Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мартагдсан “Майн баяр”-ын 97 жилийн ой тохиож байна

2019-5-01
0
ЖИРГЭХ

Өнөөдөр тавдугаар сарын 1-ны өдөр. Монголчууд бид 1922 оны тавдугаар сарын 1-ээс хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу “Майн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1986 оны хавар Америк, Канадын социалист болон комунист байгууллагууд, ажилчид жагсч, найман цагтай болохыг шаардаж, тэмцсэнээс үүсэлтэй эл баярыг Монгол Улс тухайн үеийн ЗХУ-ын нөлөөгөөр тэмдэглэдэг болсон байдаг. Монгол Ардын засгийн Цэргийн яамнаас “Майн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гаргасан 31 дүгээр тушаалд “Нөхөд ардын цэргүүдээ. Европын таван сарын шинийн нэгэнд дэлхий дахины бүх хөдөлмөрчин ба тариачин нар өөрийн ажил үйлдвэрийн их баярын сайн өдөр болох бөгөөд энэ өдөр ажил үйлдвэрийн хүмүүс хүчнээ дахин бүртгэж, газар бүрийн матар, загас мэт шунахай, ховдог, капитал хөрөнгөтөнд дарлан боолчлогдох зэрэг гашуун зовлонгоос мултран гарч, дэлхий дахины эзэн болж чадахаа илэрхийлнэ. Европын таван сарын шинийн нэгний их баярын сайн өдөр нийслэл Хүрээг хамгаалах бүх цэргүүд ёслолын жагсаал үйлдэх бөгөөд засгийн газрын олон яамны албан хаагчид ба эвлэл, нам зэрэг газрын гишүүд мөн нэгэн адил ёслон жагсана. Ёслолын жагсаалыг гурван зуун зургаадугаар хорооны даргаар эрхлэн захируулна. 

Ёслолын жагсаалыг үйлдэхдээ Монгол цэрэг ангиудаар өмсөх хувцас нь тэргүүн ба хоёрдугаар хорооны цэргүүд тэрлэг дээл, их бууны хороо, пулемётын сумангийн цэргүүд цэргийн цамц өмсөж гарахаас гадна даргын сургуулийн цэргүүд арьсан хувцас өмсөж бүрэн зэвсэгтэй гарвал зохино” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад энэ баярыг дээхэн үед албан байгууллага, ажилчид туга далбаа намируулан одоогийн Чингисийн талбайд цуглаж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, нижгэр тэмдэглэдэг байжээ. Харин сүүлийн жилүүдэд “Маян баяр”-ыг дурсах төдийд тэмдэглэж, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа болох нь улам цөөрсөөр байна.

Тэгвэл мартагдах шахаж буй эл баяр тохиож буй энэ өдөр олон үйл явдал тохиож байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслол болох гэж байна. Ингээд өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

 

10 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслол болно.

 

09:00 цагт

  • Соёл, урлагийн газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно. Утас: 99849000
  • ХЗҮХ-д "Хөдөлмөр эрхлэлт ба ээлтэй бодлого" хэлэлцүүлэг болно. Утас: 99993083

10:00 цагт

  • “Бишрэлт” зочид буудалд "Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд" сургалт болно. Утас:99136678
  • Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль, тогтоолыг сурталчилах “Хуульчийн Про Боно өдөр” болно. Утас: 98066116
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслол болно.
  • НЗДТГ-т 2019 оны I ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал болно. Утас: 11325044
  • МҮЭСТО-нд үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны цуглаан, өдөрлөг болно. Утас: 99027019
  • “Бишрэлт” зочид буудалд АМГТГ-аас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөв” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99160069

10:30 цагт

УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтай танилцана.

11.00 цагт

  • Санхүүгийн зохицуулах хорооны гадна талбайд “МОНКОРД” хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нар мэдээлэл хийнэ.
  • ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн “Мэдээллийн танхим”-д бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй "Эрдмийн баяр" аяны талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ.
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудалд "Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт" сарын аяны нээлт болно.

11:40 цагт

Монголын Үндэсний музейд “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нээлт болно.

12:30 цагт

Монголын театрын музейд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Түүхэнд мөнхөрсөн дүрс” үзэсгэлэнгийн нээлт болно.

14:00 цагт

  • МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019
  • “Пума Империал” зочид буудалд “Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг цуцлах заалтын хэрэгжилт” хэлэлцүүлэг болно. Утас: 99000579, 99284057

“Үндэсний мэдээллийн төв”-д

10:30 цагт “ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанаас татгалзах талаар мэдээлнэ.

11:00 цагт Байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11:30 цагт "Өвөгдийн өв" ТББ-ийн тэргүүн, даяанч лам Цолмонгэрэл “Буу барьсан цагдаагаар хамгаалуулсан бурхан гэж байх уу? Монгол дахь Буддизмыг цэвэрлэх, цэгцлэх цаг нь болжээ” сэдвээр мэдээлнэ.

12:00 цагт Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:30 цагт Иргэн н.Өгөөдэй “Бусдын зовлонгоор түрий барьж ашиг олох гэж яваа хүмүүс” сэдвээр мэдээлнэ.

13:00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос УУХҮ-ийн сайдыг огцрохыг шаардалагаа танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Оном” сангаас “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдэвт аяны талаар мэдээлнэ.

12:00 цагт “Өнөөдөр” сонины “Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10:00 цагт Иргэний танхимд “Капитал банкны дампууралд хэн буруутай вэ, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15:00 цагт “Г” танхимд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдана.

16:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.20.152.50)
    Майн баярыг тэмдэглэх нь зөв шүү дээ...Энэ "АЖИЛЧИН АНГИЙН БАЯР " АЖИЛЧИН ХҮН УЛСЫГ АВЧ ЯВНА ШҮҮ ДЭЭ..Түүнээс дандаа дуулдаг ,загвар өмсөгч, улс төр ярьдаг хүн улс эх орныг бий болгож хөгжүүлэхгүй шүү дээ...Тэр "үхсэн лам" ын баярыг тэмдэглэхийн оронд энэ баяр бол том үр өгөөжтэй баяр шүү дээ...
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 55 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 20 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 35 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 57 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 50 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 55 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 51 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 53 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 8 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 32 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 38 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК