Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баттөмөр: Онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг бол зориг, хариуцлага, тэсвэр хатуужлын илэрхийлэл гэж ойлгодог

2025-7-22
0
ЖИРГЭХ

Бүх зүйлийн эвийг нь олчихдог, ажлын ачаалалд түүртэлгүй үүргээ гүйцэтгээд явж байдаг олон залуусыг харахаар өөрийн эрхгүй суралцмаар бас бахархмаар... Аливаад сэтгэл, зүтгэл гаргадаг хүний үг, үйлдэл бүхэн  гэгээлэг байж, бусдыг манлайлдаг нь цагийн эрхэнд үнэлэгддэг чухал чадваруудын нэг гэж ойлгодог. Ийм л олон залуусын хичээл, зүтгэл, итгэл бүхний оргил тухайн байгууллагын үнэт зүйлсийг бүрдүүлдэг онцлогтой. Тиймээс энэ олон залуусын төлөөлөл болгож, энэ удаагийн nematimes булан Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрийг танилцуулж байна.  


-Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрж, өссөн. Эхээс хоёулаа. Айлын ууган хүүхэд. Бага нас хөдөө мал маллаж, морь унаж өнгөрсөн. Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг 2012 онд төгсөж, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид цэргийн алба хаагч ирээд өөрийн хүсэл, мөрөөдлийн дагуу ажилд орох хүсэлт өгснөөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт усчин аврагчаар томилогдсон. Улмаар 2022 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба мэргэжлээр төгсөж, Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангид салааны захирагчаар томилогдон, 2023 онд тус газрын Зуунмод сум дахь Эрэн хайх, аврах салбарт бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагчаар, энэ оны тавдугаар сараас Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна.

-Өвөө маань ганц ачийгаа цэргийн хүн болгон гэж бага байхад ярьдаг байсан. Тэр хүслийг нь биелүүлж, албандаа 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаадаа бахархал дүүрэн байдаг. Ажиллах хугацаандаа 400 орчим гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 900 гаруй хүний амь насыг авран хамгаалж, 140 гаруй буцалтгүй нэрвэгдэгчийг голомтын бүсээс гаргаж, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн. Энэ жил хуурайшилт их байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсээр байна. Аймгийн Онцгой байдлын алба хаагчдынхаа хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ, Борнуур суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцоод ирсэн.

-Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн онцлог нь галын аюулгүй байдлыг хангах, түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх үндсэн чиг үүрэгтэй мэргэжлийн алба хаагч юм. Төв аймаг нь хамгийн олон буюу 27 сумтай. Мөн 21 аймгийн авто болон төмөр замууд тухайн аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Улсын нийслэл Улаанбаатар хоттой ойрхон. Том, жижиг нийлсэн 33 голтой. Хангай, тал, говь хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой учраас обьектын болон ой, хээрийн түймэр,  усны осол, үерийн аюул, авто  осол, хүн, малын гоц халдварт өвчин гээд бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлага мэдээлэл бүртгэгддэг.

-Онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг бол зориг, хариуцлага, тэсвэр хатуужлын илэрхийлэл гэж ойлгодог. Зоригтой, шийдэмгий, бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэлтэй, хариуцлага өндөртэй, хамтран ажиллах чадвартай, ёс суртахуунтай, шударга, хүнлэг байх ёстой. Миний хувьд усан спортоор хичээллэдэг. Бүх төрлийн спортыг сонирхож, тоглоно, гүйнэ. Жижиг гэлтгүй бүхий л зүйл алба хаагч надаас шалтгаална гэдгийг үргэлж ухамсарлаж, түүнийгээ ажил, мэргэжилдээ мөрдлөг болгон ажиллахыг хичээдэг.  

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Ханийг маань Э.Отгонтуяа гэдэг. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул. Одоогоор Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллаж байна. Том хүү Б.Бат-Ирмүүн "Бүжинхэн" цэцэрлэгт явдаг, бага хүү Б.Буянбат 6 сартай. Эхнэртэйгээ нэг сургуулийн оюутнууд. Оюутан ахуй насандаа танилцаж, анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Эхнэртэй, хүүтэй, мэргэжилтэй, дипломтой, ажилтай, дэслэгч цолтой төгссөн сайн оюутан шүү гэж хошигнон ярих дуртай. Элэг бүтэн амьдрал бол амьдралын утга учир гэж ойлгодог. Айл, өрх бүр гамшиг, ослын аюулаас сэргийлэгч байж, элэг бүтэн, өнчрөл, өвчин зовлонгүй байгаасай гэж "залбирч" явдаг.

-Уран зөгнөлт сэдэвт ном унших сонирхолтой. Сүүлийн үед хүүдээ үлгэрийн ном уншиж өгч, ажлын холбогдолтой хууль, дүрэм, журмын талаар уншиж байна.  Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш бүү хойшлуул гэж хэлэх дуртай. Зорилго, тэмүүлэлтэй байхад бүх зүйл цагийн аясаар болно доо л гэж боддог. Хэнтий, Өвөрхангай аймгийн унаган хүүхдүүд Төв аймагт суурьшин, ажиллаж, амьдарч байгаадаа талархалтай байдаг. Хамтран ажиллаж байгаа хамт олондоо болон нийт алба хаагчдадаа сайн, сайхан бүхнийг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    1 цаг 17 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    1 цаг 48 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    1 цаг 55 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    2 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    2 цаг 9 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 31 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    3 цаг 39 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 2 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    4 цаг 7 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    4 цаг 19 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    4 цаг 24 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    4 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 43 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    4 цаг 43 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 13 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК