Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Генералуудын өдрийг угтаж тэнгэрт хадсан буун дуу

2019-4-27
0
ЖИРГЭХ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг “цаашаа ярих уу, яах уу” гэж хэлснээр нь ч, иргэн Д.Энхбатыг хил дамнуулан Монголд авчирснаар нь ч монголчууд андахгүй. Тэгвэл өнгөрч буй энэ долоо хоног хошууч генерал Б.Хурц гэдэг эрхмийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлаар амьсгалсан өдрүүдээр дүүрэн байв. Тодруулбал, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт сайдаар түүнийг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр өөрийг нь эсэргүүцсэн гишүүдийн но-г сөхнө гэдгээ ил цагаан шахуу зарласан. Энэ үгэнд нь жийрхсэн зарим нэг гишүүд төрийн хамгаалалт хүртэл хүсч байв. Ингэж л улстөрчдийн өвдөгийг чичрүүлсэн түүний өмнөөс зангарагтай хэдэн үг хэлчих зоригтой гишүүн тухайн үед олдоогүй юм даг. "Зэрэг нэмэхийн өмнө" кинонд гардаг шиг Б.Хурц Элчин сайдын суудлаас атгаад л хоцорсноос төд удалгүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан МБА-наас түүнийг саатуулсан. Төд удалгүй 15 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаснаар эл хэрэг олны анхаарлыг дээд зэргээр татах болсон юм. Хамгийн хачирхалтай нь Элчин сайдаар томилох эсэхийг хэлэлцэх үеэр ч, мөрдөнгийнхөн албан хүчээр саатуулсны дараа ч Б.Хурцын талаар зангарагтай хэдэн үг хэлчих гишүүн өнөөг хүртэл ордноос мөн л олдсонгүй.

 

Б.Хурцын амнаас унах үг бүр улсын нууцтай холбоотой болох нь ойлгомжтой. Тиймдээ ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр нэг ч үг хэлэхгүй гэж буй. Түүний зөв ч байх. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг анхнаасаа төрийн нууцад хамаарч ирсэн. Уг хэргийг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн эсэхийг өөрийн хар толгойгоороо хариуцаж магадгүй болчихоод байгаа түүний хувьд араасаа бусдыгаа чирэх үү, эс бөгөөс эрүүдэн шүүхийн даалгаж, захисан захиалагчийг илчлэх эсэх нь иргэдийн сонирхолыг татаад буй. Гэхдээ алин ч бай, Б.Хурц болон бусад албаны хүмүүс хэрэгт унах нь ойлгомжтой. Учир нь улс төрийн тоглолт ингэж л өрнөдөг болохоор тэр.

 

Б.Хурцаар амьсгалсан өдрүүдийн араас түүхэн өдөр тохиосон юм. Генералуудын өдөр тохиосон энэ баасан гарагт буун дуу тэнгэрт хадсан нь баярын уухай бус харин уй гашуу, гэмшил харуусал, айдас хүйдэс дагуулсан чимээ байсан юм. Учир нь, энэ сарын 26 буюу өчигдөр өглөө 06.15 цагт 100 айлын автобусны буудал орчимд толгойноос нь цус гарсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход хэргийн газарт толгойн тус газраа буудуулсан иргэн байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна. Хэргийн талаар зарим хэвлэлд талийгаачийг амиа хорлосон байх гэж мэдээллэж буй. Харин талийгаачийн үр хүүхдүүдийн хэлснээр амиа хорлоод байх ноцтой шалтгаан байгаагүй гэсэн юм. Хэргийн нөхцөл байдал одоогоор бүрэн тодорхой болоогүй тул энэ хэргийг түр хойш тавъя. Гэхдээ энд нэг зүйлийг цохон тэмдэглэхгүй өнгөрч боломгүй болов уу.

Учир нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг он гарсаар цөөнгүй бүртгэгдсэн. Өнгөрсөн сарын эхээр зочид буудлын өрөөнд галт зэвсгээр нүүрэн тус газар буудаж, амиа хорлосон хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаагийн хэрэг хоёр дахь нь боллоо. Эндээс үзвэл, галт зэвсгийн нарийвчилсан бүртгэлийг дахин өрнүүлэх нь зүйтэй болов уу.

Нийслэлчүүд бид гудамжаар алхаж явахдаа дээрээс юм унаад ирэх вий хэмээн түгшүүртэйхэн алхдаг байсан бол өнөөдөр тэнэсэн суманд оногдох вий гэсэн бас нэгэн айдас нэгээр нэмэгдлээ. 

 

Айдас хүйтэстэй нийгэм болохыг баталсан бас нэгэн хэрэг гарсан нь энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины дээрээс бетонон хийцэд унаж осол гарсан явдал юм. Уг осолтой холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Гурван гал худалдааны төвийн урд байрлах “Глобал хурд” ХХК-ийн оффисын зориулалттай 16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Ослын шалтгаан нь дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж, дээр нь бетонон хийц тавьсан байсан нь хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсч бетонон хийц барилгын гадна тал руу унаснаас болсон гэх.

Уг асуудалтай зэрэгцэн Сүхбаатарын талбайн газрын асуудал хөндөгдсөн. Иргэн бүр Төрийн ордоны өмнө хязгаар, Сүхбаатар жанжны талбай хэмээн халдаж болохгүй төв талбай гэж боддог байв. Гэтэл тийм биш байсан нь харамсалтай. Учир нь “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Сүхбаатарын талбайн гуравны нэгийг бусдын нэр дээр шилжүүлж, банканд барьцаалсан хэргийг мэдээллэсэн нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн үгийг баталсан хэрэг болсон юм. Газрын наймаа илрэхтэй зэрэгцэн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан юм. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг өнгөрсөн лхагва гарагт хүргүүлжээ. Түүнчлэн энэ лхагва, пүрэв, баасан гарагуудад гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт явагдаж дууслаа. Дадлага, сургуулилтад иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон гэдгийг албаны эх сурвалжаас мэдээллэж байна.

 

Мөн энэ хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосонтой холбогдуулан гэмт хэргийн зөрчил 60 орчим хувиар буурчээ. Дагаад эрүүлжүүлэх байх хоосорсон гэдэг мэдээг дуулахдаа таатай байна. Үүнээс гадна гэмтэж бэртсэн иргэд ГССҮТ-өөр бараг үйлчлүүлээгүй гэдгийг дуулгах шиг сайхан зүйл хаа байхав. Эндээс л монголчууд бид архи дарс, зугаа цэнгэлийг тохируулж чадваас хөгжлийн манлайд хүрэх нь чухам үнэн болох нь харагдаж биз ээ.

Ийнхүү Б.Хурцийг цагдан хорьж, Сүх жанжны талбайг чөлөөлж, галт зэвсгийн хэрэг нэгээр нэмэгдсэн, гамшгийн сургуулилтын буянаар эрүүлжүүлэх байр хоосорч, осол аваар, гэмт хэргийн гаралт буурсан  долоо хоног болж өнгөрлөө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.112.126)
    Нямка сайд Зоригийн аллагын захиалагч гэдгээ нуун дарагдуулах гэж еерийг нь илрvvлсэн бvx мердегч, тагнуулчдыг замаасаа зайлуулж, ул мерее баллах гэж хорьж байна! Нямка сайд л 20 жил Хууль зvйн сайд хийсэн учраас л Зоригийн аллагын захиалагч 20 жил илрэхгvйбайна! Хурц Хятадын тагнуул Нямка сайдыг Зоригийн аллагын захиалагч нь гээд шууд бусаар Цензургvйд хэлчихсэн дээ!
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.4.242)
    Төрийн ажил хийж явсан хэн нэгнээ буруутгаад байвал хэцүү л бна даа Хурцыг ажлаа хийж явсан төрийн төлөө зүтгэж л явсан бидний адил монгол аав ээжийн л хүүхэд хүний хань хүүхдийн л эцэг хүн шүү дээ нэгнийгээ хэт үзэн ядахгүй байвал монголчууд бидэнд хэрэгтэй л байна даа
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.167)
    Хурц ард түмнийг доромжилж басамжилж байхдаа хэнээс асуудаг байсанаа хэл алуучин хурцаа
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
    • Хурц бол дэлхийд Монголын тагнуулын албаны нэрийг дуурсгасан тагнуулч! Хурц хэнийг ч алаагvй! Харин Нямка сайд Зоригийн аллагын захиалагч гэдгээ нуун дарагдуулах гэж еерийг нь илрvvлсэн бvx мердегч, тагнуулыг замаасаа зайлуулж, ул мерее баллах гэж хорьж байна!
      2019 оны 04 сарын 28
  • гари (66.181.182.71)
    Ардын элчийн Дарьбазар үхэж байгаа биш тэнгэрт буун дуу хадаад байхдаа яахав дээ. Москва, Чикагод өдөр бүр галт зэвсэгт өртөж хүн үхэж бдг. Тэнгэрт хадсан дуу гэх хэллэг огт сонсож уншиж байсангүйө
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.228.131)
    МӨРДӨГДӨЖ БАЙГАА ТЭР ХУРЦЫН ХЭРГИЙГ ДУР МЭДЭН БУРБАЛ АХЫН ХААЛГА ТАТНА. ХУРЦ ДАРГА БОЛ ЦЭРГИЙН ХҮН. МАШ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ АЖИЛЛАДАГ БАЙСАН.
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • Оюунаа (103.57.92.210)
    Энэ бичсэн юмаа эргээд нэг хяначихаж байгаач! Vг vсэг, дvрмийн алдаа, бичигч нь орон гаран, галзуу хvний тэмдэглэл...
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • zocin (64.119.22.241)
    unuudriin hgeetraluud gejnyun baisan yum 90 onoos xoishix generaliig bxen gex ve de tserguud ni n daramtqand orj ami uregedeed l baina chert bbizda uxej dald or muu sannatai yumnuu d ni nuxee uxchixsan bigaa uxej baisa uxer mongolchuud
    2019 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 55 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 20 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 35 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 57 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 50 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 55 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 51 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 53 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 8 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 32 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 38 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК