-
2013 оны 9 сарын 05
Ямайкын алдарт тамирчин Усайн Болт 2016 оны Рио Де Жанейрогийн олимпийн наадамд оролцсоны дараа их спортоо орхино хэмээн мэдэгдлээ. Тэрээр өчигдөр Бельгийн нийслэл Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ тухай ярьсан байна.
-
2013 оны 9 сарын 05
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуденийг АНУ-д шилжүүлэн өгөхгүй хэмээн мэдээллээ. Тэрээр хоёр тал гэмт хэрэгтнүүдийг харилцан шилжүүлэн өгөх зөвшилцөл, хэлэлцээр баталж байгаагүй учраас ингэх шаардлагагүй хэмээн үзсэн байна.
-
2013 оны 9 сарын 05
Японы зүүн хэсгийн нутгийг хоёр Торнадо дайран өнгөрөөд байна. Хуй салхи барилга байшингуудын дээврийг хуулж, цонхыг олноор хагалсан бөгөөд багадаа гурван хүн гэмтэж бэртжээ.
-
2013 оны 9 сарын 05
Өчигдөр Бразилийн Доод танхим Конгрессын Дээд, Доод танхимд нууцаар санал хураахыг хориглосон байна. Энэхүү журмыг Сенат удахгүй хэлэлцэн батлах аж.
-
2013 оны 9 сарын 05
Олон улсын валютын сан эдийн засгийн хямралаа давж гарахад туслах зорилгоор Пакистан улсад 6.7 тэрбум ам.долларын зээл олголоо. Пакистан зээлийг 540 сая ам.доллараас эхлэн гурван жилээс хэтрэхгүй эргүүлэн төлөх юм байна.
-
2013 оны 9 сарын 05
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Их хорь”-ийн уулзалтын өмнөхөн АНУ-ыг НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Сирийн эсрэг нэг талыг баримталсан арга хэмжээ авахгүй байхыг анхаарууллаа. Хэрвээ тэд энэхүү явдыг нэг талаас харан хөндлөнгөөс оролцвол түрэмгийлсэн хэрэг болно хэмээн В.Путин хэлсэн байна.
-
2013 оны 9 сарын 05
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо өчигдөр өглөө Сирид цэрэг оруулах асуудлаар санал хураажээ. Ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж буй Сирийн эрх баригчдад хариу барин цэрэг оруулахыг Гадаад харилцааны хорооны гишүүд дэмжсэн байна.
-
2013 оны 9 сарын 05
АНУ-ын Техас мужийн ахлах сургуульд лхагва гаргийн өглөө зодоон гарснаар нэг сурагч амиа алдаж, гурван сурагч гэмтэж бэртжээ.
-
2013 оны 9 сарын 05
-
2013 оны 9 сарын 04
АНУ-ын Охайо мужийн Клевеланд хотод гурван эмэгтэй олон жилийн өмнө сураггүй болсон. Тэднийг өнгөрсөн хавар олсноор ах, дүү гурван өвөө арав гаруй жилийн турш гэртээ хорьж, ээлжлэн хүчирхийлдэг байсныг мэдсэн билээ.
-
2013 оны 9 сарын 04
Их Британийн 27 настай иргэн Ричард Томас хүчирхийлсэн эмэгтэйгээсээ ДОХ-ын халдвар авсан байж магадгүй байна. Тэрээр Гритер Манчестер хотод өнгөрсөн долдугаар сарын 20-21-нд шилжих шөнө нэгэн эмэгтэйг гэрт нь хүчирхийлснээр таван жил, дөрвөн сарын ял авч шоронд сууж байгаа аж.
-
2013 оны 9 сарын 04
Америкчуудын ихэнх нь Б.Обамагийн засаг захиргааг Сирийн эсрэг цэргийн арга хэмжээ авахыг эсэргүүцэж буйг судалгаагаар тогтоожээ. Доорх судалгааг “ABC news” агентлаг болон “Washington post” сонин хамтран явуулсан байна.
-
2013 оны 9 сарын 04
Боснийн хойд хэсэгт орших нүүрсний уурхайд 140 гаруй уурхайчин цалин хөлсөө нэмэхийг шаардан ажил хаяж байна. Тэд уурхайн дотор бэхлэлт хийн тэндээс гарахгүй байхаар шийдсэн байна.
-
2013 оны 9 сарын 04
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал сайнгүй байгаа ч эмчилгээ үр дүнгээ өгч эхэлсэн хэмээн Ерөнхийлөгч Якоб Зума мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 04
Японд 6.9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гаргийн 09:19 цагт эхэлсэн байна. Энэ үеэр нийслэл Токио хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн аж.
-
2013 оны 9 сарын 04
Их Британийн парламентын танхимуудаас өнгөрсөн жилд порно сайтууд олон удаа нэвтэрсэн тухай эх сурвалж мэдээллээ. 2012 онд парламентын Дээд, Доод танхимуудаас нийтдээ 300 мянган удаа порно сайтуудад зочилжээ.
-
2013 оны 9 сарын 04
Хэдхэн хоногийн өмнө Японы “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцаас цацраг идэвхит бодис алдагдсан тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл тус улсын эрх баригчид энэхүү цацраг идэвхит бодис бүхий усны тархалтыг зогсоох мөсөн хана барина хэмээн мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 04
Египетийн цэргийн шүүх албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч Мохаммед Морсигийн дэмжигчдэд олон жилийн ял оноож байгаа тухай “BBC” мэдээллээ. Дэмжигчдийг цэргүүд рүү дайрсан хэмээн буруутгаж байгаа аж.
-
2013 оны 9 сарын 04
Венесуэлийн эрчим хүчний дамжуулах шугамд эвдрэл гарснаар цахилгаан тасарч олон хүний бухимдлыг төрүүлж байна. Одоогоор нийслэл Каракас хотыг оролцуулаад Венесуэлийн хотуудын бараг тал нь тоггүй байгаа гэлээ.
-
2013 оны 9 сарын 04
Өмнөд Африкт 80 мянга гаруй уурхайчин ажил хаялт зарлалаа. Тэд цалингаа ихээр нэмэгдүүлэх шаардлагыг уурхайн эздэд тавиад байгаа юм. Харин үйлдвэрчний эвлэлээс шаардсан цалингийн хэмжээг буруулсан байна.