлогч сайд, 1953-1954 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллажээ.

Тэрээр 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дарга, 1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар удаа дараа сонгогдон ажиллахдаа түүний санаачилгаар улсын хөгжил дэвшилтэй холбоотой олон чухал шийдвэр гарсан байна.

Үүнээс үзэхэд, Жамсрангийн Самбуу нь Монгол Улсын төрийн анхан, дунд, дээд шатны албыг 60 жилийн турш ээлж дараатай хашсан, эх орныхоо хөгжил дэвшил, гадаад харилцаанд бодитой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, дипломатч хүн юм.

Жамсрангийн Самбуу 1935, 1937, 1943, 1945, 1958, 1961, 1965, 1971 онуудад “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал”, “Малчдад өгөх зөвлөгөө”, “Малчин ардын амьдрал ахуй, хэв заншлаас” зэрэг 12 бүтээл туурвисан нь манай эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуй эрхлэгчдэд өдгөө ч үнэ цэнтэй гарын авлага хэвээр байна.

Монголын Улсын төрийн тэргүүн байсан Жамсрангийн Самбуугийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1968) цол хүртээж, Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа, мөн зарим гадаад орны төрийн дээд шагналуудаар шагнасан бол түүний мэргэн ухаан, төрийн ажлын арга туршлага, ур чадварыг нь ард түмэн үнэлж “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндэтгэн нэрлэдэг байжээ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан манай орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх үйлсэд түүний оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах зорилгоор “Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Ганбаатар, Б.Батбаатар нар төслийг хэлэлцэхийг  асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлын талаар болон Ж.Самбуугийн мал аж ахуйн талаарх ном, бүтээлийн дахин хэвлүүлэх эсэх талаарх асуултад С.Эрдэнэболд хариулахдаа “Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийнхээ өвийг түгээн дэлгэрүүлэх нь улс орны хувьд чухал. Ойг тэмдэглэх хүрээнд  Ж.Самбуугийн ном, гар бичмэл болон холбогдох баримтуудыг эмхэтгэх хэвлүүлэх, улмаар баримтат нэвтрүүлэг, кино бүтээхээр төсөлд тусгасан. Мөн гадаад харилцаатай холбоотой, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээрх, төрийн хүний ёс суртахуунтай холбоотой эрдэм шинжилгээний цогц хурлуудыг хийхээр төлөвлөсөн. Зардлын тодорхой хувь төсвөөс, үлдсэн нь нутгийн зөвлөл болон хувь хүмүүсийн хандив, Ж.Самбуугийн нэрэмжит сан гэх зэрэг олон талаас бүрдэнэ. Түүний ном, бүтээлийг цахим хувилбараар хэвлүүлэхээр төлөвлөөд, мэдээллүүдийг нь шинэчлэхээр академич А.Бакей тэргүүтэй эрдэмтдийн баг ажиллаж байгаа” гэлээ. Мөн тэрбээр Ж.Самбуу нь АИХ-ын тэргүүнээр 18 жил ажиллаж байсныг тодотгож байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 95 гишүүний 56 нь “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна.

Энэ маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулсан. Тус Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав. Төсвийн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны  хуралдаанаараа тус дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсний чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өдгөөгөөс хоёр жилийн өмнө гурван асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлсний нэг нь энэ хэмээн тайлбарласан. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоорх санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 97 гишүүний 51.5 хувь дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул  “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцож, Д.Амарбаясгалан дарга тогтоолын эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Үүгээр чуулганы хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.83.150)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК