Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ Б.Батзаяа: Урлагийн салбар уналтанд ороод байсан тэр үед бид хошин урлагийн театрыг байгуулж байлаа

2015-3-16
0
ЖИРГЭХ

   batzayadq_14987543332015-03-16-11-50www.urlag.mn "Хүүхдийн төв театр" нэртэйгээр тэртээх 1951 онд байгуулагдаж хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан ууган театрын үе үеийн уран бүтээлчидийн уулзалт болж өнгөрсөн юм.

   Тус уулзалтыг МУГЖ Б.Туяа санаачлан зохион байгуулсан бөгөөд театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр тус уулзалтыг зохион байгуулсан ажээ. Уулзалтын үеэр Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг МУГЖ Б.Батзаяатай уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.


- Таньд энэ өдрийн мэндийг хүргье Өнөөдөр хүүхдийн театраар овоглосон олон сайхан уран бүтээлчид цуглаж байна. Энэхүү арга хэмжээний талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач ?


- Манай хүүхэд залуучуудын театрын үндэс суурийг тавьсан ахмад болоод дунд, залуу үеийн уран бүтээлчид өнөөдөр цугласан байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд удаан уулзаагүй уулзалтаа хийж, нүүрээ нүүрээ харах мэдээж хэрэг их сайхан байна. Энэ уулзалтын цаад санаа нь одоо байхгүй болсон, театрынхаа тухай болон түүхээс нь үзэгч түмэндээ тодорхой мэдээлэл өгөх, театрын уран бүтээлчид ямар хүч хөдөлмөрөөр гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг байсан зэрэг мэдээллүүдийг архив болгон залуу хойч үедээ үлдээх зорилготой хийгдэж байгаа юм.

-Таны хувьд энэ байгууллагад хэдэн онд орж байв Ер нь "Хүүхэд залуучуудын театр"-тай таны уран бүтээлийн гараа салшгүй холбоотой байх гэж бодож байна?

- Би 1978 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөөд тэр жилдээ улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ирж ажиллаж байлаа. Ингээд 1989 оны сүүлээр хошин урлагийн театраа байгуулж байсан түүхтэй. Энэ театр бол миний уран бүтээлийн анхы алхам болсон. Сургуулиа төгсөөд энэ театрт ирж байхдаа Сугар найруулагчийн “Зөгнөл” гэдэг жүжигт Боохойн дүрийг бүтээж уран бүтээлээ эхлүүлж байсан түүхтэй юм.

- Монголдоо хамгийн анхны хошин урлагийн театрыг үүсгэн байгуулж байсан гэлээ. Магадгүй үүнээс л өнөөгийн монголын хошин урлагийн өнгө аяс тодорхойлогдож байгаа болов уу Энэ түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

-  Бид анх хүүхэд залуучуудын театраас өрх тусгаарлаж хошин урлагийн театрыг байгуулж орон нутгаар аялан тоглолтоо зохион байгуулж байлаа. 1991- онд “Монголын нэг өдөр” бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрөөр үзэгч түмэнтэйгээ уулзаж байлаа. Тухайн үед Монголын нийгэм эдийн засгийн доройтолд орж бүх юм картын системд шилжсэн, урлагийн байгууллагууд бүгд хаалгаа барьсан ийм үе байсан. Манай тоглолтыг хүмүүс ирж үзэх болов уу үгүй болов уу гээд их л айдастай байсан даа. Ингээд бид 10 сарын 1-ны өдөр тоглолтоо нээхэд танхим дүүрэн үзэгч, “Соёлын төв өргөө”-ний шатаар зайгүй суучихсан үзэгчид биднийг угтан авч байсан юм. Энэ үе яг л саяхан л юм шиг санагдаж байна. Ингэж бид анх монголд хошин урлаг гэдгийг үзэгчдэд таниулж байсан юм. Тэр цагаас хойш Монголын хошин урлаг шинэ шатанд үүсч хөгжөөд 25 жилийг ардаа үдэж байна даа.

-   25 жилийн ойн баяраа ирэх жил хийх үү ?

-   Бид ирэх жилд 25 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-  Монголын нэг өдөр хошин шоу тоглолтонд оролцож байсан уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээс дурьдвал?


-  Хошин урлагийн театрыг анх Гавъяат жүжигчин Б.Туяа, И.Одончимэг, жүжигчин О.Энхтуул, Амгалан болоод миний бие гэсэн бүрэлдэхүүнтэйгээр анх үүсгэн байгуулж байлаа. Тэр жилдээ бидэнтэй Гавъяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Жагд эгч нар маань нэгдэж монголын хошин урлагийн түүхийг эхлүүлж байсан юм.

-  Тун удахгүй 4 сарын 1-ны өдөр буюу инээдмийн баярын өдөр тохиох гэж байна. Энэ баярын талаарх бодлоо уншигчидтайгаа хуваалцаач?


-  Жил болгоны энэхүү инээдмийн баяраар манай хошин урлагийн хамтлагууд өөрсдийн шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг. Энэ жил ч мөн адил энэ уламжлалаа алдахгүй байх. Миний хувьд хэсэг уран бүтээлчидтэйгээ хамтраад Дорнодын театрт өөрсдийн уран бүтээлийг тавих бодолтой байна. Тэгэхээр энэ жилийн инээдмийн баярыг Дорнодчуудтайгаа хуваалцаж баярлах байх даа.

-    Ярилцсанд Баярлалаа



www.Urlag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • aka (178.165.128.46)
    erguu dagznuud ih bh yumaa,bitgii uzeerei genuu yu gej oilgohuu.yanadaa.....
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.97.96)
    Дорнодынхон минь тоглолтыг нь битгий үзээрэй.Олсон орлогоороо тоглоод уугаад дуусна наад туучий чинь Тэгж хүн хорлоод яахав
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 58 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    8 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    9 цаг 12 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    9 цаг 38 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    11 цаг 1 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    11 цаг 27 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 49 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    12 цаг 35 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 50 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    13 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    13 цаг 12 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    13 цаг 16 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    13 цаг 26 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 58 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    15 цаг 2 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    15 цаг 11 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    15 цаг 15 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    15 цаг 15 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    15 цаг 20 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    15 цаг 32 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК