-
2020 оны 7 сарын 11
Хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолт таарч өвдөг шороодлоо.
-
2020 оны 7 сарын 11
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын их насанд 214 морь уралдаж барианд орлоо. Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы халиун морь түрүүлж, торгон жолоо өргөлөө. Халиун морь өнгөрсөн жил соёолон насандаа аман хүзүүдсэн бол Завханчууд их насанд гурав дахь түрүүгээ хүртэж байна.
-
2020 оны 7 сарын 11
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын нэгийн даваа эхэлж, бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглож байна.
-
2020 оны 7 сарын 11
Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 153 хурдан буян бүртгүүлснээс 104 нь гараанаас гарч уралджээ. Уралдааны явцад нэг хүүхэд мориноос унасан ч аз болоход бэртэл гэмтэл аваагүй байна.
-
2020 оны 7 сарын 11
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж, адуун сүргийн манлай азарганы уралдаан дөнгөж сая өндөрлөв.
-
2020 оны 7 сарын 11
Д.Батсуурийн хонгор халзан, О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ
-
2020 оны 7 сарын 09
Дэлхийн шатрын спортын ертөнцөд дөрвөн их мастер цолтон шинээр мэндэлсэний хоёр нь монгол тамирчин байна. Манай шатарчид их мастер цолтоноо хосоор нь өлгийдөн авсан энэ үйл явдал яахын аргагүй ховор тохиолдол юм.
-
2020 оны 7 сарын 09
Долдугаар сарын 9. Өнөөдөр буудлага спортын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаярын төрсөн өдөр тохиож байна. Зуны олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин маань энэ өдөр 51 нас хүрлээ.
-
2020 оны 7 сарын 07
Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн билээ. Тэгвэл уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт энэ сарын 9-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэж баталгаажуулах юм байна.
-
2020 оны 7 сарын 06
Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Батбаярын Ариун-Эрдэнэд жүдо бөхийн зургадугаар даны бүсийг жүдо бөхийн мастеруудын дэлхийн аварга ОУХМ Д.Батсайхан зүүж өгсөн бол өргөмжлөлийг Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ шүүгч нарын зөвлөлийн гишүүн, Монголын жүдо академийн урдирдах зөвлөлийн дарга М. Бөхбат гардууллан өглөө.
-
2020 оны 7 сарын 06
Түрүү бөх Э.Ууганбаярын хувьд өнгөрсөн жилийн наадмаар цолонд хамгийн ойр гэгдэж байсан аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл Ш.Пүрэвгарьд нарыг давж, дөрвийн даваанд улсын начин Б.Амарзаяад унасан юм. Э.Ууганбаярыг өнөө жил улсын цол хүртэх бөхөөр нэрлэх бөх сонирхогч олон байгаа билээ.
-
2020 оны 7 сарын 05
Холимог тулааны нэрт тамирчин Гилберт Бурнсээс Covid-19 вирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
-
2020 оны 7 сарын 05
Улсын баяр наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд бөхчүүд нутаг нутгаараа гал болон бэлтгэлээ хийсээр байна. Өчигдөр Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээний галын сорилго барилдаан болж, Баянхонгор, Завхан, Дундговь, Ховд аймгийн бөхчүүд хүч үзэв.
-
2020 оны 7 сарын 05
Сорилго барилдаанд улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Ганзориг, Л.Шинэбаатар, Ж.Дагва-Очир тэргүүтэй 64 бөх зодоглосноос Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүлж, Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Ж.Дагва-Очир, аймгийн харцага П.Жаргалсайхан нар шалгарсан байна.
-
2020 оны 7 сарын 04
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо онлайнаар хуралдаж 2020 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотын нэрийг зарлалаа.
-
2020 оны 6 сарын 29
Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд зургадугаар сарын 27-нд цахимаар хуралдлаа. Хурлаар цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлыг наймдугаар сарын 14-нд хийхээр болов.
-
2020 оны 6 сарын 26
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа халдвар тархсан улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
-
2020 оны 6 сарын 19
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ноос чөлөөт бөхийн өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-нд зохион байгуулахаа мэдэгдлээ.
-
2020 оны 6 сарын 12
Монголын үндэсний олимпын хорооны шинэ даргыг сонгохтой холбогдуулан олимпийн аварга, хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг сонгохоор тохиролцжээ.
-
2020 оны 5 сарын 22
“Техник спортын төв” ТӨҮГ Нийслэлийн засаг даргын А/590 захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд УОК-оос гаргасан шаардлагын дагуу буудлага, биатлоны Үнэдсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарчээ.