Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

2015-1-25
0
ЖИРГЭХ
 Нийгэмд хувь хүн, компаниуд ашиг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй.
    Нийгэмд хувь хүн, компаниуд ашиг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй. Ийм нөхцөлд юу эрхэм компаний эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүсний нэмэлт бодисуудын үйл олноор нь зохион бүтээчихэж.

Тэдгээр бодисуудыг нь ашиглан компаний эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй хүртэл төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнүүдийг үйл олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүнүүдийн нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс г.м.Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.

883b5c3e84a17eb1big
Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд


Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.

E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.

E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.

E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.

E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.

Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд

Гэтэл өөр нэг хэсэг эрдэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр үхлийн аюултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болох бодисуудыг заасан хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүнээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү хориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад хориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад хориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.

Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, гял цал болсон эрээн мяраан гоё хайрцагтай гадгаад дотоодын бүтээгдэхүүн авахаасаа өмнө сав баглаа, шошго энэ тэрийг нь хараад дараах зүйлс байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ялангуяа хүүхдийн идэх дуртай чихэр, уух дуртай ундаа, зажлах дуртай бохь зэргийг авч өгөхийн өмнө сайтар шалгаж байгаарай.Нэрээ төрөө боддог томоохон компаниуд дийлэнх тохиолдолд ямар гээч Е хийснээ орц, найрлага дээрээ заавал заасан байдаг. Ийм тэмдэглэгээ байхгүй бол … нь дээр байх.

Хүнсний аюулгүй байдлын жил энэ тэр гээд сүржин юм олон сонсогддог ч энэ Е-ийн дундаас манай улсад аль хориотой, аль нь хориогүй байгаа нь мэдэгдэхгүй юм. Аргаа бараад хойд зүгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалтыг оруулсан нь энэ. Манайд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авагддаггүй бололтой юм. Наад захын жишээ саяын мелалинтай холбоотой дуулиан. Гадгаадад л меланин гэж бөөн юм болоогүй бол “бяд чинь” мэдэхгүй л нөгөө сүүг нь уугаад л байх байсан.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иГое тараг (150.129.142.197)
    Гое тараг, зайрмаг гээд хор ихээр хэрхглэдэг уйлдвэр , бутээгдэхуун арвин байна аа!
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • zocin (88.156.14.176)
    ihenhni hortoi,zarimni hort hawdar cz yysgedeg aiultai,ene talaar bicwel byr sain baina
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • asuult (123.121.216.22)
    Yunii omno bayarlasnaa ilerhiilie. Ene E- gedeg ni hedees hed ni hor honool bagatai baidag bol? Esvel end bichsen E-229- E-1000 hurtleh ni hor honool bagatai baival zohih hev hemjee gej oilgoj boloh uu?
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
    • туяа
      бүгд л хортой шүү дээ.дээрх бичсэнийг сайн унш.
      2015 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    10 цаг 18 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 32 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 58 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    13 цаг 21 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    13 цаг 47 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 9 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    14 цаг 55 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    15 цаг 10 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    15 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    15 цаг 32 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    15 цаг 36 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    15 цаг 46 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    16 цаг 18 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    17 цаг 22 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    17 цаг 31 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    17 цаг 35 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    17 цаг 35 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 цаг 40 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    17 цаг 52 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК