-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын буудлагын төрөлд анхны медальтан тодорсон бол дөнгөж сая Эквадор улсын Ричард Карапас дугуйн уралдаанд түрүүллээ. Тэрбээр олимпын наадмын түүхэнд алтан медаль хүртсэн хоёр дахь тамирчин болов.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг хагас шигшээ барилдаанд ялагдсанаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Энэ барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга үзжээ.
-
2021 оны 7 сарын 24
Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн тэмцээн болж байна. Дөнгөж сая Монголын шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга Италийн багтай тоглож, хожигдол хүлээлээ. Манай охид өнөө оройн 20:00 цагаас АНУ-ын шигшээ багтай тоглох юм.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн хагас шигшээ барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Косово улсын жүдоч Дистрия Красникитэй барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 24
Олон улсын олимпын хорооны туган дор оролцож буй Оросын сэлэмчин бүсгүй Айзанат Муртазаева дэлхийн шилдгүүдийг буулган авч хагас шигшээд шалгарлаа. Түүн
-
2021 оны 7 сарын 24
Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикистаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа.
-
2021 оны 7 сарын 24
Хэдхэн хормын өмнө зуны олимпын XXXII дахь наадмын жүдо бөхийн эхний өдрийн хэсгийн шатны барилдаанууд амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48кг болон эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд зохиогдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг жингийнхээ шилдэг дөрвөн бөхийн нэгээр шалгараад байна. Тэгвэл түүний хамтаар шигшээ барилдаанд шалгарсан тамирчдыг амжилтынх нь хамтаар танилцуулж байна.
-
2021 оны 7 сарын 24
Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Косово улсын жүдоч Дистрия Красникитэй барилдахаар шалгарлаа.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хоёрдугаар тойрогт Чилийн бөх Варгас Лейг гарт өчиж ялсан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израилийн Шира Ришонитой барилдаж, өчих мэхээр цэвэр ялсанаар Косовогийн бөхтэй шөвгийн дөрөвт шалгарлаа.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн хошой аварга Японы Фүна Тонаки Унгарын бөхийг даралтаар цэвэр ялсанаар шөвгийн наймд шалгарлаа. Тэр манай М.Уранцэцэгийн жингийн тун хүчтэй өрсөлдөгч билээ.
-
2021 оны 7 сарын 24
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Чилийн бөх Варгас Лейг яллаа.
-
2021 оны 7 сарын 24
Зуны олимпын наадмын анхны аварга тодорлоо. Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын тамирчин Янь Цянь 251,8 оноогоор алтан медаль хүртжээ.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг БНХАУ-ын бөх Ли Янантай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” зуны олимпын наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалд Монгол Улсын тамирчин О.Есүгэн оролцож, 624 оноогоор 25 дугаар байрт шалгарлаа.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан эхэллээ. “Nippon Budokan” ордонд болж буй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кгы-ынд гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Голландын Торнике Цикадоеатай барилдаж, ялагдлаа. Удахгүй гавьяат тамирчин М.Уранцэцэг барилдах юм.
-
2021 оны 7 сарын 24
Токиогийн зуны XXXII олимпын нээлтэд оролцож буй Монгол Улсын тамирчдын хувцас өнгөлөг харагдаж байсан ч энгэр дэх эрээн хээ юуг илэрхийлэхийг хүсээ вэ хэмээн сонирхох хүн олон байна. Тэгвэл тамирчдын хувцсыг урласан “Michel & Amazonka”-гийнхан ийн тайлбарлалаа.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадам өчигдөр эхэлж, ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ Тунисийн тамирчин Гарси Фадваг 4:1-ээр буулган авч, Монголын үндэсний шигшээ багийн анхны ялалтыг авлаа.
-
2021 оны 7 сарын 23
Хүн төрөлхтний их цэнгэлийн манлай зуны XXII олимпийн наадам Япон улсын нийслэл Токио хотод ёслол төгөлдөр эхэллээ. Яг энэ мөчид олимпийн наадмын нэгэн сүрт арга хэмжээ болох үндэсний шигшээ багуудын жагсаал болж байна. Дөнгөж сая Монгол Улсын шигшээ баг цэнгэлдэх хүрээлэнд 192 дахь орон болж орж ирлээ.