Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батжаргал: Ажлаасаа бусдын төлөөх сайн сайхан байдлыг харж, амьдралын утга учрыг мэдэрдэг

2025-6-25
0
ЖИРГЭХ

Тууштай, үнэнч зан эзнээ ивээлдээ багтааж, ажил, амьдралын тэгш хэмийг бий болгодог. Хичээсэн бүхэн нь он цагийн эрхээр тодорч, олондоо хүндлэгдэж, бас өөрийн мөн чанарыг тэр хэрээр бий болгосон байдаг нь цагийн урсгал мэт. Хүн бүрийн ажил, амьдралын замнал адилгүй ч сайхан амьдрахын төлөөх зорилго нэг ч байж болно. Ийнхүү бидний нэгэн төлөөлөл НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Батжаргалыг энэ удаагийн nematimes булан танилцуулж байна.


-Миний бие Б.Батсайхан Улаанбаатар хотын унаган хүүхэд. 2005 онд “Онон” ахлах сургуулийг төгсөөд намар нь Онцгой байдлын байгууллагын ууган анги, 100 жилийн түүхт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш хоёргүй сэтгэлээр албандаа 20 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тухайн үед Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар, Иргэний хамгаалалтын газар нэгдэж, орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдаж байсан он цаг. Ээжийн ах, дүү нар Галын байгууллагад ажилладаг, гэрт ирэх бүртээ л намайг ирээдүйн гал сөнөөгч гэдэг байсан тэр үг энэ албанд орох тулгуур болж байлаа. 

-Шинэхэн гал сөнөөгч 4 номер дээр томилогдож, ах нарынхаа заавраар багаж хэрэгслээ зөөж, цэвэрлэж, түүнийгээ ашиглаж сурахаас л эхэлж байлаа. Жилээс жилд үүрэг гүйцэтгэх номерын тоо өөрчлөгдөж, нэг л мэдэхэд өөрөө тэд нарынхаа насан дээр ирсэн байна. Дуудлагаас дуудлагад туршлагажиж, бусдадаа заадаг, хэлдэг үе ирж, алба маань ч бэхжиж, өөрчлөгдөж байна. Анх ах нарынхаа хуучин ногоон хувцаснаас өмсдөг байсан үе ард хоцорч, аврагч бүр өөр, өөрийн гэсэн иж бүрэн хувцас хэрэглэлтэй, техник, тоног төхөөрөмжийн хангалт жилээс жилд олон улсын жишигт хүрч байгаад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн хувьд сэтгэл тэнүүн явдаг.

-Нийслэлийн хэмжээний ой, хээрийн түймэр, гол, усны осол, үерийн дуудлага гээд бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн их тохиолддог нь обьектын буюу ахуйн хүрээний түймэр. Дуудлагагүй өдөр гэж бараг байдаггүй.  Бөмбөгөр, САПУ худалдааны төв, МАХН-ын байр, Нарантуул худалдааны төв, Их дэлгүүр гээд томоохон хэмжээний бүхий л дуудлагад үүрэг гүйцэтгэхэд гар бие оролцсон. Зөвхөн аврах ажиллагаанд оролцохоос гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч хэрэгжүүлдэг. Зундаа гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд туул гол дагуу эргүүлд гарч, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч ажилладаг.

-Бүх зүйлд чин сэтгэлээрээ ханддаг, бусдад тусалдаг, хийсэн ажлаа чадварлагаар гүйцэтгэдэг нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцлог гэж боддог. Тийм байхаас ч өөр аргагүй. Бусдын аюулгүй байдлыг хамгаалж байдаг хүмүүс. Гэхдээ тийм байлаа гээд адилхан л хүн шүү дээ. Алба, ажлыг минь дэмжиж, ойлгодог хүн бүрт баярлалаа гэж хэлмээр байна.

-Гадаад, дотоодын хуучны болон орчин үеийн мөнгөн дэвсгэртүүд, зоосон мөнгөнүүд, Монгол шуудангийн  марк,  өнгөт чулуунууд,  хөөрөгнүүд  цуглуулах хоббитой. Ажлаасаа бусдын төлөөх сайн сайхан байдлыг харж, амьдралын утга учрыг мэдэрдэг бол хоббигоороо түүнийг тордож, өөрийн гэсэн орон зайг мэдэрдэг. Харин гэр бүлээсээ хүн болж төрсний мөн чанарыг олж хардаг даа. Манайх ам бүл зургуулаа. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг Н.Мандахцэцэг гэдэг. Үсчин мэргэжилтэй.  Итгэл, найдвар, ар талын минь бат бөх багана болсон ханьдаа хайртай шүү.

-Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн ой, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллагынхаа эрэгтэй хайрцагт багтан, алхсан. Амьдралын өнгө, аз жаргал, амжилт гээд бүхий  зүйл минь байдаг Онцгой байдлын байгууллага бол миний бахархал. Нэгэн зорилго, үүргийн төлөө хамтран ажиллладаг алба хаагч та бүхэн бол энэ цаг үеийн хамгийн  бахархам хүмүүс гэж хэлмээр байна. Ингээд Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой удахгүй болохтой холбогдуулан үе, үеийн удирдлага, ажилтан, алба хаагч та бүхэндээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    11 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    34 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    45 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    1 цаг 42 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    2 цаг 49 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    3 цаг 11 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    4 цаг 33 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    5 цаг 3 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    5 цаг 11 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    5 цаг 21 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    5 цаг 25 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    6 цаг 20 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 47 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    6 цаг 55 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    7 цаг 18 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    7 цаг 22 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    7 цаг 35 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    7 цаг 40 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    7 цаг 41 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 59 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК