Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоодугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-7-01
0
ЖИРГЭХ

Долоодугаар сарын өрнийн зурхайг танилцуулж байна. 


Хонь

Энэ сарын эхээр олон нийтэд өөрийгөө таниулах боломж гарна. Энэ нь амжилтад хүрэх давуу тал болно. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах болон яарсан шийдвэр гаргахад тааламжгүй. Шударга бус үйлдэл, эмх замбараагүй байдал гарч болзошгүй. Өөрийн зөв үйлдлээр хүмүүсийг өөртөө тат. Ойр дотнын найзын зөвлөгөө чухал. Сарын дунд үед хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад өөрийн бодолтой, итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэх сэтгэл болон итгэлээ буцааж авах үе. Гэрээ хэлэлцээр, хуулийн бичиг баримт цэгцлэх ажлын бүтээмж сайн байна. Чухал хамтрагч эсвэл хайртай хүнтэйгээ зөрчил үүсгэж магадгүй. Ихэнх хүмүүс амралтын төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулна. Гол амралтынхаа үеэр гэр бүлийнхэндээ анхаарал тавьж байгаагаа харуул. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Гэхдээ санхүүгийн хүндрэл гарч болзошгүй тул ямар нэг асуудлыг бүрэн шийдэх хүртэл их мөнгө зарцуулахаа түр зогсоо. Чөлөөт цаг гарвал зөвхөн сайн амрахад төвлөр. Хайр дурлалын бүтэлгүй санаа, хий хоосон бодол төрж магадгүй. Романтик харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм.

Үхэр

Энэ сарын эхээр таны уран сэтгэмж их хүчтэй байх ба авьяас чадвараа хөгжүүлж, амьдралаа илүү сонирхолтой болгохыг зорь. Олон нийтийн газраар явахдаа анхаарал болгоомжтой бай. Эрүүл мэндийн асуудалд анхаарал болгоомжтой ханд. Биеийн хүчний ядаргаатай ажлыг багасга. Хэрвээ хайрын харилцаанд халамж дутагдаж байвал одоо л анхаарах цаг. Зөн совин таныг зөв чиглүүлж өгнө. Сарын дунд үед од эрхсээс илгээж буй өөрчлөлтөд бэлэн бай. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуул. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийл. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарах бөгөөд тэднээс тусламж гуйхаас ичих хэрэггүй. Хэт хөөрөгдсөн мэдээллээс болгоомжтой бай. Өөрийн хийж чадахаас илүү ихийг амлахгүй байхыг хичээ. Олон хүнтэй харилцах нь танд бага зэрэг стресс нэмнэ. Ямар нэг арилжаа наймаа шударга явагдаж байгаа эсэхийг анхаарахгүй бол асуудал гарч ирэх болно. Аялал жуулчлал сонирхдог хүмүүс төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. Таны нөхцөл байдал ямар ч байсан газар үзэж нүд тайлах бололтой. Өөрөө өөртөө цаг зав гаргаж чадвал амьдралын амтыг мэдрэх болно. Сарын сүүл рүү ажил мэргэжилтэй холбоотой чухал уулзалтад оролцох бололтой. Магадгүй зарим хүмүүс шинэ ажлын байртай болох байх.

Ихэр

Энэ сарын эхээр бизнес эрхлэгч нар шинэ бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад таатай. Олон нийттэй харилцдаг эсвэл худалдааны тээвэртэй холбоотой ажил хийдэг хүмүүс байдал сайжирна гэдэгт найдаж болно. Харилцаа холбоонд идэвхттэй байж, хүмүүстэй аль болох нээлттэй ярилц. Хэн нэгэн тусламж хүсвэл дуртайяа зөвшөөр. Сарын дунд үед шинэ танилуудтай болбол шинэ сэтгэгдэл, урам зориг авна. Та хэн нэгэн онцгой хүнтэй хамт цагийг өнгөрөөнө. Энэ үед тулгарч буй асуудлын талаар ярилцаж, төлөвлөгөөгөө танилцуулахад тохиромжтой байх болно. Амралт зугаалгын цаг учир адал явдал эрэлхийлэх аялал хүсэх болно. Гоо сайхандаа анхаарч арчилгаа, эмчилгээ хийлгэх нь бие махбод болон сэтгэл санаагаа цэвэрлэх, тайвшруулах сайхан арга зам байх болно. Эрүүл агаар сайхан байгальд сайн амарч, эрч хүчээ сэлбэ. Зугаа цэнгэл болон илэн далангүй байдал хайрыг инээд хөөр аз жаргалтай холбоно. Гэр бүлийн асуудлаа шийдэхэд сайн үр дүн гарна. Сарын сүүл рүү цалин хангамж нэмэгдэж мөнгө зарцуулах боломжтой болсон ч урьдынх шигээ битгий үр.

Мэлхий

Энэ сарын эхээр удирдах албан тушаалд байгаа хүмүүс олны дунд гялалзах болно гэдгийг од эрхэс зөгнөж байна. Ажил болон амралтаар гадаад руу аялах боломж ирнэ. Ирээдүйн бизнест тань үнэ цэнтэй холбоо харилцааг ажлын уулзалтаар тогтоох болно. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарах болно. Хувийн амьдралаа хойш нь тавих нь хайртай хүнийг тань аз жаргалгүй болгох магадлалтайг анхаар. Зарим үүрэг хариуцлагаа зохицуулан хувийн амьдралдаа цаг гаргаж чадвал санасан зүйл бүтэх болно. Сарын дунд үед ямар ч хэлбэрийн байсан зардал гаргах бол сайн судал. Сэтгэл хөдлөлөөр хандах нь үр дүн муутай гэдгийг сана. Ажлын ачааллаа сайн хяна. Өөрөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар ажиллахад анхаар. Хуурамч чиг хандлага их байх тул хүмүүст худлаа ярьж, буруугаар ойлголцохоос сэргийл. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, ажлын ярилцлагаа хойшлуул. Сарын сүүл рүү санхүүгийн бичиг баримтаа цэгцэлж, хөндлөнгийн хяналт шалгалтад бэлтгэх хэрэгтэй болно. Хууль хяналтын байгууллагын зүгээс зарим хэцүү дэг журам тулгах бололтой.

Арслан

Энэ сарын эхээр төлөвлөж байгаагүй, шинэ үйл явдал тохиолдоход ойрхон байна. Өөртөө итгэлтэй байвал худал мэдээлэлд төөрөхгүй. Сайхан амралт өмнөх сэтгэлийн түгшүүрийг мартуулах болно. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд хааяа ч болов зугаацах цаг зав өөртөө гарга. Хол аялалд гарах хүмүүс цаг агаарын нөхцөлийг сайн тооцоол. Сонирхолтой зүйл хийхийн тулд нийгмийн идэвхтэй байж, олны үйл ажиллагаанд оролц. Сарын дунд үед таны бүтээлч санаа чөлөөтэй оргилно. Цаашид хамтран үйл ажиллагаа зохион байгуулах хүмүүстэйгээ холбоо тогтооход гайхалтай цаг үе. Аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас хандах нь таны санаануудыг илүү үнэ цэнтэй болгоно. Эрүүл хооллох дэглэм зохиох, дасгал сургуулалт хийх төлөвлөгөө гаргах зэргээр амьдралын хэв маягаа энэ цаг үед тохируул. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Амьдралын хэв маягаа бусдад бүү тулга. Сарын сүүл рүү өөрийгөө хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг эрж хайх шаардлага үүснэ.

Охин

Энэ сарын эхээр хувийн амьдралдаа гарах өөрчлөлтөд бэлэн бай. Ганц бие хүмүүсийн танилцсан хүн сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгүйг хичээгээрэй. Тодорхойгүй асуудлаас болж найз нөхөдтэйгөө муудалцах магадлалтай. Ажлын ачаалал хэт ихэсвэл, бие махбод болон оюун ухаанаа амраах арга олох хэрэгтэй. Таны сэтгэл зүйн байдал биеийн эрүүл мэндэд нөлөөлнө. Тиймээс сэтгэл хөдлөлдөө хянуур ханд. Энэ сарын дунд үед сэтгэл хөдөлгөсөн эрч хүчтэй байдал алгуурхан нэмэгдэнэ. Олон төрлийн урлаг соёлын сайхныг мэдрүүлэх арга хэмжээ танд таатай байна. Мөн хувийн болон гэр бүлийн амьдрал таатай байна. Гэртээ засвар хийх эсвэл томоохон хөрөнгө худалдан авч магадгүй. Гэрээ хэлцэл байгуулах бол бичиг баримт бүрдүүлэх тал дээр сайн анхаар. Зарим хүмүүс сонирхолтой албан тушаалд очих санал авч болно. Одоогийн ажил сонирхолтой гэлээ ч өөрчлөлт хэрэгтэйг бүү март. Сарын сүүл рүү мөнгөө хамаагүй үрж болзошгүй байгаа учраас хянамгай бай.

Жинлүүр

Энэ сарын эхэн үед эрч хүч сул байх төлөвтэй байна. Таны эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэл хөдлөл их бөгөөд эмзэг байгаа тул аль болох тайван байхыг зөвлөж байна. Ухаалаг хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөө ирээдүйд гаргаж болох олон алдаанаас сэргийлэхэд тусална. Бүхий л зүйлээс шинэ эрэл хайгуул хийхээр оролдох нь зөв. Романтик хайр танд гайхалтай сэтгэл ханамжийг өгнө. Ганц бие хүмүүс олдсон боломждоо анхааралтай хандах хэрэгтэй. Энэ сарын дунд үед таны зан ааш ямар байхаас шалтгаалж эргэн тойрны уур амьсгал бүрдэх бөгөөд гэртээ эерэг зөв байхыг хичээ. Зарим хүмүүсийн дархлаа сулрах тул халдварт өвчинд нэрвэгдэхээс сэргийл. Сайн амарч, бясалгал хийн толгой тархиа сэргээх хэрэгтэй. Аливаа асуудал дан ганц тохиромжгүй нөхцөл байдлаас биш таны хандлагаас шалтгаалж байсан байж мэднэ. Боломжгүй зүйлийг хийх гэж зүтгэх эсвэл бусдыг буруу зүйл хийхээр шаардаж байж магадгүй. Зарим найз нөхөд хүйтэн хөндий харьцана. Үнэн хэрэгтээ таны дотно анд нөхөд гэж бодсон хүмүүс таныг нэр хүндтэй байхад л анд нөхөд байсан байж мэднэ. Сарын сүүл рүү хэт үрэлгэн хандлага гаргахаас болгоомжил. Үнэ цэнтэй хувийн өмч хөрөнгөндөө анхаар.

Хилэнц

Сарын эхээр өнгөрсөн үйл явдалтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхийн тулд хууль шүүх зэрэг хөндлөнгийн оролцоо шаардагдах магадлалтай. Бусад хүмүүсийн төлөвлөгөө таны тэсвэр тэвчээрийг их шалгаж мэдэхээр байна. Та өөрийн үүрэг хариуцлага юу болохыг сайн тодруулах хэрэгтэй. Мөн өөрийн авьяас чадвараа хэт дээгүүр эсвэл доогуур үнэлэх гэсний хэрэггүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. Үл ойлголцол нь таны тэнцвэртэй байдлыг сүйтгэж болохыг анхаар. Энэ сарын дунд үед олон зүйлд анхаарах тул гүнзгий төвлөрлөө хадгалж үлдэх хэцүү байна. Ажилдаа зарцуулдаг шигээ амрах цагийг өөртөө гаргавал аяндаа тэнцвэрээ олох болно. Та өөрийнхөө нөөц боломж болон эрч хүчийг нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам юм. Таны хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаанд хүлээцтэй байдлаар аливаа саадыг даван туул. Энэ сарын сүүл рүү мэдээллийн хэрэгслүүдийн тэнцвэргүй байдлаас ялихгүй будилаан, буруу ойлголцол гарч болзошгүй. Эд хөрөнгөний асуудал анхаарал шаардана. Олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар сайн анхаар. Бусдад зээлсэн мөнгөө авах нь төвөгтэй байж мэднэ.

Нум

Энэ сарын эхээр хэт их ажиллах хэрэггүй. Та дарамт багатай зүйлийг хийхээр төлөвлөвөл амьдрал тань илүү хөгжилтэй байх болно. Таагүй нөхцөл дургүй газартаа ажилладаг бол ажлаа солих талаар бод. Залуухан хосуудын хайрын харилцаа дараагийн шатанд орох болно. Ганц бие хүмүүс болзоонд азтай байж, хамтын амьдралд онцгой ач холбогдол өгөх бололтой. Гадаад төрх дур булаам байх нь чухал. Сайхан харагдахын тулд биеэ авч явах тал дээр байнга анхаар. Сарын дунд үед ихэнх хүмүүс тун завгүй байна. Хийж буй зүйлдээ хамаг оюун бодлоо төвлөрүүлж, өөрийн чөлөөт цагийг дэмий үрэх хэрэггүй. Зарим хүмүүс албан тушаал дэвших боломжийг бий болгож чадсандаа баяртай байх болно. Хэрэггүй муу зуршлаа өөрчлөх хүслээ хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг. Хайртай хүнтэйгээ асуудал үүсгэж болзошгүй. Өөрийн үүсгэсэн асуудлаа тайван замаар шийдэж, бусад хүмүүсийг сайн сонс. Ямар нэгэн шинэ газар нутаг үзэх эсвэл танихгүй хүмүүстэй уулзах аялал сонирхолтой байна. Сарын сүүлээр эрүүл мэндээ хамгаалах, эрч хүчээ өсгөх арга хэмжээ үр дүнтэй байна. Бие махбодынхоо дотоод нөөц бололцоог сайжруулахын тулд байгалийн сайханд амар. Бизнесийн арилжаа наймаа ашигтай байна.

Матар

Энэ сарын эхээр ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Өөрийгөө илэрхийлэх шаардлага үүсэж, зарим үед өөрийгөө магтан дэвэргэх хэрэгтэй болно. Бизнес эрхлэгч нар хэрэгцээтэй хөрөнгө оруулалтаа авахын тулд их хүчин чармайлт гаргана. Бусдад мөнгө зээлсэн бол хугацаандаа төлдөггүй хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү нэрэлх. Танд туршлагатай бөгөөд овжин зан байдал шаардлагатай байна. Хэцүү үед самбаачлах арга ухаан танд байгаа учир сандрах хэрэггүй. Чухал нууцыг санаандгүй байдлаар алдахыг хүсэхгүй байгаа бол хэлэх үгээ сайн бэлд. Сарын дунд үед нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох боломж гарч ирнэ. Таны бусдыг татах чадвар гайхалтай санал хүлээн авах эсвэл албан тушаал ахих зэрэг боломж өгөх болно. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд сайн амралт чухал цаг үе. Тиймээс та өөрийгөө хөгжилтэй амрах орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хувийн амьдралдаа бүтээлч хандвал таны идэвхийг нэмэгдүүлж, урам зориг оруулах болно. Сарын сүүл рүү бизнесийн харилцааг зөв замаар явуулахад гол нөлөө үзүүлэх гэрээ хэлэлцээр хийх бололтой.

Хумх

Энэ сарын эхээр буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Бодит нөхцөл байдалд хөнгөмсөг хандах болон эмзэг зан гаргах нь тухайн үйл явцыг шүүн тунгаах чадварыг бууруулна. Нэлээд хатуу чанга зан чанар л танд ухаалаг шийдвэр, зөв сонголтыг хийхэд тусална. Өр зээлээ дуусгах шаардлагатай хүмүүс ямар ч ашиг авчрахгүй харилцааг таслах нь муугүй үр дүнтэй байна. Энэ сарын дунд үед хөрөнгө мөнгөнд хэт улайрч өөрийн эрүүл мэндээр тоглох хэрэггүй. Чөлөөт цагаараа сайн амрах хэрэгтэй. Аяллаар явж газар үзэх, амралтаа авч үзэсгэлэнтэй газарт очиж байгальтай харьцахад хамгийн зохимжтой цаг. Хайртай хосууд алс газар аялалд явах бол сайхан шийдвэр байна. Ойр дотнын хүмүүсийнхээ үгийг сонсох, гэр орноо тохижуулах зэрэг нь сэтгэл санааг сайхан байлгахад чухал үүрэгтэй байна. Шинээр үүсэх боломж завшааныг ашиглан хувийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Сарын сүүл рүү од эрхсийн нөлөө тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэвчээргүй байдал эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

Загас

Энэ сарын эхэн үед амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Таны эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэл хөдлөл их бөгөөд эмзэг байгаа тул аль болох тайван байхыг зөвлөж байна. Ухаалаг хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөө ирээдүйд гаргаж болох олон алдаанаас сэргийлэхэд тусална. Бүхий л зүйлээс шинэ эрэл хайгуул хийхээр оролдох нь зөв. Романтик хайр танд гайхалтай сэтгэл ханамжийг өгнө. Ганц бие хүмүүс олдсон боломждоо анхааралтай хандах хэрэгтэй. Энэ сарын дунд үед таны зан ааш ямар байхаас шалтгаалж эргэн тойрны уур амьсгал бүрдэх бөгөөд гэртээ эерэг зөв байхыг хичээ. Зарим хүмүүсийн дархлаа сулрах тул халдварт өвчинд нэрвэгдэхээс сэргийл. Сайн амарч, бясалгал хийн толгой тархиа сэргээх хэрэгтэй. Аливаа асуудал дан ганц тохиромжгүй нөхцөл байдлаас биш таны хандлагаас шалтгаалж байсан байж мэднэ. Боломжгүй зүйлийг хийх гэж зүтгэх эсвэл бусдыг буруу зүйл хийхээр шаардаж байж магадгүй. Зарим найз нөхөд хүйтэн хөндий харьцана. Үнэн хэрэгтээ таны дотно анд нөхөд гэж бодсон хүмүүс таныг нэр хүндтэй байхад л анд нөхөд байсан байж мэднэ. Сарын сүүл рүү хэт үрэлгэн хандлага гаргахаас болгоомжил. Үнэ цэнтэй хувийн өмч хөрөнгөндөө анхаар.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    1 цаг 0 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    2 цаг 7 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    2 цаг 29 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    3 цаг 51 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    4 цаг 22 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    4 цаг 29 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    4 цаг 39 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    4 цаг 43 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    5 цаг 39 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 5 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    6 цаг 13 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    6 цаг 36 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    6 цаг 41 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    6 цаг 53 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 58 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 17 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    7 цаг 17 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    7 цаг 20 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК