Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хилийн дээсээр сэтгэлээ хязгаарлаагүй ахан дүүс

2019-4-23
0
ЖИРГЭХ

Урд хөрш бол нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч хэмээх төсөөллөөс цаашгүй залуу сэтгүүлч миний бие ӨМӨЗО-нд албан ажлын шугмаар найман хоног саатах томилолт өвөртлөв. Ачаа тээшээ бэлдэх тэр үеэс л “Хүний нутагт олон хоног томилолтоор ажиллана. Хэрэг болж мэдэх зүйлээ марталгүй аваарай” гэж хэлэх дотнын хүмүүсийн захиас анх удаагаа Өвөрмонголд очих гэж байгаа надад нэг сонин мэдрэмж төрүүлэх аж. Ийнхүү БНХАУ тэрдундаа Өвөрмонголын талаар хэвлэлээс авсан мэдээлэл төдийхөнтэй би бээр энэ сарын 11-нд урд зүгийн тийш хүлгийн жолоо залсан юм. 

“70 жилийн гэрч” хэмээх хүндтэй алдрыг тээсэн сэтгүүлчдийн багийг Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлчид Эрээн хотод  тосон авав. Угталтын багийнхан бидэнтэй “Сайн байна уу. Та аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү” гэж мэндлэх нь сонин содон сонсогдов. Учир нь эх хэлээ глобалчлалын дайрлагаас хамгаалж чадаагүй монголчууд бид “Та замдаа сайн явж ирсэн үү. Аян замдаа алжаав уу” гэж жинхэнэ монголоороо мэндлэхээс илүүтэй “Hi” гэж мэндчилэх нь олонтай. Гэтэл тэд бидэнтэй цэвэр Монгол хэлээр мэндлэх нь сонин санагдав. Угтаа бол “你好嗎 (ni hao ma?) ч юм уу эсвэл Hi, Hello” гэсэн мэндчилгээг л хүлээж байсан мэт. Энэ үеэс л би гэдэг хүн аяны богцоо жижигдүүлснээ ойлгосон юм.

Өөрөөр хэлбэл, “70 жилийн гэрч” тэр дундаа Монгол-Хятадын хамтарсан сурвалжлагын цувааны эхний баг гэдэг утгаараа Монголд нэвтрүүлж болох сайн жишээг эндээс богцлох ёстой гэсэн зорилго төдийнхнөөр хязгаарлагдахгүй гэдгийг ойлгосон нь энэ. Учир нь энд зөвхөн албан ажлаас гэлтгүй ахан, дүүсийн дотно харилцаа, тэндээс ундрах их сэтгэлийг тээх ёстойгоо мартах дөхжээ. Азаар сэтгэлийн богцоо дүүргэх боломж хэзээд бэлэн байх юм даа.

Ийнхүү ар, өвөр монголын сэтгүүлчид энэ сарын 12-нд Хөх хотод очилоо. Тэнд “Усыг нь уувал ёсыг нь дагадаг” ёс үйлчилдэггүй, үйлчлэх ч шаардлагагүй байв. Учир нь  “хүний нутагт” бус өөрийн нутагтаа мэт, “хүний хүнтэй” бус харин өөрийн хүнтэй харьцаж байгаа мэт сэтгэгдлийг бидэнд төрүүлсэн юм. Өөдөөс Монголоор ярихаас эхлээд бидний саатсан зочид буудлын үүдэнд монгол эмэгтэйн баримал, үүдний баруун хэсэгт жижигхэн монгол гэр, тэр бүү хэл хаягаа хүртэл дэлхийд цор ганц босоо бичгээрээ бичжээ. Өндөр шилэн барилга, сэлүүхэн зам, техникийн дэвшилтэд энэ л нийгэмд нүүдэлчин монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг хадгалагдаж оршин буй нь бахархмаар санагдав.

Энэ мэтчилэн эерэг сэтгэгдэл тээн явах зуур “Би тэдний талаар юу мэдэх билээ” гэсэн ганцхан асуултыг өөрөөсөө асуув. Хариулт нь “хангалттай биш” гэсэн сэтгэл гонсойлгосон хариултыг өөрөөсөө авах үед яагаад ч юм бэ, сэтгэлд эвгүй санагдав.

Ар, Өвөрмонголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багт найман Өвөрмонгол сэтгүүлч багтсан юм. Өвөрлөгч түмнийг өөрөөсөө өөр мэтээр бодож, харь өнцгөөр харж ирснээ тэр үеэс л ухаарав. Монгол хүн болж төрөх тэр дундаа монгол цус, хэл, соёлыг тээж үлдэх нь тэдний хувьд юугаар ч хэмжээлэшгүй үнэт зүйл нь ажээ.

Тиймдээ ч хамтарсан сурвалжагын үеэр ижилдсэн дассан нөхдийнхөө талаар цухасхан боловч дурдахгүй өнгөрвөл алдах биз ээ. Монгол эмэгтэйн намба тээсэн Өвөрмонголын “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Тана, аялга үгүй яриатай Саранчимэг, аливаад буурьтай ханддаг Солонго мэдээллийн төвийн дэд дарга Хишигбаяр, сэтгүүлч Сүлд гээд олон хүмүүс сэтгэлд минь хоногшин үлджээ. Түүнчлэн Мэргэнбилэг, Үзэсгэлэн, Өөдлөх, Үндэсбат, Хөхмөчир гээд элдэв хэв маяг оруулаагүй Монгол нэртэй найзуудтай болсон. Тэд бол “Ар Монгол” гэхээр сэтгэлээ дэвсдэг өвөрлөгч ахан дүүс юм. Нэрнээсээ эхлээд гүн утга агуулга агуулсан ийм л нөхөдтэй есөн хоног саатаж, сурвалжлага бэлтгэснээ бид өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Тиймээс сурвалжлагынхаа дараагийн дугаарыг маргааш нийтлэн хүргэх болно гэж хэлэхэд таатай байна.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • 7777777 (103.20.152.50)
    Сэтгүүлч та Өвөр монголчуудыг их зөв анзаарч зөв ойлгосон байна ...Одоо Монголд сайхан монгол хэлээрээ "САЙН БАЙНА УУ?" гээд сайхан мэндэлдэг хүн байхгүй болсон байна шүү... Одоо " Юу байна .." Юутай байна " Сайхан амарсан уу? " Ямар сонинтой байна " гэх мэт / мэндлэх / уулзах жишээтэй байна даа ..ИЙМД САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ " САЙН БАЙНА УУ ? " гэж САЙХАН МЭНДЭЛДЭГ БОЛГОМООР БАЙНА ДАА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ... Эрхэм сэтгүүлч ТА үүнийг хэрэгжүүлж, уриалж, ажил болгооч ,хэрэв хүсвэл би дэмжих болно...
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.21.124.132)
    мэдэхгүй юм даа. Зарим хүмүүс Өвөрмонголчууд хятадаас дор л гэх. зарим нь сайн л гэх юм. олон дунд янз бүрийн хүн байдаг биз дээ
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Өвөрмонголчууд (202.21.124.132)
    Өвөрмонголчууд наашаа гэхүү цаашаа гэхүү гээд хэцүүхэн л байдалтай байдаг юм билээ зайлуул
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    15 цаг 38 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 3 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 27 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 6 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    17 цаг 31 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    17 цаг 37 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 18 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    18 цаг 40 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    20 цаг 33 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    20 цаг 38 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    21 цаг 34 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    21 цаг 36 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 51 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 57 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 5 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 15 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    23 цаг 21 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК