-
2016 оны 4 сарын 01
“Монголын эдийн засгийн чуулган-2016” Төрийн ордонд хоёр өдөр болж өнгөрлөө. Өмнөх жилүүдэд “Хамтдаа”, “Монголдоо бүтээцгээе”, “Итгэлцэл” гэх мэт уриа, лоозонгийн шинжтэй болдог байсан эдийн засгийн чуулган энэ жил “Сургамж, сорилт, шийдэл” гэсэн уриатайгаар боллоо. Гэхдээ энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт өмнөх долоон жилийнхээс илүү улс төржсөн өнгө аястай болж өнгөрөв.
-
2016 оны 3 сарын 31
Монголын эдийн засгийн форум үргэлжилж байна. Форум салбар хуралдаануудаар үргэлжилж буй. “Цомхон чадварлаг төр” салбар хуралдаан MDG группын Ерөнхийлөгч Б.Одсүрэнгийн “Төрийн албан хаагчийн чадвар, ёс зүйг өндөржүүлэх замаар төрийн арчаагүй сул дорой байдлыг засварлах нь” илтгэлээр эхэлсэн юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2016 оны 3 сарын 30
Монголын эдийн засгийн форум 2016 ”Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордонд эхэллээ. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавьсан бөгөөд өнөөгийн хямралтыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцоллоо.
Форум өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Маргааш Эдийн засгийн форум Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцох юм.
-
2016 оны 3 сарын 30
Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажилд оролцсон 13 компани дампууралд тулж ирлээ
-
2016 оны 3 сарын 24
Монголбанк 2050.05 төгрөгийн нэг ханшаар 7.2 сая ам.доллар, 314.55 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 3 сарын 21
НӨАТ-ын урамшууллын системээс өчигдөр орой 400 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Одоогоор энэ азтан хэн болох нь хараахан тодроогүй байгаа талаар Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Азтаны хувьд Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийжээ. Харин баримтаа төлбөрийн системд бүртгүүлээгүй учраас хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Азтаны хувьд www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх, эсвэл баримттайгаа Гааль, татварын ерөнхий газарт ирэх шаардлагатай юм. Бүртгүүлсэн тохиолдолд тухайн иргэний 400 сая төгрөгийг ямар нэг татваргүйгээр олгохоор зохицуулалт хийжээ.
Мөн өмнө нь тодорсон 20 сая төгрөгийн азтан ч гэсэн баримтаа бүртгүүлээгүй учраас тодорхой болоогүй байна.
-
2016 оны 3 сарын 19
Долларын ханш өчигдөр нэг төгрөгөөр буурсан бол өнөөдөр хоёр төгрөгөөр нэмэгджээ. Арилжааны банкууд нэг ам долларыг 2042 төгрөгөөр авч, 2052 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” дээр нэг ам.долларыг 2049-2051 төгрөгөөр зарж байна. Улсын төсөвт нэг ам. долларыг 2030 төгрөгөөр тооцож суулгасан бий.
-
2016 оны 3 сарын 17
2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.6 сая ам.доллар, 312.70-314.97 төгрөгийн ханшаар юань худалдан авах саналуудыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 314.35 төгрөгийн хаалтын ханштайгаар 39.6 сая юань нийлүүлэв.
-
2016 оны 3 сарын 15
2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханшаар 12.9 сая ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
-
2016 оны 3 сарын 14
137 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас арилжив
-
2016 оны 3 сарын 11
Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн өнгөрсөн сард 709 тэрбум төгрөгт хүрсэн бол зарлага 967 тэрбум төгрөг болжээ.
Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт аж.
Төсвийн орлогын 88 хувийг татвар бүрдүүлж байгаа аж. Үүнээс НӨАТ 22 хувь, Онцгой албан татвар 12 хувийг бүрдүүлж байна.
Төсвийн урсгал зардлын 90 хувийг бараа, ажил үйлчилгээ худалдан авах болон урсгал шилжүүлэг эзэлж байгаа юм.
Мөн мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.4 хувиар өсчээ. Харин хадгаламжийн хэмжээ 7.4 тэрбум их наяд болсон бөгөөд үүнээс төгрөгийн хадгаламж, 5.4 их наяд, валютын хадгаламж 2.1 их наядыг эзэлж байна.
Мөн зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд хүрсэн байна. Үүнээс 974 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл, 889 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эзэлж буй аж. Энэ нь зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
-
2016 оны 3 сарын 10
45.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг баталгаажуулжээ
-
2016 оны 3 сарын 10
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ.
-
2016 оны 3 сарын 10
Он гарсаар валютын ханш өссөөр байна. Нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр 2050 төгрөгөөр худалдаалж буй бол арилжааны банкууд 2052 төгрөг арилжиж байгаа юм.
-
2016 оны 3 сарын 10
Эдийн засгийн хямралыг Сэтгэл зүйн хямралгүй давна
-
2016 оны 3 сарын 05
Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш 2043 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 2044 төгрөг байна. Ханшийн өсөлт буурахгүй байсаар он гарсаар нийтдээ 40 төгрөгөөр өсөөд байна.
Энэ оны улсын төсөвт долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож суулгасан. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 4,3 хувиар өснө гэсэн өөдрөг төсөөллөөр улсын төсвийг баталсан. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт саарсан, улс төржилтөөс болж томоохон зээлийн гэрээнүүд зогсонги байдалтай байгаа нь долларын ханшийг бууруулна гэсэн найдварыг төрүүлэхгүй байна.
Т.НОМИН
USD АНУ-ын доллар Авах Зарах
Евро Ази
2,038.00
2,041.001.00
Уран уургач
2,038.003.00
2,041.002.00
ХААН
2,032.00
2,042.00
Голомт
2,033.00
2,042.00
ХХБанк
2,034.00
2,042.00
Капитрон
2,034.002.00
2,042.501.50
КРЕДИТ банк
2,033.001.00
2,043.001.00
Төрийн банк
2,029.00
2,043.00
Капитал банк
2,035.003.00
2,043.001.00
”Номин Карт” ББСБ
2,040.00
2,043.00
East Eagle
2,041.00
2,044.00
-
2016 оны 2 сарын 29
Долларын ханш өссөөр 2044 төгрөгтэй тэнцлээ. Он гарсаар доллар 50 төгрөгөөр өсчээ.
-
2016 оны 2 сарын 25
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 311.85 төгрөгийн хаалтын ханштайгаар 40.0 сая юанийг гадаад валютын дотоодын захад нийлүүлэв.
-
2016 оны 2 сарын 25
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 24
Ашигт малтмалын газар нийт 1.8 тэрбум төгрөг, Газрын тосны газар нийт 13.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Уул уурхайн сайдын багцын орлого 15.5 тэрбум төгрөг болжээ.
Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 49 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 64 хоног, Аи-92 автобензин 48 хоног, дизелийн түлш 50 хоногийн нөөцтэй байгаа юм.