Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гэгээн Муза” наадамд ”Х түц”-ийнхэн оролцоно

2014-4-18
0
ЖИРГЭХ

5c39e7552ee51e03cbb9222a2e37845f_L "Гэгээн муза" 11 дэх удаагийн олон улсын наадам ирэх сарын 19-ний өдөр   драмын урлагийн шилдгүүдээ тодруулна.  Тус наадмын талаар зохион байгуулагчид өнөөдөр “Blue Sky Tower”-ын ТОПАЗ танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Гэгээн Муза” академи нь энэхүү наадмыг НЗДТГ, УДЭТ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын хоёрдугаар шатны үзлэг ирэх сарын 12-ны өдөр эхэлж, 19-нд шагнал гардуулах ёслол болно. Ёслолын үеэр Чингисийн талбайд улаан хивсний баяр зохион байгуулахаар болжээ.

 Хурлын үеэр "Гэгээн муза" наадмыг санаачлагч Ардын жүжигчин С.Сарантуяагаас зарим зүйлийг тодруулав.

-Олон улсын театрын өдрөөр зохион байгуулдаг “Гэгээн муза” наадмыг энэ жилээс тавдугаар сард хийхээр болжээ. Наадмыг ийн зохион байгуулах шийдвэр хэдийд гарсан бэ?

-Өнгөрсөн жил "Гэгээн муза" наадмын 10 жилийн ойн үеэр наадамд оролцогч хот хөдөөгийн продакшн, төлөөлөгч нийт 300 гаруй хүний дунд "Гэгээн муза" наадмыг хэзээ, жилд хэдэн удаа зохион байгуулах вэ" гэсэн санал асуулга явуулсан юм. Санал хураалтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь тавдугаар сард тохиромжтой гэсэн байсан. Хүмүүсийн саналыг харгалзаад энэ оноос эхлэн наадмаа тавдугаар сард хийхээр болсон. Ер нь хүмүүсийн дэвшүүлсэн саналыг олон талаас нь хүндэтгэн үзсэн. Жишээлэхэд, орон нутгийн театрынхан ирэхэд гуравдугаар сард их хүндрэлтэйгээс гадна тоглолтын оргил үе байдаг. Мөн цаг агаарын хувьд хот руу ирэхэд төдийлөн тохиромжтой бус байдгийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргасан.

-Нэг хүний жүжгийн төрөлд манай уран бүтээлчдээс гадна гадаадын олон уран бүтээлч өрсөлдөхөөр болжээ?

-Анхны мэдүүлгээр энэ төрөлд 13 бүтээл ирсэн. Дөнгөж эхэлж байгаа төрөл учраас цөөн бүтээл ирэх байх гэж бодсон. Гэхдээ өнгөрсөн жил тодорхой хэмжээний уран бүтээлчдийн дунд сургалт зохион байгуулсан. Би Польшид ганц хүний тоглолт үзүүлж тодорхой хэмжээний үнэлгээ авч байсан. Тэр тоглолтоо тухайн үед хүмүүст сонирхуулж байсан юм. Түүнийхээ дүнд өнгөрсөн жил нэлээд хэдэн жүжиг орж ирсэн гэж бодож байна. Энэ жил Серби, Тувагаас уран бүтээлчид оролцохоор мэдүүлгээ өгсөн.

-Наадамд оролцож байгаа орон нутгийн театрын бүтээлүүдийг шүүгчид биечлэн очиж үзсэн гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

-Ер нь манай дүрэмд энэ талаар заасан байдаг. Бид холын аймгуудын бүтээлийг хүндэтгэн үздэг. Учир нь холоос хүрч ирээд тоглоход их бэрхшээлтэй байдаг. Тиймээс аль болох очиж үзэхийг чухалчилдаг. Зарим тохиолдолд холын аймгуудын уран бүтээлчид уран бүтээлийн бичлэгээ явуулдаг. Гэтэл тэр явуулсан бичлэг нь шаардлага хангахгүй, сонирхогчийн камераар авсан учраас уран бүтээлийн нарийн зүйлийг харах боломжгүй байдаг юм. Энэ олон шалтгаанаас болоод очиж үзэхийг чухалчилдаг болсон.

-Наадмын шагналын санд өөрчлөлт орсон уу?

-Анхны наадамд бид шалгарсан уран бүтээлчдэд мөнгөн шагнал өгдөг байсан. Ер нь урлагийн бурхнаар өөрийгөө тодорхойлуулахаас илүү сайхан зүйл хаана байх вэ. Харин уламжлалаар Гранпри авсан бүтээлийг таван сая төгрөг дагалдана.

-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?

-Ганц хүний жүжгийн төрөлд АНУ-ын Нью-Йоркоос шүүгч ирж шүүнэ. Элизабет Хеллс гээд өөрөө моно драмаар дагнаж ажилладаг, найруулагч, зохиолч, жүжигчин хүн бий. Тэрбээр олон улсын наадмуудаас шагнал хүртэж байв. Мөн драмын жүжгийн төрөлд Тувагаас Сюзен Оржек шүүгчээр ирж ажиллана. Энэ хүн ОХУ-ын шилдэг 10 залуу найруулагчийн нэгээр шалгарсан авьяаслаг, туршлагатай. Мөн энэ удаагийн наадмаас эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд экспертийн баг ажиллана. Энэ багт ССАЖЯ, дэмжигч байгууллага болон орон нутгийн театрын төлөөлөл багтсан.

Хэвлэлийн хурлын үеэр наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд "Нэр дэвшигчийн гэрчилгээг"-г гардуулсан юм.

Драмын жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй гол дүрд “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү “Сэрүүн хасын нууц” жүжгийн Жиганы дүрээр нэр дэвшив. Тэрбээр, “Анх 2008 онд эрэгтэй туслах дүрийн жүжигчинд нэр дэвшиж байсан. Энэ удаагийн наадамд МУГЖ С.Жаргалсайхан болон залуу жүжигчидтэй нэр дэвшиж өрсөлдөх болсондоо баяртай байна гэж байв. Тэрбээр "Бидний хүч хөдөлмөр шингэсэн энэхүү жүжгээ 30 гаруй удаа тоглож 20 мянган үзэгчдэд толилууллаа. Жүжигчний ур чадвараа ахиулах хэмжээний жүжгийн зохиолд бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллалаа” гэв.

Энэ жилийн "Гэгээн Муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл” “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлч өрсөлдөнө.

Драмын жүжгийн төрөлд:

УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”

“Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”

Вlаск Вох театрын бүтээл “Сандлууд” жүжиг, Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”

Дуулалт жүжгийн төрөлд:

    Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”

    Дорнод аймгийн ХДТ-ын бүтээл “Ван хүний үр”

     Увс аймгийн ХДТ-ын бүтээл “Ээрэн хүрээ”

     “Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”

       ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”

Хүүхдийн жүжгийн төрөлд

         УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" ҮДБЭЧ-ын бүтээл “Эрх цагаан унага”

         Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”

         “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”

Нэг хүний жүжгийн төрөлд

           “Тэнгэрийн аялгуу” /Монгол/

           Наташагийн мөрөөдөл” /Монгол/

           “Солиорол” /Монгол/

           “Бичлэг” /Монгол/

           “Шүтээн гэмээр диван” /Монгол/

           “Хүний дуу хоолой” /Тува/

           “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

Ж.Болор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • aminaa (49.0.159.245)
    seruun hasiin nuuts,romeo juliet hoer hamgiin goe.gehdee nadad seruun hasiin nuuts shagnal hurteh heregtei gej bodjiina.
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
    • тийм шүү. санал нэг бна
      2014 оны 04 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    11 цаг 17 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    11 цаг 57 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    12 цаг 1 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    12 цаг 24 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    12 цаг 54 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    13 цаг 4 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    13 цаг 51 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    15 цаг 5 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    15 цаг 6 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    15 цаг 28 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    15 цаг 37 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    16 цаг 21 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    16 цаг 34 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    16 цаг 35 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    17 цаг 17 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    18 цаг 19 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    18 цаг 20 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    18 цаг 23 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    18 цаг 41 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    18 цаг 49 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК