Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үйлчлүүлэгчийнхээ дотоод ертөнцөөр өөрийгөө хурцалдаг дизайнер

2019-4-07
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа багаасаа дизайнер болох мөрөөдөлтэй, зурж, будах авьяастай Г.Батсувдыг урьж, “Хос ур” урлангаар зочиллоо. Хийсэн бүтээлээ хүнд харагдахуйц өлгөж, өнгө өнгийн утсыг эмх цэгцтэй өржээ. Түүний өрөө нь тохилог, цэгцтэйгээс гадна хувцсаа хэрхэн нямбай урладгийг харж болохоор. Хувцас бүтээх урлалд суралцаж яваа тэрбээр хоёрдугаар ангиасаа өөрийн барбиндаа даашинз хийж эхэлжээ. “Би бага байхдаа зураг зурах их сонирхолтой байсан. Барбиндаа төрөл бүрийн даашинз хийж өмсүүлнэ. Ээж минь миний оёж, зурах сонирхлыг их дэмжинэ. 10 настайд маань Хүүхдийн урлан бүтээх төвийн хувцас загварын сургалтад суулгаж, дизайнер болох хүслийн минь замыг нээж билээ. Зээгт наамал, гар урлалын ангид бас хичээллэдэг байсан санагдаж байна. Ээжийнхээ гараас хөтлөөд хүргүүлдэг байсан үе миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг. Зураг зурна, хувцас оёно. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг чухалчилдаг байлаа. Дугуйлангийнхаа хамгийн бага нь би. Ингэж л ирээдүйнхээ мэргэжлийн чигийг гаргасан даа” гэв.

Г.Батсувд 10 жилийн сургуулийнхаа урлагийн үзлэгийн хувцсыг ангийнхандаа зориулж урладаг байжээ. Түүний сэтгэлд тодхон үлдсэн бүтээл нь гарын доорх материалаар ангийнхандаа зориулж сонины цаасаар /шуумлын аргаар/ баг хийсэн байна. Сургуулийнхаа багт наадмаар “Цасан гуа ба Долоон одой” хүүхэлдэйн киноны отгон одойгийн дүрийг бүтээх үүрэг авч ээжтэйгээ хамт, гар машинаар хувцсаа оёж байсан нь багаасаа гарын уртайг илтгэнэ. Хөдөлмөрийн хичээлдээ илүү сонирхолтой байсан Г.Батсувд хувцасны загварыг өөрчилж өмсдөг байсан талаараа ийн ярилаа.

Тэрбээр “Хөдөлмөрийн хичээлээр дүүрэг болон улсад олимпиадад амжилттай оролцож, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байлаа. Хажуугаар нь спортоор хичээллэнэ. Ер нь идэвхтэй сурагч байлаа. Хүүхэд насныхаа хүслийг биелүүлж яваа л гэж боддог доо” хэмээв.  Түүний эмээ монгол дээлийг нямбай гэгч нь оёдог байсан нь ээжийг утас зүү шаглахад хүргэжээ. Нөгөөтэйгүүр, Г.Батсувдын ээж олон өнчин дүүгээ өсгөхийн тулд багаас нь хувцас оёж өгч өмсүүлдэг байжээ.

“Яг л Гарын таван хуруу киноны Шагдарын том охин шиг л зүтгэдэг байсан” хэмээн Г.Батсувд ярилаа. Харамсалтай нь, түүний ээж тэнгэрт дэвшээд хэдэн жил болжээ. Бага  охиноо гарыг нь ганзганд хүргэж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд сонирхсон мэргэжлээр хүссэн сургуульд нь суралцуулж, хэнээс ч дутахааргүй хайрлаж өсгөсөн ээжээр нь бахархмаар.

“Эмээ минь их уран хүн байсан. Ээж “Ээжийнхээ дээлийг их нандигнаад баадагначихсан. Надад хаа нэг гаргаж үзүүлдэг байсан. Өөрөө ч оёхдоо их сайн. Нэхмэл хувцас хийх дуртай. Хөдөлмөрч, мундаг хүн байсан. Намайг их дэмжинэ. Гол нь зөв хүмүүжүүлж, бүтээлч байх сэтгэлгээг багаас минь зааж, зөвлөсний хүчинд өнөөдөр хүний дайтай амьдарч явна” гэсэн юм.

Түүний нагац ах нь Польшоос байнга загварын сэтгүүл явуулдаг байсан нь дизайнер мэргэжилтэй болоход нөлөөлсөн байж ч мэдэх юм. Арван жилийн сурагч байхдаа сургуульдаа төдийгүй хороондоо өөрийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, өрхийн орлогодоо нэмэр болдог байсан гэнэ. Улмаар Урлах эрдэмийн дээд сургуулийн дизайнерын ангийг төгсч, ажлын байранд гарсан нь түүний амьдралын чухал үе.

“Хүний биед таарсан хувцсыг хийж өгөхөд их ажиллагаа, мэдрэмж шаарддаг. Нямцэцэг багшаасаа маш олон зүйлийг сурч авсан. Дадлага хийгээд илүү ихийг сурч, мэдэж авдаг. Гуравдугаар курстээ загварын долоо хоног шоунд оролцсон. Манай багш бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээл урлах талд анхаарал их хандуулдаг гэж боддог. Чөлөөтэй сэтгэж чөлөөтэй хий гээд л оюутнуудаа их дэмждэг байсан нь ажлын байранд гараад амжилттай ажиллах эхлэлийг тавьж өгсөн” гэлээ. Дипломын ажлынхаа хувцсыг орчин үеийн хэв загварыг шингээж, урлагийн болгож урласан нь сургуулийн фонтод хадгалагдан үлджээ.

Оюутан цагаасаа ажлын амтанд орсон Г.Батсувд хувцасны үүх түүхийг судалж Төв номын сангийн загварын талаарх бүхий л мэдээллийг уншиж, мэдлэгээ тэлсэн гэдэг. Эртнээс уламжилж ирсэн Монголын овог аймгуудын хувцас өөр өөр түүхийг агуулсан өвөрмөц хийц загвартай байдаг. Тэр бүгдийг судалж, монгол ахуй, үндэсний өв соёлыг шингээсэн хувцас урлахыг зорьдог аж. Ажлынхаа гарааг “Силк капитал” хувцас загварын салоноос эхэлжээ. Тухайн үед оюутан байсан түүний хувьд “Анхны минь ажлын газар миний амьдралын замыг зааж өгсөн. Зэмлүүлж, шүүмжлүүлэхийг их сонссон. Хүүхдийн дээл оёдог байсан. Эхэндээ ур дүйгүй оёно, буцааж ханзлана, дахиад л оёно. Шаардлага өндөртэй газарт ажилд орсон нь одоо бодоход шагнал шиг санагддаг. Шантрах үе байсан ч хань, хоёр сайхан үрийнхээ төлөө тэвчээд гардаг байлаа. Оёдол эсгүүр, хувцсыг уйгагүй хийдэг хүний ажил. Мэргэжилдээ дуртай, хайртай болоод ч тэрүү аз жаргалыг урласан хувцаснаасаа мэдэрдэг” гэлээ.

Ажилд ороод удаагүй байхдаа дизайнертаа загнуулаад уйлаад гарсан үе түүнд цөөнгүй. Сургамж болон үлдсэн энэ үе нь сэтгэлээс нь хэзээ ч гардаггүй нь илт. Уйлж гарч яваад маргааш нь инээгээд орж ирдэг тухайгаа “Амьдралд сайн, муу олон зүйл тохиолдоно. Шантарч л болдоггүй юм шүү” хэмээн учирлаж хэлдэг байсан ээжийнх нь үг хурцалж байсан гэдгийг онцоллоо.

увцас бурхан бие чөтгөр гэж үг бий. Бүгдийг нь өөрөө хийж, хүний биед таарч, сэтгэлд нийцтэл хийнэ гэдэг амар ажил биш. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцтэл урлахыг зорьдог Г.Батсувд шүүмжлэлээс өөрийгөө хурцалж, илүү сайн бүтээл гаргахыг хичээдэг. Олон хүнтэй харилцаж, хүссэн загварыг нь урлаж өгөхөд алдаа, дутагдал гарах нь мэдээж. Тэр бүхэнд тэвчиж, алдаагаа засч залруулж ажиллах үүрэгтэй гэдгээ онцолж байв. Хувцас хэрэглээнээс гадна бүтээл гэж хэлэх дуртай бүсгүй хоёр хүүхдийн ээж, ханийхаа халамжит гэргий. Хүүхдээ хараад гэртээ суухдаа ч тэрбээр үйлээ урласаар байжээ. Хүүхдүүдэд зориулсан загварлаг, малгай, өмд, цамц, даашинз зэрэг төрөл бүрийн хувцас урлаж, хямд үнээр заржээ. Энэ үед хань нь хүргэлт хийх арын албыг хариуцаж аль болох хамтдаа зүтгэсэн байна. Түүнчлэн тэрбээр өөрийгөө хөгжүүлээд зогсоогүй өрөөл бусдад сургалт явуулж, оёж эсгэх сарын сургалтыг боломжийн үнээр заадаг гэнэ. Одоогоор 16-60 насны 10 гаруй эмэгтэйг амжилттай сургаж, өөрийн сурсан мэдлэгээ хуваалцсан байна. Тус ганцаарчилсан сургалт нь сарын турш 12 удаагийн хичээллээр дөрвөн төрлийн хувцсыг бүрэн эсгэж оёж сурдгаараа давуу талтай аж.

Г.Батсувдын хувьд хамгийн үнэ цэнэтэй зэвсэг нь өөрийн хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулж байж авсан оёдлын машинууд. Уран гартай бүсгүйд урлан байгуулаад ажиллахад хамгийн хэрэгтэй зүйл бол яахын аргагүй төрөл бүрийн зүйлс оёх дөрвөн машин байв. Анхныхаа машиныг эх орны хувь хишгээр олгож байсан 21 мянган төгрөгийн хуримтлал. Дараа дараагийнхаа оёдлын машиныг декритнийхээ мөнгөөр авчээ.

Дизайнер хүн урлаг, гоо зүй, сэтгэн бодох зэрэг олон төрлийн мэдрэмж, мэдлэгийг хослуулж байж хувцас урлана, бусдаас өөр загвар гаргана. Захиалагчийнхаа дотоод ертөнцөөр аялж, сэтгэл зүй болон өөрт зохих загварыг л санал болгох хэрэгтэй.

“Үнэхээр сайхан болжээ. Баярлалаа” гэсэн үгнээс аз жаргал, амжилттай ажиллах эрч хүчийг авдаг бүсгүй монгол дээлийг дан болон хосоор нь, хүүхдийн хувцсыг зонхилж хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Учир нь дизайнерууд монгол үндэсний хувцсаараа үндэсний ёс заншлыг илэрхийлдэг. Харин хос хувцас манай улсад импортоор орж ирдэг учир үнийн хувьд үнэтэй. Тиймээс иргэдийн хэрэглээг хангаж, боломжийн үнэтэй хос хувцсыг төрөл бүрээр хийж, “Хос-Ур” брэндээ өргөжүүлэх нь Г.Батсувдын туйлын хүсэл.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
Улаанбаатарт 11 градус дулаан байна
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.14)
    Amjilt husie ymar mundag yum ve?
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    41 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    59 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    1 цаг 15 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    1 цаг 19 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    17 цаг 43 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    18 цаг 8 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    18 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 32 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    19 цаг 11 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    19 цаг 36 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    19 цаг 42 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    20 цаг 23 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    20 цаг 45 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    22 цаг 38 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    22 цаг 43 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    23 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    23 цаг 39 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    23 цаг 41 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    23 цаг 56 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК