Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

195 196 197 198 199 200 201
  • “Харц хатан” жүжгийн нээлт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 15
    ”Харц хатан” дуулалт жүжгийн нээлт өнөөдөр УДЭТ-ын тайзнаа болно. УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болсон байна.
  • “Үндэсний супер лиг” ирэх сарын 4-нд эхэлнэ
    2016 оны 10 сарын 15
    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулна. Зөвхөн эрэгтэй багийн дунд болох тус тэмцээнд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлж, хоёр бүсэд хуваагдсан байна.
  • “Рио-2016” наадмыг шүүгчид эрхээ хасуулсаар байна
    2016 оны 10 сарын 15
    Олон улсын сонирхогчдын боксын холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-5-нд Швейцарьт болсон. Тус хурлаар олимпийн үеэр гарсан алдаа дутагдлыг хянаж, шалгаж дуусах хүртэл 36 шүүгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар хаслаа.
  • “New season” 2017 тоглолт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 15
    Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт өнөөдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.
  • Танилц: Дэлхийн хамгийн сонин содон хүмүүс
    2016 оны 10 сарын 15
    Манай гаригийн долоон тэрбум хүний дотор элдэв эсийн сонин содон, гажиг ч гэмээр хүн нэлээдгүй байдаг. Эрүүл сав саруул атлаа эгэл хүнээс гажууд гэмээр этгээд сонин содон хүмүүсийн заримыг дурдаж байна.
  • Найрал дууны тэмцээнд 8000 гаруй сурагчид оролцжээ
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулал 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд боллоо.

    Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 багш ур чадвар авъяас билгээ сорин оролцлоо. Хоёр дахь шатны шалгаруулалт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд болно.

    Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг өсгөж, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог бөгөөд үүний үр дүнд багш нарын ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болсоор байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
  • Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай
    2016 оны 10 сарын 14
    онгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.

  • Манай улс нийт 13 соёлын өвийг бүртгүүлээд байна
    2016 оны 10 сарын 14
    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

    ЮНЕСКО нь Соёлын биет бус өвийн (СББӨ) ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолдог. Энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын яриа хэлэлцээнд хувь нэмрээ оруулах үндсэн үүргийнхээ хүрээнд ЮНЕСКО нь мэдээлэл харилцан солилцох, түгээх асуудлыг дэмжихийн зэрэгцээ бүсийн болон дэд бүсийн төвшинд олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

    Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны Конвенц батлагдсанаас хойш 170 орон, түүний дотор Зүүн хойд Азийн дараах таван улс нь СББӨ-ийг хамгаалах тухай 2003 оны конвенцийг бүгд соёрхон баталсан байдаг. Үүнд: Япон (2004), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (2004), Бүгд Найрамдах Солонгос Улс (2004), Монгол Улс (2005), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (2008). Зүүн хойд Ази нь түүхийн урт удаан хугацааны туршид соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд СББӨ-ийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлогоороо манлайлж байгаа. Тухайлбал, дэлхийн хэмжээнд нийт 391 СББӨ бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна. Үүнээс Япон Улс 22, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 38, Бүгд Найрамдах Солонгос Улс 18, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 2,Монгол Улс 13 СББӨ-ийг тус тус бүртгүүлээд байна.

    Зүүн хойд Азийн орнуудын дунд СББӨ-ийн сүлжээ болон мэдээлэл солилцох мэдээллийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны бүсийн хурлыг 2014 онд анх зохион байгуулсан. Хоёрдахь үйл ажиллагаа болох энэхүү бүсийн хурал нь СББӨ-ийн чиглэлээр мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтын ажиллагааны арга замуудыг олж илрүүлэх, ялангуяа дэд бүсийн хамтын ажиллагаа болон сүлжээгээр дамжуулан СББӨ-ийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.
  • ”Манжуурын гоо бүсгүй”-г 13 дахь жилдээ шалгаруулна
    2016 оны 10 сарын 14
    Монгол, Орос, Хятад гурван улсын эв найрамдлын томооохон бэлгэ тэмдэг болсон ”Манжуурын тоо бүсгүй 2016” тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Манжуур хотноо болно.

    Монгол Улс дахь үндэсний шалгаруулалт энэ сарын 28-нд болох бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг 15 үндэсний ялагч “Гоо сайхны элч” олон улсын 13 дахь уралдаанд оролцох эрхтэй болох юм.

    Дашрамд дурдахад, 11 дэх удаагийн гоо бүсгүйн тэмцээнд мисс Н.Ану тэргүүлж, гуравдугаар байрт Г.Алтанзул, А.Сайхантамир нар шалгарч байсан юм.


  • “New season” 2017 тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
    2016 оны 10 сарын 14
    Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт энэ сарын 15-ны өдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг өчигдөр 13:00 цагт Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.

    Хэвлэлийн бага хуралд Улсын Филармонийн Ч.Даваасүрэн, Баянмонгол жазз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат /МУГЗ/, удирдаач С.Саруул-Од/СТА/, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин П.Өнөржаргал /СТА/, маркетингийн албаны дарга Г.Алтан-Од нар оролцлоо.

    2017 онд Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдасны 45 жил, Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуур чуулгын 25 жилийн ой тохиож байгаараа 45 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолт онцлог болж байгааг Монгол улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцолж байлаа.
    Онцлох уран бүтээлээс дурьдвал Аrtura Marquez /Danzon№2/, Үхэж үл болно киноны хөгжим Шарав-/Дурсамж/, зохиолыг Улсын Филармоны гурван оркестор хамтарч тоглосоноор цоо шинэ өнгө аяс, хэмнэлийг үзэгч сонсогчидынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 утаснаас лавлана уу. Дашрамд дуулгахад “ New season 2017” тоглолтын эрэлттэй байгаа бөгөөд тасалбарын үнэ Партер 15’000 мянга, Бельэтаж 10`000 төгрөг аж. Тасалбарыг Улсын Филармоны касс, www.ticket.mn 1900-1800, 1900-1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулж байна
  • “Хоромхон” баг 5 сая төгрөгөөр торгууллаа
    2016 оны 10 сарын 13
    “Хоромхон” баг 5 сая төгрөгөөр торгууллаа
    Монголын Хөлбөмбөгийн Холбооны Онцгой байдлын хороо хуралдаж “Хоромхон” багийг 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оноолоо. Учир нь энэ сарын 11-нд болсон Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом 2016 тэмцээний өдрийн хагас шигшээ тоглолт болох ”Дэрэн” болон ”Хоромхон” багуудын тоглолтын үеэр Хоромхон багын зарим тоглогчид болон албаны хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар дормжилж, спортын бус авир гаргасан байна. Тухайлбал, Хоромхон багийн эмч Н.Болор-Эрдэнэ нь талбайн туслах шүүгч Т.Галдансүхийн биед нь ноцтойгоор халдсан нь нотлогджээ. Мөн багийн эмч Н.Болор-Эрдэнэд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг 24 сараар хасаж 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
    Иймд баг тамирчид болон албаны хүмүүс Хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг баримталж, fair play зарчмыг дагаж мөрдөхийг МХБХ-оос уриаллаа.
    Б.Цэцэг
  • Олон улсын олимпиадаас ШУТИС-ын оюутнууд тэргүүллээ
    2016 оны 10 сарын 13
    Олон улсын олимпиадаас ШУТИС-ын оюутнууд тэргүүллээ
    Ялон улсын програмчлалын “Прокон-2016” олимпиадад Манай улсаас ШУТИС-ийн оюутнууд тэргүүллээ. Эх орноо төлөөлөн ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор А.Хүдэрийн удирдсан Програм хангамжийн оюутан Ганзоригийн Чинбат, Тэгшбайхын Билгүүн нар амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг гаргав.
    Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг түрүүлэн оролцох эрхтэй болсон аж.
    Б.Цэцэг
  • “Улаанбаатар” олон улсын кино наадам 2016 болж байна
    2016 оны 10 сарын 13
    Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

    Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровицын “Зуд” киногоор 2016 оны 10-р сарын 11-нд нээлтээ хийлээ.

    Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд “Солонгосын Кино Өдөрлөг”-ийг 2016 оны 10-р сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан юм.

    Олон улсын кино хөтөлбөр 2016 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/UBIFF, 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

    Эрхэм кино сонирхогч Та бүхнийг Улаанбаатар Олон Улсын Кино Наадам-2016 урьж байна.
  • “Оролмаа эх” түүхэн жүжиг маргааш тоглогдоно
    2016 оны 10 сарын 12
    Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд “Оролмаа эх” түүхэн жүжгийг тоглох гэж байна. Жүжгийг энэ сарын 13,14-нд 19.00 цагт УДЭТ-т тоглоно.



    Уг бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох аж.



  • Пауэрлифтингээс С.Энхбат мөнгөн медаль хүртжээ
    2016 оны 10 сарын 12
    Пауэрлифтингийн ДАШТ-ээс манай тамирчин С.Энхбат мөнген медалийн эзэн болжээ. Тэрээр таталтын төрөлд 250 кг өргөснөөр ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэн нь энэ юм.



    Тус тэмцээн Эстонийн Талин хотод болсон байгаа бөгөөд манай улсаас зургаан тамирчин өрсөлдсөн аж.



  • Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно
    2016 оны 10 сарын 12
    Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан болон Монгол Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаан болно. Тус барилдаан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох бөгөөд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох аж.



    Дашрамд дурдахад, энэ намрын анхны барилдаан болох Баянзүрх хайрханы хишиг барилдаан өнгөрсөн ням гарагт болсон билээ. Тэрээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба түрүүлсэн юм.
  • Дижитал хамтлагийн “Галзуу ганц” тоглолт болно
    2016 оны 10 сарын 12
    “Дижитал” хамтлагийнхан “Хүн бүр сурах эрхтэй” сайн үйлсийн төсөлд зориулан “Галзуу ганц” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 21-ны 19.00 цагаас ”Crocus event hall”-д болно.



    Тэрээр тоглолтынхоо орлогыг уг сайн үйлсийн төсөлд хандивлах бөгөөд тоглолтын тасалбар 15 мянга, 20 мянган төгрөгийн үнэтэй байна.



    Тоглолтод “Ice Top”, “Мон Та Реп”, “Энх тайван”, “No name” хамтлаг болон реппер Gee нар оролцоно.
  • Н.Минжинсайхан: Амур
    2016 оны 10 сарын 12
    “Цагаан-Уул 2016” яруу найргийн наадмын тэргүүн байр хүртсэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Минжинсайханы “Амур” шүлгийг уншигч танаа хүргэе.

    “Амур”

    Амур ахиад л чамайг дуулан сууж гансрах нь
    Амур ахиад л чамайг дуудан байж шаналах нь
    Гал гэрлийн нулимс ганц ширхгийг барж
    Гал усны дэргэд сар хөвүүлж хоносоор
    Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа
    Орой бүр гуниг нэвж суулаа шүү би
    Ингэж ганцаардахдаа аль эртнээс л бодож байсан хусны үйлсээ цуглуулж дуусаад
    Бороонд норсон нойтон шаргал нарны туяаг дэвсгэр болгож
    Боронз тэргэл бодлоо аажим аажимхан буулгалаа
    Мөрөөдлөөс чинь эхлээд зорж сийлж суухдаа
    Мөнчиг жаргалтай байсныг минь
    Сар тийш тэмүүлж ургаад он цагт дарагдсан
    Салаа мөчир хоёрхон тахир саарал бөхтөр мод
    Тахир саарал бөхтөр модны сүүдрийг мөлхсөөр очиход
    Хөтөлж аваад бүрэнхий тийш одох
    Тэргүүндээ үүр засуулсан хөгшин эр
    Хүрэн мод хоёр л мэдсэн байх
    Үзэсгэлэн гоог чинь үйсэн дээр урлах шиг
    Үнэтэй хувь зохиол хаана байх билээ
    Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа
    Огтын ганцаардангуй бишээр одоо
    Овёосны дарсыг хаа нэг шимэн бүр шимэн шимэн суухдаа
    Одоо л чамайг бүтээж чадсандаа
    Ямархан жаргалтай байвдаа
    Ядам хурууны чинь бэлзэг юуг
    Яав ч орхиж болохгүй гэхдээ
    Шигтгээ бүрийг нь бодон бодон бэтгэж
    Шил өргөлгүй сууна гэдэг л
    Шинэ зовлон байлаа шүү надад Амур
    Зүрхэн тушаа тунарсан нэрмэл цагаан мэдрэмжийг
    Ертөнц дээр удаан бүр хэтэрхий удаан нандигнахаар
    Усанд хаясан чулуу хэт дахин олдох шиг
    Урваж хаашаа ч юм нүүмээр
    Нарсан дээвэртэй хүрэн улаан байшиндаа
    Шөнө өдөргүй бүгчихмээр
    Надад чинь бас олон дэмий бодлууд төрөөд л байлаа шүү Амур
    Хонхрын ус зэтгүүлэн яаран яаран ирээчдээ
    Хоног өдрийн торгонд цагийн салхинаа сэмрээд л байна шүү дээ Амур амур...
  • Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно
    2016 оны 10 сарын 11
    Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт ”Баянзүрх хайрханы хишиг” барилдаанаар үргэлжилсэн билээ.

  • “Цагаан хадаг” кино үзэгчийн тоогоор тэргүүлж байна
    2016 оны 10 сарын 11
    Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 кино театрийн дэлгэцнээ гарч буй кинонуудаас хамгийн олон үзэгчтэй байгаа киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын уран сайхны кинонуудаас 9-р сарын 28-нд нээлтээ хийсэн “Цагаан хадаг” кино одоог хүртэл үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд түүний араас өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн “Итгэл” болон “Галзуу зугаалга”, “Одод болохын хүслэн” зэрэг кинонууд удаалж байна.

    Харин гадаад кинонуудаас өвөрмөц содон бүтээлээр кино сонирхогчдын мэлмийг гэрэлтүүлж, оюун санааг нь сэргээж байдаг домогт найруулагч Тим Бартоны 2016 оны цоо шинэ дэлгэцийн бүтээл “Хатагтай Перегриний” үзэгчдийн тоогоор тэргүүлж байна. Удаах байранд адал явдалт, трийлэр төрлийн киног маш чадварлаг бүтээдэг Марк Уолбергийн тоглосон “Deepwater Horizon” кино үзэгчдийн тоогоор тэргүүлсэн хэвээр байх аж. Холливудын киноноос эдгээр хоёр бүтээлийг Монголын үзэгчид хамгийн ихээр шимтэн үзэж байгаа бол “Зайдасны үдэшлэг”, “Өрөв тас” зэрэг кинонууд удаалж байна.
195 196 197 198 199 200 201
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    2 цаг 24 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    2 цаг 41 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    3 цаг 4 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 15 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    4 цаг 12 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    5 цаг 19 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    5 цаг 41 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    7 цаг 3 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    7 цаг 33 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    7 цаг 41 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    7 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    7 цаг 55 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    8 цаг 50 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    9 цаг 17 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    9 цаг 25 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    9 цаг 48 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    9 цаг 52 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    10 цаг 5 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    10 цаг 10 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    10 цаг 11 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК