Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийлээ

2025-1-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдаан 11 цаг 16 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт Төсвийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаар томилуулна гэж заасан. Энэ дагуу тус Байнгын хорооны  2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус албан тушаалд нэрээ дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг нийтэд нээлттэй мэдээлсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан дөрвөн нэр дэвшигч  хүсэлт, материалаа ирүүлснийг Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Төсвийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сонсолыг эл өдөр явуулахаар тогтож, сонсгол даргалагчийг сонгож, 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигчийн талаар оролцогчийн саналыг бичгээр авах зэргийг  Улсын Их Хурлын parliament.mn цахим хаягаар мэдээлсэн. Энэ хугацаанд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлт, нэр дэвшигчийн талаар бичгээр санал ирүүлээгүйг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням уншиж, танилцуулсан. Мөн тэрбээр Нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулах холбогдох хуульд заасан дэг болон нэр дэвшигчийн талаар  товч танилцуулав.  

Нэр дэвшигч Цолмонгийн Бархас нь 1989 онд төрсөн 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 онд “Ард секюритиз” үнэт цаасны компанид гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл санхүүгийн зах зээлийн хяналт тэнцлийг хангахад хэрхэн ажиллах, ашиг сонирхлын ойлголтын талаар тодруулав. Нэр дэвшигч Ц.Бархас, Хувийн хэвшилд ажиллаж байхдаа компани, ажилтнууд, удирдаж буй багийн эрх ашиг гэсэн дарааллаар асуудалд ханддаг итгэл үнэмшилтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхол дээр бус зарчимд тулгуурлаж шийдвэр гаргадаг хэмээн хариулав. Мөн тэрбээр санхүүгийн салбарын үйл ажиллагаа хүмүүсийн итгэл дээр тогтдог эмзэг тул нарийвчилсан олон дүрэм журмаар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ амьдралд хэрэгжихгүй дүрэм журам байвал  тэр нь зөрчигдөж эхэлдэг. Нэгийг зөрчөөд эхэлбэл дараагийн дүрэм зөрчигдөхөд бэлэн байна гэсэн үг. Иймд бизнесийн орчинд ажиллаж байсан хүний хувьд санхүүгийн салбарын бодит байдал, онол, дүрэм журмын огтлолцол хаана таарч, салаалдгийг мэдэх тул тухайн асуудлыг сайн мэдэрч ажиллана гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нэр дэвшигчид амжилт хүсээд, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдвол зорьж төлөвлөсөн ажлынх нь талаар болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад тодорхой санал санаачилгатай ажиллах эсэхийг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, өөрийн туршлагадаа тулгуурлаад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад шийдвэр гаргах түвшинд оролцоотой ажиллахаар төлөвлөсөн гэхийн зэрэгцээ сүүлийн үед хөрөнгө оруулалтын зах зээл дээр сонирхолтой бүтээгдэхүүнүүд гарч байгаа ч худалдаж авах эрэлт бага байна. Иймд хамтын хөрөнгө оруулалтын сан, урт хугацааны хөрөнгө оруулалтын институтыг бодлогоор дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулна гэж байлаа. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн салбарын эрх зүйн орчинд хэрэгжиж буй зарим хууль, бодлого зохицуулалтыг амьдралд нийцүүлэхэд ажлын туршлагадаа тулгуурлан санаачилгатай ажиллана гэлээ.

Харин Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нэр дэшигчид хандан Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль бус бооцоот тоглоом харьяалагддаг тул энэ асуудлын талаарх бодит мэдээллийг нээлттэй, ил тод болгоход санаачилга гаргах, банк бус санхүүгийн байгууллагуудын зарим эдийн засагчид харилцагчдынхаа нэр дээр зээл авч залилан үйлддэг явдал гарч байгаа тул салбарынхаа ёс зүйн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захиж байлаа.

Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол  өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    3 цаг 6 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    3 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 19 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 45 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    6 цаг 8 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    6 цаг 35 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 56 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    7 цаг 42 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    7 цаг 57 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    8 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    8 цаг 19 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    8 цаг 23 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    8 цаг 33 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    9 цаг 5 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    10 цаг 10 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    10 цаг 18 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    10 цаг 22 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    10 цаг 22 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    10 цаг 27 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    10 цаг 39 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК