-
2022 оны 8 сарын 24
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа иргэдэд оюутны хөгжлийн зээл олгодог. Үүнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн байна.
-
2022 оны 8 сарын 24
11.40 цагт “Шонхор тауэр”-т УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсан талаар АН-аас мэдээлнэ.
-
2022 оны 8 сарын 24
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.
-
2022 оны 8 сарын 23
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон улсын төлөөлөгчид өнөөдөр НЗДТГ-т зочлох үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид Улаанбаатар хотын хүн амын дундах амьсгалын дээд замын болон зүрх судасны өвчлөлийн талаарх судалгааг танилцуулав.
-
2022 оны 8 сарын 23
Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.
-
2022 оны 8 сарын 23
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан байдаг.
-
2022 оны 8 сарын 23
Гадаад харилцааны сайд хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засаг, цахим шилжилт, цахим арилжаа, цахим худалдаа, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалав.
-
2022 оны 8 сарын 23
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний дагуух Зэлтэр, Эг Хэнтий нуруунаас эхтэй Туул, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Харин Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.
-
2022 оны 8 сарын 23
Энэ оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
-
2022 оны 8 сарын 23
Энэхүү төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртай.
-
2022 оны 8 сарын 23
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 19-нд танилцуулсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр АИ 95 шатахуун 4210 төгрөг, дизель түлш 4020 төгрөг байжээ. Харин өнөөдрийн байдлаар "Сод Монгол" шатахуун түгээх станцад нэг литр АИ 95 шатахуун 3910 төгрөг, дизель түлш 3730 төгрөгөөр худалдаалж байна.
-
2022 оны 8 сарын 23
Улсын ургацын комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнэ тогтоосныг зарлалаа.
-
2022 оны 8 сарын 23
Туулын голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй газар ашиглах эрхийг хэсэгчилсэн байдлаар ИРГЭН Б.Батбаяр, "Эй Эй Энд Эм" ХХК, "Ривер бийч" ХХК дээр хэсэгчилсэн байдлаар газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн ба мөн усны энгийн болон онцгой бүсэд зөвшөөрөлгүй хашаа хайс татсан, газрын зөрчилтэй, орчны тохижилт муутай хогны асуудал бүхий 9 иргэн хуулийн этгээдэд хариуцлага тооцож арга хэмжээг аваад байна.
-
2022 оны 8 сарын 23
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарсан байна.
-
2022 оны 8 сарын 23
Өнгөрсөн хоногт 97 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Үүнээс 60 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 976,114 болов.
-
2022 оны 8 сарын 23
"Монгол Улсын аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт"-ийн тайлан хэлэлцүүлэг болж байна.
-
2022 оны 8 сарын 23
Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1006.5 тонн түлш үйлдвэрлэж байна. Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144611 тонн байгаа бол барьцалдуулагч 8000 тонн, шуудай 788327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна.
-
2022 оны 8 сарын 23
Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэгийг нь тэлж, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 оны 11 дүгээр сард Египет Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуралд болон 2022 оны 12 дугаар сард Канад Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай олон улсын уулзалтад оролцуулах юм.
-
2022 оны 8 сарын 23
Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өглөө.
-
2022 оны 8 сарын 23
Түүнчлэн уулзалтын үеэр БШУ-ны сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр суралцах орчин, арга хэрэгсэл сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм.