Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-1-20
0
ЖИРГЭХ

Хонь

Таны хэтэрхий их амбицтай байдал, гэнэтийн шийдвэр гаргаснаас болж асуудал үүсч болзошгүй. Энэ долоо хоногт ямагт төлөвлөгөөтэй байхыг уриалж байна. Хэлэх үгээ цэгнэж, зорилгоо зөв тодорхойл. Долоо хоногийн эхээр та ажлын салбартаа манлайлах боловч дунд үеэс эхлэн нөхцөл байдал таагүй болж хувирна. Гэнэтийн өөрчлөлтүүд гарч, дасан зохицох шаардлага гарах болно. Ганц бие хүмүүс ажил эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байхдаа сэтгэл татсан нэгэнтэй учирч болзошгүй. Санхүүгийн гэнэтийн орлого нэмэгдэх ч гэлээ зарлагаа зөв тооцоолох хэрэгтэй байна. Хэтэрхий их ажиллаж, стресстэх хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэн өвдөх хандлагатай байгаа тул идэж уух зүйлдээ анхаараарай. Амралтын өдрөөр иог, бясалгал хийгээрэй.

Үхэр

Энэ долоо хоногт тогтвортой, тууштай байдлыг эрхэмлээрэй. Өдөр тутмын хэв маягтаа анхаарал тавьж, урт хугацааны үр дүнг өгөх зүйлийг эхлүүл. Долоо хоногийн дунд үед гэр бүлийн асуудал анхаарлыг тань татах болно. Өөртөө сорилт тавьснаар амжилтад хүрсэн мэдрэмж авах болно. Ажлын талбарт үүрэг даалгавраа цаг тухайд нь хийснээр урамших болно. Пүрэв, Баасан гаригт томоохон төсөл хүлээн авч, шийдэмгий хандах шаардлага гарна. Хосуудын харилцаа таагүй болох ч гэр бүлийн үүрэг хариуцлагын хүрээнд эвтэй харилцах хэрэгтэй байна. Ганц бие хүмүүс Лхагва гаригт сонирхол татахуйц нэгэнтэй учирна. Учир утгатай харилцан яриа өрнүүлээрэй. Хэтэрхий их мөнгөө үрэх хэрэггүй. Ажил, амьдралын асуудлаас болж бухимдах хандлагатай байна. Тиймээс амралтын өдрүүдэд агаар салхинд гарч, бясалгал хийхийг зөвлөж байна.

Ихэр

Сэтгэл хөдлөл ихтэй долоо хоногт бэлэн байгаарай. Өөрийнхөө дотогш өнгийж, шийдэгдээгүй асуудлуудаа нэг тийш болгох хэрэгтэй. Ялангуяа гэр бүлтэй холбоотой асуудлыг хойш тавьж болохгүй. Долоо хоногийн эхээр анхаарал төвлөрөл нэн ихээр шаардагдана. Удахгүй хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж, стратегиа боловсруул. Санхүүгийн байдал нааштай байгаа ч хэт их зардал гаргахаас болгоомжлох хэрэгтэй. Эрүүл мэнддээ цогц арга хэмжээ авбал зохистой. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгал. Гэнэтийн шинэ боломжууд гарч ирэх магадлалтай тул энэ үед бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тогтворжино. Тайван байхыг хичээж, сэтгэл хөдлөлийн давлагааг удирдаарай. Та өөртөө үнэнч байх хэрэгтэй. Танд аз тохиох үед үүнийг зөв тийш нь чиглүүлж чадвал хожих болно.

Мэлхий

Бүтээлч байдал, эрч хүч тань тун өндөр байна. Энэ үеийг ашиглаад шинэ төсөл эхлүүлэх, аль эсвэл одоо хийж байгаа ажилдаа шинэ санал санаачилга гаргахад тохиромжтой. Харилцаа холбоо бол таны нууц түлхүүр. Өөрийгөө сайн илэрхийлж, бусадтай гүн гүнзгий харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур зарим нэг саад бэрхшээл учрах ч гэлээ байгалиас заяасан сэтгэл татам байдал, сэргэлэн цовоо зангийнхаа ачаар бэрхшээлийг хялбархан даван туулж чадна. Санхүүгийн ирээдүйгээ баталгаажуулахын тулд нарийн төлөвлөгөөтэй бай. Хуримтлал үүсгэ. Эрүүл мэндээ үл тоомсорлож болохгүй. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж, зөв хэмнэлтэй амьдраарай. Долоо хоногийн сүүлээр сэтгэл хөдөлгөм мэдээ сонсоно. Нээлттэй, сониуч байх нь гэнэтийн боломжид таныг хөтөлнө.

Арслан

Эмх цэгцтэй, эрэмбэ дараатай ажиллаж чадвал үр шимийг нь удахгүй хүртэнэ. Хувийн амьдралдаа ч ялгаагүй. Гэр орноо эмхэлж цэгцлэн, амьдрах орон зайгаа дахин зохион байгуулахад тохиромжтой. Санхүүгийн байдал тогтвортой байна. Ухаалаг хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг. Долоо хоногийн дундуур чухал хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Шинэ судалгаа хийх, мэдлэгээ гүнзгийрүүлэх гэх мэтээр оюуны эрэл хайгуул хийгээрэй. Хайртай хүмүүстэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүл. Тууштай, сахилга баттай зан чанарынхаа ачаар бэрхшээлийн өмнө тийм амар бууж өгөхгүй. Бусад хүн таныг чадваргүй гэж үнэлэхийг бүү зөвшөөр. Бусдын алдаа, сул талыг хаацайлалгүй, өөр өөрийн үүрэг хариуцлагаа үүрэх хэрэгтэй.

Охин

Энэ долоо хоногт өөрийгөө батлан харуулж, томоохон шийдвэр гаргах шаардлагатай тулгарна. Зоригтой үйлдэл, манлайлах ур чадварыг тань бусад хүн үнэлнэ. Энэ мөчийг ашиглаад бодож төлөвлөж явсан зүйлээ урагшлуулаад аваарай. Гэхдээ аливаа харилцаанд эв найрамдлыг хадгалахыг хичээгээрэй. Санхүүгийн хувьд ч ирээдүйтэй долоо хоног. Их хэмжээний ашиг авчрах урт хугацааны хөрөнгө оруулалт хийж магадгүй. Таны сэтгэл татам байдал, эерэг эрчим бусад хүнийг татдаг. Ганц бие хүмүүс соронзон мэт бусдыг татах чадвараа барьж дийлэхгүй. Тэнцвэртэй хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнийг амьдралын байнгын хэмнэл болгоорой. Долоо хоногийн дундуур тэвчээр, ур чадвар шаардсан жижиг сорилтуудтай тулгарч магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ.

Жинлүүр

Өөрчлөлт, шинэчлэлтийн долоо хоног. Санхүүгийн асуудалдаа ахиухан анхаарал хандуулж, ухаалаг шийдвэр гаргахыг зөвлөж байна. Үргэлж юмны түрүүнд гарч ирэх гээд хэрэггүй. Заримдаа хөшигний ард байх, ганцаараа ажиллах шаардлага гарна. Судалж, шинжлэх чадвар тань өндөр байна. Хайртай хүмүүстэйгээ гүнзгий харилцан яриа өрнүүл. Өөрийгөө бүрэн илэрхийлж, хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөө. Амьдралын олон өөрчлөлт дунд өөрийгөө бас бүү мартаарай. Өөрийгөө халамжлах нь таны нэн тэргүүний зорилт хэвээрээ гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр илүү эрч хүчтэй байж, ирээдүйн амжилтад хүрэх шинэ үе шатыг нээнэ. Зарим зүйлийн хариулт олдохгүй бол та өөрийнхөө дотоод руу өнгийгөөд үз. Хэчнээн сайхан морьтой байлаа гээд зөв зүгт залахгүй бол нэмэргүй гэдгийг сана.

Хилэнц

Нийгмийн харилцаа холбоогоо сайжруулах долоо хоног. Харилцааны явцад шинэ боломжийн үүд нээгдэж магадгүй тул зарим үйл ажиллагаанаас цааргалах хэрэггүй. Өөртөө итгэх итгэл, урам зориг тань өндөр байх тул шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Амралт, эсвэл богино аялалд гарч сэтгэл санаагаа сэргээгээрэй. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Янз бүрийн төөрөгдөл үүсгэсэн асуудал гарч магадгүй тул аливаа мэдээллийг заавал дэлгэрэнгүй, давхар шалгах хэрэгтэй. Багаар ажиллаж чадвал ажлын бүтээмж илүү өндөр байна. Хошигнол, жижигхэн эерэг үйлдлүүд нь илүү таатай уур амьсгалыг бүрдүүлдэг гэдгийг санаарай. Зохиолыг өөрчилж, шоуг илүү гайхалтай болгох хүч чадал танд бий. Маш их зүйлийг амжуулж дуусгах сүүлийн үе. Төлөвлөгөөгөө эргэн нэг хараад, амралтад бэлтгэж, цэвэрлэгээ хий.

Нум

Зорилгодоо тууштай, тогтвортой байх долоо хоног. Сахилга бат, шаргуу хөдөлмөрийг чухалчил. Хойшлогдсон төсөл хөтөлбөрүүдээ эргэн хараарай. Гэхдээ сэтгэл санааны сайн сайхан байдалдаа анхаарал хандуулж, үүрэг хариуцлагад хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Бодит хөрөнгө оруулалт, хуримтлалын стратеги баримталж чадвал үр өгөөж нь гомдохооргүй байна. Зарим хүн ердийнхөөсөө илүү их ашиг орлого олж, урамшуулал авч магадгүй. Үнэнч шударга, тодорхой байдал харилцааг тань бэхжүүлнэ. Ирээдүйгээ төлөвлөхөд цаг гаргах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр суралцах, ур чадвараа дээшлүүлэх боломж гарч магадгүй тул шинэ зүйлд нээлттэй байгаарай. Стресстэхгүйн тулд аливаа зүйлийг эрэмбэ дараатай хийх хэрэгтэй. Нийгмийн харилцаа холбоо нь өдөр тутмын дарамтаас ангижрахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Матар

Таны өөдрөг зан гэр бүл, ойр тойрны хүмүүст тань баяр баясгаланг авчирна. Энэ байдал нь танд ашигтай. Харилцааны ур чадвараа дээшлүүлснээр мэргэжлийн түвшинд өсөх боломж гарна. Гэхдээ долоо хоногийн дундуур ажлын байран дээр зөрчил гарч болзошгүй. Зөрчилдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхийг хичээ. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Зарлагаа эргэн харж, урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд өгөх, авахын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Олон нийтийн цугларалтаас нөлөө бүхий хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Таныг олон адал явдал хүлээж байна. Гэхдээ адал явдлын эрчимд бэлтгэлтэй байхын тулд та өөрөө хурдтай байх хэрэгтэй. Дасан зохицох чадвар нэн чухал. Мөн юу хүсч байгаагаа мэдэх нь чухал. Энэ хоёр чадвар амьдралын чухал мөчүүдэд хэрэг болох тул үл тоомсорлож болохгүй.

Хумх 

Бүтээлч сэтгэлгээ өндөр байх долоо хоног. Энэ эрч хүчээ ашиглаад зорилгодоо хүрэх томоохон алхмуудыг хийгээрэй. Танд тулгарсан томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд зөн совин чухал үүрэг гүйцэтгэнэ. Санхүүгийн байдал сайжирна. Ухаалаг хөрөнгө оруулалтын талаар бодож, шаардлагагүй зардлаас зайлсхий. Сэтгэлээ нээн ярилцсанаар хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Ганц бие хүмүүс урлагийн ч юм уу арга хэмжээнд оролцож, шинэ хүнтэй танилцах магадлалтай. Сэтгэл санааны эрүүл мэндээ нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа хадгал. Ижил сонирхолтой хүмүүстэй харилцаа холбоо тогтоовол тэдний зүгээс үзүүлэх дэмжлэг үнэлж баршгүй их байх болно. Хамгийн сайн үр дүнд хүрье гэвэл бодит байдалд тулгуурлан шийдвэр гаргах хэрэгтэй.

Загас

Эрч хүчтэй, өсч дэвжих долоо хоног. Гэнэтийн өөрчлөлтүүд амьдралд тань гарч магадгүй тул уян хатан байж, дасан зохицоход бэлэн байгаарай. Шинэ санаа, бүтээлч шийдэл гаргавал ажил мэргэжлийн амжилт гаргах боломжтой. Бусадтай хамтран ажилласнаар нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Төсвөө хянаж, тохируулж сурах хэрэгтэй. Гэнэтийн их мөнгө зарлагадах магадлалтай. Хайр дурлалын харилцаанд нээлттэй байдлыг чухалчил. Энэ нь үл ойлголцлыг арилгаж, харилцааг тань гүнзгийрүүлнэ. Мөн өөрийгөө халамжилж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, сэтгэл санаагаа сэргээгээрэй. Жижигхэн мэт харагдах зүйл илүү ихийг танд авчирч магадгүй. Гэртээ сууж мөрөөдөөд дэлхийг өөрчилсөн хүн байхгүй гэдгийг санаарай. Зорилгодоо хүрэх зам үргэлж нэгээс олон байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    3 цаг 23 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    3 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 36 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 2 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    6 цаг 25 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    6 цаг 51 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 13 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    7 цаг 59 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    8 цаг 14 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    8 цаг 24 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    8 цаг 36 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    8 цаг 40 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    8 цаг 50 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    9 цаг 22 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    10 цаг 27 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    10 цаг 35 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    10 цаг 39 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    10 цаг 39 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    10 цаг 44 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    10 цаг 56 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК