Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

291 292 293 294 295 296 297
  • Т.Артаг начны барилдаанд Б.Хаш-Эрдэнэ түрүүллээ
    2015 оны 4 сарын 05
    Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдааныг МҮБХ-той Увснуур дэвжээ, Т.Артаг начны гэр бүлээс хамтран зохион байгуулсан юм. Барилдааныг үзэж сонирхохоор дархан аварга Х.Баянмөнх гэр бүлийн хамт, улсын арслан Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Н.Батсуурь, улсын заан Д.Бумбаяр, Ж.Ганболд, улсын харцага Г.Намсрайжав, ”Увснуур дэвжээ”-ний гүйцэтгэх захирал Б.Цэрэнсамбуу, Т.Артаг начны гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэв.
  • Дэлхийн цомд оролцох Монголын шигшээ багийнхны нэрс тодорлоо
    2015 оны 4 сарын 05
    Энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд А хэсэгт ОХУ, АНУ, Кубын хүчтэй багтай орсон юм.
  • “Үндэсний баялаг” МУСКино нээлтээ хийнэ
    2015 оны 4 сарын 04
    “Үндэсний баялаг” МУСКино нээлтээ хийнэ
  • МУСТА С.Зоригийн ”Хань минь” хандивын тоглолт өнөөдөр болно
    2015 оны 4 сарын 04
    Олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон МУСТА С.Зориг ханийнхаа эмчилгээний зардалд зориулж “Хань минь” уран бүтээлийн хандивын тоглолтоо хийхээр зорьж байгаа юм. Тус тоглолтонд нийтийн дууны урлагийн төлөөллүүд болох МУГЖ Батбаяр, МУГЖ Батсүх, ЦДБЭЧ Баттулга, МУГЖ Чаминчулуун, СТА Ганцог, болон ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Хүрэлбаатар, ”Сэтгэлийн уянга” хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.
  • ”Хөхөө намжил” дуурь өнөөдөр эгшиглэнэ
    2015 оны 4 сарын 04
    ”Хөхөө намжил” дуурь өнөөдөр эгшиглэнэ
  • Ирэх улирал: Зуны улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?
    2015 оны 4 сарын 04
    Тун удахгүй зун цаг ирлээ. Зуны хуурай агаар, халуун нар хэт ягаан туяаны улмаас хүний арьс хуурайшиж мэдрэмтгий болохын зэрэгцээ сэвхдэж харладаг. Нөгөөтэйгүүр халуун наранд халууцан хөлөрч байдаг тул чийглэг болдог ч байж болно. Тэгвэл чийглэг арьсанд тоос шороо маш амархан наалдхаас гадна таны хэрэглэсэн крем шингэж арьсыг тань бохирдуулдаг.
  • Дуучин Нара сэтгүүлийн нүүр чимжээ
    2015 оны 4 сарын 04
    Дуучин Нара сэтгүүлийн нүүр чимжээ
  • “3 найз: Яасан байх нь уу?” уран сайхны кино энэ сарын 22-нд нээлтээ хийнэ
    2015 оны 4 сарын 03
    Тэгвэл дэлхий нийтэд байдаг энэ жишгийн дагуу “Эмоци” продакшн, “Кистоун” фильмстэй хамтран “3 найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киногоор тун удахгүй үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болоод байна.

    Өнгөрсөн жил хайр дурлал, ажил амьдралын олон адармаатай асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад аль хэдийн тогтсон амьдралтай болсон байх болно. Хар багаасаа найзалж ирсэн тэд нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад 22 жилийнхээ ойгоор ямар адал явдлуудтай учрахыг, “3 найз: Яасан байх нь уу?” гэдгийг энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кинонд харуулах нь ээ.

    Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Мөн цуврал киноны жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нарын жүжигчдээс гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Икс Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.

    Киноны зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, кино зохиолч Ж.Оргил бичиж, найруулагчаар кино найруулагч Ч.Ганзориг ажиллажээ. Ийнхүү олон хүний бүрэлдэхүүнтэй жүжигчдийг баг бүрдүүлж, олон уран бүтээлчдийн хөлс хөдөлмөр шингэсэн уран сайхны киног бүтээхэд нийт 250 сая төгрөг зарцуулсан байна.
  • Жеки Чан Энэтхэгт киноны нээлтээ хийнэ
    2015 оны 4 сарын 03
    Жеки Чан “Кунг-фу йог” киноныхоо нээлтийг ирэх намар Энэтхэгт хийх болжээ.
  • Мөрөөдлийн театр ”мөрөөдлийн баг”-ийг бүрдүүлжээ
    2015 оны 4 сарын 03
    Мөрөөдлийн театр ”мөрөөдлийн баг”-ийг бүрдүүлжээ
  • М.Оюунсүрэн : Миний дүр төрх ”Содура” киног бүтээх анхны сэдэл болсонд би баярладаг
    2015 оны 4 сарын 03
    2012 онд “Universe Best Songs” наадамд оролцсон нь миний хувьд жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах боломж олгосон юм. Би 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч өөрийнхөө сонирхлын дагуу “Солонго” хамтлагт дуулж байсан.
  • ”iHeartRadio Music Awards-2015” наадмын улаан хивсний ёслолын зургуудаас
    2015 оны 4 сарын 02
    ”iHeartRadio Music Awards-2015” наадмын улаан хивсний ёслолын зургуудаас
  • Ч.Сайханбилэг: Сэм Уолштой уулзаж ойлголцож чадсан. Бидэнд итгэлцэл хэрэгтэй
    2015 оны 4 сарын 02
    Ч.Сайханбилэг:
    “Итгэлцэл” уриан дор явагдаж буй “Эдийн засгийн чуулга уулзалт 2015” Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулга уулзалтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэллээ. Тэрбээр “Итгэлцэл бий болж байж хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог. Бидний энэ итгэл нь хөрөнгө оруулагчдын Монголд дөнгөж төвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болгох замд их саад болж байсан билээ. Өнгөрсөн бүх онд хүн бүхэн цэцэн, үлжирсэн маханд шүд бүхэн хурц гэдэг шиг байлаа. Гэхдээ бид дахин алдахгүйн тулд алдаанаасаа сайн суралцах ёстой. Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан амьдарна. Бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай хүмүүс нь найрсаг Монгол оронд хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татна гэдэг бид эргэлздэггүй. Оюутолгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд нөгөө итгэлцэл бий болно. Бид сөргөлдөгчид биш хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа. Энэ төслөөс Монгол улс, Рио Тинто хоёулаа харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Хэдэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн захирал Сэм Уолштой уулзахдаа үүнийгээ харилцан хүлээн зөвшөөрсөн, ойлголцсон. Монголын эдийн засгийн форум болж байгаа энэ өдрүүдэд Таван толгойн хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орж байна. Оюутолгойн араас хөдөлж буй Тавантолгойн төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд явагдаж байна. Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтууд шинэ үйлдвэрүүд хурдны замууд шинэ хороолол, орон сууцны барилга бусад бүтээн байгуулалтууд олон хөрөнгө оруулагчдыг татах болно. Монгол улсын зүгээс гарах сайн мэдээнүүд манай улсад итгэх итгэлцлийг бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрийн та бидний оролцож энэхүү форум хөрөнгө оруулалт хөгжил дэвшлийг хүлээж байгаа. Монгол оронд итгэж болох итгэлцлийг нэмэгдүүлсэн уулзалт болохыг ерөөж байна” гэв.
    Одоо Эдийн засгийн форумын уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
  • “Гэгээн Муза -2015”-д олон улсын уран бүтээлчид оролцоно
    2015 оны 4 сарын 02
    Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза- 2015” наадам энэ жил 12 дахь удаагаа, ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болох юм.
    Одоогийн байдлаар наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас нийт 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг хэмээн дөрөв ангилан шүүнэ.
  • “Анчид” уран сайхны кино нээлтээ хийлээ
    2015 оны 4 сарын 02
    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтээ хийсэн даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байна.
  • Т.Санчир PBA-д тоглоно
    2015 оны 4 сарын 02
    Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж, гадны улсын мэргэжлийн Лигт тоглохоор болсон магадгүй АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ийнхүү боллоо. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тохиолдож буй онцгой, том алхам юм. Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын домогт Harlem Globetrotters гэдэг шоу үзүүлбэрийн багт тоглож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байсныг бид мэднэ. Гэхдээ Т.Санчирын хувьд сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Филиппин улсын мэргэжлийн лигийн багт тоглохоор болж байгаа нь бахдам амжилт юм. Зүгээр ч нэг баг биш харин PBA-ийн хамгийн нэр хүндтэй, найман удаагийн Аварга Barangay Ginebra San Miguel Kings гэдэг баг.
  • Дөрөвдүгээр сарын зурхай
    2015 оны 4 сарын 01
    Загас

    Бусадтай харилцах харилцаа, шинэ мэдээлэл Загаснуудын хайр дурлалын харилцаанд ихээр нөлөөлнө. Чи бол анхнаасаа л ухаалаг, нээлттэй, яриасаг хүн байхаар бүтээгдсэн ч чамд сурах зүйл их бий. Хүчээр байлдан дагуулж, зогсолтгүй хүсэл тэмүүлэлээр эсвэл сэтгэл хөдлөлөөрөө ч бай хамгаагүй өөрийн болгох зүйл чинь ганган гадаад төрх биш харин дотоод сэтгэл, гоо сайхан юм шүү. Сарын эхний хагаст мөнгө, нэр хүнд, үзэл бодол гэх мэт зүйлс хосын харилцаанд чинь нөлөөлнө. Харин сарын хоёрдугаар хагаст гэр, гэр бүл чинь чиний хувьд чухал сэдэв болон гарч ирэх болно. Хэрвээ чи хайр дурлалын харилцаагаа эрүүл байлгахыг хүсвэл эв нэгдэлтэй байж өөрийгөө боловсруулж, мэдлэг олж авах хэрэгтэй. Романтик учрал, гал халуун харилцаа энэ сард төдийлөн харагдахгүй байгаа ч огт байхгүй байна гэсэн үг бас биш юм. Бархасбадь гариг Загасны ордныхны ажил мөнгөтэй холбоотой харилцааг ирэх 8-р сар хүртэл ивээх ба чи энэ хооронд маш олон хэрэгтэй ажлуудыг амжуулах болно. Тус гариг чиний албан тушаалдаа өсч дэвших замыг чинь нээж, шинэ боломжуудыг гаргаж ирснээр маш сандруу, хурдтай сар болж өнгөрөх нь ээ. Чамд маш олон шинэ санаа, санаачлагууд төрж, олон төрлийн хүмүүстэй уулзаж, ярилцаж, төлөвлөгөө зохиож, даалгавар авна. Хамгийн хөдөлгөөнтэй, бүтээмжтэй сарын хугацааг чи ухаалгаар ашиглаж чадвал амьдрал чинь бүхэлдээ цоо шин түвшинд гарах магадлал тун өндөр байна шүү. Сарын эхний хорь хоногт Загасныхны орлогын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой болно. Гэхдээ хэт үрэлгэн загнаж болохгүй гэдгийг мэдэж байгаа тэ? Эрүүл мэндийн хувьд Ангараг гаригийн нөлөөгөөр түгшүүртэй, бухимдалтай сэтгэгдэл төрнө. Учир нь Ангараг гариг Бархасбадь гаригтай харшилдаж чамайг сандарган осол, халдварт өвчин, сэтгэл хямралыг ч авчирч магадгүй тул болгоомжтой байгаарай.
  • Жүжигчин Амараа Холливуудын нууцаасаа задаллаа
    2015 оны 4 сарын 01
    Жүжигчин Амараа Холливуудын нууцаасаа задаллаа
  • ”Анчид” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
    2015 оны 4 сарын 01
    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино өнөөдөр буюу инээдмийн баярын өдөр 13.00 цагт ”Тэнгис”, 15.00 цагт ”Хүннү”, 18.00 цагт ”Өргөө” кино театрт тус тус нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэхээр болжээ.
  • Жулиа Робертс кино багийнхантайгаа дахин Монголд ирнэ
    2015 оны 4 сарын 01
    “Хөөрхөн хүүхэн” киногоор алдаршсан Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертс дахин Монголд ирэхээр болжээ. Тэрээр өмнө ньТөв аймгийн Сэргэлэн суманд 10 гаруй хоног “амьдарсан”.
291 292 293 294 295 296 297
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    5 цаг 46 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 59 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 25 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    8 цаг 48 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 15 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    9 цаг 36 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    10 цаг 22 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    10 цаг 37 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    10 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    10 цаг 59 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 3 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 13 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    11 цаг 45 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    12 цаг 50 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    12 цаг 58 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 2 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 2 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 7 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 19 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК