Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-1-13
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн буюу нэгдүгээр сарын 13-19-ны өдрүүдийн өрнийн зурхайг танилцуулж байна. 


Хонь

Эргэн тойрныг тань хүрээлсэн хүмүүс юуг хэрхэн хийхээ мэдэхгүй байх үед та тэднийг манлайлах болно. Асуудлыг шийдвэрлэж, эмх замбараагүй байдлыг цэгцэлж, бүх зүйлийг ном ёсоор нь болгоно. Гэр бүлтэй бол амралт зугаалгад явна. Ажлын шугамаар томилолтод явж магадгүй бөгөөд дээд албан тушаалтныхаа магтаалыг хүртэх нь лавтай. Оюутан, сурагчид бэлдэж буй хичээл, шалгалтдаа амжилт үзүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна. Гэхдээ таны хорт зуршилтай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй байна. Тиймээс элдэв муу зуршлаа хаяж, зөв хооллон, дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байх болно.

Үхэр

Бүх хэцүү зүйлс ард хоцорсон учир амьсгал авч, амраарай. Өнгөрсөндөө уягдаад байлгүй өнөө цагтаа амьдар. Өмнө нь хэн нэгэн хүний хүслийг гүйцэлдүүлэх эсвэл хэт их ачааллаас болж ядарсан байж магадгүй тул өөртөө цаг гаргаарай. Гэхдээ төлөвлөсөн ажлууд жижиг асуудлаас болж хойшилж магадгүй. Гэр бүлд эрүүл мэнд, хууль эрх зүйн асуудал гарч магадгүй. Гэхдээ тун удахгүй асуудлууд шийдэгдэх тул санаа зовох хэрэггүй. Хэн нэгэн эрэгтэй асуудал үүсгэнэ. Эсвэл түүний хажууд байхад тухгүй, аюултай мэт мэдрэмж авсан бол зайгаа бариарай. Эрүүл мэнд сайн байна. Эрүүл хооллох, жүүс уух зэрэг биеийг хоргүйжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Санхүүгийн тал дээр бодлоготой байгаарай.

Ихэр

Найз нөхөд, гэр бүл, хамтрагч зэрэг ойр дотнын хүрээллээсээ өөрийгөө бүү холдуул. Одоо харилцаа холбоогоо бэхжүүлэх цаг ирээд байна. Тантай хамт байхад тухтай, сайхан мэдрэмж өгөх чанар бий болох бөгөөд үүнийгээ ашиглан хүрээллээ өргөжүүлэх болно. Өөрийгөө хэдий чинээ хайрлаж, бусдыг хүндэтгэнэ төдий чинээ таны хүрээлэл бат орших болно. Ганц бие залуус хайр дурлалд азтай байна. Эсвэл өнгөрсөн хугацаанд аз жаргалтай дурсамж бүтээж байсан хэн нэгэнтэй дахин холбоо тогтоож, харилцаа сэргэнэ. Гэхдээ санхүүгийн асуудалдаа хянамгай байх шаардлагатай байна. Одоо цагтаа амьдарч сурснаар сэтгэлийн эрүүл мэнд тань сайжирч, өдөр бүр инээмсэглэснээр биеийн байдал дээрдэх болно.

Мэлхий

Жинхэнэ босс хэн бэ гэдгээ үзүүлээд өг. Хүчтэй шийдэл гаргаж, үүнийгээ биелүүлээрэй. Үр дүнгээ урьдчилан төлөвлөж, ямар нэгэн алдаа гаргахаас зайлсхий. Та бүгдийг чадах болно. Урт хугацааны асуудалд зөв, оновчтой хариултыг олж чадах бөгөөд хамт олноо уриалан манлайлбал амжилтад хүрэх болно. Гэр бүлд тулгамдаж буй асуултуудын хариултыг төвөггүйхэн олно. Хөршдөө, найд нөхдөдөө, хайртай нэгэндээ тусалснаар тэд нарынхаа итгэл хүндэтгэлийг авч чадна. Гэхдээ маргаанд өндөр дуугаар оролцохгүй байсан нь дээр. Өөрийн зөв совин, туршлага дээрээ үндэслэж хөрөнгө оруулалт хийгээрэй. Хэн нэгэн зээл хүсч магадгүй байна. Толгой өвддөг бол анхаарлаа хандуулж, дархлаагаа тэтгээрэй.

Арслан

Сүүлийн үед амьдрал тань нэг л адармаатай байсан мэт санагдаж байгаа бол одоо өөртөө амралт өгөх цаг ирлээ. Бүх зүйлд яарч сандралгүй, дуртай кофегоо тухтай газраа суун үнэр, амтных нь сайхныг мэдрэх гэх мэт сэтгэлийн амар амгаланг бий болго. Өөртөө итгэснээр хэн нэгний итгэлийг хүртэж чадна. Энэ долоо хоногт өөртөө сэтгэл дундуур байх цаг биш юм. Дотно харилцаанд таагүй уур амьсгал үүсч магадгүй. Хэн нэгэн таныг доош хийж байгаа мэт үйлдэл гаргасан бол өөрийгөө өмгөөлж, хамгаалаарай. Таны үнэ цэнийг мэддэггүй хүмүүст үнэтэй цагаа үрээд хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал гэнэтийн бөгөөд таатай байх болно. Хэрэв хайртай, дотнын хүнийхээ эрүүл мэндэд санаа зовж байгаа бол эмчилгээ байгаа гэдэгт итгээрэй.

Охин

Энэ долоо хоногт бүх зүйл уйтгартай, ямар ч сэтгэл хөдөлгөм зүйл болохгүй байгаа мэт санагдаж магадгүй. Эсвэл хүсч, хүлээсэн зүйл тань нэг л ядаргаатай, бүх энергийг сорж байгаа мэт дарамттай санагдаж болзошгүй. Хамт олон дунд таагүй харилцаа эсвэл ойлголцож чадахгүй байгаа мэт маргаан гарах болно. Бүх зүйл нэг л болж бүтэхгүй байвал шийдвэрлэх гэж оролдох хэрэггүй шүү дээ. Гэртээ тайван амгаланг мэдрэх болно. Хэд хэдэн урилга, санал ирэх ч татгалзаж магадгүй байна. Санхүүгийн нөхцөл байдал тийм ч таагүй байхгүй бөгөөд асуудал гарсан ч та шийдвэрлэж чадах болно. Асуудлууд гарсан ч сөрөг бус эерэг талыг нь хараарай. Стрессээ тайлж сурах юм бол эрүүл мэнд сайн байх болно.

Жинлүүр

Сонор сэрэмжтэй байгаарай. Хамтран ажиллагчийнхаа талаар өөрийн зөн совиндоо итгээрэй. Тэд харагдаж байгаа шигээ хүн биш байх магадлалтай байна. Оюутан, сурагчид нэмэлтээр хичээлээ сайн давтах хэрэгтэй байна. Зарим зүйл дээр мэргэжлийн туслалцаа авах хэрэгтэй эс бөгөөс алдаа гаргаж магадгүй байна. Таны хайр дурлалын амьдрал маш завгүй байх болно. Учир нь дотно сэтгэлтэй хэн нэгэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь олширч, ярилцах сэдэв мундахгүй. Гэхдээ биеэ сайн бодоорой. Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн туслалцаа авах шаардлагатай байх болно. Хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй байна.

Хилэнц

Хэтрүүлэн бодох нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Дарамттай цаг үеийг та тайван байдлаараа давж гарах болно. Шууд сэтгэл хөдлөлөөрөө хандалгүй, бодлоготой хариулах хэрэгтэй байна. Таны эргэн тойронд бүх зүйл өөрчлөгдөж байгаа мэт санагдах болно. Гэхдээ тууштай бөгөөд тайван хандсанаар бүх асуудлыг даван гарах боломжтой. Төлөвлөсөн ажлууд бүтэмжтэй байх болно. Ганц бие хүмүүс өөртөө цаг гаргаж, болзооны амьдралаас хэсэг хугацаанд хол байх сонирхолтой байх болно. Энэ үеийг нандигнах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байна. Гэхдээ шинэ орлогын эх үүсвэр, арга замыг эрэлхийл. Эрүүл мэнд сайн байх бөгөөд бясалгал хийснээр тайвширч чадна.

Нум

Шинэ санаа, санаачилга хэрэгжүүлэхэд таатай долоо хоног. Хамт олноосоо дэмжлэг хүсэхээс бүү эмээ. Карьераа өсгөхийн тулд шинэ зүйлд суралц. Явган алхаж стрессээ тайлаарай. Хэвийн үеийнхээс илүү ачаалалтай ажиллаж магадгүй. Гэхдээ таны хүчин чармайлт удирдлагын хараанаас гадуур өнгөрөхгүй. Хүнд даалгавар гүйцэтгэхдээ туршлагаа ашиглаарай. Хайртай хүмүүстэйгээ утсаар ярихаа мартуузай. Гэхдээ ажил төрөлтэй холбоотой гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Уян хатан байдал аливаа хүндрэл бэрхшээлийг даван тулахад нь тусална. Шинэ нөхцөл байдалд дасан зохицоорой.

Матар

Өөрчлөлтийн үе ирээд байна. Бүх зүйлийг байх ёстой байранд нь оруулахын тулд хэсэг хугацаа шаардлагатай байна. Эсвэл өмнө нь хэзээ ч харьцаж, хамтран ажиллаж байгаагүй хүмүүстэй уулзаж, хамтрах шаардлага гарч магадгүй. Хэдийгээр энэ бүх өөрчлөлтүүд танд тухгүй, хэцүү санагдаж байж болох ч гариг ертөнц үүнийг төлөвлөсөн байгаа. Тиймээс энэ үед та шинэ зүйлсийг танин мэдэж, сурч авах болно. Сэтгэлдээ хүртэл хүсээгүй зүйлээ хийх гэж байгаа мэт хэцүү мэдрэмжийг авч магадгүй юм. Шинэ технологийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эсвэл турших сонирхол төрнө. Санхүүгийн нөхцөл байдал таатай байна.

Хумх

Жижиг зүйлд анхаарснаар алдаа гаргахаас зайлсхийж чадна. Бага зэргийн саад гарах ч хурдан шийдэгдэнэ. Ажлын жагсаалтаа гарга. Амралт, бясалгал хийхэд цаг зарцуулаарай. Ажил төрөлтэй холбоотой асуудлыг хамт олныхоо дунд шийдэхэд хялбар байх болно. Аливаа шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бодож тунгаа. Гэртээ тав тухтай орчин бүрдүүлээрэй. Хэт их ачаалал авах юм бол ядарч болзошгүй. Тиймээс гэр бүл, найз нөхөд, ажилдаа зарцуулах цагаа эртнээс төлөвлөөрэй. Ингэхдээ гаднаас дэмжлэг эрэхээс зөв стратегид найдахыг хичээгээрэй. Хобби, сонирхолдоо цаг зав гаргаарай.

Загас

Эрч хүч ундарч, хуримтлагдсан олон ажлыг амжуулах боломж олгоно. Ажлын байран дахь аливаа цуурхал, хов живд болгоомжтой хандаарай. Баримт чухал гэдгийг санахад илүүдэхгүй. Цагийг зугаатай өнгөрүүлж, сэтгэл санаагаа өргөөрэй. Бүх үед тайван байхыг хичээгээрэй. Зөрчилдөөн үүсэж болзошгүй байна. Санхүүгийн асуудалд хянамгай хандсанаар ямар нэгэн алдагдал орохоос сэргийлж чадна. Гэртээ өнгөрүүлсэн мөч тайвшрал авчирна. Өөртөө итгэх нь гэнэтийн зүйлсийг даван туулахад нь тусална. Гэхдээ хүчээ хэтрүүлэн үнэлэн хэрэггүй. Хамт олны нь дэмжлэг чухал. Амралтын өдрийн үдшийг найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлэхийг зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    4 цаг 48 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    5 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 1 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    6 цаг 27 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    7 цаг 50 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    8 цаг 17 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    8 цаг 38 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    9 цаг 25 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    9 цаг 39 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    9 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    10 цаг 2 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    10 цаг 5 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    10 цаг 15 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    10 цаг 47 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    11 цаг 52 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    12 цаг 1 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    12 цаг 4 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    12 цаг 4 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    12 цаг 9 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    12 цаг 21 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК