-
2013 оны 9 сарын 03
БНХАУ-ын газрын тосны төрийн өмчит томоохон компанийн хилийн чанад дахь байгууллагын даргыг өчигдөр ажлаас нь халжээ. Авлигын хэрэгт холбогдсон Зян Земинь нь Хятадын үндэсний газрын тосны корпорацийн даргаар ажиллаж байсан байна.
-
2013 оны 9 сарын 03
Нэгэн цагт “NBA”-ийн алдартай тоглогчдын нэг байсан АНУ-ын сагсчин Деннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаар тус улсыг зорьж буй тухайгаа мэдээллээ. Тэднийг дотно харилцаатай найзууд гэдгийг олон улс андахгүй.
-
2013 оны 9 сарын 03
Францын Засгийн газар Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэснийг нотлох няцаагдашгүй шинэ нотолгоог олсон хэмээн мэдээллээ. Хэдхэн цагийн өмнө хийсэн эрх баригчдын мэдээллийн дагуу Францын тагнуулын ажилтнууд энэхүү нотолгоог олсон байна.
-
2013 оны 9 сарын 03
Энэ жил Антарктидын хүйтэн өвөл Шинэ Зеландад дутагдаж байгаа талаар судлаачид мэдээллээ. Эрдэмтдийн мэдээлснээр Номхон далайн өмнөд хэсэгт орших энэ үндэстэн зуун жилийн өмнөхөөс ч дулаахан өвөл буюу түүхэнд хамгийн дулаан өвлийг өнгөрүүлж байна.
-
2013 оны 9 сарын 03
Интернэтээр дамжуулан эерэг хариутай жирэмсний тест худалдаалдаг байсан эмэгтэйчүүдийг АНУ-ын цагдаагийн газрынхан эрэн сурвалжилж эхэлсэн тухай “ABC” мэдээллээ. Тэд бүгд жирэмсэн эмэгтэйчүүд бөгөөд зар сурталчилгааны томоохон сайт болох “Craigslist”-ээр тестүүдээ худалдаалдаг байна.
-
2013 оны 9 сарын 03
Иракт өнгөрсөн сард 800 гаруй хүн амиа алдсан талаар НҮБ мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сард тус улсад амиа алдагсдын тооноос бага боловч хамгийн үхэл дагуулсан сард тооцогдож байгаа гэлээ.
-
2013 оны 9 сарын 03
БНХАУ өчигдөр АНУ-ыг химийн зэвсэг хэрэглэсний хариу болгож Сирийн эсрэг нэг талыг баримталсан арга хэмжээ авахгүй байхыг уриаллаа.
-
2013 оны 9 сарын 03
ХБНГУ “Ваффен СС” нацист бүлэглэлийн гишүүн асан 92 настай эрэгтэйд ял тулгах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эрэгтэйг 1944 онд эсэргүүцэгч байлдагчийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өчигдөр болсон байна.
-
2013 оны 9 сарын 03
Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэж буй НҮБ-ын багийнхан өчигдөр мэдээлэл хийлээ. Албаныхны мэдээлснээр иргэний дайнд нэрвэгдсэн Сирид дотооддоо л гэхэд таван сая хүн шилжих хөдөлгөөн хийжээ.
-
2013 оны 9 сарын 03
Израйль, Палестины энхийн хэлэлцээрийн төлөөлөгчид өнөөдөр шинэ хэлэлцээр эхлүүлэх талаар “Израйлийн Радио” мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 03
БНСУ болон БНАСАУ-ын эдийн засгийн хамтын бүс “Кайсон” үйлдвэрлэлийн цогцолборын хамтын удирдлагын хорооны анхны уулзалт өчигдөр боллоо.
-
2013 оны 9 сарын 03
Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад өчигдөр албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр Хэрвээ Франц болон түүний хамсаатнууд манай улсад цэрэг оруулбал сөрөг дайралттай тулгарах гэсэн заналхийлэл бүхий мэдээлэл хийсэн байна.
-
2013 оны 9 сарын 02
-
2013 оны 9 сарын 02
-
2013 оны 9 сарын 02
-
2013 оны 9 сарын 01
Өнгөрсөн жил автобус дотор эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан 18 настай хүүг шүүх хурал өчигдөр боллоо. Хэрэг болсон жил нэрийг нь мэдээлэхийг хориглосон хүү насанд хүрээгүй байсан учраас шүүх хурлыг энэ жил хийж байгаа юм.
-
2013 оны 9 сарын 01
Перуд их хэмжээний цас орж, эрс хүйтэрсний улмаас тус улсын Засгийн газар есөн муж улсад онц байдал зарлаад байна.
-
2013 оны 9 сарын 01
АНУ энэ сарын 21-нд Сирийн Дамаск хот орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж байна. Өчигдөр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ талаар мэдээдэл хийлээ. Тэрээр Сирийн эрх баригчид химийн зэвсэг ашигласны улмаас 1429 хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна.
-
2013 оны 9 сарын 01
НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчдийн баг өчигдөр Дамаск хотын зочид буудлаас Ливантай хил залгадаг Сирийн хил руу явлаа хэмээн “BBC” мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 30
Саудын Араб түүхэнд анх удаа гэр бүл болон ажлын байран дахь хүчирхийллийг хориглолоо. Тус улсын Сайд нарын зөвлөл өнгөрсөн даваа гарагт гэр бүлийн хүчирхийллийг шийтгэвэл зохих гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна.