Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхий дахинд

234 235 236 237 238 239 240
  • УИХ-ын гишүүдэд төрөөс олгогддог зардлыг сайн дурын санд хандивлахаар болжээ
    2016 оны 11 сарын 18
    Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд сард дунджаар 11-н сая воны цалинтай, мөн бүх гишүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардал гэж улсаас жилд дунджаар 137-н сая воныг олгодог ажээ.

    Энэ тоон үзүүлэлтээс тооцвол гишүүд өдөрт 380-н мянган вон зарцуулах боломжтой гэсэн үг юм.

    Энэхүү үйл ажилагааны зардал 2001-2013 онуудад 163%-иар өсч байсан бол гишүүдийн санаачлагаар 2013 оноос хойш нэмэгдээгүй ажээ.

    Тэгвэл өнгөрсөн 4-р сард сонгогдсон 20 дахь удаагийн Их Хурлын гишүүд энэхүү үйл ажиллагааны зардлыг бууруулах санаачлага гаргасан байна.

    Өнөөгийн байдлаар үйл ажиллагааны зардлыг дунджаар 15%-иар бууруулж баталсан бөгөөд үлдсэн 91 сая 300 мянган воныг гишүүд өөрсдийн сонгосон сайн үйлсийн санд хандивлахаар болжээ.

    Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүдийн хувьд үйл ажиллагааны зардлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын дунд эхний 4-рт ордог юм байна.

    Гишүүддээ хамгийн их зарлдын мөнгө олгодог улс нь АНУ бөгөөд дараа нь Япон, Герман, Өмнөд Солонгос улс байдаг бол дараа нь Франц, Англи улс ордог ажээ.



    WWW.MGLRADIO.COM Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд сард дунджаар 11-н сая воны цалинтай, мөн бүх гишүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардал гэж улсаас жилд дунджаар 137-н сая воныг олгодог ажээ.

    Энэ тоон үзүүлэлтээс тооцвол гишүүд өдөрт 380-н мянган вон зарцуулах боломжтой гэсэн үг юм.

    Энэхүү үйл ажилагааны зардал 2001-2013 онуудад 163%-иар өсч байсан бол гишүүдийн санаачлагаар 2013 оноос хойш нэмэгдээгүй ажээ.

    Тэгвэл өнгөрсөн 4-р сард сонгогдсон 20 дахь удаагийн Их Хурлын гишүүд энэхүү үйл ажиллагааны зардлыг бууруулах санаачлага гаргасан байна.

    Өнөөгийн байдлаар үйл ажиллагааны зардлыг дунджаар 15%-иар бууруулж баталсан бөгөөд үлдсэн 91 сая 300 мянган воныг гишүүд өөрсдийн сонгосон сайн үйлсийн санд хандивлахаар болжээ.

    Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүдийн хувьд үйл ажиллагааны зардлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудын дунд эхний 4-рт ордог юм байна.

    Гишүүддээ хамгийн их зарлдын мөнгө олгодог улс нь АНУ бөгөөд дараа нь Япон, Герман, Өмнөд Солонгос улс байдаг бол дараа нь Франц, Англи улс ордог ажээ.



    WWW.MGLRADIO.COM
  • Дэлхийн хамгийн халуухан залуугаар Двэйне Жонсон тодорчээ
    2016 оны 11 сарын 17
    Холимог тулааны тамирчин, жүжигчин үэрэг олон салбарт амжилт гаргасан Двэйне Жонсон 2016 оны хамгийн их ашиг орлоготой жүжигчин болжээ.

    Үүнээс гадна тэрбээр People сэтгүүлээс явуулсан санал асуулгыг тэргүүлэн Манай гарагийн 2016 оны хамгийн халуухан залуугаар шалгарсан байна.



    1
    2
    3
    4
    5
    6
    7
    8
    9
    10
    11
    12
    13
    14
    15
  • “Дэлхийн мисс 2016”: 118 орны үзэсгэлэнт бүсгүйтэй танилц
    2016 оны 11 сарын 16
    “Дэлхийн Мисс 2016”: 130 орны үзэсгэлэнт бүсгүйтэй танилц
  • Хоёр их гүрний Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ
    2016 оны 11 сарын 15
    Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ, АНУ-ын харилцаа өнөөдөр маш муу гэж үнэлэх хэмжээнд ирээд байгааг тэд хоёул хүлээн зөвшөөрч байсан гэнэ. Тиймээс байдлыг сайжруулахын тулд хамгийн өргөн хүрээтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх, худалдаа эдийн засгийн харилцаагаа сэргээх суурь бүрдүүлэх зэрэг асуудлаар бодитой ажил хийхээ нэг, нэгэндээ амлажээ. Тэд мөн “нийтийн дайсан” болсон олон улсын алан хядлагатай тэмцэх чиглэлд хүчээ нэгтгэнэ, үүний тулд Сирийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Ер нь тэдний яриа маш нийцтэй, олон асуудалд санал нэгдэж байсныг Кремлийн хэвлэлийн алба онцолжээ.
  • М.Мамиашвили ОСБХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ
    2016 оны 11 сарын 14
    Оросын спортын бөхийн холбооны тайлан-сонгуулийн хурал Оросын олимпийн хорооны байранд болж 17 бүс нутгийг төлөөлсөн 132 төлөөлөгч оролцож өнгөрсөн 4 жилд тус холбооноос явуулсан үйл ажиллагааг сайшаажээ. Хуралд ДБНХ-ны дэд ерөнхийлөгч Ахрол Рузиев, тус холбооны дэргэдэх Бөхийн нөхдийн клубын тэргүүн Аббас Аббасов нар хүндэт зочноор оролцсон байна.

    Хурлаар олимпийн аварга, 1997 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Михаил Мамиашвилиг дахин улираан сонгожээ. Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээр ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн байжээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Георгий Брюсов, Омар Муртузалиев, Наталья Ярыгина, Арсен Фазаев, Виктор Игуменов нарыг баталжээ.

    М.Мамиашвили ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа талархлаа илэрхийлж үг хэлэхдээ “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Манай шигшээ баг олимпийн шинэ мөчлөгт тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. Олимпийн дэвжээнд ноёрхож байх нь бидний тэргүүн зэргийн зорилго юм. Бүс нутгуудад бөхийн спортыг өргөн дэлгэрүүлж хөгжүүлэх нь бидний бас нэг гол зорилго юм.” гэжээ.

  • Трамп цагаачдад хатуу хяналт тавина
    2016 оны 11 сарын 13
    Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп “The Wall Street” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хууль бус цагаачдыг зогсоож, хар тамхийг хориглохын тулд хилийн хяналтыг чангатгана. Энэ миний хамгийн түрүүнд хийх ажил” хэмээн мэдэгдсэн байна.

    Тэрээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байр бий болгох зэргийг эн тэргүүний зорилт болгон ажиллахаа мэдэгджээ. Мөн тэрээр Обамагийн санаачилсан “Affordable Care Act” тусламжийн хуулийн зарим хэсгийг үргэлжлүүлж магадгүй юм байна.
  • Амьтад Дональд Трампыг сонгожээ
    2016 оны 11 сарын 13
    Дэлхийн өнцөг булан бүрт зөн билэгийн тулаанд оролцох дайны мэдлэгтэй амьтад олон бий. Тэгвэл зөнч амьтад АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Трампын ялалтыг хэрхэн зөгнөсөн талаар хүргэе.
  • “Титаник”-ийн агуулахын түлхүүр чамгүй үнэд хүрчээ
    2016 оны 11 сарын 12
    Асар том “Титаник” хөлөг онгоц 20 дугаар зууны эхээр сүйрсэн ньхамгийн дуулиантай хэрэг явдлын нэг болсон нь маргаангүй билээ. Олон зуун хүн амь үрэгдсэн бөгөөд энэ нь олон хүний удаан хугацаагаар харууссан эмгэнэлт явдал гарцаагүй мөн. Харин найруулагч Жеймс Кэмерон“Титаник”-ттохиолдсон явдлыг илүү романтик, арай өөр талаас нь харахыг санал болгож, ижил нэртэй киног үзэгчдэд барьсан бөгөөд энэ кино өнөөдрийг хүртэл олон сая үзэгчийн хувьд хамгийн үзэх дуртай киноны нэг болсон байгаа юм.

    “Титаник” киномаш их нэрд гарсан учир уг хэрэг явдлыг санагдуулах өчүүхэн төдий зүйлийг ч болов олж авах гэхдээ энэ хөлөг онгоцны үүх түүхийг туйлаас сонирхдог хүмүүст дуулгах нэг зүйл байна. Дуудлага худалдааны “Henry Aldridge & Son” ордонийм хүмүүст боломж олгож,живсэн хөлөг онгоцны агуулахын түлхүүрийг дуудлага худалдаанд оруулжээ.

    Бас ч үгүй хэдэн хүний амь насыг аварчболох байсан аврагч хантаазууд чухамхүү энэ агуулахад хадгалагдаж байсан байна. Хөлөг онгоцны үйлчлэгч Сидней Седьюнарийн цогцосны дэргэдээс уг түлхүүр олдсон ажээ.Түүний гэр бүлийнхнийнэг зуу гаруй жил хадгалж ирсэн уг түлхүүрийгсаяхан 104 ам.доллараар худалдсан байна. Хөлөг онгоцны ахлах холбоочны илгээсэн ил захидлыг ч дуудлага худалдаагаарбас худалджээ.Үүнийг 23 мянган ам.доллараар худалдан авсан байна.
  • Танилц: 2016 оны хамгийн их орлоготой дуучин бүсгүйчүүд
    2016 оны 11 сарын 12
    Америкийн дуучин Тейлор Свифт 2016 оны хамгийн их орлоготой дуучин болжээ. Тэрээр Мадонна, Адель нарын өмнө оржээ.
  • Интерполыг Хятадын сайд удирдана
    2016 оны 11 сарын 11
    БЭЭЖИН. /ВВС/. Хятад улсын нөлөө бүхий албаны хүн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүнээр сонгогджээ.
  • Леди Гага “Трамп Цамхаг”-ийн гадаа эсэргүүцлээ илэрхийлллээ
    2016 оны 11 сарын 10
    Леди Гага энэ сарын 9-нд буюу Лхагва гаригт Нью-Йорк хотын ойролцоо байдаг “Трамп цамхаг”-ийн гадна очиж сонгуулийн хариуг эсэргүүцжээ. Алдарт дуучин өөрийн үзэл бодлоо лоозон дээр “LOVE TRUMPS HATE ” гэх гурван үгэнд багтааж чимээгүй зогссон юм. “ХАЙР ҮЗЭН ЯДАЛТЫГ ДИЙЛНЭ” гэсэн утгатай энэ үг түүнийг сонгуулийн дүнг эсэргүүцэж байгааг харуулж байна. Трамп хэдий сонгогдсон ч тэрбээр өөрийн твиттер хуудсынхаа нэрийг #ХиларидСаналааӨгцгөөе гэж өөрчилжээ. Мөн инстаграмм хуудсандаа эсэргүүцлээ илэрхийлж буй зургаа хийж тайлбартаа “ Би Тайван Амьдармаар Байна, Хайр Үзэн Ядалтыг Дийлнэ тэр биднийг маш хайхрамжгүйгээр хуваана, одоо бие биенийхээ төлөө тусламжыг авъя гэж уриалжээ.





    Эх сурвалж: Sorgog.mn
  • Хамгийн сайхан эмэгтэй алдартай жүжигчин Одри Хепберн
    2016 оны 11 сарын 10
    Хамгийн сайхан эмэгтэй алдартай жүжигчин Одри Хепберн
  • Путин Трампад баяр хүргэж, хоёр улсын харилцаагаа сэргээх хүсэлтээ байгаагаа илэрхийллээ
    2016 оны 11 сарын 10
    ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай харилцаагаа сайжруулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн буйгаа мэдэгдлээ.
  • Фото: Трампыг эсэргүүцэн жагсаал хийж байна
    2016 оны 11 сарын 10
    АНУ-ын Пеннсилвани, Калифорни, Орегон, Вашингтон мужуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эсэргүүцэгчид жагсаж байна. Тэрээр Ерөнхийлөгчөөр арьс өнгөөр ялгаварлагч, эмэгтэйчүүдийг гадуурхагч нэгэн сонгогдсонд эсэргүүцлээ илэрхийлж ийнхүү жагсаж байна.



    24tsag.mn
  • Их хааны тахилгыг Чикаго хотод хийжээ
    2016 оны 11 сарын 10
    Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгэн, Хааныхаа мэндэлсэн өдөрт зориулж, хуучин уламжлалаа сэргээж, идээ шүүстэй, айраг цагаатай зөвхөн монголчуудын дунд болсноороо онцлог болов.

    Уг тахилгын ёслолыг дэмжиж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд мэндчилгээ дэвшүүлж, өргөмжлөлт консул баяр хүргэж, хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл дэмжиж оролцсон бол, Америкийн монгол холбоод дэмжиж хамтран зохион байгуулсан явдал байлаа.

    Анх удаа тэмдэглэсэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр гадаад оронд байгаа монголчуудад хараахан тэмдэглэж сураагүй шинэхэн баяр байлаа.

    Цугласан олон ингээд үндэсний хувцсаа өмсдөг өдөр нэгээр нэмэгдлээ гэж баярлаж байлаа.
    Энэ нь хойч үед уламжлал болж тогтох нэг суурь арга хэмжээ болсноос гадна тахилгын судрыг англи, монгол, төвд, монгол бичгээр хэвлүүлэн нийтийн хүртээл болголоо.
  • АНУ-ын үзэсгэлэнт тэргүүн хатагтай Меланиа Трамптай танилц
    2016 оны 11 сарын 10
    АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, үл хөдлөх хөрөнгийн магнат, 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Доналд Трамп (Donald Trump) сүүлийн үед дэлхий дахинаа ярианы сэдэв болж, өөрийн үзэл бодол, мэтгэлцээний санал асуулга зэргээрээ тэргүүлж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан мэтгэлцээн болж, бүгд найрамдах намаас нэр дэвшигч тэрбээр сонгуулийн сунгааг тэргүүлсээр байна.
    Доналд Трампын эхнэрийн тансаг амьдрал
    Гэвч энэ удаад бид та бүхэнд улс төрийн бус, харин түүний хувийн амьдралын нэгээхэн хэсэг, өнөөдрийн амжилтынх нь түлхэх хүч болсон эхнэр Меланиа Трамп (Melania Trump)-ийнх нь тухай хүргэх гэж байна.
    Меланиа бол Доналд Трампын гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 24 насаар дүү юм. Түүнийг Трампын “найдвартай ар тал” гэж хүмүүс ярилцдагаас гадна Словенийн супермодель, үл хөдлөх хөрөнгийн шаггүй чадварлаг бизнес хатагтай хэмээгддэг. Трампын гэр бүлийн мэдэлд өдгөө хэд хэдэн томоохон зочид буудал, хувийн орд харш, худалдааны зориулалттай барилга байгууламж зэргүүд байдаг. Нью-Йорк хотын Манхаттан дүүрэг дэх “Trump Tower” нь хамгийн алдартай нь юм.
    Хэрвээ Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулвал Меланиа 1860 оны үед төр барьж байсан, АНУ-ын 6 дахь ерөнхийлөгч Жон Кюнси Адамс (John Quincy Adams)-ийн эхнэрийн дараах, хоёр дахь гадаад гаралтай тэргүүн хатагтай болох юм.
    Тэрээр одоогоос 19 жилийн өмнө хуучин Югославын холбооноос Америкд цагаачлан ирж байжээ. Түүний эцэг машины “ченж” байсан нь аливаа зүйлээр дутагдаж гачигдалгүй өсөхөд нөлөөлсөн юм. Тиймдээ ч өвлийн амралтаараа Австрид очиж, цанаар гулгадаг байсан гэдэг. 17 настай байхдаа нэгэн гэрэл зурагчны хараанд өртөж, загварын салбараар дагнахыг түүнд зөвлөжээ. Жилийн дараа гэхэд л Миланы загварын агентлагтай гэрээ байгуулж, Парис, Итали хоёрын хооронд “жим” гартал явсан гэдэг. Орос аялагатай Англиар ярьдаг ч, 5 гадаад хэл төгс эзэмшсэн хэмээн өөрийгөө тодорхойлжээ.
    1996 онд Америкт анх хөл тавьж, түүнээс 2 жилийн дараа нэгэн загварын шоуны үдэшлэг дээр Трамптай танилцсан байна. Тэр үед Меланиа 28-тай, Трамп 52-той байсан төдийгүй, хоёр дахь эхнэр Марла Маплес (Marla Maples)-аас дөнгөж л салаад байжээ.
    Трамп одоо 5 хүүхэдтэй бөгөөд анхны эхнэр Ивана Трампаас хоёр хүү нэг охин, хоёр дахь эхнэр Марла Маплесаас нэг охинтой аж. Тэд бүгд улс төр, загвар, бизнесийн салбарын тэргүүлэгчид бөгөөд өөрийн хүчээр алдарт хүрч чадсан юм. Харин Меланиа, Доналд хоёрын анхны хүү, Трампын отгон хүү өдгөө 9 настай ажээ.
    Меланиа Трамп өөрийн тансаг амьдрал, сайхан биеэ зурагт мөнхлөх, олон хүмүүст “гайхуулах” дуртай. Тэдний хурим 2005 онд нэгэн далайн эрэг дээр болсон бөгөөд зөвхөн хуримын даашинз нь л гэхэд 100 мянган долларын өртөгтэй байв.
    Доналд Трампийг хоёр дахь эхнэрээсээ салж, өөрөөсөө хоёр дүү залуухан бүсгүйтэй дэр нэгтгэх нь гэсэн шуугиан хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тэр дороо дэгдэж, Меланиагийн мөнгөнд дуртай, шуналтай занг хүмүүс гайхаж байлаа.
    Гэтэл өнөөг хүртэл энэ тухай огтхон ч ам нээгээгүй тэрбээр өнгөрсөн долоо хоногийн “US Weekly Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би анх түүнтэй ярилцаж үзээд л, ямар гайхамшигтай сод хүн бэ гэж бодож байлаа. Хамгийн гол нь түүний үзэл бодол, оюун ухаан дахин давтагдашгүй. Бурхан минь, мөнгө харж гэрлэсэн бол өдийг хүртэл хамт байх байсан гэж үү? Хэрэгтэй зүйлээ олж аваад л салаад явчихна шүү дээ” хэмээн хэлж, хэл амаа билүүдсэн хүмүүст жинтэй хариу өгсөн байна.
    Сэтгүүлч түүнээс “Хэрвээ нууц биш бол, та хоёрын жаргалтай гэрлэлтийн нууц юу вэ?” гэхэд “Ядаж л угаалгын өрөө тусдаа байх хэрэгтэй гэж боддог” гэжээ.
    Түүнчлэн Меланиагийн найзууд түүнийг тайван дөлгөөхөн, ямар ч шуургыг тэсвэртэйгээр сөрж зогсох чадвартай хэмээн дүгнэсэн байдаг. Тиймдээ ч Доналд Трамп өнөөдрийн энэ өндөрлөгт хүрээд байгаа биз ээ.

    автор нь Б.Батбаатар
  • 6 настай хүүг аврахаар 60 экскаватор газар ухаж байна
    2016 оны 11 сарын 09
    Хятадын Хэбэй мужийн Баодинд 5 настай хүү хатсан худгийн 40 метрийн цооногт унажээ. Орон нутгаас яаралтай шийдвэр гаргаж 60 экскаватор ашиглан хүүг гаргахаар болжээ.

    Хүүг аврах ажиллагаа сүүлийн хоёр хоног үргэлжилж байгаа бөгөөд цооногт зориулалтын хүчилтөрөгч шахагчийг ажиллуулж хүүг хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлж байгаа гэнэ.

    Аврах ажиллагааг удирдан явуулж буй Пан Зи ”Сүүлийн 50 цагт 20 метр гүн ухаад байна. Аврах ажиллагаа явагдаж, ухсаар байгаа ч цооног яг одоо ч нурж болзошгүй нөхцөлд байгаа. Бид хүүг эсэн мэнд гаргахын тулд маш болгоомжтой ажиллаж байгаа” хэмээн хэлжээ.

    Цооногийн диаметр ердөө 30 см байгаа нь уг цооног руу аврагчид орох боломжгүй болж байгаа юм. Өчигдөр оройны байдлаар хүүд хоол болон ус өгсөн байна. Хүүгийн өвөө хэлэхдээ ургацынхаа талбай дээр ажиллах үед хүү нь гэнэт алга болсон гэжээ.
  • Трамп: Би АНУ-ын Ерөнхийлөгч болсондоо маш их баяртай байна
    2016 оны 11 сарын 09
    Итгэмээргүй маш гайхамшигтай ажлыг та бүхэн, бид бүхэнтэй хамтран дуусгалаа.
  • АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан үг хэлж байна
    2016 оны 11 сарын 09

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн дөнгөж сая гарч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп ялалт байгууллаа.
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгууллаа
    2016 оны 11 сарын 09
    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн дөнгөж сая гарч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп ялалт байгууллаа.
234 235 236 237 238 239 240
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    11 цаг 47 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    12 цаг 5 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    12 цаг 28 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 39 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    13 цаг 36 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    14 цаг 43 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    15 цаг 4 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    16 цаг 26 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    16 цаг 57 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    17 цаг 4 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    17 цаг 19 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    18 цаг 14 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    18 цаг 41 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    18 цаг 49 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    19 цаг 12 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    19 цаг 16 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    19 цаг 29 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    19 цаг 34 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    19 цаг 35 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК