Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2025: Шинэ оны зорилгоо хэрхэн эмх цэгцтэй ТОДОРХОЙЛОХ вэ?

2025-1-06
0
ЖИРГЭХ

Хүн аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг жилийн хэдийд ч эхлүүлж болох ч шинэ он гарахтай зэрэгцэн эхний алхмыг хийх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь шинэ оны мөч тоологдож эхлэхэд аливаа алдаа, түйтгэрээ мартаж бүхнийг шинээр эхлүүлэх эрч хүч ордог. Харин жилийн төлөвлөгөөг хэрхэн яаж эмх цэгцтэй гаргах талаар тэр бүр боддоггүй. Толгойд эргэлдэж буй олон зорилго, хүсэлтүүдээ ангилж ялган, шат дараатай алхмуудыг хийх нь зүйтэй юм. Тиймээс бид та бүхэндээ нэг жилийн төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй гаргаж түүндээ хүрэх зөвлөгөөг хүргэж байна.


Судалгаагаар хүмүүсийн 45 хувь нь шинэ оны зорилгоо тодорхойлдог ба оны эцэс гэхэд тэдний ердөө найман хувь нь зорьсноо биелүүлж чаддаг болох нь тогтоогджээ. Мэргэжлийн сэтгэлзүйч болон бизнес эрхлэгчид оны төлөвлөгөөг гаргахдаа дараах зөвлөгөөний агуулгад санал нэгддэг байна. Сүүлийн хоёр жилийн цар тахал хүмүүсийн амьдрал, төлөвлөгөөнд багагүй саад учруулж буй. Гэхдээ л бид аливаа зорилтоо хойш тавилгүй нөхцөл байдалд тохируулан төлөвлөж хувийн хөгжил, амжилт болоод амьдралын чанар, таатай нөхцөлөө ахиулах нь юу юунаас илүү чухал юм.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХОД УЧИР БИЙ – ТАНЫ ҮНЭТ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

How to Create Successful New Year's Resolutions

Нэг жилийн хугацаанд хийх зорилгуудаа тодорхойл. Гэхдээ зорилгоо дур зоргоороо бүү тавь. Зарим хүн бодит байдалд төдийлөн нийцэхгүй зорилго тавьж алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд биелэх боломжгүй зорилго тавьж, өөрийгөө хэт дарамтад оруулж, эргээд өнөөхдөө хүрч чадахгүй тохиолдолд шантрах, дахин оролдож үзэх хүсэл тэмүүлэлгүй болох нь бий. Тиймээс бодит нөхцөл байдалд суурилсан зорилго тавих нь чухал.

Мөн зорилго амжилттай тавихын нэг хэсэг нь та юу хийхийг хүсэж байгаагаас илүүтэй хэн болохыг хүсэж буйгаа тодорхойлох явдал юм. Эхлээд өөрийн үнэт зүйлээ тодорхойлоорой. Таны амьдралд юу чухал болохыг гэрээ цэвэрлэж байхдаа, замд түгжирч явахдаа эсвэл ажлын алжаалаа тайлан амарч байхдаа гээд тайван орчинд эргэцүүлэн бодоорой. Үнэт зүйлс бол бидний амьдралдаа эрхэмлэдэг үндсэн нэгжүүд ба тэдгээрийг хамгийн чухлаас нь эхлэн жагсаагаарай.  Олон хүн зорилгоо тодорхойлохын өмнө өөрсдийн үнэт зүйлсийг эргэцүүлэхээ мартдаг. Тиймээс таны үнэт зүйл болон зорилго хоёр хоорондоо нягт уялдаатай байх ёстой.

Компьютерын шинжлэх ухааны профессор Райан О’Доннелл энэ талаар "Оновчтой зорилго тавихдаа таны хамгийн их санаа тавьдаг, амьдралын чухал зүйлийг эргэн харахаас эхлэх ёстой" гэж хэлсэн байдаг.

-ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ШАТ ДАРААТАЙ АЛХМУУДДАА ХУГАЦАА ЗООГООРОЙ-

Мэдээж төлөвлөгөөгүйгээр зорилго биеллээ олохгүй. Үнэт зүйлдээ тулгуурлан зорилгоо тодорхойлсны дараа түүнийг хэрхэн хэрэгжүүлэх стратеги боловсруулах хэрэгтэй.

Тодорхой төлөвлөгөө байхгүй бол бид бүгд зуршилт “амьтад” учраас өөрчлөлт гарах магадлал бага. Жишээ нь, хүүхдийнхээ боловсролд анхаарах, чадварыг нь хөгжүүлэх бол хэзээ ямар дугуйлан, сургалтад хамруулах, төсвийг хэрхэн олох, зарцуулах, өөрөө хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар төлөвлөнө. Эсвэл шинээр томоохон эд зүйл /орон сууц, автомашин г.м/ худалдан авахаар төлөвлөж байгаа бол хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх, ямрыг хаанаас, хэзээ авах гэх мэт мэдээллээ тодорхой болгоорой.

-ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЫ ШИНЭ ДАДАЛ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ-

Replace Your New Year's Resolution with One of These 8 Goals: | NorthShore

Хүн сар хүрэхгүй хугацаанд буюу ердөө 21 өдөрт л аливаа шинэ дадлыг өөртөө суулгах боломжтой байдаг. Нэг үгээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ эсвэл ном тогтмол уншина гэж төлөвлөж байгаа бол тасралтгүй 21 хоног хийхэд цаашид таны оюун ухаан, бие организм үүнийг шинэ зүйл гэж хүлээн авалгүй тогтмол хийх боломж нь бүрддэг байна. Тиймээс өөртөө өөрчлөлт хийх эсвэл хүрэх гэж буй аливаа зорилгынхоо хүрээнд дадлыг бий болгох нь чухал.

Шинэ оны дөхөхтэй зэрэгцэн ихэнх тохиолдолд хүмүүс амьдралаа хэрхэн өөрчлөх талаар гайхалтай төсөөлөлтэй байдаг ба энэхүү оргилсон сэтгэл хөдлөл нь тухайн хүний зорилгодоо хүрэх эхний алхам болдог.  Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс өдөр тутмынхаа хэвшлээсээ салж чадахгүй байдаг нь тэдний шийдвэрт сөргөөр нөлөөлдөг байна.

-НӨӨЦ “Б” ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ-

Зарим зорилгодоо хүрэхийн тулд "Хэрэв... тэгвэл" гэсэн агуулгаар нөөц төлөвлөгөөг гаргаарай. Ирээдүйд хүний амьдралд гэнэтийн үйл явдал хэрхэн сөргөөр нөлөөлж болдгийг цар тахал бидэнд харуулсан. Тиймээс та аливаа эрсдэлийг тооцоолон урьдчилан төлөвлөхөд хэзээд илүүдэхгүй юм.

-ЗОРИЛГОДОО ХҮРЭХ АЛХАМ БҮРДЭЭ ӨӨРИЙГӨӨ ШАГНА-

52 New Year's Resolutions Ideas for 2025 Plus Tips to Keep Them

Том зорилгоо биелүүлэхийн төлөө урагшилж буй нэг жижиг алхам, амжилт бүрдээ өөрийгөө урамшуулахыг хичээгээрэй. Гэхдээ энэ нь зөвхөн эд материал, хоол хүнс биш бөгөөд өөртөө урам өгсөн захиаг цахим шуудангаар явуулсан ч болно. Зорилгоо биелүүлэхийн тулд шууд ханцуй шамлан, нүсэр ажил руу орвол та халширч, цааш үргэлжлүүлэх хүсэлгүй болох магадлалтай. Тиймээс бага багаар эхлээрэй. Жишээ нь, өдөр бүр фитнесст нэг цаг хичээллэх зорилго тавихын оронд долоо хоногт гурван удаа зүгээр алхаж эхлээрэй. Хэрэв ингэвэл бие болоод сэтгэлзүй том зорилго руу шилжихэд бэлтгэгдэнэ гэсэн үг.

Мөн нэг жилийн зорилгуудаа тодорхойлж, түүнд хүрэх алхмуудаа төлөвлөхөд тань туслах төрөл бүрийн аппликэйшн байдаг ба өөрт тохиромжтойгоо ашиглаарай.

Эх сурвалж: bluehost, huffpost, thebalancesmb

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    5 цаг 43 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 56 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 22 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    8 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 12 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    9 цаг 34 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    10 цаг 20 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    10 цаг 35 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    10 цаг 45 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    10 цаг 57 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 1 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 11 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    11 цаг 43 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    12 цаг 47 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    12 цаг 56 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 0 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 0 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 5 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 17 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК