Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүрсний экспорт ”Нэг цонхтой” болно

2014-2-22
0
ЖИРГЭХ

DSC_0199Жил бүр зохион байгуулдаг “Coal Mongolia” чуулган өнгөрсөн өдрүүдэд дөрөв дэх жилдээ болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх жилүүдэд нүүрсний салбарт “Нэг цонхны бодлого” гэгчийг баримтлах тухай Уул, уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав. Энэ бодлого нь олборлолт, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, их ашиг олоход үндсэндээ чиглэж байна гэж ойлгож болох юм. Нэг ёсондоо компаниуд бие биедээ тусалж, дутуу дутуугаа нөхөн ажиллахыг хэлж байгаа хэрэг. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компани олборлосон нүүрсээ “Энержи ресурсын” баяжуулах үйлдвэрт угааж хариуд нь “Эрдэнэс МГЛ”-ийн замаар “Энержи ресурс” нүүрсээ зөөх гэрээ хийжээ. Ерөнхийдөө эмх цэгцэнд оруулахыг хичээж байна.

Түүнээс гадна Тавантолгойгоос нүүрс олборлогчид хилийн дагуу төмөр зам барих ажилд хувь нэмрээ оруулж байгаа. Төмөр зам баригдсанаар тээврийн зардал 15 хувь буурах тооцоо бий. Мөн хилийн боомтуудыг 24 цагийн ажиллагаатай болгох, нэвтрэх чадварыг сайжруулах тухай “нэг цонхны” бодлогод тусгажээ.

Монгол Улсын эдийн засагт нүүрсний гүйцэтгэх үүрэг их. Эдийн засгийн ямарч цаг үед улсын төсөв, сангийн ихэнх хувийг бүрдүүлж ирсэн. Цаашдаа ч голлох олборлолт, экспорт байх нь ойлгомжтой. Экспортын тухайд манай улс “Хятад” хэмээх дэлхийн хамгийн том импортлогчид хамгийн ойр байгаагаараа бусад өрсөлдөгчдөөсөө давуу юм. Гэхдээ бидэнд сул тал түүнээс их бий.

Монголын нүүрс чанартай, хямд боловч Хятадын жилд импортлох нүүрсний тийм ч их хувийг эзэлдэггүй. 2013 онд БНХАУ 8015.8 мянган тонн нүүрс импортложээ. Тус импортыг голлох 6 орны нүүрс бүрдүүлж байгаа юм. Нийт импортын хамгийн их буюу 42 орчим хувийг  Австралийн нүүрс эзлэж байна. Түүний дараагаар Монгол бичигдэж байгаа ч импортлосон хэмжээ нь ердөө 26 хувь. Бидний араас Канад, Орос, Америк, Индонез зэрэг орнууд жагсаж байна. Эдгээр орнууд Хятадаас алслагдсан хязгаар нутгтай боловч өмнөд хөршийн гаднаас авсан нүүрсний 30 гаруй хувийг бүрдүүлж байна.

Хятадууд яагаад биднийг сонгохгүй байна вэ. Түүний оронд алслагдмал Австрали тивээс хоёр дахин өндөр үнээр нүүрсээ худалдан авч байна. Тухайлбал өнгөрсөн онд БНХАУ-руу 2 сая 121 мянган тонн нүүрсийг тонн тутамд нь 73.02 ам.доллараар нийлүүлсэн байх юм. Харин Австралиас 3 сая 394 мянган тонн нүүрсийг тонн тутамд нь 148.15 ам.доллараар худалдаж авчээ.

Бүх асуудал явж, явж зам тээвэрт зангилагддаг юм. Хятадын өмнөд нутагт нүүрс хамгийн их хэрэгцээтэй байдаг. Энэ нь хүнд үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрүүд төвлөрөн хөгжсөнтэй холбоотой. Монгол нүүрс уурхайгаас ачигдан хятадын өмнөд нутагт хүрэхэд нийт зардал нь 130 ам.доллар болдог юм. Харин Австралиас очих нүүрс ердөө наймхан ам.долларын илүү өртөгтэй. Учир нь усан замаар нэг удаад их хэмжээгээр тээвэрлэх боломжтой юм. Түүний дээрээс хурдан, шуурхай. Монгол нүүрс өмнөд хөршийг зорих аялал нь олон шат дамжлагатай, төвөгтэй, удаан.

Энэ жилийн “Coal Mongolia” чуулган чухамдаа энэ асуудлын шийдлийг гаргаж, түүнийгээ таниулахад чиглэж байлаа. Мэдээж хэрэг Монголд усан зам үгүй учир хамгийн боломжит тээвэр бол төмөр зам юм. Төмөр зам барих ажил эхэлсэн ч маргаантай, бүрэн шийдэлд хүрээгүй л байна. Тиймээс нүүрсний экспортод төрийн оновстой бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байсан юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • teevertee bish (103.26.194.20)
    teevertee bish huuhen shig olon yanz hyvirdag ene asuudal n l tunshuudee gomdooj bgaa umdaa hu
    2014 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    14 цаг 51 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    15 цаг 8 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    15 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 42 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    16 цаг 39 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    17 цаг 46 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    18 цаг 8 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    19 цаг 30 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    20 цаг 1 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    20 цаг 8 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    20 цаг 18 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    20 цаг 22 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    21 цаг 18 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 44 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    21 цаг 52 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    22 цаг 15 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    22 цаг 19 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    22 цаг 32 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    22 цаг 37 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    22 цаг 38 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК