Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аавынхаа тухай ярихад...

2015-1-16
0
ЖИРГЭХ
Хүний дээд аавынхаа тухай яриад л суумаар аа ... гэх дуу чухам үнэнийг өгүүлж айраг шимэнгээ аавынхаа тухай яриад л суумаар тийм нэг гэгээлэг, бас гэгэлзсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг.
   0K9A9783 Энэ цагийн их хүмүн Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ аавынхаа тухай өгүүлэхдээ “Хүн ер нь ижийгээ л гэхээс аавыг хойш тавьж, аав гэдэг хүн ховорхон дурсагддаг юм уу даа” хэмээсэн байдаг. Эл үгийг уншсанаас хойш анзаарвал эр хүн, эцэг хүний тухай магтуу үг ээжийнхээс цөөн ч юм уу даа гэж бодогдох. Миний ээж ийм сайхан, ээж минь ийм л уран гартан байлаа, өргөс орсон гарыг ээж минь үлээгээд л эдгээдэг, ижий минь ийм л өв надад үлдээж дээ, ээж минь надад зааж сургасан юм гэх зэрэг амьдралынхаа гэрэл гэгээтэй бүхнийг ижийтэйгээ уясан байдаг. Харин бид аавынхаа тухай хэр их ярьдаг билээ гээд бодохоор “За энэ дээ” гэхээр зүйлс хомс. Энэ тэнд дуулж хуурдахаараа “...Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж...”  гээд л мөнөөхөн ээж, аавын урдуур орж явчина. Гэхдээ аавынхаа тухай ярьдаг, дурсдаг, бахархдаг хүмүүс бий ч нийтлэг хандлага ээж рүү налаад байдаг “гэм” бий. Аавын тухай, ээжийн тухай дууны нэрсийг жагсаагаад харвал ээжийнх илүү жин дарах вий. 

    Харин энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолтоо хийхээр зэхэж буй СТА Лосолын Болдбаатар аавын тухай олон сайхан дуунуудыг ардынхаа чихэнд хоногшуулж чадсан юм.

...Аавынхаа тухай ярихад бага нас минь дурсагдана аа
Адуу мал, найр наадмын үнэр ханхийх шиг санагдана аа
Хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай яриад л суумаар аа ...
... Хүрээд л очмоор, хүүрнээд л суумаар, хүү чинь эрхлээд л саатмаар


    Хүний дээд аавынхаа тухай яриад л суумаар аа ... гэх дуу чухам үнэнийг өгүүлж айраг шимэнгээ аавынхаа тухай яриад л суумаар тийм нэг гэгээлэг, бас гэгэлзсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг. Аавынхаа тухай ярихад бага насны дурсамж зэрэглээн дундаас өндөлзөж, уурга даялсан адуучин, уртын дууны шуранхай, айргийн амт, гэзгээн сүлжсэн хөх өвгөдийн сүрдмээр бас  хайрламаар тийм сайхан дүр сэтгэлд буух. Аавыгаа дагадаггүй хүүхэд ховор. Аавынхаа тухай яриад суухад хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар мөнөөхөн сайхан дүр сэтгэлд ургаад л ирнэ. Хааяа санаа алдмаар, сайхан аавынхаа мөрийг түшмээр, эрхлээд суумаар ийм л дүр зураг нүдний өмнө жирэлзэнэ. Амьдралын сайхныг, ажиллахын сайхныг, дурсахуйн сайхныг, дууны сайхныг аавууд бий болгодог.  Тийм ч учраас тэнгэрлэг сайхан аавын хүү СТА Лосолын Болдбаатар аавын тухай сайхан дуунуудыг цээжнийхээ гүнээс амилуулж, сэтгэлд хоногшуулж чадсан учраас өнөөдөр тэнгэрлэг аавуудын магтуу болон дуурсаж байна. Миний Монголын тэнгэрлэг сайхан аавууд “Түмэн жилдээ жаргалтай байг ээ”.
0K9A9783
Ж.Наран



0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • 123 (202.179.10.70)
    Би сайхан аавтай байсан. Даанч амьд байхад нь хайртай гэдгээ хэлдэггүй байсан тэнэг хүн дээ би. Аавыгаа амьд сэрүүн байхад нь хайрлацгааж байгаарай
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • баяр (202.179.11.90)
    Би аавдаа хайртай гэхдээ энэ үгээ дандаа хэлдэггүй их ховхр хэлэх боломж аав олгодог аавын хажуу олон зүйл ярих хэрэггүй зүгээр л ААВЫГАА сайн хар ажигла түүнээс зөөлөн хэрнээ бас сүрдмээр ч юм шиг их нөмөр нөөлөгтэй дулаахан мэдрэмж ямагд мэдрэгдэж хамайг нүдээрээ ярих л боломж олгодог юм даа БИ ААВДАА МАШ ИХ ЭРХ МАШ ИХ ХАЙРТАЙ
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • баяр (202.179.11.90)
    ААВ энэ үг миний хувьд тэнгэр гэдэгтэй дүйхээр хэмжээлшгүй их хайр эгэл энгийн бодь ухаарал хараад л амьдралын үнэнийг ухаарах тийм агуу ХҮН
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • зоч (122.201.24.28)
    Аав архи хүүхэн л эргүүлддэгийг нь мэдэх юм байна
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 6 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    11 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 19 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 45 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 8 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    14 цаг 35 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 57 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 43 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    15 цаг 58 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    16 цаг 20 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    16 цаг 23 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    16 цаг 33 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 6 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 10 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    18 цаг 19 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    18 цаг 23 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    18 цаг 23 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    18 цаг 27 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    18 цаг 40 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК