-
2013 оны 6 сарын 20
Өчигдөр өглөө Газын зурвасаас Израйлийн өмнөд хэгийн нутаг руу олон тооны пуужин харважээ. Нийтдээ гурван пуужин харвасан ч нэг ч Израйлийн хилийг давалгүй Газын зурвасын нутагт дэлбэрсэн байна.
-
2013 оны 6 сарын 20
Унгарын ерөнхий сайд асан Гюла Хорн өчигдөр Будапешт хотын Армийн хүчний эмнэлэгт таалал төгслөө. Тэрээр хоёр долоо хоногийн дараа 81 настай золгох байжээ.
-
2013 оны 6 сарын 20
ОХУ-ын Самара мужийн зэвсгийн агуулахад дараалан дэлбэрэлт болсны улмаас ойролцоох нутгийн 6500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
-
2013 оны 6 сарын 20
Өнгөрсөн бямба гарагт Таксим талбайгаас хөөгдсөн Туркын босогчид өчигдөр оройн 21 цагт уулзаж цаашид юу хийх талаар хэлэлцжээ. Тэд уулзалтаа олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглан зохион байгуулжээ.
-
2013 оны 6 сарын 20
Италийн загварын магнатууд болох Доменико Долсе, Стефано Габбана нар татвараас бултсан хэргээр шоронд суух ял авчээ. Тэдэнд Италийн шоронд нэг жил найман сарын хугацаанд хорих ял оноосон байна.
-
2013 оны 6 сарын 20
Барак Обама илтгэлийнхээ үеэр АНУ болон ОХУ цөмийн зэсвгийн нөөцөө багасгах боломжтой хэмээн уриалжээ. Тэрээр “АНУ цөмийн зэсвгийн нөөцөө 3/1-ээр багасгасан ч аюулгүй байдлаа хангалттай хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
-
2013 оны 6 сарын 20
Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад болсон үер, үерээс үүдсэн хөрсний нуралтаар багадаа 138 хүн амь үрэгдсэн хэмээн үзэж байна. Үерээс хүн ардыг аврах ажиллагаанд цэргийн хүчнийхэн дайчлагдаж байна.
-
2013 оны 6 сарын 19
Норвегийн парламент эмэгтэйчүүдийг цэрэгт татахыг хуульчилсан Европийн болон НАТО-гийн анхны орон боллоо. Парламент өнгөрсөн баасан гарагт хуулийг батлах эсэх дээр санал хурааж, гишүүдийн дийлэнх олонхи нь зөвшөөрчээ.
-
2013 оны 6 сарын 19
Хятадын “Tianhe-2” компьютер дэлхийн хамгийн хүчирхэг системтэй буюу хурдан компьютерээр тодорчээ. Олон улсын судлаачдын багийн тайлангаар тус компьютер 500 супер компьютерын хамгийн хурдан нь болох нь тогтоогдсон байна. “Tianhe-2” буюу “Сүүн зам-2” компьютер нь секундэд 33860 триллион тооцоолол хийх чадвартай аж. Тус технологи нийтдээ 3.12 сая процессорын цөмтэй юм байна.
-
2013 оны 6 сарын 19
-
2013 оны 6 сарын 19
Гараа зангидан тэнийлгэж мэндчилэх нь Хойд Солонгосын нийслэлд мода болж эхэлжээ. Энэхүү мэндчилгээг залуу удирдагч Ким Чен Уны төрсөн өдрөөрөө ард түмэндээ бэлэглэсэн номын үр шим хэмээн үзэж байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын найманд буюу төрсөн өдрийнхөө баяраар Адольф Гитлерийн улс төрийн бодлогын дурсамж тэмдэглэл болох ”Mein Kampf” номыг иргэддээ тараажээ.
-
2013 оны 6 сарын 19
Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир хөлөг онгоцондоо дэндүү хайртай, үхсэн ч хамт оршуулагдахыг хүсдэг нэгэн байсан хэмээн “Telegraph” бичжээ. Тэрээр хайртай улс мөн хайртай онгоцоо ч хүүдээ өвлүүлсэн байна. Одоогийн удирдагч Ким Чен Ун эцгийнхээ 7 сая ам.долларын үнэтэй хөлөг онгоцыг хэрэглэж буйг энэ зураг нотолж байгаа аж.
-
2013 оны 6 сарын 19
Дэлхийн эдийн засгийн тэргүүлж буй найман орны тэргүүдийн уулзалт өчигдөр өндөрлөсөн. Уулзалтын эдийн засгийн гол сэдэв нь татвар, худалдаа, ил тод байдлын тухай байжээ. Глобаль асуудлуудыг хэлэлцсэн тэд татвараас зугтах явдалтай тэмцэхээр болсон талаар “BBC” мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 19
Иений ханш суларснаар Японы экспорт өнгөрсөн сард ихээр өсч, 2010 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь эдийн засгаа сэргээн хөгжүүлэх амлалтаар гарч ирсэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн төлөвлөгөөнд тустай явдал болсон байна.
-
2013 оны 6 сарын 19
Хойд Ирландад болсон “Их найм” орны хоёр өдрийн чуулган өндөрлөлөө. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Сирийн асуудлыг тун удахгүй Женевт хэлэлцэхийг дэмжсэн байна.
-
2013 оны 6 сарын 19
Сингапурт ихээхэн хэмжээний утаан хөшиг татсан талаар “BBC” мэдээллээ. Хил залгаа орших Индонезид ой шатааснаас болж ийнхүү утаагаар дүүрсэн байна.
-
2013 оны 6 сарын 19
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Их найм”-ын уулзалтаас буцан Германы Берлин хотод зочилжээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд хотын хамгийн алдартай газруудын нэг болох Бранденбургийн хаалганы өмнө илтгэл тавихаар болсон байна.
-
2013 оны 6 сарын 19
Хятадын технологийн “Huawei” компани iPhone-той өрсөлдөхүйц утас бүтээлээ хэмээн мэдээлж байна. Тус компанийн “Ascend P6” нэрт шинэ бүтээлийг мэдэрдэг дэлгэцтэй дэлхийн хамгийн нимгэн утас хэмээн зарлалаа.
-
2013 оны 6 сарын 19
Исламын цэргийн бүлэглэлийн дайтагчид Нигерийн зүүн хойд хэсэгт аймшигт халдлага үйлджээ. Сүүлийн үед сурагчид руу дайрах болсон тэд есөн сурагчийн амийг хөнөөсөн байна.
-
2013 оны 6 сарын 19
Пакистаны баруун хойд хэсэгт орших оршуулгын газарт террорист халдлага гарч бөмбөг дэлбэлснээс 28 хүн амиа алдаж, 27 хүн бэртэж гэмтжээ.