Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч

2025-7-07
0
ЖИРГЭХ

Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, СГЗ, яруу найрагч П.Бадарч өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолыг хүртлээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан эрхэм яруу найрагчийн талаарх түүх хүүрнэх гэрэл зургууд болон баримтуудыг сэргээн хүргэж байна.  

“Дайны жилд төрсөн нь”: П.Бадарч 1939 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Түүнийг 10 сард төрсөн гэж ижий нь хэлсэн гэдэг. Өөрөө ч дайны жилд төрсөн хүн гэж ярьдаг. Пунцаг гуайнх өөрийн нэг ч хүүхэдгүй бөгөөд дөрвөн өөр айлаас дөрвөн хүүхэд өргөн авч өсгөсөн юм. Тэр дөрвөн айлд хүүхэд ерөөсөө тогтддоггүй байсан ба Пунцаг гуайнд өгснөөр сая нэг зүгээр болсон гэдэг. /Баруун талаасаа хоёр дахь цайвар дээлтэй нь/

“Лам аав”: Пунцаг гуайн хувьд тэр үедээ төвд, монгол бичиг мэддэг лам хүний тоонд ордог байв. Хожим айл, хүмүүст залагдаж маань, мэгзэм уншиж, засал хийдэг байсан гэдэг. Өөрөө бурханы тухай маш сайн ойлголттой байсан бөгөөд бурханы шашныг гүн ухаан, сэтгэл зүйн талаас нь мэддэг нэгэн байв. Ээж Цэвэгмид, аав Пунцаг, нэг ахын хамт.

“Дэлдэн шар”: Баянжаргалан сумын бага сургуульд дэггүй байрын дэлдэн шар хүү дөчөөд оны сүүлээр оров. Түүнийг Пунцагийн Бадарч гэдэг. Шооч, хүн цаашлуулах дуртай, сахилгагүй түүнийг хэн ч шүлэг зохион бодлогошрон сууна гэж бодоогүй байлаа. 

“Хэрлэн”: П.Бадарч багын шүлэг зохиол бичих авъяастай байсан ч энэ ажлаа нэлээд хожуу буюу 1960-аад оны үеэс эхэлсэн. “Утга зохиол, урлаг” сонинд залуу найрагч Пунцагийн Бадарч нэрийн дор “Хэрлэн” хэмээх шүлгээ нийтлүүлснээр маш их урам авч, үндсэн ажилдаа эргэлтгүй орсон.

“Онц хилчин”: Тэрбээр олонд дурсагдан, мөнхөрсөн олон шүлэг, дууны үгээ хил дээр бичсэн гэхэд болно. 1971 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар Өмнөговийн Овоотын 7 дугаар отрядын клубын даргаар томилогдсон юм. Уран бүтээлч хүн эх оронч байх ёстой гэж боддог учраас хилийн манаанд зогсож буй олон дайчин эрстэй хамт байх хамгийн сайхан байсан гэж ярьдаг. Тэнд байхдаа “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Хилчин чамдаа”, “Саруул шөнийн дуу”, "Застав минь баяртай” зэрэг дуу, шүлгээ бичиж байсан. Мөн Монгол улсын “Онц хилчин” билээ.

“Есөн эрдэнийн орон”: П.Бадарч 1999 онд Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн. Түүнээс өмнө нэгэн алдарт шүлгээрээ Д.Нацагдоржийн шагналыг хүртсэн юм. Энэ нь “Есөн эрдэнийн орон”. Сүүлд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.

“Донтолт”: Жараад оны үед богино өгүүллэгийн мастер гэгддэг С.Эрдэнийн санаачилгаар Зохиолчдийн хороонд уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Яруу найргийн гурав дахь өдөр” нэртэй арга хэмжээ болдог байв. Энэ нь залуу найрагчдийн шүлгийг сонсож, зөвлөгөө өгч, харилцан суралцдаг өдөр ба тэр үеийн залуу, өнөө үеийн ахмадууд болох Ш.Дулмаа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, П.Бадарч нар аль хэдийнэ, цагаасаа өмнө ирээд дэвтрээ бариад сууж байдаг байв. 

“Ханиа олсон нь”: Тэртээ 1959 онд анх бие биетэйгээ танилцаж айл гэр болон одоог хүртэл бие биенээ түшин ханилж байгаа юм. Гэргий Ичинноровтойгоо геологийн курст байхад нь хамт Хэнтий рүү явсан. Ичинноров гуайн хувьд жолооч байв. Ингээд л дурлалын эхлэл тавигдсан байна. Анх тусдаа гарахдаа П.Бадарч гуайг бодвол гэргий нь өөрийн гэсэн хувцасны шкафтай байсан гэдэг.

“Шүлэг дуусах мөч”: Яруу найрагчийн хамгийн сайхан үе нь юу вэ гэвэл шүлгээ бичиж дуусах тэр мөч гэж П.Бадарч гуай хэлэв. Олж харсан, ойлгож мэдэрсэн зүйлээ бодон бясалгаж олон өдөр, сар сэтгэлээс нь салж өгөхгүй байсан шүлэг нь цаасан дээр буух тэр мөч нь найрагч хүний амьд буйн тэмдэг болдог аж.

“Эхийн сэтгэл”: Ижийгээ өөд болсны дараа гэгээн дурсгалд нь зориулж нэгэн шүлгийг бичсэн юм. Тэр нь олигтой болоогүй юм байлгүй тэгсхийгээд мартагдсан. Харин түүнээс гучин жилийн дараа  буюу 1996 онд “Эхийн сэтгэл” хэмээх алдарт шүлгээ тэрлэсэн юм. 

“Хүрэл бурхан, Дожзовд судар”: Түүнд шүтэн залбирдаг хоёр зүйл байдаг. Нэг нь ээж нь хээрээс олж түүнд өгсөн хүрэл бурхан, нөгөөх нь аав нь өөд болохынхоо өмнө өгсөн, есөн эрдэнээр бүтээсэн “Доржзовд” судар юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    6 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 13 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 35 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 57 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 27 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 35 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 49 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 44 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 11 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 19 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 42 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 4 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 23 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК