-
2020 оны 8 сарын 19
М.Бадарч нь энэ жилийн наадмын тавын даваанд аймгийн арслан Н.Хүрэлсүх, зургаагийн даваанд улсын начин цолын болзол хангасан Х.Цогтгэрэл, долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва нарыг өвдөг шороодуулж заан цол хүртсэн билээ.
-
2020 оны 8 сарын 19
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Улсын начин Н.Мустафагийн амжилтыг үнэлж, 10 сая төгрөг өгчээ.
-
2020 оны 8 сарын 17
Монголын үндэсний олимпийн хорооны тамга гардуулах ёслол өнөөдөр болж МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт албыг 2001 оноос хашсан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.
-
2020 оны 8 сарын 06
Казахстаны чөлөөт бөхийн таван залуу тамирчин Алматыгаас Тараз хүртэлх хурдны замд осолд орж гурав нь таалал төгссөн харамсалтай явдал болжээ.
-
2020 оны 7 сарын 23
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цолын төлөө “Кинг Туг” Н.Төгсцогт рингэнд гарахаар болоод байгаа юм.
-
2020 оны 7 сарын 22
Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертений зохиосон таван цагаригийн эх зургийг Францын Канн хотод энэ сарын 26-ны өдөр дуудлагаар худалдахаар болов. Өөрийн гараар зурсан Олимпийн таван цагариг болон мөн түүний гарын үсэг бүхий хуудас хожим Олимпийн эмблем болсон түүхтэй юм. Дуудлага худалдааны анхны үнэ 100 мянган евро байх гэнэ.
-
2020 оны 7 сарын 21
Улсын аварга Э.Оюунболдод холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
-
2020 оны 7 сарын 20
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр ёкозүна Какүрюү М.Ананд өнжиж, Хакүхо М.Даваажаргал (2:0) давлаа. Дээд зиндаанд барилдаж буй Кирибаяама Б.Лхагвасүрэн унаж (0:2), Тамаваши Б.Мөнх-Оргил (2:0), Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (2:0) нар учраа бөхөө давсан байна.
-
2020 оны 7 сарын 20
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн Ээлжит бус хурал ирэх сарын 14-ий 10:00 цагт "Шангрила" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар боллоо.
-
2020 оны 7 сарын 18
ОУОХ-ны 136 дахь чуулган өчигдөр буюу энэ сарын 17-нд цахимаар хуралдаэ, шинээр таван гишүүнийг баталсан аж.
-
2020 оны 7 сарын 17
Гуйж биш, гуядаж цолонд хүрсэн бөх О.Мөнх-Эрдэнэ
-
2020 оны 7 сарын 17
Хакүхо М.Даваажаргал зүүнийг магнайлна
-
2020 оны 7 сарын 17
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Батмөнхөөр тав давж улсын начин цол хүртсэн Доржхандын Хүдэрбулга нь 1992 оны тавдугаар сарын 7-д Төв аймгийн Өндөрширээт суманд төрж, 2010 онд нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургууль төгссөн.
-
2020 оны 7 сарын 17
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд Шадар сайд Я.Содбаатар шагнал болон чимэг олголоо. Чимэг авсан бөхчүүд дунд өнөө жилийн наадмын гурвын даваанд унасан улсын харцага О.Хангай байсан нь содон байв. Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрээр түүнийг 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон "Өсөх идэр" чимэг олгож байгаа билээ.
-
2020 оны 7 сарын 17
Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Намсрайжавын Батсуурьт "Тод сонин", долоо даван Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайханд "Саруул сайжрах", зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвад "Үнэн зоригт", тав даван Улсын начин цолоо баталсан Баярсайханы Орхонбаярт "Өсөх идэр" чимэг тус тус олгосон үнэмлэхийг гардууллаа.
-
2020 оны 7 сарын 16
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Үндэсний бөх, Үндэсний сур , Шагайн харвааны баг тамирчид амжилттай сайхан наадлаа.
-
2020 оны 7 сарын 14
Дорноговь аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдахад Хөвсгөл сумын харьяат, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж, арслан цол хүртлээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бөхчүүд уран мэхийг уралдуулан сайхан наадлаа гэхийн цаана наадамд зодоглоогүй бөхийг бүртгэлд оруулан бичиж наадамчин олныг мэхэлжээ.
-
2020 оны 7 сарын 14
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын баяр наадам өндөрлөж, Монгол бөхийн ертөнц нэгэн шинэ аваргаа өлгийдөн авсан. Тэгвэл 21 аймгийн баяр наадам энэ өдрүүдэд болж, шинээр аймгийн арслан, заан, харцага, начин цолтон төрлөө. Улсын баяр наадамтай нэг өдөр давхцсан тул улсын цолтой болон аймгийн арслангууд аймгийн баяр наадамдаа зодоглосонгүй.
-
2020 оны 7 сарын 13
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Хязаалан насны уралдаанд 286 хурдан хүлэг бүртгүүлснээс түрүү магнайд өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүүг уяж хурдлууллаа.
-
2020 оны 7 сарын 13
Барилдааны наймын даваанд улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчтай, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайхантай оноолт таарсан юм. Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайханыг давсан.