Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аль улиралд ямар хүнс хэрэглэх вэ?

2015-3-14
0
ЖИРГЭХ
  Бидний монголчуудын идээ ундааг хүртэж хэрэглэж байсан ёс заншил маш эртний, маш нарийн, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай ажгуу.
uliral    Бидний монголчуудын идээ ундааг хүртэж хэрэглэж байсан ёс заншил маш эртний, маш нарийн, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай ажгуу. Идээ ундааг хэрэглэхдээ хүний бие махбодын онцлог, цаг агаарын онцлог, насны онцлог, хэмжээ чанар, өнгө зэрэг олон зүйлийг харгалзан үздэг байжээ. Идээ ундааг зөв хэрэглээгүй, дээр дурдсан онцлогийг харгалзахгүй бол эрүүл мэндэд хортой нөлөөлөх, ихэнх өвчнийг үүсгэх нөхцөл болно, харин тохируулан хэрэглэвэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, идэвхтэй, аз жаргалтай урт наслана гэж үзсээр иржээ.

Энэ удаад монголчууд маань зөвхөн дөрвөн улиралд идээ ундааг хэрхэн тохируулж хэрэглэж байсныг товчхон дурдъя.

ХАВАР
Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг хаврын энэ улиралд хамгийн зохистой идээ нь халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн гаралтай идээ байх ёстой гэж Монголын уламжлалын анагаах ухаанд үздэг юм. Тэр сайн идээ бол шар идээ юм. Тослог, хөнгөн, илчлэг ихтэй идээний төрлийг шар тосоор төлөөлүүлж бэлгэдэж шар идээ гэж нэрлэдэг. Хаврын цагт улаан идээ буюу махан идээг арай багасгаж, шар идээг түлхүү хэрэглэнэ. Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг олон төрлийн идээ ундаа багтана. Шар идээ нь улаан идээг бодвол шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хувирамтгай цаг агаар, салхи жаврыг давахад чухал үүрэгтэй юм. Ахмад үе маань шар тостой арвайн гурил зуурч, аарцтай шөл, сонгино сармистай бууз, шар тосонд гурилдсан цай ууж биеийн эсэргүүцэл, аливаа өвчнөөс сэргийлэх дархлаагаа сайжруулж хаврын хүнд улирлыг санаа амар давдаг байжээ.
Хавар хаварт ханиад томуу ихэсч, хууч өвчин хөдөлдөг болохоор идээ ундаа хэрэглэх уламжлалт ёс заншлаа эрэгцүүлэн бодож, дагаж мөрдвөл зохилтой санагдана.

ЗУН
Нар хур тэгширч хүний бие махбод гол төлөв чийрэг, тамир тэнхээтэй болох тул хоолны шингээлт муудаж илчлэг багатай, хөнгөн идээ ундааг бие махбод шаарддаг нь хэн бүхэнд тодорхой билээ. Тиймээс зуны цагт монголчууд маань цагаан идээг өргөн дэлгэр хэрэглэдэг. 150 гаруй цагаан идээг хэрэглэж байсан нь үнэхээр гайхаж биширмээр. Цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг. Идээний зүйлд нь ааруул, ээзгий, бяслаг, ерөм, зөөхий, цөцгий зэрэг багтдаг бол ундааны зүйлд сүү, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог, шимийн архи багтана. Монголчууд маань цагаан идээг эрүүл энх, урт наслахын сурвалж гэж үзэн шүтэн хэрэглэдэг бөгөөд шим тэжээлээр төгс хангагдаж, таван цул эрхтэний тамирыг арвитгаж байдаг бөлгөө.

Сүү л гэхэд үнээ, хонь, ямаа, гүү, ингэний сүү гээд олон төрөл бегөөд амт, шим, илчлэг зэрэг онцлогийг харгалзан олон төрлийн идээ ундаа бэлтгэж, заримыг эмчилгээний зорилгоор хэрэглэдгийг монгол хүн бүр андахгүй мэдэх болохоор нурших нь илүүц юм.

НАМАР

Намрын улиралд хур бороо татран хуурайшиж, нар буцаж, сэрүүн үүссэнээс дотоод дулаан сэргэж, бодисын солилцоо түргэсч идэвхждэг.  Энэ үед амтлаг, гашуун исэглэн хоол ундаа, ногоон идээг үндсэн идээ болговол сайн юм. Ногоон идээ олон төрлийн амин дэмтэйгээс гадна хүний бие махбод, ходоод гэдсийг цэвэрлэх туулгын чанартай байдаг. Монголчууд маань эртнээс сонгино, сармис зэрэг хүнсний ногоо, үхрийн нүд, аньс, долоогоно, мойл зэрэг зэрлэг жимс, зөгийн бал хэрэглэж заншжээ. XIII зууны үеийн Италийн жуулчин Марко Поло, Хятадын жуулчин Чжан-Да-хуй, XVIII зууны Манжийн хааны эмч Тулишин зэрэг хүмүүсийн замын тэмдэглэлээс үзэхэд монголчууд тариа, ногоо тариалж багагуй хэрэглэж байсныг тэмдэглэсэн байдаг. Сүүлийн үед Монголд газар тариалан хөгжиж төрөл бүрийн хүнсний ногоог жилийн турш ялангуяа намар өргөнөөр хэрэглэх болсон нь сайшаалтай юм. Мөн сэрүүн улирал эхэлж байгаатай холбогдуулан ногоон идээний зэрэгцээ тослог өөхлөг шар болон улаан идээг бага зэрэг хослуулах хэрэгтэй байдаг.

ӨВӨЛ
Өвөл хүйтэрч, газар ус царцан хөлдөж, усны нүх сүв хаагдахын хамт хүний биеийн шар усны нүх сүв битүүрч хаагдах бөгөөд бие махбодын бодисын солилцоо өөрчлөгддөг. Өвлийн улирлын хүйтнээс бие махбод өөрийгөө хамгаалах үүднээс биеийн дотоод халуун туйлдаа хүрч, шарын гал бадарч, ходоод гэдэсний чадал төгөлдөржиж, хоолны шингэц сайжирдаг. Иймээс өвлийн улиралд монголчууд улаан, шар идээг түлхуү хэрэглэж байжээ. Улаан идээ болох махан зоогийг хуурай газар амьдардаг амьтны, усны амьтны, газар уснаа амьдардаг амыны гаралтай гэж ангилж хуурай газар амьдардаг амьтны буюу таван хошуу малын махыг түлхүү хэрэглэж иржээ. Ялангуяа улаан идээний охь болсон хонины мах, хонины шөлөөр биеийг шимжүүлэн урт өвлийн хүйтнийг даван туулж иржээ. Монголчууд махан хоолны 200 гаруй төрлийн идээг хэрэглэж байсан юм. Хонины махны зэрэгцээ үхэр, адууны махыг өвлийн улиралд өргөн дэлгэр хэрэглэдэг. Зарим төрлийн хүнсний ногоог даршлан улаан идээний аагийг тэнцүүлэх зорилгоор хэрэглэх нь бас зохистой юм. Мөн зээр, буга, гахай зэрэг зэрлэг амьтны махыг их хэмжээгээр хэрэглэж байсан нь түүхэн ном судраас тодорхой байдаг юм. Улаан идээ болох махан идээ нь нүүдэлчин монголчуудад хамгийн их зохицсон, Төв Азийн эрс тэс уур амьсгалыг даван туулах эрч хүч болсон байлаа.

Харин хүн амын ихэнх нь хот газарт суурьшиж, дулаан орон сууцанд амьдрах болсон орчин үед амьдралын болон ажиллах нөхцөлдөө тохируулан хооллох нь чухал боловч олон зуун жилийн заншлаа огцом орхивол бие махбодын дасан зохицох чадварт муугаар нөлөөлж болзошгүйг бас анхаарах нь зүйтэй болов уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.108.40)
    Маш их таалагдаж байна
    2023 оны 11 сарын 01 | Хариулах
  • иргэн (112.72.13.210)
    Ач холбогдол , ашиг тус сайтай зөвлөмж бичсэнд баярлалаа. Суурин иргэншилрүү тэмүүлж буй энэ цаг үед эрүүл зөв хоололт маш чухал даа
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    8 цаг 0 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    8 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    9 цаг 13 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    9 цаг 39 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    11 цаг 2 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    11 цаг 29 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 50 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    12 цаг 36 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 51 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    13 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    13 цаг 14 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    13 цаг 17 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    13 цаг 27 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 59 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    15 цаг 4 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    15 цаг 12 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    15 цаг 16 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    15 цаг 16 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    15 цаг 21 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    15 цаг 33 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК