-
2013 оны 5 сарын 28
Өнгөрсөн лхагва гарагт Лондонгийн Вүлвич дүүргийн зам дээр халдлагад өртөн амь насаа алдсан цэрэг Ли Ригбигийн хэрэгт 10 дахь хүнийг буруутган баривчилжээ.
-
2013 оны 5 сарын 28
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын цэргийн хүчиндээ дэлхийн зэрэглэлийн цаанын бааз барих тушаал өгчээ. Энэ нь 2018 онд өвлийн олимд болох Өмнөд Солногосын өвлийн спорт цогцолбортой өрсөлдөхүйц байх ёстойг анхааруулсан хэмэнэ “Telegraph” агентлаг бичжээ.
-
2013 оны 5 сарын 28
Мяньмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи тус улсын исламын шашинт рохингя үндэстнүүдэд хатуурхаж буйг шүүмжилж эхэллээ. Тэрээр орон нутгийн удирдлагууд рохингячуудыг дээд тал нь хоёр хүүхэдтэй байх ёстой хэмээх шийдвэрийг буруутгасан байна.
-
2013 оны 5 сарын 28
Өчигдөр Иракт халдлага болж 51 хүн амиа алдаж, 160 гаруй хүн бэртэж гэмтлээ хэмээн тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Нийслэл Багдадад 11 машин дэлбэрсэн нь ихэнхдээ шийтүүд олноор амьдардаг хорооллуудад болжээ.
-
2013 оны 5 сарын 28
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх гурван өдрийн албан ёсны айлчлалаар хийхээр өчигдөр Японд очжээ.
-
2013 оны 5 сарын 27
Бразил улс Африкийн 900 сая ам.долларын өрийг хүчингүй болгох тухайгаа мэдээллээ. Өрийг тэгслэснээр газрын тосоор баялаг Конго, Танзани, Замби зэрэг Африкийн 12 оронд өндөр ашигтай байдал үүсэх аж.
-
2013 оны 5 сарын 27
Шри Ланкад зулын гол болсон буддын лам шархаа даалгүй амиа алджээ. 30 настай Боватте Индаратана гэгч лам нь тус улсад үхрийг олноор нядлах болсныг эсэргүүцэн өөрийгөө шатаасан юм. Тэрээр амьтныг олноор хөнөөдөг Исламын харгис аргыг эсэргүүцэх бүлгийн идэвхитэн гигшүүн байжээ.
-
2013 оны 5 сарын 27
Ирэх сарын 14-нд болох Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд 686 нэр дэвшигчээс наймыг нь баталж өрсөлдүүлэхээр болсон билээ. Тэгвэл нэр дэвшигчдийн ихэнх нь мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн асуудлыг хөндөж буй талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 5 сарын 27
Японы Жудо бөхийн холбооны тэргүүнийг эмэгтэй бөхийг бэлгийн дарамтад оруулсан хэмээн буруутгаж өнгөрсөн баасан гарагт ажлаас нь халлаа.
-
2013 оны 5 сарын 27
Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийд иргэд нь хамгийн өндөр боловсрол эзэмшсэн орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг Канад улс тэргүүлсэн байна.
-
2013 оны 5 сарын 27
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Айова мужаас гарах магадлал тун өндөр байгааг судалгаагаар нотолжээ.
-
2013 оны 5 сарын 27
Суданы арми өчигдөр Өмнөд Кордофан мужийн Ал Дандаро нутагт дайралт хийсэн хувьсгалын фронтын 70 гаруй босогчийг хөнөөлөө хэмээн мэдээлжээ.
-
2013 оны 5 сарын 27
Гүржийн ард түмэн өчигдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээ нийслэл Тбилис хот төдийгүй бусад хотуудад ч мөн нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагдсан байна.
-
2013 оны 5 сарын 27
Сирийн сөрөг хүчин өчигдөр Женевийн хуралд оролцохыг зөвшөөрсөн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 5 сарын 27
Харин өчигдөр Лондонгийн ард түмэн амиа алдсан цэргийн төлөө ингэж эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд түүний гэр бүл, найз нөхөд нь ч мөн оролцжээ.
-
2013 оны 5 сарын 27
АНУ-д цаг агаарын заналхийлэл тасрахгүй байна. Оклахома мужийг Торнадо шуурга дайран хохирлын хэмжээг дөнгөж тооцож дуустал Техас мужийн Сан Антонио хот үерт автжээ.
-
2013 оны 5 сарын 27
Ливаны өмнөд хэсгийн нутгаас Израиль руу пуужин харвасан хэмээн Ливаны хэвлэлүүд болон аюулгүйн албаныхан мэдээлжээ. Пуужинг Израилийн хилээс 10 км-т орших Маржаёоун хотоос хөөргөсөн байх магадлалтай хэмээн үзэж байна.
-
2013 оны 5 сарын 27
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Торнадод сүйрсэн Оклахома мужийн Моор хотод зочилжээ. Тэрээр оршин суугчидтай уулзаж урмын үг хайрлаж, эмгэнэл илэрхийлсэн байна.
-
2013 оны 5 сарын 27
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх маргаантай хуулийг баталж, гарын үсэг зурсан. Ингэснээр тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн Европийн 9, дэлхийн 14 дэх улс болсон билээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчид нийслэл хотноо олноор жагсчээ.
-
2013 оны 5 сарын 27