Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

166 167 168 169 170 171 172
  • ”Токио-2020” олимпоос бөхийн оролцогчдын тоог бууруулна
    2017 оны 6 сарын 13
    ОУОХ хуралдаж, “Токио-2010” зуны олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөхийн оролцогчийн тоог 56-гаар бууруулахаар шийджээ. Токиод 3х3 сагсан бөмбөг, дугуйн чөлөөт үзүүлбэр, буудлага, усанд сэлэлт, байт харваа, ширээний теннис, хөнгөн атлетик, триатлоны төрөл холимог буухиа төрөл шинээр олимпийн хөтөлбөрт багтсан. Спортын төрөл нэмэгдэхийн сацуу хөнгөн атлетик, дарвуулт завь, буудлага, усанд сэлэлт, бөхийн төрлийн оролцогчийн тоог 285-аар бууруулаар шийдсэн. “Рио-2016”-д чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63, 69, 75, сонгомол бөхийн 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд нийт 344 тамирчин оролцож байсан бол ирэх олимпоор энэ тоо буурч, 285 болсон юм. Өөрөөр хэлбэл жин тус бүрээс оролцогчийн тоо гурваас дөрвөөр хасагдана.
  • ”Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт болно
    2017 оны 6 сарын 13
    Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

    Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан, нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн юм.

    Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд гавъяат жүжигчин цол хүртсэн юм.

    Мөн 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангийг төгсөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан түүхтэй.

    Дашрамд дурдахад, энэ жил Симфони найрал хөгжмийн 60, Ц.Намсрайжавын мэндэлсний 90, Морин хуурын чуулгын 25 жилийн ой давхар тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Улсын Филармонийн 45 жилийн ой мөн болох юм.
  • Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ
    2017 оны 6 сарын 13
    Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.

    Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, удирдаач Н.Жигжиддорж /СТА/ нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм.

    Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/686/ сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Дашрамд дуулгахад Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 Candy оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой аж.
  • Ямар хүмүүс мацаг барих вэ?
    2017 оны 6 сарын 11
    Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг, харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм.
  • Н.Наранбаатар: Наадмын нээлтийг өнгөрсөн жилийнхээс сайхан хийхийг хичээж байна
    2017 оны 6 сарын 09
    Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт,
  • Х.Баасансүрэн лам бяцхан охины эмчилгээний зардалд зориулж лекц уншина
    2017 оны 6 сарын 08
    Ш.Буянжаргал охин хорвоод мэндлэхдээ төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй буюу баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлдөө дөрвөнхөн хуруутай төржээ. Одоогоор охины эмчилгээний хандивын дансанд 40 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.
  • “Яг түүн шиг” тоглолт юуны учир хойшлогдов
    2017 оны 6 сарын 08
    Боловсрол” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зохион байгуулахаар болсон.
  • ”Dai-Ichi open-2017” нээлттэй тэмцээн болно
    2017 оны 6 сарын 07
    Снукер биллъярд сонирхогчдын дунд ”Dai-Ichi open-2017” нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний эхний найман байрны шагналын сан гурав, нийт шагналын сан 10 сая төгрөг байх аж.

  • Жорж Клуни ихэр хүүхдүүдийн аав болжээ
    2017 оны 6 сарын 07
    Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни өчигдөр нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.
  • С.Батцэцэг, П.Орхон нар 63 кг жинд “Топ-5” руу орлоо
    2017 оны 6 сарын 07
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан чансаанд Монголын найман бүсгүй багтав. Тодруулбал, 53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18, 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт бичигджээ. 63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5” бичигдсэн анхны тохиолдол болсон юм. Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.
  • ”Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно
    2017 оны 6 сарын 06
    Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна.

    Тус наадмын албан ёсны хамтрагчаар Монголын Уран Зургийн Галерей, Гёте Институт, Red Hero, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК дэмжигчээр тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.

    Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израйль, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдлэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг нэг сарын хугацаанд тус тус зохион байгуулна.

    Энэ удаагийн наадмаар хурдтай хөгжлийн дунд бид яаж, ямар УЛ МӨР-ийг үлдээх нь зүйтэй вэ? хэмээн үзэгчдээс асуух болно. Учир нь бидэнд машин шиг их мэдээллийн ой санамж, хурдан ажиллагаа, төгс гүйцэтгэл байхгүй ч бид үхэл, өвчин, айдас, хүсэл, шунал, аз жаргал, хайрын мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвартай хүн төрөлхтөн юм. Энэхүү төгс материйг орлох компьютер гэж байхгүй. Байх ч боломжгүй. Иймд хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн чиг хандлагад бидний хойч үедээ үлдээх УЛ МӨР ямар байх нь бидний бодол, үйлдлээс хэрхэн хамааралтай тухай бид энэ удаагийн наадмаар ярилцах болно. Мөн улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй энэхүү асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах болно.


    Наадмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр хүрэх болно. Та бүхнийг урьж байна.
  • Монголын хоёр бөх дэлхийн чансаанд багтлаа
    2017 оны 6 сарын 06
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) өнгөрсөн дөрөв, тавдугаар сарын болсон тэмцээнийг нэгтгэн дэлхийн чансааг гаргажээ. Дөрөвдүгээр сард Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээн, “Монголиа Опен” ОУТ, тавдугаар сард болсон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг үндэслэн эрэгтэй бөхчүүдийн чансааг гаргасан. Энэ удаа манай улсын таван бөх чансаанд багтав. Дэлхийн чансааг гаргаж эхэлснээс хойш 65 кг-ын жинд багтаж байгаа гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран таваас дөрвөн байр ухарч есд бичигдсэн. Түүнчлэн 74 кг-д олон удаа эхний 20-д бичигдсэн гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат хуучин жиндээ чансаанаас хасагдсан ч 86 кг-д Шинэ Делид болсон Азийн АШТ-д хүрэл медаль хүртэж, “Монголиа Опен”-д түрүүлснээр 15 дугаар байрт орж ирэв. Түүнчлэн 57 кг-д Дан Коловын нэрэмжит ОУТ-д түрүүлсэн гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр тав, Азийн АШТ-д үзүүрлэсэн ОУХМ Занданбудын Занабазар 10, 125 кг-д тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн Нацагсүрэнгийн Золбоо 18 дугаар байрт орсон. Эднээс ОУХМ З.Занабазар дэлхийн чансаанд анх удаа багтаж байгаа юм.
  • Чансаа: Аймгийн арслан О.Хангай тэргүүлж байна
    2017 оны 6 сарын 06
    Монголын Үндэсний бөхийн холбооноос улс, аймгийн цолтой бөхчүүдийнхээ чансааг шинэчиллээ. Ингэхдээ Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх нийт 10 барилдааны дүнг хамруулжээ. Энэ удаагийн чансааг сүүлийн хоёр барилдаанд дараалан түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай тэргүүллээ. Харин дэд байрт улсын арслан Н.Батсуурь орсон бол харцага Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, харцага Н.Жаргалбаяр нар эхний тавд багтжээ.
    Д/д Овог Нэр Цол Чансаа
    1 Оргих Хангай а.а 9874
    2 Намсрайжав Батсуурь у.а 9653
    3 Өлзийтогтох Бат-Орших у.х 9258
    4 Баатархүү Пүрэвсайхан у.з 8760
    5 Нэгдэл Жаргалбаяр у.х 7381
    6 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 7296
    7 Баярхүү Бат-Өлзий у.х 7284
    8 Эрдэнэбилэг Энхбат у.н 7250
    9 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 6473
    10 Төрөө Баасанхүү у.х 5610
    11 Цэдэв Содномдорж у.х 4685
    12 Нацагсүрэн Золбоо а.х.а 4415
    13 Лувсандорж Цэрэнтогтох у.н 4158
    14 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 3665
    15 Бат-Өлзий Бат-Эрдэнэ.Б а.а 3605
    16 Шархүү Пүрэвгарьд а.а 3601
    17 Энхтөгс Оюунболд у.а 3570
    18 Батзориг Батмөнх.Б у.з 3475
    19 Оюун Гантулга.О а.х.а 3470
    20 Баттулга Соронзонболд у.з 3445
  • Хосууд бүл нэмжээ
    2017 оны 6 сарын 05
    Хошин урлагийн хосуудын нэг Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин
  • Гар утас, планшет нь хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг
    2017 оны 6 сарын 04
    Торонтогийн Их сургуулийн эрдэмтэд бага насны хүүхэд гар утас, планшетаар ихээхэн тоглох нь хэл ярианы хөгжилд нь муугаар нөлөөлдөг гэдгийг олж тогтоожээ.
  • Гоо сайхандаа хүнсний сода ашиглах 6 жор
    2017 оны 6 сарын 04
    Гэртээ хүнсний содагүй айл гэж бараг байхгүй байх. Гэхдээ түүнийгээ байнга хэрэглэдэг нь хэд бол? Энэ нийтлэлийг бүтнээр нь уншиж дуусаад чи лав хүнсний соданы байнгын хэргэлэгч болох байх шүү.
  • Монгол хөл бөмбөгчин “Байерн Мюнхен” клубын эсрэг тогложээ
    2017 оны 6 сарын 04
    Монголын хөл бөмбөгчин Г.Ганбаяр “Байерн Мюнхен” клубын эсрэг тогложээ. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбоо, Пушкашийн академийн гэрээний дагуу Унгарын хөлбөмбөгт хүч сорихоор хилийн дээс алхжээ.
  • Өнөөдөр Нийтийн монгол болон өсвөрийн бөхчүүдийн барилдаантай
    2017 оны 6 сарын 03
    МҮБХ-ноос энэ сард зохиох барилдааны хуваарийг хүргэж байна. Улсын их баяр наадмын өмнөх сар учир зургаадугаар сард болсон барилдаанууд үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Бөхчүүд маань одооноос наадмын бэлтгэлдээ гарч эхэлдэг уламжлалтай.

    VI.03- Нийтийн монгол болон өсвөрийн бөхчүүдийн барилдаан болно.

    VI.10- Чингэлтэй хайрханы хишиг өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно. Наадмын өмнөх томоохон барилдаан энэ болох юм.

    VI.11- МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

    VI.17- Бүх цэргийн баяр энэ сарын 17-нд болно. Аймаг цэргийн цолтой бөхчүүд цолоо баталж, ахиулахын төлөө, сумын цолтой бөхчүүд цол авахын төлөө барилдана. Тиймээс барилдаан жил бүр тун сонирхолтой болдог уламжлалтай.
  • Жүдочид Мексик улсыг зорино
    2017 оны 6 сарын 02
    Мексик улсын Канкун хотод ”Cancun-Grand Prix-2017” жүдо бөхийн олон улсын тэмцээн манай улсаас
  • Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ
    2017 оны 6 сарын 01
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдийн үзвэрийг бэлтгээд байна. Ингээд өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг хүргэж байна.

    ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ: /5.31, 06.01 - 15.00/

    Хүүхдийн баярт зориулсан баярын тоглолт өнөөдөр, маргааш 15.00 цагаас тоглоно. Тус тоглолтын билет 5000 төгрөг бөгөөд Хүүхэлдэйн театрын кассар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ: /06.01-ний 12.00, 15.00, 18.00/

    ’ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ’ сонгодог бүжгэн жүжиг.

    Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэгвэл энэхүү сонгодог бүжгэн жүжгийг маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр гурван удаа тоглох гэж байна. Тасалбар бүр бэлэгтэй бөгөд ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ТЕАТР: /06.01-ний 14.00, 16.00-с/

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид зохиолч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяагийн бүтээл ’Царцаа Намжил’ хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Маргааш энэхүү жүжиг театрын тайзнаа хоёр удаа тоглогдоно.



    ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА: /06.01 - 10.00, 14.00/

    Хүүхдийн бүжгийн сэдэвчилсэн тоглолтыг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид зургадугаар сарын нэгний өдөр хоёр удаа тоглох гэж байна.

    КОРПОРЭЙТ КОНВЭШН ТӨВИЙН КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    А.Толстойн ’Буратиногийн адал явдал’ зохиолоос сэдэвлэн, Ардын жүжигчин С.Сарантуяагийн найруулсан ’АЛТАН ТҮЛХҮҮР’ хүүхдийн жүжгийг ганцхан удаа тоглох гэж байнаэ. Хүүхдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг билээ.



    ’УЛААНБААТАР ПАЛАС’ КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    ’Үлгэрийн баатрууд хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа’ хүүхэлдэйн жүжгийг зургадугаар сарын 1-д 13.00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Багачууд жүжиг үзэхээс гадна үлгэрийн баатруудтай хамтдаа зургаа татуулж, тоглох боломжийг олгох юм.



    ХҮҮХДИЙН ОРДОН. /06.01 - 11.00, 16.00/

    ’ИД ШИДИЙН АЯЛАЛ’ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

    Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид ’Ид шидийн аялал’ хүүхдийн жүжгийг хоёр удаа тоглох гэж байна. Жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч, одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой аж. Жүжгийн тасалбар 18 мянган төгрөг бөгөөд хүүхэд бүрт бэлэгтэй аж.

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан маргааш 11.00-16.00 цагийн хооронд ’Монгол хүүхэд’ баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Монголын үндэсний тоглоом наадгайг сурталчилна.

    Ч.БОЛОР
166 167 168 169 170 171 172
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    4 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    11 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    22 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    26 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 цаг 21 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 48 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    1 цаг 56 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    2 цаг 19 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    2 цаг 23 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    2 цаг 36 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 41 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 0 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    3 цаг 0 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    3 цаг 3 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 30 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК