Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна

2025-6-30
0
ЖИРГЭХ
Хүмүүжигч хүүхдүүд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 110 дугаар сургуульд суралцаад төгсөж буй нь.

Хамгаалах гэдэг үг хүн бүрд өөр. Заримд нь өөрийгөө, заримд нь нэр төр, ирээдүй, гэр бүлээ. Харин тэр хүүгийн хувьд хамгаалах ёстой цорын ганц зүйл ээж нь байв. Тэр айсан ч зогсоогүй, ухраагүй. Зүгээр л хамгаалсан.

Хүүгийн ээж өглөө бүрийн нарыг, орой бүрийн харанхуйг ганцаар сөрдөг байлаа. Хоёр ажил зэрэг хийж, хүүгийнхээ ирээдүйд итгэж, зүтгэсээр ирсэн ээж нь хүүгийн нүдэнд гэрэлтэй, хүчтэй эмэгтэй байсан. Гэвч сүүлийн саруудад бүх зүйл өөрчлөгдсөн. Гэрт нь шинэ хүн орж ирсэн. Хойд эцэг... Эхэндээ эелдэг, найрсаг нэгэн байсан ч удалгүй согтуу ирэх нь олширч, ээжийг нь доромжилж, сүүлдээ гар хүрч эхэлсэн. Хүүгийн хувьд энэ бол тэвчихийн аргагүй зовлон байв. Хамгаас хайртай хүнийхээ нүднээс инээмсэглэл аниргүйгээр арилж буйг харах шиг хэцүү зүйл үгүй.

Тэр орой бүх зүйл хэтэрсэн. Хойд эцэг архины үнэр сэнхийлгэн гэрт орж ирэнгүүтээ ээжийг нь түлхэж, газарт унагасан. Ээж нь амьсгаа давчдан, хөдөлж ч чадахгүй хэвтэж байхад хүү юу ч бодолгүй, өөрийн мэдэлгүй хөдөлсөн.

Түүний жижиг бие, турьхан гаранд агуу их хүч байгаагүй. Харин хайр, уур, айдас гурав түүнийг хөдөлгөсөн. Ээжийгээ хамгаалах ёстой гэсэн ганц л мэдрэмж түүний бүх биеийг удирдаж байв.

Хуулийн өмнө үнэнээ хүлээсэн хүү

Хүү шүүхийн танхимд зогсож байв. Гараа дуулгавартай эвхээд, анх удаа тийм олон том хүний дунд, өмгөөлөгч, прокурор, шүүгчдийн өмнө ганцаараа зогссон нь энэ. Тэр буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн хэрэг нь хууль зөрчсөн гэдгийг мэдсэн. Бусдын амь насанд ноцтой хохирол учруулсан нь ч үнэн байв. Шүүх ч шийтгэлээ оноосон. Энэ бол шүүхийн алдаа биш, харин хүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр байв. Харин өнөөдрийн гол асуулт шийтгэлээ хүлээгээд, амьдралаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа энэ хүүг нийгэм хүлээн авч чадаж байна уу? гэдэгт оршиж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29.1-д өөрийгөө эсвэл бусдыг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл гэмт хэрэгт тооцогдохгүй нөхцөлтэй ч, энэ хүүгийн хувьд гэмтэл хэт хүнд байсан тул хамаарах боломжгүй байв.

Өмгөөлөгч Ж.Содномдаржаа: “Шүүх хүүхдийн нас, сэтгэлзүйн байдал, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг нарийн үнэлэх ёстой. Шийтгэл оноосон ч нийгэмд эргэн нэгтгэгдэх боломжийг нь нээлттэй харах нь чухал. Харамсалтай нь буруутай гэж үзсэн даруйд нийгэм тэднийг тусгаарлаж, цаашдын амьдралд нь саад болдог. Тиймээс бид илүү ойлгож дэмждэг хандлага төлөвшүүлэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Хүмүүжигч хүүхдүүд зөөлөн ур чадварын сургалтаар ирээдүйд өөрт тохирох мэргэжлээ тодорхойлуулдаг.

E-Mongolia амьдралын хориг болсоор

Хүү одоо их сургуульд сурдаг. Хуульч болохыг мөрөөддөг. Гэвч ажилд орох бүрд, анкет бөглөх болгонд “E-Mongolia” дээрх гурван үг “ял эдэлж байсан” гэх тодорхойлолт түүний өмнө босоо хана мэт тулгардаг.

Түүний мөрөөдөл зөвхөн өөрийнхөө төлөө бус, өөр шиг нь хүүхдүүдэд итгэж болдог хуулийн төлөө зүтгэх. Гэтэл энэ мөрөөдөл цахим шошгоны сүүдэрт дарагдах эрсдэлтэй хэвээр байна.

“Би хуульч болчихвол, над шиг хүүхдүүдэд үнэхээр итгэж болдог хуулийг бий болгоход оролцмоор байна. Алдаа гаргасан ч засарч чаддаг хүмүүст боломж гэж байдаг юм гэдгийг харуулахыг хүсэж байна.” хэмээн хүү санаашрангуй өгүүлсэн юм.

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж буй 183 хүүхдээс авсан дотоод судалгаагаар Сургалт-Хүмүүжлийн Тусгай Байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн 44% нь халамж, анхаарал дутсан гэр бүлийн орчинд өссөн бол 31% нь сургууль завсардсан байлаа. Харин 28% нь гэрээсээ зугтаж байсан дүр зураг харагдсан. Зарим нь гудамжинд, зарим нь танихгүй хүмүүсийн гэрт. Энэ бол хувь хүний алдаа гэхээсээ илүү системийн хамгаалалт дутагдсан хүүхдүүдийн нийтлэг дүр зураг юм.

Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатарын тодорхойлсноор бол “Хүүхэд эндээс үнэхээр хүмүүжээд гардаг. Харин буцаад очиход тэднийг ямар нийгэм угтдаг нь л асуудал” болоод байгаа ажээ

Хоёр дахь боломжийг хааж буй нийгэм

Хүүхэд шийтгэлээ хүлээж, өөрчлөгдөхөд сэтгэл зүйн хувьд хамгийн их хэрэгтэй зүйл нь бусдын итгэл байдаг. Харин түүнийг “ял эдэлж байсан” гэсэн цахим шошготой үлдээх нь энэ итгэлийг үгүй хийж, ахин урагшлах сэдлийг нь мохоодог байна. “Энэ зөвхөн тухайн хүүхдийн зан үйл өөрчлөгдөх тухай асуудал биш бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил, нийгэм доторх үл харагдах ялгаварлалыг бэхжүүлж буй хэлбэр юм.” гэж сэтгэл зүйч Ц.Даваасүрэн тайлбарлалаа.

Түүний энэ тайлбарыг Нийгмийн ажилтан Д.Баярмаа улам гүнзгийрүүлэв. Тухайлбал хүүхдүүдийн өөрчлөгдөх үйл явц нь зөвхөн ял шийтгэлээ эдлэж дуусгалаа гээд бүрэн төгсдөг зүйл биш аж. Харин ч жинхэнэ сорилт нь нийгэмд эргэн орж ирэх үед эхэлдэг. Гэтэл энэ үед нь “ял эдэлж байсан” гэсэн тэмдэглэл хадгалагдсаар байх нь хүүхдийг дахин тусгаарлаж, нийгэмд бүрэн нэгтгэх боломжийг нь хааж орхидог. Бид шийтгэх бус, чиглүүлж, дэмжих нийгмийн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна гэсэн санааг Д.Баярмаа дэвшүүлж байгаа юм.

Хүүхэд бүрд амьдралаа дахин эхлүүлэх боломж бэлэглэе

Монгол Улсад насанд хүрээгүй хүүхдийн ял шийтгэлийн мэдээллийг устгах, архивлах тухай эрх зүйн зохицуулалт өнөөдрийн байдлаар байхгүй байна. Гэвч олон улсын хүний эрхийн баримт бичгүүд, ялангуяа тэр дундаа Хүүхдийн эрхийн конвенц, Бээжингийн тунхаглал, сэргээн засах, нийгэмшүүлэх зарчмуудад үндэслэн дараах зохицуулалтыг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Насанд хүрээгүй хүүхдийн ял шийтгэлийн мэдээллийг цахим орчноос бүрэн устгах, эсвэл архивлах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Алдаагаа ухаарч, өөрчлөгдөхөөр зорьж буй хүүхдэд “ялтан” гэсэн шошгыг насан турш зүүх нь түүнд шинэ эхлэлийг бүтээхэд тушаа болж байна.

Энэ бол зөвхөн хүний эрхийн асуудал биш. Энэ бол нийгмийн хөгжлийн төлөө хийх ухаалаг, урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

Монгол Улсад хүүхдийн гэмт хэргийн нөхцөл байдал, түүнийг дагасан ялгаварлан гадуурхалт, нийгэмд эргэн нэгтгэх тогтолцооны дутмаг байдал нь бодлого, гүйцэтгэлийн түвшинд анхаарал шаардсан асуудал хэвээр байна.

Энэхүү сорилтод хариу өгөх зорилгоор Кристина Ноблийн Хүүхдийн Сан 28 жилийн турш Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэд Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ял шийтгэл эдэлж буй болон эрсдэлт орчинд өсч буй хүүхдүүдэд зориулан мэргэжлийн чиг баримжаа, нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ, урлаг, амьдрах ухаан, боловсролын сургалт явуулах зэрэг олон талт дэмжлэгийг тогтмол үзүүлж иржээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь ял шийтгэл хүлээсэн хүүхдүүдэд зөвхөн тусламж бус, итгэл, уучлал, өөрчлөгдөх орон зай, хоёр дахь боломжийг олгоход оршдог.

Хүүхэд гэдэг хийсэн үйлдлээрээ биш, өөрчлөгдөх итгэлээрээ хэмжигдэх ёстой. Бидний дэмжлэг, уучлал, бодлого, анхаарал энэ түүхийг зогсоох бус, өөрчлөх хүч болно. Ялтай биш, дахин эхлэх эрхтэй хүүхдүүдийн төлөө шинэ эхлэлийг бэлэглэе.

 

Сэтгүүлч Ч.Нямдаваа

Иргэний нийгмийн идэвхтэн: Ц.Очгэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.179.235)
    SEXSEER VANXANI SEKSYGEER DEWSGER BOLI ANUSDI BOOW XXN80955877
    2025 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    1 цаг 0 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    2 цаг 7 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    2 цаг 29 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    3 цаг 51 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    4 цаг 22 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    4 цаг 29 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    4 цаг 39 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    4 цаг 43 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 5 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    6 цаг 13 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    6 цаг 36 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    6 цаг 41 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    6 цаг 53 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 58 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 17 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    7 цаг 17 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    7 цаг 20 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК