Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэс Узун: Сурагчдад алт шиг үнэтэй боломж нь “Эмпати” юм

2019-4-26
0
ЖИРГЭХ

Үүдээр нь ороход өөрийн эрхгүй эерэг сэтгэгдэл төрүүлэх энэ сургуулийн орчин цаанаа л саруулхан. Цэвэрхэн, цэгцтэй зохион байгуулалт бүхий саруулхан хонгилоор хаа нэг хүүхдийн инээх дуу цангинана. Хажуугаар гүйлдэн өнгөрөх бага ангийн сурагчдын нүүрэнд инээмсэглэл тодорч, бусдадаа хүндэтгэлтэй хандах нь сургуульд тогтсон энгийн хэрнээ бүгдээрээ биелүүлэх учиртай гэмээр дэг жаягийг битүүхэн илтгэнэ. Угаас арван жилийн сургуулийн дүр зураг хүн бүрийн ой тоонд сурагчдын ийм нэгэн хөл хөдөлгөөнөөр буудаг ч эднийх өөр учраас ийнхүү тодотгоод байгаа хэрэг. Цаанаасаа халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Энэ бол “Эмпати” сургууль.

24tsag.mn сайт “Танайд зочилъё” булангийнхаа ээлжит зочноор “Эмпати” сургуулийг сонголоо. Энэ удаад “Эмпати” сургуулиудын Математикийн хичээлийн заах арга нэгдлийн ахлагч Энэс Узунтай ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө Та өөрийгөө танилцуулаач. Хэдэн онд Монголд ирж байв. Хэзээнээс Улаанбаатар “Эмпати” сургуультай холбогдов?

-2007 оны наймдугаар сарын 17-нд 23 настай залуу ирж байлаа. Одоогоос 12 жилийн өмнө. Улаанбаатар “Эмпати” салбар таван сургуулийн гуравт нь ажилласан. Хамгийн анх Баян-Өлгий “Эмпати” сургуульд жил гаруй хугацаанд багшилсан. Дараа нь Дархан “Эмпати”-д долоон жил, түүнээс хойш одоо Улаанбаатарт ажиллаж байна.

-Хамгийн анх 2007 оноос ажлын гараагаа эхэлсэн гэлээ. Нэг чиглэлээр багшилж байсан ч тухайн хотуудын онцлог, орчин нөхцөл нь мэдээж өөр байх. Сурлагын арга барил зэргээр. Тухайн үеийн орчин нөхцөл одоогийнхтой харьцуулахад яаж өөрчлөгдсөн бол?

-Анх багшилж байсан үетэй харьцуулахад олон өөрчлөлт гарсан. Энэ нь техник технологийн өөрчлөлттэй холбоотой байх. Самбар дээр шохойгоор бичиж байсан бол одоо ухаалаг самбар ашиглаж байна. Техник технологийн дэвшил хичээл заах арга барилыг улам дөхөм болгож байна. Ер нь монгол хүүхдүүдтэй ажиллахад амар байдаг.

Монгол хүүхдүүд ер нь оюун ухааны сэтгэмж сайтай, IQ өндөртэй учраас тулж ажиллахад багшид амар, урамтай байдаг. Тийм учраас өөрийгөө азтай гэж боддог. Хэдийгээр гаднын оронд ирчихсэн ч гэсэн монгол хүний халуун дулаан сэтгэл, элгэмсэг зан нь эх орондоо байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн.

-Таны, танай сургуулийн хичээл заах сургалтын арга барилын онцлог нь юу байна вэ. Өөрийн гэсэн онцлог давуу тал бий байх. Багш хүн бүрт өөрийн гэсэн арга барил байдаг шүү дээ?

-Миний нууц, давуу тал гэхээсээ нэг зүйлээрээ бусдаас өөр байж чадсан гэж боддог. Эх оронд минь Монголтой адилхан элсэлтийн ерөнхий шалгалт авдаг. Жил бүр 1.2 сая хүүхэд өгдөг. Ингэхдээ 180 асуултыг гурван цагийн хугацаатай хариулдаг. Энэхүү 180 асуултад нь 10 гаруй хичээлээс бүрддэг. Физик, математик, байгалийн ухаан зэрэг. Тэрхүү 180 асуулт нь мэдлэг шалгасан, ахисан төвшний олон төрөлд хамаардаг. Жишээ нь, таван хариултаас сулыг нь олох байдлаар ч юм уу. Энэ бүгдийг багаас нь дадал болгох шалгалтандаа хэрхэн бэлдэх, баттай хариултыг сонгох, цаг хуваарилалтаа яаж зохицуулах талаар би өөрөө туршлагатай байсан учраас тэрийгээ зааж өгсөн гэж бодож байна.

Нэг асуултад таван хариулт байлаа гэхэд гурав нь баттай биш гэж ярихад хүүхдүүд яагаад та ийм итгэлтэй байгаа юм гэж асууж байсан. Тэр бүрт нь тодорхой баримт нотолгоотой тайлбарлаж өгснөөр хүүхдэд мэдлэг болж, шалгалтаа өгөхөд дөхөм болдог. Ер нь, элсэлтийн ерөнхий шалгалтандаа маш сайн бэлдэж өгсөн сурагч амьдрал дээр гарахад тэрхүү мэдлэг нь өөрт нь байж л байдаг шүү дээ. Миний хувьд ч сурагчдын зүгээс хими, физиктэй холбоотой асуулт аваад ирэхэд нь чадахаараа л тусалдаг. Анхнаасаа арга барилд нь сайн суралцчихсан болохоор мартагддаггүй. Тэгэхээр иймэрхүү арга барилд суралцсанаар мэдлэгээ удаан хугацаанд хадгалдаг болов уу.

-Улс орон бүр өөрийн гэсэн сургалтын арга барил, заах аргачлалтай. Монголд 12 жил багшилж байгаа хүний хувьд асуухад манай нөхцөлд ямар арга барилаар ажиллах нь илүү зохимжтой юм бол. Ялангуяа математикийн хичээлийг?

-Байгалийн ухааны хичээлийг 40 минутад ойлгоно гэдэг бол өөр. Бодлого бодоод практикт оруулах, бодит амьдралд туршиж хийж байж суурьтай болдог. Монгол хүүхдүүдийн хувьд хичээлээ сонсчихсон бол хангалттай гэж ойлгодог. Тийм биш. Эзэмшсэн мэргэжлээ заавал бататгах ёстой. Миний хувьд сурагч байхдаа өдөрт 100 бодлого бодож байж тухайн хичээлээ ойлгосон гэж үздэг байсан. Багш нарын зүгээс ч тийм шаардлага тавьдаг. Монгол хүүхдүүдийн хувьд нэмэлт хичээл хийх, бодлого бодох чадвараа сайжруулаасай гэж хүсдэг. Хичээлийн турш мэдлэг эзэмших нэг өөр. Харин түүнийгээ нэмэлт байдлаар уншиж, судалж, сурч байх хэрэгтэй.

Би нэг семинар, сургалтын үеэр сурагч сурсан хичээлээ тухайн өдөртөө бататгахгүй бол сонссон хичээлийнхээ 100-ны 80 хувийг мартдаг гэсэн судалгааны талаар уншсан. Марталтын муруй гэдэг юм билээ. Тэгэхээр сурч, сонссон зүйлээ заавал гурван удаа давтах ёстой юм байна. Нэгдүгээрт, тухайн мэдлэгээ бататгаж бодлого бодох. Хоёрдугаарт, тухайн долоо хоногийнхоо амралтын өдөр нь давтах. Гуравдугаарт, сарын эцэст мэдлэгээ дахин бататгах. Ингэж байж тухайн мэдлэг суурьшдаг.

Үүнийг монгол хэлээр орчуулаад сурагчдадаа тайлбарлаж, хэлж байсан. Энэ гурван хугацаанд мэдлэгээ бататгачих юм бол дараа нь мартсан хичээлээ нөхөж болох тав, зургаан цаг, магадгүй хэдэн долоо хоногийн хугацааг нөхөөд авчихна гэсэн үг.

-Жишээ нь, танай сургууль сурагчдадаа ийм хандлагыг бий болгодог уу. Кембрижийн сургалтын арга барилаар ажилладаг сургуулийн хувьд 5-11, 11-14 зэргээр сургалын төвшинг нь ангилдаг юм билээ. Нөгөөтэйгүүр, Кембрижийн сургалт гэдэг манайд харьцангуй шинэ ойлголт шүү дээ?

-Монголд анх ирснийхээ дараа ЭЕШ-ын математикийн хичээлийн тестийг харьцуулж үзсэн. Тэгэхэд ЭЕШ-ын асуултын тоо нь нэмэгдсэн мөртлөө шалгуур нь багассан байсан. “Эмпати” сургуулийн хувьд бүх хөтөлбөр нь яамнаас гаргасан “Цөм” хөтөлбөр, Кембрижийн сургалттай хоршиж явдаг. Сурагчид англи, монгол хэл дээр математикаа үздэг. Яагаад монгол хэл дээр үзэж байгаа юм гэхээр улсын болон ЭЕШ-ын шалгалт монгол хэлээр байдагтай холбоотой. Харин Кембрижийн сургалтын хувьд сурагчид гадагшаа явж сурахад алт шиг үнэтэй боломж гэж хардаг.

Кембрижийн сургалтын өөр нэг давуу тал бий. Монголд тригонометр гэдэг сэдвийг хоёр жилийн хугацаанд заадаг. Сэдэв нь өөрөө хүнд, ачаалалтай. Харин Кембрижийн системд жилээс жилд бага багаар суурь мэдлэгийг нь олгодог. Гэнэт энэ сэдэв орж ирэхэд хүнд байдлаар хүлээж авахгүй.

-5-11, 11-14 нас гэсэн байдлаар сургалтын агуулгыг хуваадагтай холбоотой гэсэн үг үү?

-Кембрижийн гурван хөтөлбөр байдаг. Бага, дунд, ахисан шатны гэж. Сурагчид 11, 12 дугаар анги буюу ахисан төвшинд ирэхээсээ өмнө дээрх мэдлэгийг эзэмшинэ гэсэн үг. Зарим их, дээд сургуульд дүнг нь хүлээн зөвшөөрсөн нэгдүгээр курсын хичээлийг ч үздэг.

-Таныг цахим сүлжээ ашиглаж хичээл заадаг гэж сонссон?

-“Youtube” сувгийг саяхан нээсэн. Анх 2018 оны гуравдугаар сард “Эмпати Мат” гэсэн фэйсбүүк хаягийг албан ёсоор нээсэн юм. Яагаад нээсэн гэхээр хамгийн их фэйсбүүк ашигладаг орны нэг нь Монгол юм билээ. Нэгэнтээ ийм хэмжээнд байгаа болохоор 25 жилийн түүхтэй “Эмпати” сургуулийн хувьд бусдадаа мэдээлэл, онлайн даалгавар өгөх зорилгоор хаяг нээж, ажиллуулж эхэлсэн.

https://www.facebook.com/EDUCATION976/

https://www.youtube.com/channel/UCwAirTWBVlJBEARbdevKoLA?view_as=subscriber&fbclid=IwAR0Kpe9HDDusvYtTk8D-HSYWJsgc1454PZWywNLCHC7nKYq27oJrcUQvoFA

Миний хувьд “Эмпати” сургуулиудын Математикийн хичээлийн заах арга нэгдлийн ахлагч. Энэхүү хуудсыг анх санаачилж нээсэн хүн нь би ч манай “Эмпати” сургуулиудын хүч хөдөлмөр байгаа. Одоогийн байдлаар долоон мянга орчим дагагчтай болсон. Багш нартайгаа хамтарч ажилласнаар илүү олон өнцгөөс асуулт, хөгжилтэй тоглоом, IQ-гийн бодлогыг нийтэлдэг болсон.

Ганцхан манай сургуулийн багш нар гэлтгүй орон даяар ажиллаж байгаа математикийн багш, сурагчид ханддаг болсон. Математикийн хичээлийг сонирхолтой аргаар таниулах, хөгжилтэй энгийн хэлбэрээр тайлбарлах боломж юм уу гэж хардаг, үүндээ их баяртай, сэтгэл хангалуун байдаг шүү.

-Ярианыхаа сэдвийг өөрчлөөд хувь хүнтэй холбож асуухад, Дөнгөж сургуулиа төгссөн залуу ирж ажиллахад ямар байсан бол?

- Би багадаа барилгын инженер болно гэж боддог байж, мөн нөгөө талаас багшийн мэргэжил их таалагддаг байсан. Тухайн үед хамгийн их үлгэр дуурайлал авдаг багштайгаа энэ талаар зөвлөлддөг байсан. Багшийнхаа зөвлөгөөг дагаад багш болсондоо их баярладаг юм. Нэг жил тэндээ багшлаад ирсэн. Тэгэхээр миний багшлах ажлын туршлага Монголтой салшгүй холбоотой.

Сүүлийн жилүүдэд нэг юмыг ухаарч ойлгож байна даа. Хэрвээ би инженер болсон бол барилга бариад л явах байсан байх. Харин багш болсноороо ирээдүй болсон хойч үедээ ганц хичээл ном гэлтгүй боловсрол, сэтгэлзүй, хүмүүжилд нь хөрөнгө оруулалт хийж байна, энэ нь хүүхдүүддээ зориулж буй хамгийн чухал зүйл юм гэж хардаг.

-Та гэр бүлтэй юу?

-Эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Долоон настай хүүтэй. Найман жилийн өмнө хуримаа хийж гэр бүлтэй болсон. Эхнэрийн хувьд над шиг Монголд анх удаагаа ирээд л амьдарч байгаа юм. Тухайн үед бодож л байлаа. Хүний охиныг аваад өөр оронд очиж яаж амьдрана аа гэж. Гэхдээ эхнэрийнхээ хамт найман жилийн турш монголчуудын адил тайван амгалан амьдарч байна. Эхнэр маань монгол хоолонд, тэр тусмаа буузанд их дуртай.

Монгол соёл, зочломтгой, бусдад туслах тусч зан манай ард түмний соёлтой адилхан төстэй. Тиймээс ч бидэнд хэцүү байгаагүй. Хэл ойлголцохгүй үед дохио зангаагаар ойлголцоод тусалдаг хүн ч бий. Цагаан сараар гэхэд сурагчдынхаа гэрт зочилж золгоход хаалга нь үргэлж нээлттэй байдаг.

Монголд олон жил тасралтгүй ажиллаж амьдраад монгол соёл, ахуйд их дассанаа мэдэрдэг. Цагаан сараар сурагчдынхаа гэрт зочилж золгох, наадмаар бөх үзэж уртын дуу сонсох дуртай шүү. Бидний хувьд үнэхээр аз жаргалтай сайхан байна.

Хүүхдүүдэд багшилдаг ч гэсэн тэднээс их зүйлийг суралцсан. Гэр бүл шиг дотно болсон. “Эмпати” таван сургуульд олон орны багш, сурагчид байдаг. Тэр бүгдээсээ суралцаад явж байна.

-“Эмпати” сургуулийг нэг өгүүлбэрээр тодорхойлвол Та юу гэж хэлэх вэ?

-Ерөнхийдөө дэргэдээ дотуур байртай учраас багштайгаа, ангийн нөхөдтэйгөө цагийг хамт их өнгөрүүлдэг. Сурагчид цагаа үр бүтээлтэй ашиглах, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрддэг. Тиймдээ ч амралтын хугацаанд багшийгаа, сургуулиа саналаа гэж хүүхдүүд маань их хэлдэг. Тэгэхээр сургууль маань дэргэдээ дотуур байртай байх нь зөв юм байна гэж боддог. Нэг үгээр хэлбэл, манай сургууль тэр чигтээ, хамтдаа халуун дулаан нэг гэр бүл юм. Гэхдээ мэдээж сургуулийнхаа талаар яривал нэг өгүүлбэр байтугай нэг том ном болох байх аа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа, эрдмийн ариун буянтай үйлд нь амжилт хүсье!

-Танд баярлалаа

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (124.158.125.68)
    sain bagsh. hyyhded haluun setgeleer handdag
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.49.98)
    Facebook deerh page n ih taalagddag shuu. Davgui yum setgeed hiitsen bnlee.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Sain surguuliin mundag bagshid amjilt husey
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.116.185)
    Мундаг багш шүү, амжилт хүсье эээээээээээ
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    15 цаг 38 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    16 цаг 3 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 цаг 11 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 27 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    17 цаг 6 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    17 цаг 31 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    17 цаг 37 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    18 цаг 18 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    18 цаг 40 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    20 цаг 33 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    20 цаг 38 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    21 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    21 цаг 34 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    21 цаг 36 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 51 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 57 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    22 цаг 5 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    23 цаг 15 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    23 цаг 21 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК