-
2018 оны 2 сарын 23
Саудын Араб Улсын Хууль зүйн яам өөрийн хүслээр хүнтэй суух эрхгүй байсан хуулийг цуцалжээ. Сүүлийн үед тус улсад эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд татан оролцуулахад чиглэсэн хэд хэдэн ажил хэрэгжиж байгаа билээ.
-
2018 оны 2 сарын 23
Их Британи улсын Засгийн Газар бүдүүлэг хүмүүстэй хүчтэй тэмцэхээр шийджээ. Авто зам дээрх осол аваарыг багасгаж, иргэдийн дунд аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийнхээ дагуу хэд хэдэн хуулийг баталсан байна.
-
2018 оны 2 сарын 23
Санкт-Петербург хотын Невский районы түр саатуулах байранд энэ сарын 21-нд 34 настай Рустам Клычев нас барсан аж. Тэрээр өнгөрөхийнхөө өмнөхөн өөрийн олон нийтийн сүлжээ хуудсаар бэртэж гэмтсэн хөлөө үзүүлэн бичлэг хийж байсан гэнэ.
-
2018 оны 2 сарын 23
Пёнчаны Өвлийн Олимпийн хаалтын ажиллагаанд АНУ, Хойд Солонгосын талууд дээд хэмжээний төлөөлөгчдөө илгээж байгаа нь тус хоёр улсын хооронд яриа хэлэлцээр эхэлж магадгүй гэсэн найдлага төрүүлж байна.
-
2018 оны 2 сарын 23
Оросын Саратовын агаарын тээврийн компанийн “Ан-148” онгоц энэ сарын 11-нд осолдсон билээ.
-
2018 оны 2 сарын 23
Урьд нь Караганд мужийн иргэн байсан 22 настай Динара Алимбековой Казакстанчуудын хувьд “Пёнчан-2018” өвлийн олимпийн үеэр үндэснийх нь бахархал болоод байна. Түүний эцэг нь Казак эх нь Беларусь үндэстэн ажээ
-
2018 оны 2 сарын 21
Тайландын шүүх тээгч эхийн тусламжтай 13 хүүхэдтэй болсон япон эрийн хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг хэвээр үлдээсэн байна.
-
2018 оны 2 сарын 20
Өнгөрсөн Ням гарагт Axios мэдээллийн сайт Дональд Трампын Бээжинд хийсэн айлчлалын үеэр хоёр орны тусгай албаныхан тулгарсан тухай мэдээлжээ.
-
2018 оны 2 сарын 06
Супербоулын үед явагддаг реклах хамгийн үнэтэй. Энэ жил реклам олгогчид тэмцээний завсарлагаар цацсан 30 секундын реклам тутамд 5 сая ам.доллар төлж дээд амжилт тогтоожээ.
-
2018 оны 2 сарын 06
Израйлийн армийн хошууч цолтой Виктор Верцнер гэгч нь Украйны армид сайн дураар тусалж байгаа нэгэн юм байна. Тэрээр нэлээд хугацаанд Украйны армид ажилласны эцэст украйн цэргийн албан хаагчдыг “өгзөг долоогчид” гэж нэрлэн “Фэйсбүүк” хуудсан дээрээ нийтлэл бичсэн нь ихээхэн дуулиан тариад байна.
-
2018 оны 2 сарын 05
Польшийн парламент Украйны хэт үндсэрхэг үзлийг сурталчилвал эрүүгийн хариуцлага тооцох туцай хууль баталсан. Украйн энэ хуулийг батлуулахгүй гэж янз бүрээр үзсэн ч аргагүй бяр нь хүрээгүй. Украйны 1 сая гаруй иргэн Польш улсад ажиллаж “халтур” хийн ар гэрээ тэжээдэг. Тиймээс тэнд Украйны хэт үндсэрхэг үзэлт Бандерагийн үзэл бодлыг тээгчид, дэмжигчид, илэрхийлэгчид байж байгаа нь гарцаагүй.
-
2018 оны 2 сарын 02
Honest Data судалгааны компани саяхан АНУ-ын 2,000 иргэнийг оролцуулсан санал асуулга явуулж, Америкийн нийгэмд хамгийн муу нөлөө үзүүлж байгаа компанийг нэрлүүлжээ.
-
2018 оны 2 сарын 02
АНУ-ын Нью Йорк хотноо “Тогтвортой, дасан зохицох боломж бүхий хот, хөдөөг бүтээхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохиогдсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын асуудлаарх VII чуулганд дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.
-
2018 оны 2 сарын 01
Украйны Майдан хувьсгал, Крымийн хойгийг нэгтгэсэн хэрэг явдлын дараагаар Орос ба АНУ хоорондын сөргөлдөөн хүйтэн дайны үеийнхээс давж гарсан хурцадмал болсон.
-
2018 оны 2 сарын 01
АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем “Aegis Ashore Missile Defense Test Complex” (AAMDTC)-ийн амдан устгагч пуужингийн хоёр дахь удаагийн туршилт ахин бүтэлгүйтжээ.
-
2018 оны 1 сарын 26
Израйль хүүхнүүд байлдаж ч чаддаг, бишрүүлж ч чаддаг аж
Нийт зэвсэглэлийн хүчин чадал, тодорхой нөхцөлд цөмийн зэвсэг ч хэрэглэх боломжтой гэдгээрээ Ойрхи Дорнод төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Израйлийн армийн эмэгтэй албан хаагч Ким Меллибовски цахим хуудаст өөрийн хоёр янзын зургийг байршуулснаар гуравхан хоногийн дотор 20 мянган дагагчтай болж амжжээ. Израйлийн хууль ёсоор эмэгтэйчүүд хоёр жил, эрчүүд нь хоёр жил найман сар заавал цэргийн алба хаадаг бөгөөд, харин гурван эмэгтэй бүрийн нэг нь жирэмсэн болсон тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгддөг аж. Израйлийн армид алба хааж байгаа эмэгтэйчүүд армийн бүх л салбарт алба хаадаг бөгөөд ялангуяа Палестинтай хил залгаа байлдааны талбарт олноороо алба хаадаг байна.
Сонирхуулахад “Хамгийн алдартай Израйль хүн” гэгддэг тус улсын Ерөнхий сайдаар гурван удаа, эцэст нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Израйлийг цөмийн зэвсэгтэй болгосон, мөн түүнчлэн Израйль Палестины энхийн хэлэлцээрийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээр Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан Шимон Перес 2016 оны есдүгээр сард 93 насандаа нас барахаасаа өмнөхөн “Израйлийн ард түмэн А.Гитлерийн яргалалыг хэдэн үеэрээ мартаж болохгүй. Эх орноо хамгаалахын тулд эр, эмгүй зэвсэг барьж шаардлага гарвал хэдэн ч фронтод зэрэгцэн тулалдах чадвартай байх ёстой” хэмээн эх орон нэгтнүүддээ гэрээслэл үлдээж байжээ. Анх 1948 онд НVБ-ийн Еренхий Ассамблейн тогтоож егсен 14,1 мянган км.кв нутаг дээр Израйлчууд 1982 он хүртэл дайн хийсээр Арабуудын газар нутгаас 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байдаг. Ер нь Израйль улсын гадаад бодлого нь ”Тэсч vлдэх” гэсэн зарчмаар явдаг байна. Учир нь тус улсад байнга заналхийлж буй Арабын улсууд Израйлийг тойроод л байж байдаг. 1969 оны ”6 едрийн дайн”-аар Израйль улс Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Голланы ендерлег зэргийг Арабуудаас эзлэн авсан түүхтэй. 1970 онд Палестины чөлөөлөх байгууллагаын дайчид Иорданоос Израйлийн нутаг луу цемерч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дvрвэн гарсан байдаг. Сири улс нь Палестины чөлөөлөх байгууллагыг анхнаас нь идэвхтэй дэмжсээр ирсэн. Израйль 1973 онд Египет, Сири, Иордан луу нэгэн зэрэг тvрэмгийлэн орсон бегеед 1982 онд Израйлийн цэрэг Ливаныг эзлэн авснаар Ойрхи Дорнодод хамгийн хүчирхэг цэрэг армитай гэдгээ даян дэлхийд нотлон харуулсан билээ. Ингэхээр дэлхийд хамгийн ухаалаг, хэрсүү, зовлон үзсэн ард түмэн гэгддэг Израйлчууд хэрэгцээ гарвал эр эмгүй байлдаж чаддаг, бас хүүхнүүд нь гоо сайхнаа хаана ч хадгалж чаддаг үндэстэн гэдгийг Ким Меллибовскийн цахим хуудсандаа байршуулсан зургууд нотолж байна.
-
2018 оны 1 сарын 22
Өнгөрч байгаа долоо хоногт Google компани Хятадын мэдээллийн аюулгүй байдлын Qihoo 360 компанийн судлаач Гуан Гонд $112,000-ын мөнгөн шагнал олгож байгаагаа зарласан юм.
-
2018 оны 1 сарын 22
Амазон компани өнөөдөр буюу Даваа гарагт “Amazon Go” нэртэй хүнсний дэлгүүрийн загварыг өөрийн төв байр оршдог Вашингтон мужийн Сиэтл хотод туршилтаар нээж байна.
-
2018 оны 1 сарын 19
Интернет хэрэглэгчдийн хамгийн хайртай, супер, гоц ухаантан Никола Тесла бараг 100 гаруй жилийн өмнө цахилгаан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах зорилго өвөртөлж байв. Тэрээр эрчим хүчийг хүний үндсэн эрх болох ёстой гэж үзэж байсан бөгөөд дэлхий даяар үнэгүй тараах хүсэлтэй байсан юм.
-
2018 оны 1 сарын 12
БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хэлтсийн дарга асан Фан Фэнхуй хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн цэргийн прокуроруудад шалгагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгч Ши Жинпиний зэвсэгт хүчний салбар дахь авлигын эсрэг эхлүүлсэн кампанит ажлаар шалгагдаж буй хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.
Генерал Фан Фэнхуйгийн хэрэг Ардын Чөлөөлөх армийн Эрүүгийн Прокурорын нэгж рүү шилжсэн байна. Энэ нь түүний хэрэг шүүхээр шийдэгдэж, насан туршийн, эсвэл олон жилийн хорих ял авахыг нь баталж байгаа аж. Тэрээр хахууль өгсөн болон авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд энэ нь авлигын замаар тушаал дэвших, баяжих хамгийн түгээмэл “уламжлалт” арга хэмээн Шинхуа агентлаг мэдээлжээ.
Ерөнхийлөгч Ши Жинпин авлигатай эрчимтэй тэмцэхийн хажуугаар Ардын Чөлөөлөх армийн бүтцийг шинээр зохион байгуулж, Цэргийн төв хорооны гишүүдийн тоо 9 байсныг 7 болгох гэх мэтээр хэмжээг нь жижигрүүлж байна.
Эх сурвалж