Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд: Манай компани “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд бууж, хөөрөх нислэгүүдэд газрын тусгай үйлчилгээг бие даан үзүүлж эхэллээ

2025-7-03
0
ЖИРГЭХ

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас “Иргэний нисэхийн үндэсний төв” нь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өрх тусгаарласан. Тэгвэл өнөөдөр та бүхнийг тус компанийн дэд захирал П.Ганболдтой уулзуулж, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулах гэж байна.


-Сайн байна уу? Та бидэнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК ямар чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа талаар танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? “Иргэний нисэхийн үндэсний төв” нь 2025.01.01-ний өдрөөс Иргэний нисэхийн ерөнхий газраас тусгаарлагдаж дараах 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон байгаа.

1-рт, Агаарын навигацийн үйлчилгээг үзүүлэх. Энэхүү үйлчилгээг үзүүлж байгаа бүх алба, салбарууд нь “ИНҮТ” ТӨХХК-ийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд бид агаарын навигацийн үйлчилгээг улам сайжруулж, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Энэ нь нислэгийн аюулгүй байдлыг сайжруулж, агаарын навигацийн, агаарын орон зайн менежментийг зөв зохистой зохион байгуулж, Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэж байгаа бүх агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллана гэсэн үг. Энэ чиглэлээр бид үе шаттайгаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.  

2-рт, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх. Орон нутгийн нийт 19 нисэх буудал тус компанийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж, олон улсын стандарт шаардлага хангасан нисэх буудлын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

3-рт, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь манай компанийн чухал нэг хэсэг юм. Олон улсын статустай хоёр нисэх буудал болох “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Нисэхийн аюулгүй байдлын хамгаалалтын алба хариуцан гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Бид дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнд:

  • Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын агаарын зайн менежментийг зөв зохистой зохион байгуулах,
  • Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгчид буюу агаарын хөлгүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа холбоо навигаци, радиолокатор тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх,

Дээрх үйлчилгээг үзүүлж байгаа нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтан, нисэхийн мэдээллийн ажилтнуудыг мэргэшүүлэх, ур чадвар эзэмшүүлэх,  ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байгаа.

"Эдгээрийг зөв зохион байгуулж байж өнөөдрийн агаарын навигацийн үйлчилгээний чанар улам сайжрах юм"

Үүнтэй уялдуулаад нисэх буудлуудыг өнөөдрийн байгаа түвшнээс нь дээшлүүлж, зорчигч үйлчилгээ, зорчигч урсгалыг сайжруулах, нисэх буудлын аэродром, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаанууд хийгдэж эхлээд байна. Жишээлбэл, бид 2025.04.29-ний өдөр АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотой “United Airlines” компанийн нислэгийн аюулгүй байдлыг хангах нэмэлт тусгай гэрээ байгуулж, Нисэхийн аюулгүй байдлын хамгаалалтын албаны ажилтан, албан хаагчид маань нэмэлт цагаар ажиллаж, шинэ гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн энэ жилд хийгдэж буй онцлох ажлуудаасаа дурдвал?

-Бид нэгэн томоохон ажлыг эхлүүлээд байна. Нисэх буудлуудын аэродром дээр үзүүлдэг нэг чухал үйлчилгээ байдаг. Энэ нь газрын тусгай үйлчилгээ юм. /Ground Handling Service/

Энэ үйлчилгээг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр өнөөдрийг хүртэл агаарын тээвэрлэгчид гүйцэтгэж ирсэн. Агаарын хөлөг нисэх буудалд газардахад газрын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг. Зорчигчийн шат, хоолойг бэлдэх, агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэх бүх тоног төхөөрөмж, түлшний машин, бохирын цэвэрлэгээний машин, ачаа тээш буулгах тоног төхөөрөмж, түүн дээр ажиллах боловсон хүчин, ачаа тээш зорчигчийг зохицуулан зохион байгуулах, нисэх буудлаар нэвтрэн өнгөрүүлэх зэрэг томоохон үйлчилгээг урьд нь агаарын тээвэрлэгч компани буюу ихэвчлэн “МИАТ” ТӨХК хариуцан гүйцэтгэж, манай компанийн нэлээдгүй тоног төхөөрөмж, хүн хүч хамтарч энэхүү үйлчилгээг үзүүлж ирсэн.

Манай компанийн хувьд нэгэн томоохон зорилт тавьсан нь энэ үйлчилгээг бие даан үзүүлэх. Тиймээс бид цаашдаа агаарын хөлөг буусан үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр газрын үйлчилгээг 100% бие даан хэрэгжүүлж болох юм байна гэдгийг судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаад, хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан сүүлийн 3 сар тасралтгүй ажиллаж, анхан шатны мэргэшүүлэх сургалтад 40 орчим мэргэжилтнийг хамруулсан.

Жишээ нь онгоцыг дагуулж, удирдан зохион байгуулж, зогсоолд зогсоох, онгоцны доторх цэвэрлэгээ, үйлчилгээг хийх, онгоцноос ачаа тээшийг буулгах нарийн мэргэжлийн дүрэм, журмын дагуу үйлчилгээ үзүүлэх инженер, мэргэжилтнүүдийг сургаж, бэлэн байдлыг хангасан.

Ингээд 3 сар тасралтгүй бэлтгэл хийсний дагуу 2025 оны 06-р сард Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлан ирэхэд бид “МИАТ” ТӨХК-тай хамтран, туслан гүйцэтгэгчээр анхны туршилтын нислэгээ хүлээн авсан. Бид туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа туршлага судалж, үйл ажиллагаагаа шинэчлэн сайжруулж, цаашид анхаарах зүйлсээ тодорхойлоод Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр 2 агаарын хөлөг ирэхэд бид бүрэн хэмжээний газрын үйлчилгээг нь үзүүлж амжилттай зохион байгуулсан.

Мөн 2025.06.25-ны өдөр Казакстан улсын тусгай үүргийн нислэгт манай компани газрын үйлчилгээний тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүнээрээ үйлчилгээ үзүүлж ажилласан. Энэ нь цаашдаа тус нисэх буудал дээр төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс нисэх буудал дотор болон гадна газрын үйлчилгээг үзүүлэхэд бэлэн боллоо гэдгийг харуулж байгаа юм.

Бидний хувьд энэ ажил нь томоохон сорилт байсан ч бид шаардлагатай боловсон хүчин бэлтгэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг системтэйгээр хийж эхэлсэн. Манай зарим ажилтнууд нисэхийн аюулгүй байдалтай холбоотой ажил гүйцэтгэхэд өөрсдийгөө дайчилж, мэргэшүүлэх сургалтад хамрагдан ур чадвараа дээшлүүлж байна. Ингэснээр тус үйлчилгээний аюулгүй байдлыг ханган, маш нарийн зохион байгуулалттай төлөвлөлт хийж чаддаг болсон.

Мөн бид энэхүү үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчилгээний төлбөр хураамжийг авч эхэлснээр төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд ашиг орлого олох тал дээр Засгийн газраас төрийн компаниудад өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж эхэлж байна гэсэн үг. Эхний ээлжид алдагдалгүй ажиллах, цаашдаа ашигтай ажиллах үйл ажиллагаа эхэлж байгаа юм.

Миний онцолж хэлэх зүйл нь Иргэний нисэхийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газартай нэг байгууллага байхдаа бие даан зохион байгуулж үзээгүй ажлыг маш том зорилт тавиад хийж гүйцэтгэсэн явдал юм. Ингэснээр бид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг байнгын ашиглалттай байлгах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын хөлгүүдийг газардахад бүрэн бүтэн үйлчилгээ үзүүлж чадна гэдгээ итгэлтэйгээр харуулж, баталлаа.

-Цаашид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр үзүүлж байгаа газрын тусгай үйлчилгээг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр танай талаас үзүүлэх боломж бий юу?

-Бид одоогоор “Чингис Хаан” олон улсын нисэх буудал гэж ярихгүй байгаа. Учир нь энэ нисэх буудал Япон улсын менежменттэй тул тэд өөрсдөө энэ үйлчилгээг үзүүлдэг. Бид яагаад энэ зоригтой зорилтыг тавьсан бэ гэхээр “Чингис Хаан” олон улсын нисэх буудал энэ үйлчилгээг үзүүлж байхад бид тоног төхөөрөмжтэй, хүн хүчтэй, гэхдээ дутуу юм байгаа ч тэр бүгдийг нь нөхөж болох юм байна гэсэн тооцооллыг хийсэн. Одоогоор “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Изинис Эйрвэйс” ХХК нь “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр гурвуулаа зэрэг энэ үйлчилгээг үзүүлж байгаа. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр ч өнөөдрийг хүртэл агаарын тээвэрлэгчид тус үйлчилгээг үзүүлж байсан. Гэхдээ бид тооцооллын үндсэн дээр компанийнхаа харьяа нисэх буудал болох “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр газардаж байгаа бүх нислэгүүдэд өөрсдөө газрын үйлчилгээ үзүүлдэг байхаар төлөвлөсөн.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг Олон улсад хоёрдогч нөөц нисэх буудлаар зарласан байдаг. Хэрвээ “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж, манай нисэх буудал руу зарим нислэг ирвэл бид 24 цагийн турш бэлэн байдалтай нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллахад бэлэн байна.

-“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дээр тогтмол нислэгтэй болох боломж байгаа юу?

-Энэ концессын гэрээгээрээ “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 150 орчим км радиустайгаар ямар нэгэн нисэх буудал дээр арилжааны нислэг үйлдэхгүй гэж заасан байдаг учраас манайх өнөөдөр шууд зөвшөөрөл авч арилжааны нислэг авах боломжгүй. Хэрвээ гэрээний заалт өөрчлөгдвөл бид арилжааны нислэг авч болно. Бид яагаад онцгой, тусгай үүргийн, цэргийн онгоц хүлээж аваад байна вэ гэхээр энэ бүгд арилжааны нислэг биш. Арилжааны нислэг биш ч үйлчилгээ шаардсан нислэгүүд байгаа юм. Тэгэхээр тэр нислэгүүдэд бид газрын үйлчилгээ үзүүлээд байна гэсэн үг. Тиймээс ч бид энэ туршлага дээрээ үндэслэн цаашид нислэгийн тоо нэмэгдсэн ч үргэлж бэлэн байдалтай ажиллах болно.

-Сонирхолтой сэдвээр ярилцсанд баярлалаа.  

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    5 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 12 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 34 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 56 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 26 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 33 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 44 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 48 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 43 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 10 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 18 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 41 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 45 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 58 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 3 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 22 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 22 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 25 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 52 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК