-
2013 оны 6 сарын 04
Төв Европын орнуудад их хэмжээний аадар бороо суун орсноор арван хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шилжин суухад хүрээд байна.
-
2013 оны 6 сарын 04
Камбожийн цагдаа нар спортын хуцвас үйлдвэрлэдэг Америкийн алдарт компани “Nike”-ийн гүйцэтгэгч компанийн гадаа жагсаж буй ажилчидтай мөргөлджээ.
-
2013 оны 6 сарын 04
АНУ-ын Техас мужийн иргэн өнгөрсөн бямба гарагт зөгийн сүрэгт 1000 гаруй удаа хатгуулж амиа алдсан талаар “CNN” өнөөдөр мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 04
Өчигдөр өглөө Хятадын зүүн хойд хэсэгт орших тэжээвэр шувууны үйлдвэрт гарсан галд амиа алдагсдын тоо 119-д хүрсэн талаар тус улсын “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Тэдгээрээс гадна үйлдвэрийн 54 ажилтан түлэгдэж гэмтсэн байна.
-
2013 оны 6 сарын 04
Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас шинэ Ерөнхий сайдаа томилсон талаар “BBC” мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 04
Өчигдөр Японы нийслэл Токио хотноо Оросын соёлын их наадам эхэлжээ. Энэхүү үйл ажиллагааг нээхэд ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, Япон улс дахь ОХУ-ын Элчин сайд Евгений Афанасьев нар оролцсон байна.
-
2013 оны 6 сарын 04
Турк улсын Истанбул хотноо Гези цэцэрлэгт хүрээлэнд худалдааны төв барих шийдвэрийг эсэргүүцэн жагссан олон мянган хүнийг баривчилжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр Стамбул, Анкара, Измир, Конья хотуудад жагссан хүмүүсээс нийтдээ 1700 гаруй хүнийг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн баривчилсан гэлээ.
-
2013 оны 6 сарын 03
-
2013 оны 6 сарын 03
-
2013 оны 6 сарын 02
-
2013 оны 6 сарын 01
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг Орос даяар тэмдэглэж байна. Энэ өдөр Москвад баярын 300 гаруй арга хэмжээг зохиож явуулах юм байна.
-
2013 оны 6 сарын 01
Киргизэд Канадын алт олборлодог компани ”Centerra Gold”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэн олон зуун хүн жагсчээ. Харин тэдний эсэргүүцлийг дарахаар 200 гаруй гаруй цэрэг, цагдаа нарыг Засгийн газраас оруулсны улмаас жагсагчид улам уурлаж, мөргөлдөхөд хүрсэн байна.
-
2013 оны 6 сарын 01
Өнөөдрөөс ОХЖ-д тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд ”Тамхины эсрэг” хуулинд гарын үсэг зурсан юм.
-
2013 оны 6 сарын 01
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин баасан гаригт Латин Америк болон Карибын савын орнуудаар хийх Төрийн айлчлалаа эхэллээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Тринидад, Тобаго, Коста-Рика, Мексикт очих ба АНУ-д айлчилж ерөнхийлөгч Барак Обаматай яриа-хэлэлцээр явуулна.
-
2013 оны 5 сарын 31
ОХУ-ын Батлан хамгаалахын яам S-300 пуужингийн системийг одоохондоо Сири улсад нийлүүлээгүй хэмээн мэдээллээ. Яамны мэдээлснээр нийлүүлэх эсэх нь ч бүр тодорхойгүй байгаа аж.
-
2013 оны 5 сарын 31
Бразилийн Сао Пауло хотод Ромын католикчуудын баярыг угтан уртаас урт хивс бүтээжээ. Давс болон модны үртсээр хийсэн энэхүү хивсийг “Сяньхуа” агентлагын дуранд ингэж буужээ.
-
2013 оны 5 сарын 31
Өнгөрсөн сард АНУ-ын Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний үеэр болсон халдлагад сэжиглэгдэж буй цорын ганц амьд гэрч бол 19 настай Жохар Царнаев билээ. Тэрээр баривчилгааны үеэр хүнд шархдан эмнэлэгт шоронгийн хэвтэж байсан юм. Түүний биеийн байдал эрс дээрдэж, алхаж байгаа хэмээн ээж нь мэдээлсэн байна.
-
2013 оны 5 сарын 31
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хортой захидал илгээсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү хэрэгт сэжиглэн Техас мужийн нэгэн иргэнийг сэжиглэн баривчилжээ. Мөн сэжигтэнг энэ долоо хоногт Нью-Йорк хотын дарга Майкл Блүмбергт рицин хортой хоёр захидал илгээсэн хэмээн сэжиглэж байгаа аж.
-
2013 оны 5 сарын 31
Пакистаны Талибан бүлэглэл дэд дарга ВалиУр Рехман өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын нисэгчгүй төхөөрөмжид өртөн амиа алдсан болохыг батлан мэдээллээ. Мөн тэд Засгийн газартайгаа энхийн хэлэлцээ байгуулах санал тавьсан ч бүтээгүй талаар мэдээлсэн байна.
-
2013 оны 5 сарын 31
БНХАУ-д олон улсын хүүхдийн баярын өдрийг угтсан арга хэмжээг энэ сарын 29-ний өдөр тэмдэглэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ши Жинпин эл өдөр Бээжин хотын Хүүхдийн ордонд зочилсон байна.