Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Жавхлан: Хямралын үед шинэ жил тэмдэглэхээ больцгооё. Шинэ жилийн мөнгөө ядууст өгцгөөе

2014-12-05
0
ЖИРГЭХ
Хамтлаг дуучдын эрэлт ихсэж ханш нь үнэд орох цагаар тэдний нэг нь эсэргүүцэл зарлаж хачин сонин ярьж эхлэв.
Snapshot_2014-12-05_092456 Шинэ жилийн баярын уур амьсгал хаа сайгүй орж манай урлагийнхан хаана, хэдэн төгрөгөөр дуулахаа аль хэдийн  зарлаад буй. Тэр нь ч аргагүй юм. Цаг цагаар нэг цадаж, цагаан сараар нэг цаддагийн адилаар манай дуучдын жилдээ ганц орлого, ашигаа нэмэгдүүлдэг үе бол арванхоёрдугаар сар. Тиймээс ч энэ сард орондоо ч орох завгүй олон түмнийг баярлуулж явдаг гэдэг. Үүнийхээ ачаар гурван өрөө байр, үнэтэй машин авсан хэмээн ярьж явсан дуучид ч бий.

Шинэ жилийн баяр ингэж тэдний амьдрал ахуй, ашиг орлогод чухал нөлөө үзүүлдэг байна. Гэтэл энэ үед МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнэчимэгийн хамтаар шинэ жилийн баярын ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй урилгаар ч очихгүй гэдгээ зарлав.  Тэрээр “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая, саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулъя” хэмээн уриалж буй юм. Ингэхийн тулд халтуур хийхгүйгээр хандивын тоглолт хийж, олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлахаар болжээ. Мөн “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна” гэв.  Тиймээс тэрбээр энэ сарын 11-нд “Монгол өлсөх учиргүй”  нэртэй ханвивын тоглолт хийж, олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлах гэнэ.

Энэ яриаг сонссон хүмүүс түүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Дуучин С.Жавхлан үүгээрээ өөрийг нь сонсох дуртай шүтэн бишрэгчдээ үл тоосноос гадна шинэ жилийн баярыг бүхэлд нь харлуулж орхив.

Монголчууд бид жилийн турш цөөнгүй баяр тэмдэглэдэг ч хамгийн дурсамжтай, хамгийн сайхан баяр бол шинэ жил гэдэгтэй маргах хүн үгүй. Шинэ жилийн баярыг дэлхий даяараа хүсэн хүлээж айл бүр хэр, хэмжээндээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлээрээ инээж хөөрөлдөж халуун дулаан нэг үдшийг өнгөрүүлэх боломжийг шинэ жилийн баяр л бидэнд бэлэглэдэг билээ. Олон зуун жилээрээ бид шинэ жилийн баярыг тэмдэглэж ирсэн ч амьдрал маань айхтар балран доройтоод байсан юмгүй.

Ээж ширээ засч, аав хүүхдүүдтэйгээ баяр хөөрөөр дүүрэн гацуур модоо засч халуун бүлээрээ ширээгээ тойрч суугаад амтат бялуугаа хувааж идэх шиг жаргал юу байх билээ. Энэ ч утгаараа жилдээ ганц л удаа болдог шинэ жилийн баяр муудсаныг эвлэрүүлж, салсаныг нийлүүлж бүгдийг жаргалтай болгодог мөч гэлтэй.

Гэтэл ганц удаа болдог энэ баярыг хүнд хэцүү зүйлтэй холбон тайлбарлах шаардлага МУГЖ С.Жавхланд гарсан нь сонин. Яагаад заавал шинэ жилийн баярыг харлуулах болов. Мэдээж буяны ажил хийж ядуу, хоосон хүмүүст тусалж болно. Тэр үед бид ч таныг хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн. Гэтэл хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяртай барьцаж, баяр тэмдэглэж буй хүмүүсийг муу, муухай юм шигээр ярьж байгаа нь үнэхээр олны дургүйцлийг хүргэж байна. Хамгийн гол нь энэ үед биш арай өөр цагт дуугарсан бол та гоё харагдах байлаа.

С.Жавхлан гавъяатын хувьд гаж зүйлүүдийг яриад удаж байгаа. “Төрсөн өдрөөрөө лаа битгий үлээ”, “Цагаан сарын өглөө  өлөн нарыг бус өдрийн цатгалан нарыг хар” гэх мэтчилэн. Гэтэл одоо шинэ жилийн баярыг битгий тэмдэглэ гэж ярьж байна.

Тэр бүү хэл урлагийнхнаа халтуур хийхээ боль гэж уриалж байгаа нь хэн, хэнийгээ хачин байдалд оруулж буй хэлбэр. Албан байгууллагууд хамт олныхоо баярын уур амьсгалыг сайхан болгох гэж дуучдыг урьдаг. Энэ бол шинэ үзэгдэл биш. Цол гуншин, эрэмбэ дараа, нэр хүндээрээ ялгараад өөр, өөр үнэ ханшаар дуулдаг нь зах зээлийн хатуу дүрэм. МУГЖ С.Жавхлан ч цагтаа хамгийн үнэтэй дуучин байсан. Түүнийг шинэ жилийн урилга заллагад дарагдаж баяр бүрийг чимдэг байсныг хүн бүр мэднэ. Харин одоо зохиолын дуучдын рейтинг унаад өөрийнх нь урилгын тоо багасаад ирэхээр шинэ залуу дуучдаа халтуур хийлгэхгүй гэж дуугарч байгаа нь өөрийг нь хүн чанаргүй харагдуулж байна.

Хүн үзэл бодлоо илэрхийлэх нь үндсэн хуулиар заагдсан эрх. Гэхдээ шинэ жил битгий тэмдэглэ хэмээн ярьж бусдын санаа бодлыг үймүүлсэн юм ярьж яваа нь таныг үнэхээр муухай харагдуулж байна.
Т.Оюун
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Malnuudad (166.137.14.88)
    Utag uchraa alsaan nair naadam aa boli!!!! Yu ch hiij buteej chadhgui baij neg ih bayrlasan baharhasan humuus baihiimaa.
    2014 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.5.194.1)
    arhi ih uudgaa bolih heregtei dalimduulj tuunees yaj ch bayarlasan yahav dee .. hamag mongo arhi dars palaaj malaaj geh met yumand l yavdag sh de
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • hhhhhh (150.129.141.111)
    Шинэ жил миний хувьд хүүхэд наснаасаа авхуулаад хүсэн хүлээдэг хамгийн гоё баяр насанд хүрсэн ч адилхан хүлсэн хүлээдэг тэгтлээ их зарлага гаргаад байдаггүй ийм сайхан баярыг тэмдэглэхгүй өнгөрнө гэдэг арай л бишээ Тэрний оронд хэтэрхий их зарлаг гаргаж хөгшин настай хүмүүсийг хөлдөө чирдэг цагаан сарыг арай л дэндүү хийж байна өчнөөн амьтаны амь тасалдаг
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (85.140.181.254)
    ҮНДЭСНИЙ БАЯР БИШ, ЗАСАЛ НОМ УНШУУЛАХ ТӨРӨХ БУРХАН БОЛОХ БҮГД Л МОНГОЛ КАЛЕНЬДААРААР ЯВДАГ БИЗДЭЭ. Жжавхланг ДЭМЖИЦГААЯ
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.91.83)
    ХӨДӨӨНИЙХӨН ШИНЭ ЖИЛ ГЭЖ УУЖ ИДЭХИЙН БАЯР ГЭЖ ОЙЛГООД ТЭГЖ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙХ.ХАР БАГААСАА БЯР ХӨӨРТЭЙ ТЭМДЭГЛЭЖ ИРСЭН БАЯРАА ЯАХААРАА ЖАВХЛАНГААР ХОРИУЛАХ БОЛДОГ ЮМ УТГАГГҮЙ ДОНГОСЧ БАЙНА
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.91.83)
    ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХ ЮУ Нь БУРУУ БАЙХ ВЭ ХАРИН ХЭТЭРХИЙ АРХИДАХАА Л БОЛИХ ХЭРЭГТЭЙ
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • mangar (150.129.141.207)
    Denduu teneg yum bainga yrij bh yumaa.ehner ni ch gsn jaahan yumtai bhaa
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.22.5)
    Зарим зүйл ньзөв.Хэтэрхий туйлширдагаа болих нь чухалдаа Жавхлан.Сайхан дуугаа дуулаад яахгүй дээ.Бусдаас ялгарах гэж өөрийгөө түмнээс холдуулах юм даа.
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.20.235)
    төрсөн өдрөөрөө лаа битгий үлээ,цагаан сарын өглөө өлөн нарыг биш өдрийн цатгалан нарыг хар гэж үнэн л үг ш дээ
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • n (202.179.11.90)
    zob gej bodoj bnaa zondo huuhduud oblin ene huitend olcoj daarch bga gej bodoj bna ajil hiideg jiriin dundaj abidaraltai bid nar shig humuuct hurtel ulab l hetsuu bolj bhad yadarcan negendee ardtumen bid l tuclah ectoi
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • hh (202.5.196.170)
    zov gej bodoj bgaa ni shine jileesee tatgalz bi bol shine jil temdeglene
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • hh (202.5.196.170)
    shine jiliin mongoo yaduust ogloo geed yuu ch oorchlogdohgyi l dee
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • taivan (182.160.0.5)
    javhlan unen zuil yarj baina,ene setguul ch henii zahialgaar bichij baina be neg bol uuruu ih hahuul avsan nuhur uu .
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • дорж гуай нь (202.179.11.34)
    Жавхлан маш зүйтэй юм яоьж байна.Дэмжиж байна.Монголд баяр ёслол,шоугаар төрийн мөнгийг угааж завшигчид арай хэтрээд байгаа.
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • Т.Оюунд (202.179.17.51)
    энэ мэдээг гаргасан сэтгүүлч хэтэрхий өөрийхөө үзэл бодол дүгнэлтээр олны бодлыг төлөөлж байгаа юм шиг бичсэн байна. ЭНЭ БУРУУ ШҮҮ.ТЭГЭЭД Ч ЖАВХЛАНГИЙН ЗӨВ. ЭНЭ ЖИЛДЭЭ ТАТГАЛЗАЯ Л ГЭЖ ХЭЛСЭН БАЙНА ШД
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зөв шд (202.179.17.51)
    дэсжиж байна. Мөнгөгүй ядаж байхад өндөр үнэтэй мэнютэй шинэ жилийн солиорол орох хэцүү байна. Тэр мөнгөөрөө буян үйлдэхгүй юмаа гэхэд гэртээ юм аваад гэр бүлийнхэнтэйгээ баярламаар байна.
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочинф (182.160.37.25)
    ДЭМЖИЖ БАЙНА
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • ҮНЭН (202.70.42.98)
    ЖАВХЛАНГИЙН ЗӨВ ШҮҮ ДЭЭ НИЙГЭМ БҮХЭЛДЭЭ СОЛИОРОЛД АВТАЖ БАЙХАД ГАНЦ Ч ГЭСЭН УХААЛАГ ЗҮЙЛ БОДОЖ ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯВЦГААХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ ДЭЭ
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (122.201.25.46)
    зөв шүү ард түмэн нь ядуу байхад юуны чинь европын баяр вэ Монгол цустай юм бол боддог л бодол . Увсынханаас суралцаач
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    14 цаг 15 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    14 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    15 цаг 28 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 54 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    17 цаг 17 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    17 цаг 44 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    18 цаг 5 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    18 цаг 52 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    19 цаг 6 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    19 цаг 16 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    19 цаг 29 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    19 цаг 32 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    19 цаг 42 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    20 цаг 14 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    21 цаг 19 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    21 цаг 28 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    21 цаг 31 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    21 цаг 32 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    21 цаг 36 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    21 цаг 48 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК