Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Банканд 9.5 сая ам.доллараар барьцаалагдсан Сүхбаатарын талбай дахь авто зогсоолыг битүүмжлэв

2019-4-29
0
ЖИРГЭХ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайн нэгээхэн хэсгийг хувийн компанийн эзэмшилд очсныг хэдэн сарын өмнө мэдэгдэж байв. Гэвч  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дуулианы чимээнд дарагдаж, иргэд нэг их анхаараагүй. Харин хэд хоногийн өмнө “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс тус талбайн гуравны нэг хэсгийг банкны барьцаанд тавьж зээл авсан талаар мэдэгдэж хотын даргад шаардлага хүргүүлснээр олны анхааралд дахин өртсөн юм.

Эл үйл явдлаас хэд хоногийн дараа буюу энэ сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан А/364 тоот захирамж гаргаж,  газар олгосон дээрх захирамжийг хүчингүй болгосон байдаг. Мөн одоо авто зогсоол байгаа хэсэгт нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар усан оргилуур бүхий бүтээн байгуулалт, нийтийн бие засах газар зэргийг барихаар төлөвлөснөө дуулгасан.

Хотын даргын дээрх захирамжийн хүрээнд Сүхбаатарын талбай дахь авто зогсоолыг албадан буулгах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тухайлбал, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Захирагчийн газрын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас талбайн зогсоолыг лацадсан бөгөөд маргааш албадан буулгах ажиллагааг үргэлжлүүлнэ гэв. 

Учир нь Сүхбаатарын талбайд авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан “Ub constraction” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг хотын даргаар ажиллаж байх үе буюу 2006 онд төв талайн урд хэсэг болон цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газар дээр усан оргилуур бүхий үйлчилгээний төв байгуулах төсөл шалгарч, “Ub constraction” компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлж байжээ. Энэ хугацаанд бүтээн байгуулалт огт хийгдээгүй байдаг. Гэтэл нийслэлээс тус компанитай гэрээ байгуулж, төр өөрийн хөрөнгөөр авто зогсоол байгуулсан байна. Ингэхдээ авто зогсоолын үйл ажиллагааны орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлж байхаар гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл нэг ч төгрөг төвлөрүүлээгүй байх юм.  Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Х.Болорчулуун “Манай байгууллагаас “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн. Гэвч шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул өнөөдөр үйл ажиллагааг нь зогсоож байна” гэв.

Мөн “Ub constraction” компанийн хөндөгдөж байгаа нэг асуудал нь авто зогсоол ашиглаж байсан тус талбайг 9.5 сая ам доллараар барьцаанд тавьсан явдал юм. Уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан талаар нийслэлийн Захирагчийн албаны орлогч дарга Мөнгөншагай хэлсэн бөгөөд тэрбээр “Өнгөрсөн хоёр жилд тус компани тодорхой хэмжээний ашиг олсон нь гарцаагүй. Гэтэл ямар ч ашиг олоогүй л гэж ярьсан. Ашиггүй ажиллана гэж байхгүй. Тухайн ашгийнх нь тодорхой хувь Авто замын санд орох ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн байгууллагад хандсан. Мөн нийслэлийн төсөвт оногдох хувиа нэхэмжилж, “Ub constraction”-аас гаргуулна” гэсэн юм.

Түүнчлэн хотын даргын  эл гаргасан шийдвэр шүүх дээр очоод буцаагдах магадлал өндөр байгаа гэдгийг мөн учирлав. Учир нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл даргын үед уг гэрээг хүчингүй болгохоор нийслэлээс шийдвэрлэсэн ч шүүхээс буцаагдаж байжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.229.120.220)
    Тэр барьцаалагдсан талбайн талаар шудрага гэгдээд байгаа Батзанданд 3 жилийн өмнө хэлсэн бөгөөд тэр үед Батзандан анхааралдаа авч шийднэ гэж амалсан ч юу ч шийдээгүй дээ. Энэ хүн шудрага хүн мөн үү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Эбэ, Миеэ-н ХХБ-ны мафи шүү дээ, Шүүгчид эдний талд бүх шийдвэр гаргадаг байсаныг Хүрэлсүх эвдлээ дээ, сайхан даа
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • ЗОчин (124.158.111.6)
    Шүүхийн бузарууд авилгад идэгдсэн учраас буцааж байхгүй юу?
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
    • ЗОЧИН
      ЯГ ҮНЭН
      2019 оны 04 сарын 29
  • иргэн (66.181.161.80)
    дамарсан хулгайчууд чини төв талбайгаа хувааж идэхээр завдаж бжээ ёстой юу гэхэв дээ мнглд төр засаг хуули дүрэм хяналт шалгалт гэж бхгүйтай адил блосон бн шүү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 56 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 21 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 55 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 35 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 58 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 50 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 55 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 51 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 53 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 9 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 32 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 38 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК