Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд итгэмжлэл итгэлцлийг бий болгож чадаж байна уу?

2025-6-10
0
ЖИРГЭХ


Монгол дахь бодит байдал ба ёс зүйн сорилт

1. САЙН ҮЗЭГДЭЛ

Итгэмжлэл гэж тухайн байгууллага, лаборатор, институци нь тогтоосон чанар стандартын шалгуурыг хангасан эсэхийг хөндлөнгийн, хараат бус байгууллагаар баталгаажуулж, хариуцлага үүрүүлж буй процесс гэж ойлгож болно. Энэ нь “итгэлцлийн эдийн засаг”-ийн үндэс болж, хэрэглэгч, бизнес, төр, олон нийт, нийгэмд найдвартай байдал, хариуцлага, чанарын баталгаа болох учиртай.

Өнөөдөр ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР тохиож байна.
IAF (International Accreditation Forum) буюу Олон улсын Итгэмжлэлийн Холбоо нь 1993 онд байгуулагдсан. IAF нь дэлхий даяарх итгэмжлэлийн байгууллагуудыг нэгтгэдэг, ашгийн бус олон улсын холбоо бөгөөд чанарын менежмент, байгаль орчин, аюулгүй байдал, бүтээгдэхүүний баталгаажуулалт зэрэг чиглэлээрх итгэмжлэлд хяналт тавьж, харилцан хүлээн зөвшөөрөлтийг дэмждэг гол байгууллага юм.

Монгол Улс Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ( IAF, ILAC ) олон улсын итгэмжлэлийн түншлэл буюу MRA(Mutual Recognition Arrangement), MLA(Multilateral Recognition Arrangement) харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэж, 2017 онд Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төвийг байгуулсан.

Түүнчлэн Ази Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаар (APAC) дөрвөн жилд нэг удаа жинхэнэ гишүүн улс орнууд Итгэмжлэлийн тогтолцоо, байгууллагын чадавх, үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээ хийлгэснээр Монгол Улс тус үнэлгээгээр ИТГЭМЖЛЭЛИЙН ЧАДАВХИ-аа баталж ирсэн. Үүгээр итгэмжлэгдсэн сорилт, хэмжил зүйн лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллагын үр дүнг дэлхийн 140 гаруй улс хүлээн зөвшөөрөх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дахин сорилт шинжилгээ хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ (ҮИТ)-ийн гол зорилго нь итгэмжлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, олон улсын хүлээн зөвшөөрөлтийг ханган “ШУДАРГА БАЙДЛЫН МЭДЭГДЭЛ” -ийг гаргаж олон нийтэд нээлттэй байгууллага юм.

Манай улс IAF,ILAC нэр хүнд бүхий ОУБайгууллагын гишүүн орон болсонд таатай байна. Учир нь бидний нийгэм, бизнес орчины ИТГЭЛЦЛИЙН ТҮВШИН олон улсын суурь түвшинд хүрсэн гэж ойлгож болно. Энэ нь зөвхөн нэг салбарын асуудал бус, нийт нийгмийн шударга байдал, ёс зүй, хариуцлагын соёлыг төлөвшүүлэх чухал алхам юм.

МЭДЭЭЖ ЦОНХООР АГААР ОРУУЛАХАД ГАНЦ НЭГ ЯЛАА ОРЖ Л БАЙДАГ-тай адил нийгэмд шинэ салбар төлөвших явцад тогтолцооны гажуудлаар мэр сэр хууль бус үйлдэл, далд эдийн засаг давхар ажиллах аж. Цэцэглэхээс нь өмнө цэгцлээд авах чухал гэж үзэж байна.

2. СААР ҮЗЭГДЭЛ

Сайны хажуугаар саар гэгчээр Монгол Улсад итгэмжлэлийн салбар олон жилийн туршид ил тод бус, ёс зүйгүй үйл ажиллагаа аажмаар хэвийн үзэгдэл мэт болж төлөвшиж иржээ. Итгэмжлэл нь үндсэн утгаараа
ур чадвар, найдвартай байдал, хариуцлагын нотолгоо байх ёстой атал бодит байдал дээр зарим тохиолдолд хараат бус байдал зөрчигдөж, ашиг сонирхлын зөрчилтэй, хуурамч батламж, зохион байгуулалттай гажуудсан үйл ажиллагаа ажиглагдаж байна. Энэ нь салбарын системийн сул тал төдийгүй, итгэлцэлд суурилсан чанарын дэд бүтцийг ГҮНЗГИЙ СЭВТЭЭЖ БУЙ НОЦТОЙ асуудал болоод байна.

Итгэмжлэлийн салбарт “өөрөө зөвлөөд өөрсдөө аудит хийдэг”, “охин нь зөвлөөд аав нь баталгаажуулдаг”, “найз нөхөд, хамтрагчид үгсэн тохирч гэрчилгээ олгодог” гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй олон баримттай жишээ яригддаг.

Хамгийн харамсалтай нь эдгээр хэрэг зөрчлийг салбарын удирдлагын түвшинд мэдэгдсэн ч шийдэлгүй, үл тоох хандлага давамгайлж буй нь итгэмжлэлийн суурь үнэт зүйл болох хараат бус байдал, ёс зүй, ил тод байдлыг бүрэн алдагдуулж, нийгэмд, бизнесийн орчинд итгэлцлийг тэр хэрээр сулруулж байна.


Тодруулбал, гадаадын зарим итгэмжлэлийн байгууллагын нэрийн өмнөөс Монгол Улсад албан ёсны эрх, зөвшөөрөлгүйгээр хувь хүн, компани аудитын гэрчилгээ зуучлан олгох зохисгүй практик газар авсан байна. Ийм гэрчилгээг олгож буй байгууллагуудын дийлэнх нь Олон улсын Итгэмжлэлийн байгууллага (IAF)-ын гишүүнчлэлгүй, харьяа системд бүртгэлгүй байдалтай байх нь нийтлэг бөгөөд энэ нь олон улсын итгэмжлэлийн зарчим, харилцан хүлээн зөвшөөрлийн тогтолцоог зөрчиж, гэрчилгээний чанар, найдвартай байдалд сөргөөр нөлөөлөх томоохон эрсдэл үүсгэж байна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2017 оны 12-дугаар сард батлагдсан байдаг.

Тус хуулийн
*3. БИЕ ДААСАН, ХАРААТ БУС БАЙХ
*15.2.Тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна.
*15.5.Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлнэ.
*15.7. Энэ хуулийн 15.4, 15.5-д заасныг зөрчиж, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтууд илтэд зөрчигддөг.

Яагаад ийм байдалд үүсдэг вэ?
• Ёс зүйгүй, чанаргүй зөвлөх үйлчилгээ
• Нэг үйлчлүүлэгчээс хоёр замаар мөнгө олох шунал (зөвлөх+итгэмжлэл)
• Эсвэл гэрчилгээ шаардлагатай байгууллагад хялбар нийлүүлэх
• Төрийн байгууллагын мэдээллийн хаалттай байдал
• Төр бүртгэлжүүлдэг ч хяналт тавих мяханизм сул
• Хууль хүчний байгууллагын мэргэжлийн салбарын ойлголтгүй байдлаас
эдгээр үйлдэл даамжирдаг.

Итгэмжлэлийн салбарын тогтолцоо нь үндсэндээ стандартын чанд мөрдөлт, хараат бус байдал, мэргэжлийн үнэнч шударга байдал, олон талт эрсдэлийн үнэлгээнд тулгуурлах учиртай. Гэвч бодит байдалд энэ салбар “стандартын зарчим”-ыг нэвтрүүлсэн ч институцийн хувьд зохион байгуулалтын сул орон зай, зохицуулалтын уялдаа холбоо муу, зөрчил илэрсэн тохиолдолд шийдвэрлэж, хариуцлага тооцох тогтолцоо сул байна. Итгэмжлэлийн байгууллагын зүгээс бүртгэлжүүлэн баталгаажуулсан нэгжүүддээ хяналт тавихдаа голлон анхаарч, бодит эрсдэлийг урьдчилан харж хамгаалах бодлого хангалтгүй байгааг бизнесийн орчинд тулгарч буй нөхцөл байдал илтгэнэ. Энэ нь итгэмжлэлийн тогтолцооны найдвартай байдал, олон нийт, хэрэглэгчийн итгэлцэлд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлийг давхар бий болгож байна.

3. ОЛОН УЛСАД
Жишээ нь, хэрэв IAF-д бүртгэлгүй байгууллага ISO 9001:2015 сертификат нэр барьж тараасан
бол хуурамч гэрчилгээ гэж үздэг аж.

IAF-ийн бодлого: IAF нь итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагуудыг зөвхөн өөрсдийн итгэмжлэгдсэн хүрээнд гэрчилгээ олгохыг шаарддаг. Хэрэв итгэмжлэгдсэн байгууллага итгэмжлэгдээгүй гэрчилгээ олговол, тухайн итгэмжлэлийн байгууллага хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой байдаг.

IAF CertSearch: IAF нь итгэмжлэгдсэн гэрчилгээний мэдээллийг нэгтгэсэн IAF CertSearch нэртэй дэлхийн хэмжээний мэдээллийн санг ажиллуулдаг. Энэхүү мэдээллийн сангаар дамжуулан хэрэглэгчид гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг шалгах боломжтой.

Сэрэмжлүүлэг ба нийтэд мэдээлэх: IAF болон түүний гишүүн байгууллагууд хуурамч гэрчилгээний талаар сэрэмжлүүлэг гаргаж, холбогдох байгууллагын нэрийг нийтэд зарлах замаар хэрэглэгчдийг мэдээллээр хангадаг.


Quality Digest-ийн нийтлэл: IAF CertSearch баг 2023 онд 20,000 гаруй хуурамч эсвэл хууль бус ISO чанарын менежментийн системийн гэрчилгээг илрүүлсэн тухай мэдээлэлтэй танилцаж болно.

Олон улсад хуурамч гэрчилгээ ашиглах, бүртгэлгүй зуучлагчтай хамтран ажиллах нь бизнесийн нэр хүнд, гэрээний харилцаанд сөргөөр нөлөөлж, хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Эдгээр асуудлууд нь тендерийн шалгаруулалтаас хасагдах, гэрээ цуцлагдах, торгууль ногдуулах зэрэг үр дагаварт хүргэж болзошгүй.

ХУУРАМЧ ГЭРЭЭНИЙ ЭРСДЛҮҮД

Нэр хүндийн хохирол: Хуурамч ISO гэрчилгээ ашигласан байгууллагууд хэрэглэгчид, түншүүдийн итгэлийг алдаж, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. 

Хуулийн хариуцлага: Хуурамч гэрчилгээ ашиглах нь олон улсын хэмжээнд хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож, торгууль, шүүхийн маргаан, гэрээний хүчингүйд хүргэж болзошгүй.

Санхүүгийн эрсдэл: Хуурамч гэрчилгээтэй байгууллагууд тендерт оролцох боломжоо алдаж, бизнесийн боломжуудыг алдах эрсдэлтэй.

БҮРТГЭЛГҮЙ ЗУУЧЛАГЧИЙН ЭРСД
ЭЛҮҮД

Ашиг сонирхлын зөрчил: Бүртгэлгүй зуучлагчтай хамтран ажиллах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Залилангийн эрсдэл: Бүртгэлгүй зуучлагчидтай хамтран ажиллах нь залилангийн хэрэгт холбогдох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Гэрээний хүчингүйдэл: Бүртгэлгүй зуучлагчтай байгуулсан гэрээ нь хууль зөрчсөнд тооцогдож, хүчингүй болох эрсдэлтэй.

4. МОНГОЛД

Монгол Улсад итгэмжлэлийн тогтолцоо нь олон улсын жишигтэй харьцуулахад зохицуулалт, хариуцлагын механизмын хувьд маш дутагдалтай байгааг бодит жишээнүүд гэрчилж байна. Тухайлбал, IAF-д бүртгэлгүй байгууллагын нэрийн өмнөөс ISO стандартын гэрчилгээг хууль бус байдлаар зуучилж, байгууллагуудыг хохироох тохиолдлууд гарч буй ч үүнд төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас бодитой хариу арга хэмжээ авч чадахгүй нөхцөл үүсээд байна. Үндэсний итгэмжлэлийн төвийн зүгээс ийм төрлийн зөрчил гарсан тохиолдолд “баталгаажуулж өгөөд цааш хууль хяналтын байгууллагад ханд” гэх ерөнхий чиглэл өгдөг ч цаашид хяналт тавих, хариуцлагын зохицуулалт хэрэгжүүлэх системгүй байдал ажиглагдаж байна.

Түүнчлэн, цагдаа, прокурор зэрэг хууль сахиулах байгууллагууд итгэмжлэлийн салбарын мэргэшсэн ойлголт, нарийн зохицуулалтын мэдлэггүй тул үйл ажиллагааны уялдаа хангалтгүй, яаж шалгаж юуг нотлохоо ойлгохгүй цаг хугацаа авна. Хуурамч гэрчилгээний улмаас хохирсон олон хэрэглэгчид илэрч (зарим нь хууртсанаа ч мэдэхгүй орших, зарим нь мэдсэн ч тоохгүй) цаг хугацаа, стресс, хууль зүйн туслалцаа авах санхүүгээр нэмж хохировч итгэмжлэлийн салбарын нэр хүнд, итгэлцэлд ноцтой сэв сууж байгаа нь илүү ноцтой асуудал болохоор. Иймээс Монгол Улсад итгэмжлэлийн тогтолцооны хариуцлагын бүтэц, мэргэжлийн хяналт, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай
юм.


Үндэсний Итгэмжлэлийн Төв нь “Шударга байдлын мэдэгдэл” гарган, өөрийн үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй байлгах үүрэг хүлээдэг гэжээ.
Энэ утгаараа ҮИТ нь
- итгэмжлэлтэй байгууллагуудын жагсаалт, стандартын төрөл, хүчинтэй хугацааг цахим мэдээллийн сангаар дамжуулан хэрэглэгчдэд илүү нээлттэй, ил тод зарлах, хүргэх
- итгэмжлэлтэй байгууллагуудын жагсаалт, стандартын төрөл, хүчинтэй хугацааг цахим мэдээллийн сангаар дамжуулан хэрэглэгчдэд илүү нээлттэй, ил тод зарлах, хүргэх;
- бүртгэлгүй байгууллагын хууль бус үйлдлийн талаарх сэрэмжлүүлэг, анхааруулга тогтмол нийтлэх, эрх бүхий байгууллагад мэдэгдэх, хууль эрх зүйн нөлөөлөл үзүүлэх механизм бүрдүүлэх;
- итгэмжлэл бол хэрэглэгчийн эрхийн баталгаа гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэх, мэдээллээр хангах, хууль ёсны тогтолцоог төлөвшүүлэгч, хэрэглэгчийн эрхийг хамгаалагч үндэсний чухал институт байх үүрэгтэй гэж
харж байна.

ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР 2025.06.09
Энэ өдрийг тохиолдуулан,

Бид юуг шаардах ёстой вэ?

1. Хууль хэрэгждэг байхыг шаар
дъя.
Ёс зүй ярьж эхлэхийн тулд эхлээд хуулиа мөрддөг болъё.
2. Ил тод байдлыг нээе.
Төрийн захиргааны байгууллагууд итгэмжлэлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэдэг байх ёстой.
3. Зөвлөх болон аудитын салбарт ашиг сонирхлын зөрчилгүй тогтолцоо бүрдүүлье.
Энэ салбарын үнэнч, ёс зүйтэй төлөөлөгчдөд боломжийг нээе.

Монгол Улсад итгэмжлэл, зөвлөх үйлчилгээ нь “ИТГЭЛЦЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” байх ёстой. Харин өнөөдөр энэ итгэлцлийг эвдэгч мэргэжлийн байгууллагууд, хууль зөрчигчид далд эдийн засгийн гол оролцогч болчихоод байгааг нуух юун.
Монголд итгэмжлэлийн салбар итгэлцэл дээр үнэ цэнэ бүтээх гол салбар. Зөвхөн стандартын бичиг баримт тараах, сургах биш, ёс зүйг төлөвшүүлэх, итгэлцлийг бий болгох, хамгаалах, ил тод байлгах тогтолцоог системтэйгээр төлөвшүүлэх шаардлагатай салбар юм.

Б.БАЯРЦЭЦЭГ
2025.06.09
Дэлхийн итгэмжлэлийн өдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    2 цаг 21 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    2 цаг 38 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    3 цаг 1 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 12 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    4 цаг 9 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    5 цаг 16 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    5 цаг 38 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    7 цаг 0 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    7 цаг 30 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    7 цаг 38 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    7 цаг 48 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    7 цаг 52 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    8 цаг 48 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    9 цаг 14 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    9 цаг 22 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    9 цаг 45 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    9 цаг 49 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    10 цаг 2 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    10 цаг 7 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    10 цаг 8 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК