-
2021 оны 6 сарын 28
“Dorjsuren Sumiya” гэх ёстой байтал “Dorjuren Sumiya” хэмээн S үсгийг хаана ч юм орхисон бололтой.
-
2021 оны 6 сарын 28
Японы нийслэл Токиод зуны олимпийн наадам хөшгөө нээхэд тун бага хугацаа үлдлээ. Энэ олимпод одоогоор манай улсаас нийт 42 тамирчин оролцохоор байна. Буудлага спортын төрлөөс эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, эмэгтэйчүүдэд О.Гүндэгмаа, Ц.Анударь, О.Есүгэн нар олимпийн галын шугамд цэц мэргэнээ сорино.
-
2021 оны 6 сарын 27
Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдэд дүрэм журмыг танилцуулсан байна. Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хорооноос энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулахтай холбоотойгоор дараах чиглэлийг ирүүлжээ.
-
2021 оны 6 сарын 26
Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Харин ээлжит цуврал сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “E-Commerce” нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.
-
2021 оны 6 сарын 25
БНХАУ-ын жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцох боллоо
-
2021 оны 6 сарын 25
“Үндэсний бөхийг допингоос салгая л гэж байгаа бол хатуу байр сууринд байхаас аргагүй. МҮБХ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг наадмаар бүртгэхгүй”.
-
2021 оны 6 сарын 24
Увс аймгийн Зүүнговь сумын харъяат Бөхийн увс нуур галын багш, дасгалжуулагч Далайн Энхболд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар АЛТАНГАДАС одонгоор шагнажээ.
-
2021 оны 6 сарын 24
Олимпод манай улсаас одоогоор 42 тамирчин оролцох юм. Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд 9, жүдо 12, бокс 3, буудлага 4, хөнгөн атлетик 3, хүндийг өргөлт 1, байт харваа 2, усанд сэлэлт 2, 3х3 сагсан бөмбөг 4, ширээний теннис 2, нийт 42 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
-
2021 оны 6 сарын 23
Өнөөдөр Олон улсын олимпын өдөр. Энэ баярт өдрийн хүрээнд АНУ-д жүдо бөхийн өсвөр, залуучуудын тэмцээн болж, монгол хүүхдүүд бахдам амжилт үзүүлжээ.
Тус улсад жүдо бөхийн үйл ажиллагаа явуулдаг "Женко" клубын дасгалжуулагч Д.Мөнхбаясгалангийн шавь нараас дөрөв нь алт, найм нь мөнгө, дөрөв нь хүрэл медаль хүртсэн байна.
-
2021 оны 6 сарын 23
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр үзэгчгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв. Түүхт ойн баяр наадамд 1024 бөх барилдах бөгөөд энэ жилийн наадамд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар барилдахгүй ба хүндэтгэл үзүүлж, цолыг нь дуудах юм байна. Харин дархан аварга Г.Өсөхбаяр Сүүж хайрханд нутгийн залуустайгаа наадмын бэлтгэлд гарчээ. Тэгвэл дархан аварга А.Сүхбат энэ наадмаар барилдах эсэх талаар өөрөөс нь тодруулга авлаа.
-
2021 оны 6 сарын 23
Энэ удаагийн олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны улсын нэрийн өмнөөс барилдаж буй “Рио-2016” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг оролцох нь тодорхой болов.
-
2021 оны 6 сарын 23
Н.Төгсцогт “Prime time” хочит Крис Кольберттой тулалдана
-
2021 оны 6 сарын 23
6.23. Өнөөдөр олон улсын олимпын өдөр. Энэхүү баярт өдрийг хүн төрөлхтөн 1948 оноос эхлэн хүндэтгэн тэмдэглэдэг болсон билээ.
-
2021 оны 6 сарын 23
Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ноос Монголын шатрын холбооны гишүүнчлэлийг нэг жилийн хугацаатай түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. ФИДЕ-ны Ёс зүй, сахилга батын комиссын хэрэгжилттэй холбоотойгоор Монголын шатрын холбоо болон тухайн үеийн ерөнхийлөгч Цэрэндоржийн Сайнбаяр нарын эсрэг Грекийн шатрын их мастер, шүүгч Эфстратиос Гривасын гаргасан гомдол, нэхэмжлэлийг барагдуулах ёстой гэх үлдэгдэл 3000 еврог төлөөгүй тул ФИДЕ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан байна.
-
2021 оны 6 сарын 22
Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай- Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Жанчив баатарын талбайгаас замд гарчээ.
-
2021 оны 6 сарын 22
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчин Д.Гантулга Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл 670 км замыг үүргэвчтэй туулахаар гүйж байна.
-
2021 оны 6 сарын 22
Францын Парис хотод байт харвааны олимпийн эрх олгох тэмцээн болоход Монголын тамирчин, Азийн цомын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байрт шалгарч олимпийн эрх авлаа.
-
2021 оны 6 сарын 21
Коронавируст цар тахлын тохиолдол нэмэгдсээр байгаа энэ хүнд цаг үед нийт иргэдээ хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг нь дэмжих зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооноос орон даяар зохион байгуулж буй "ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ" сарын аянд нэгдлээ.
-
2021 оны 6 сарын 21
Шинжилгээнд харцага Ц.Одбаяр, Д.Бат-Эрдэнэ, Х.Гантулга, Т.Баасанхүү, Т.Бэгзсүрэн, Д.Анар, О.Хангай нар хамрагджээ.
-
2021 оны 6 сарын 21
Монгол бөхийн жудаг, аварга цолтны нэр хүндийг сэвтээлгүй авч яваа цөөн бөхийн нэг бол Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат билээ. Тэр өнөөгийн монгол бөхийн маргааны гол сэдэв болж буй допинг гээч хорыг хэрэглэсэнгүй, зодоон цохион хийж нэг муухай харагдсангүй. Бусдын мөнгөнд амжилтаа худалдаж доош орсонгүй.