-
2013 оны 6 сарын 24
Өнгөрсөн долоо хоногт хойд Энэтхэгийн Уттараханд мужид эхэлсэн үерт амиа алдагсдын тоо 5000 давлаа хэмээн тус улсын Засгийн газраас мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 24
-
2013 оны 6 сарын 21
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоны намтарчилсан кино “Rodham”-ыг бүтээх ажил эхэлжээ. Хэдийгээр жүжигчин Кэри Маллиган гол дүрийн саналаас татгалзсан ч түүхэн эмэгтэйн дүрийг бүтээхийн төлөө Холливүүдийн одод алалдаж байгаа талаар “Dailymail” мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 21
-
2013 оны 6 сарын 21
Өнөөдөр үүрээр Австралийн иргэн согтсоны улмаас долоон настай хүүгээрээ гэртээ хүргүүлэхээр жолоо бариулж явсан талаар “BBC” мэдээллээ. Хүүг Австралийн зүүн хойд хэсгийн хот Queensland-ийн Gold Coast зам дээр явж байхад нь замын цагдаа зогсоожээ.
-
2013 оны 6 сарын 21
Испанийн шүүхээс Барселонагийн хөлбөмбөгч Лионель Мессиг татвараас зугтсан хэрэгт буруутгасан билээ. Тэгвэл Мессиг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр шүүхээр болжээ.
-
2013 оны 6 сарын 21
Канадад их хэмжээний бороо орж үер болсны улмаас Алберта хотын Калгари суурингийн иргэдэд хохирол учруулаад байна. Эрх баригчдын мэдээлснээр тус мужийн 100 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
-
2013 оны 6 сарын 21
Өнгөрсөн сард их спортоосоо зодог тайлсан Английн хөлбөмбөгийн алдартан Дэвид Бекхэм өчигдөр Шанхай хотын Тонгжи их сургуульд зочилсон байна. Хайртай хөлбөмбөгчөө харахаар олон мянган хүн тус сургуулийн орчимд цугларчээ. Дэмжигчид олуулаагаас гадна сэтгэл нь их хөдөлсөн байсан тул цагдаагийн хяналтаас гарч үймэлджээ. Үймээний үеэр цугласан олны хөлд таван хүн гэмтэж бэртсэн байна.
-
2013 оны 6 сарын 21
Өчигдөр Латвийн нийслэл Рига хот дахь ерөнхийлөгчийн ордонд гал гарсан байна. Ордны ихэнх барилгын дээвэрт нь гал авалцсан байна.
-
2013 оны 6 сарын 21
Палестины шинэ ерөнхий сайд Рами Хамдалла огцрох тухайгаа тун удахгүй ерөнхийлөгч Махмуд Аббаст мэдэгдэнэ хэмээн ерөнхий сайдын албаны эх сурвалж мэдээллээ. Тэрээр ерөнхий сайдын тангаргаа өргөөд хоёр долоо хоносны дараа энэхүү шийдвэрийг гаргаж байна.
-
2013 оны 6 сарын 21
Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч ирэх долоо хоногт Суданы нийслэл Хартумд айлчлахаа мэдэгдлээ. Хоёр долоо хоногийн өмнө Өмнөд Суданы газрын тосны хоолойг халдагч этгээдүүд дэлбэлсний улмаас энэхүү айлчлалыг хийхээр болжээ. Энэ нь хоёр Судан заналхийлийн талаар ярилцах дээд түвшний уулзалт байх болно гэв.
-
2013 оны 6 сарын 21
Төв Америкийн хамгийн том орон Никарагуагийн цэргийн нисдэг тэрэг есөн хүнийг далайд живүүлсэн талаар “Ройтерс” мэдээллээ. Нийслэл Манагуагийн баруун хойд хэсгийн нуурт осолдсон есөн хүн бүгд цэрэг эрчүүд байжээ.
-
2013 оны 6 сарын 21
Өнгөрсөн мягмар гарагт Австрийн нутагт дуу цахилгаантай хүчтэй бороо орсны улмаас Халлстатт тосгон үерт автжээ. Энэхүү тосгон нь үзэсгэлэнт байдлаараа НҮБ-ын Соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн аж. Үерийн устай хамт бөөрөнхий чулуу урсан ирж соёлын өвийн газрыг улам сүйтгэж байна гэлээ.
-
2013 оны 6 сарын 21
“Фэйсбүүк” компани хэрэглэгчиддээ фото зураг шэйрлэдэг “Instagram” app-д видео оруулах боломж олголоо. “Instagram”-ийн гүйцэтгэх захирал Кевин Систромын хэвлэлийн хурал дээр мэдээлснээр тус өгөгдөлд 15 секундын урттай бичлэг хийх боломжтой аж.
-
2013 оны 6 сарын 21
Энэтхэгийн хойд хэсгийн нутгаар их хэмжээний бороо орж, газрын хөрс нурснаар нутгийн оршин суугчдад гамшиг учруулаад байна.
-
2013 оны 6 сарын 21
Нийтийн тээврийн тасалбарын үнийг бууруулж чадсан ч Бразилийн жагсагчид жагссаар байна. Рио Де Жанейро хотод болсон томоохон жагсаалыг дарахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Тус хотод өчигдөр нийтдээ 300 мянга гаруй хүн жагсаалд оролцсон хэмээн үзэж байна.
-
2013 оны 6 сарын 20
Өнөөдөр Орос улсын хойд нийслэлд Петербургийн олон улсын эдийн засгийн ээлжит форум нээгдлээ. Нийт 3400 хүн түүний дотор гадаадын томоохон 190, оросын 428 компанийн удирдагчид форумд оролцож байна. Дэлхийн 66 улсын албан төлөөлөгчдийн 144 гишүүн хотод хүрэлцэн очжээ.
-
2013 оны 6 сарын 20
-
2013 оны 6 сарын 20
Бразилийн эрх баригчид энэ сарын эхээр нийтийн тээврийн тасалбарын үнийг энэ сарын эхээр нэмэгдүүлсэн нь игэд томоохон хотуудад олноор босоход хүргэсэн. Тэгвэл өчигдөр Сан Пауло муж болон Рио де Жанейрогийн захирагчид автобусны тасалбарын үнийг бууруулахаа мэдэгдлээ.
-
2013 оны 6 сарын 20