Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ален Арман: “ Чамтай бас чамгүй...”

2015-2-12
0
ЖИРГЭХ

images                   Зохиолч, сэтгүүлч Ален Арман уран бүтээлийн шинэхэн номоо өлгийдэн авчээ. Хэдхэн хоногийн өмнө хэвлэлтээс гарсан уг номоо “Чамтай бас чамгүй...” хэмээн нэрлэсэн бөгөөд номоо өгүүллэгийнхээ нэрээр нэрлэсэн аж. Манай сайт “Валентины өдөр”-ийг тохиолдуулан зохиолч, сэтгүүлч Ален Арманы “Чамтай бас чамгүй...” өгүүллэгийг уншигчиддаа толилуулж байна.

Ален Арман: “ Чамтай бас чамгүй...”
(nec sine te, nec tecum vivere possum /лат/)
Бүсгүй цонхон дээр энгэртээ гараа зөрүүлэн зогсоно. Бяцхан тосгоны төв гудамжинд ямар нэгэн сонирхолтой үйл явдал болоо юу гэтэл, үгүй ээ, зөвхөн Скандинавийн хойгт л хаа нэг таарч болох гүн ногоон нүднийх нь харц яг л Ботникийн буланд үүрээр хүүшилдэг өтгөн манан шиг гүн бодолд дарагджээ.     
-    Яагаад, яагаад би ингэж амьдрах ёстой гэж...Бусад хүүхнүүдийг хар. Юу өмсөж, юу идэж, ямар тэрэг унаж, хаана амьдарч байгааг нь хар л даа. Наад зах нь манай ангийн хамгийн усан тэнэг Жулия Парист амьдарч байна. Гэрийнх нь цонхоор Луврын ордон харагддаг гэсэн байхаа. Гэтэл манай цонхоор...Шавар шавхай, нэг бол нас өндөр болоод хаашаа ч явах сонирхолгүй, яваад ч хаана ч амьдрах чадваргүй хэдэн хөгшин, үгүй бол хаашаа яах гэж явахаа ч мэдэхгүй амаа ангайсан хэдэн жоохон хүүхэд. Би? Би бусдаас юугаараа дутуу гэж? Харин ч илүү. Надад бие бол бие, зүс бол зүс байна. Мэдсэн бол Ланкастертай л суудаг байж. Ээ тэнэг толгой. Тэр миний араас ямар их гүйдэг байлаа. Гэтэл би хайр, хайр гэж солиороод одоо тэр хайраас юу олж долоов. Хадмуудтай усан дусал шиг адилхан гурван хүүхэд, сулхайсан харвинтай л хоцрох шив...
Бүсгүйн шонтгор хамартай сэвхтэй цав цагаан нүүр, савтай будаг асгасан юм шиг аажим аажмаар хүрэнтэн минчийлээ. Одоо харин харц нь тэнгисийн түрлэг эхлэхэд халимын анд гарах гэж буй агнуурын хөлөг онгоц зангуугаа татах шиг шийдмэг бөгөөд зоримог. Тэр хөл доор нь хэвтэж байсан хандгайн зузаан ширээр хийсэн гар хийцийн аяны том цүнхээ аваад, өрөөн доторхоо нэг тойруулан харав. Энэ л умгархан байшин дотор түүний хамаг залуу нас өнгөрчээ. 7 жилийн өмнө тосгоны захиргаан дээр гэрлэлтээ бүртгүүлчихээд, тухайн үедээ л эндхийн ганц “лимуузин” тэрэг болох Хендерсоны пикапаар энэ байшингийн үүдэнд бууж билээ.  Тэр үед Адамсон залуу ч, жавхаатай ч байж. Ханын шүүгээн дээр тоосонд даруулчихсан хэвтэх “Улсын оны шилдэг загасчин” гэсэн цомыг дөнгөж аваад байсан даг.
Бүсгүй ширээн дээр том цүнхээ тавиад, үл мэдэг инээмсэглэв. Тэднийг гэрлэсний дараахан Жулия тосгондоо ирээд, түүнтэй мадам Харлингтоны мухлагийн үүдэнд дайралдаад, хөлөөс нь толгой хүртэл нь нэгжих мэт харснаа мөрөө хавчиж, монхор хамрынхаа самсааг сарталзуулан:CAM01545
-    За баяр хүргэе...Цаадахь чинь чамайг яаж тоогоо вэ? гэж билээ.
Тэр үед “Шанель” хэдийг ч юм бэ тосгон даяар сэнгэнүүлэх, үнэтэй “брэнд” – үүдээр өвч “хуягласан”, Европын ганган хүүхний атаархсан харцанд хатагтай Харлингтоны мухлагийн хаалган дээрх жингэнүүр хонхны хэл хайлчихсан гэж дараа нь шуугилдацгаасан. Бас ч болоогүй Жулиягийн эмэг эх нь хар домын шидтэн байсан, тэр эмэг эхийнх нь эмэг эх Ромын Пап ламыг хараасныхаа төлөө үүрдийн тамд унасан ч гэх шиг, хүн итгэхийн аргагүй яриа Жулияг явтал хэд хоног ам дамжсан.
Хонхны хэл хайлна ч гэж юу байхав. Харин хүмүүсийн хэл ам л гүйцэгдэхгүй юм даа. Бүр сүүлдээ Адамсоныг Жулиятай нууцаар амрагладаг байсан гэж нэг нөхөр халамцуу ам хальтраад, тэр дороо Адамсонд хамраа таглуулснаас хойш ашгүй нэг иймээ тиймээ юм дуулдаагүй.
Бүсгүй хөл нь өвдөв бололтой, матмал түшлэгтэй сандал татан суулаа.
-    Ланкастер байсан юм билээ...Тэр цуурхаж яваад хамраа таглуулдаг эр.
Адамсон сонин хүн. Далай тэнгисийн хар шуурга, халим, сэлмэн хошуут хэрхэн жадласан тухай, хамгийн хүчтэй 20 баллын давалгаатай хэрхэн “тулалдаж” амьд үлдсэнээ бахдан ярих мөртлөө, хэн нэгэн хүн энд ингэж, тэнд тэгж, тэгэхээр нь би ингэлээ гэж хэзээ ч ганхийж байгаагүй. Ямар сайндаа 7 жил ханилсан эхнэр нь байтлаа, дөнгөж өчигдөрхөн л нөхөр нь 7 жилийн өмнө Ланкастерийн нармайг нээсэн тухай хүнээс дуулж байхав дээ.
Эр хүн дээ. Бүх л далайчид шиг балгах дуртай ч, хэзээ ч гэрээсээ эхнэрийнхээ ээмэг зүүлтийг эсвэл мужийн татварын газраас олгодог загас агнах эрхийн бичгээ Нилсоны архины мухлагт тавьж байгаагүй. Тосгоны түүхэнд үлдэх юм гэсэн байхаа, Базужа эмгэний хэлж байснаар.
Бүсгүй хөмсгөө зангидав.
-    Хн...Үгүй ер. Би яагаад тэрнийг өмөөрөөд эхлэв? Уух дуртай бол архичин л гэсэн үг. Хэдийгээр бусад эрчүүд шиг биш ч.
Цаг яг 4 болж байна. Одоо удахгүй хөлөг онгоц эргээс хөдөлнө.
-    Хурдлахгүй бол хоцрох нь. Одоо яая гэхэв.
Бүсгүй цүнхээ аваад гарлаа. Гадаа намрын урь ороод зэврүүхэн бөгөөд тэнгисийн замагтай ус сэнхийнэ. Халуун зун бол ханхийдэгсэн. Салхи хүртэл үнэр зөөллөх юм. Боомт дээр хүмүүс бужигнана. Алсын аялалд гарах гэж буй “Хойд” хөлөг онгоцны яндангаар хар утаа чихэлдэн олгойдож, одоо мөдгүй хөдлөх болсныг илтгэнэ.
-    Адамсон...Хүүе Адамсон?
Онгоцны хитэг тохойлдоод, бодлогошрон зогсож байсан өтгөн хар хөмсөгтэй өндөр залуу гайхан зогтуслаа.
-    Рета...? Чи юу хийж яваа юм бэ?
-    Юуны чинь юу хийж яваа юм бэ гэж? Эр нөхрөө далайд гарахад нь үдэж өгдөггүй эхнэр чи харсан уу? Муу золиг хурдхан бууж ирээд энэ бэлдсэн идэх уух юм, солих хувцсаа ав. Чамайг даа эргэж ирэхээр чинь тэр архины найзуудтай чинь бүгдэнд нь нэг сайн үзүүлээд өгнөө...

Бүсгүй тас тас инээж байлаа. Чин сэтгэлээсээ аз жаргалтай, өөр лүү нь онгоцны шатаар сандран бүдэрч унах шахам гүйх эр нөхрөө хараад...Өөрөөс нь өөр хэнийг ч биш, зөвхөн өөр лүү нь нялх хүүхэд ээжийгээ хараад баярладаг шиг хөөрөн гүйх тэр том “жаалыг” хараад...
Жоохон хулчигнасан харцтай, үнсэж болох эсэхдээ эргэлзэн толгойгоо маажих энэ л эр далайн хар шуургатай, бүр 20 баллын давалгаатай тулалдаад дийлдэг гэвэл хүн үнэмшихгүй дээ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (180.235.184.130)
    Orchuulga yumu
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    9 цаг 39 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    10 цаг 52 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 18 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    12 цаг 41 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    13 цаг 7 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    13 цаг 29 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    14 цаг 15 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    14 цаг 30 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    14 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    14 цаг 52 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    14 цаг 56 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    15 цаг 6 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    15 цаг 38 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    16 цаг 42 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    16 цаг 51 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    16 цаг 55 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    16 цаг 55 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 цаг 0 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    17 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК