Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэргийгээ дэд Ерөнхийлөгчөөрөө томилсон газрын тосны магнат, төрийн тэргүүн

2018-10-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард Азербайжан улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны эдийн засаг, худалдааны асуудлыг хөндсөн. Тэр дундаа Азербайжаны баялгийн сан буюу газрын тосны сангийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга ам нээх болгондоо Азербайжаны ололт амжилтыг жишээ болгон ярих болсон. Тиймээс тус улсын Төрийн тэргүүн Илхам Алиев гэж хэн болох, Азербайжаныг “тэжээдэг” газрын тос, хийн үйлдвэрлэлийн амжилтын талаар цувралаар хүргэж байна.

 

         Газрын тосны магнат Илхам Алиев гэж хэн бэ

Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев 1961 оны 12 дугаар сарын 24-нд Баку хотод мэндэлжээ.  Тэрээр 1977-1982 онд Москвагийн их сургуулийн Олон улсын харилцааны ангийг төгссөн. 1982 онд тус сургуулийн магистр, 1985 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Докторын зэргээ хамгаалсны дараа Илхам Алиев таван жилийн турш Москвагийн их сургуульд гадаад харилцааны чиглэлээр багшилжээ. Дараахан тэрээр худалдааны чиглэлээр бизнесийн салбарт хүч үзэж, олон нийтэд танигдах сууриа тавьжээ.  Азербайжаны газрын тосны компанийн анхны дэд ерөнхийлөгчөөр 1994-2003 он хүртэл амжилттай ажилласнаар улс төрийн салбарт хүч үзэх санхүүгийн бэлтгэлээ хангасан гэж судлаачид үздэг байна. Ингээд 1995-2000 онд Азербайжаны парламентын гишүүнээр сонгогдсноос хойш түүний улс төрийн амжилт гэрлийн хурдаар өссөөр байна. Үүний тод жишээ бол Илхам Алиев дөрөв дэх удаагаа Азербайжаны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байгаа явдал юм. Тодруулбал, 2003 онд нийт сонгогчдын 76 хувийн саналаар, 2008 онд 88.73 хувь, 2013 онд 84.54 хувь, 2018 онд 86.02  хувиар тус тус Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгч Илхам Алиев Орос, Англи, Франц, Турк хэлээр ярьдаг. Эхнэр гурван хүүхэд, таван ач зээтэй юм.

 

Азербайжаны “дэгжин” дэд Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Илхам Алиев 2017 онд түүний эхнэр Мехрибаныг тус улсын дэд ерөнхийлөгчөөр томилсон нь олны анхаарлыг татсан үйл явдал байв. Ийнхүү Азербайжаны хоёр дахь том албан тушаалд түүнийг нөхрийнхөө ивээлээр очлоо гэж хэсэгтээ хэвлэл мэдээлийн хэрэгслээр шуугисан. Дэд Ерөнхийлөгч Мехрибан Москвад анагаахын чиглэлээр суралцаж төгссөн. Тэндээ нүдний өвчин судлалын институцид мэргэжилтнээр ажиллаж байгаад Азербайжаны соёлын санг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл удирдаж байгаа юм. Түүнийг барууны хэвлэлийнхэн “улс төрийн анхан шатны мэдлэггүй”  дэд Ерөнхийлөгч хэмээн нэг бус удаа шүүмжилж байсан юм. Түүгээр ч зогсохгүй дэд Ерөнхийлөгчийн хувцаслалтыг загварын томоохон сэтгүүлүүд шүүмжилж, түүнийг гоо сайханы хагалгааны донтогч мэтээр бичиж байлаа. Ерөнхийлөгч Илхам Алиевийн гэр бүл улс төрийн хүчийг гартаа атгахаас гадна хэд хэдэн банк, даатгал, дэд бүтэц, газрын тосны компани эзэмшдэг гэх яриа бий. Хэт загварлаг дэд Ерөнхийлөгч гэж цоллуулдаг Мехрабин хүүхдийн эрхийг хамгаалах, үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм.

 

Ц.Тунгаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зориг (183.177.97.14)
    Манайх шиг 50%+1 гэж сонгогдоогүй л юм байна. Дандаа 80%-с дээш хувьтай сонгогдож. 76-н эргүү шуналын тулмуудыг сонгож, тэдний гар хөл бологчдыг хагартал нь баяжуулж, ард түмэн нь ядуу амдарна гэдэг гутамшиг. Ард түмнээ сайхан амьдруулж чадаж байвал ХААНБАЙНА УУ? ЁРӨНХИЙЛӨГЧ БАЙНА УУ? ЯМАР ХАМААТАЙ ЮМ. Манайд шийдвэр гаргадаг хүн нэг ч байхгүй юм шиг, дандаа барьцаанд, нэг бол бүгд дээд зэргийн шийдвэр гаргагч нар. Ийм болохоор улс яаж хөгжих вэ? дээ. Шууд Ёрөнхийлөгчийн засаглалтай байх хэрэгтэй.
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Zochin (139.5.219.183)
    Эхнэр нь дэд ерөнхийлөгч байх хууль батлаад түүнийгээ мөрдөөд л явбал ч харин нэг сонгуулиар шууд хамтад нь сонгоод амар юм
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.120.116)
    Лалын шашинтай улсуудын нэг онцлог нь энэ л дээ! Казахстан, Тажикстан, Туркменистан г.м. улсуудад Ерөнхийлөгчийн засаг гэхээс илүү хаанчлалын уламжлал нь давамгалдаг юм. Ж: Туркмений Еөнхийлөгч Сапармурат Ниязов нас барахынхаа өмнө өөрийн албан бус хүү гэгддэг Гурбангулы Бердымухамедовт албан тушаалаа хүлээлгэн өгсөн!!!
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • bb (124.158.77.41)
    малнуудаа энэ хүний хүчинд армянчууд хүн шиг амьдарч байгаа гэж бна,манай үхэрнүүд шиг гэр бүлээрээ цусалдаггүй юм бна
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
    • Бид эвтэй байх
      Азербайжаны ард түмэн үнэхээр сайхан амьдарч байгаа болов уу, азарууд гэж миний мэдэх хөгийн гарууд байсан
      2018 оны 10 сарын 17
  • Зочин (59.153.113.116)
    гэр бүлээрээ засаг барих сонирхол бас гарч ирж байгаа юм уу даа
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.113.116)
    алиев шиг байхыг хүсэж байвал ард түмэндээ тустай хэрэгтэй зүйл хийгээч дээ түүнээс биш юу чхийгээгүй төмөр замын мөнгө идсэн гэсэн нэрнээс салаагүй байж ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж ярих нь инээдтэй байна
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.51)
    Эднийх бүр дампуурч гүйцэх юм байна л даа. Төрийн эрх мэдэлд ямар ч хяналт байхгүй гэр бүлээрээ засаглаад
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    21 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    43 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 5 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 цаг 35 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    2 цаг 43 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    2 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    2 цаг 57 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    3 цаг 52 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 19 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    4 цаг 27 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 50 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    4 цаг 54 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 7 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    5 цаг 12 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    5 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 31 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    5 цаг 31 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 цаг 34 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 1 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК