Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Төрхүү: Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч байна

2019-5-01
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхлэсэн байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтэн Д.Төрхүүгээс тодрууллаа.

Хувийн урилга болон визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 оноос “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Манай үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах, гадаадын иргэдийн гаргасан зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авдаг. Эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Түүнчлэн 2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосон. Энэ хүрээнд манай байгууллага визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхлээд байна. Визийн зөвшөөрөл гэж Гадаад харилцааны яам эсвэл Гадаадын иргэн, харьяатын газраас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг. Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл, 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл, олон улсын хилийн боомт дээрээс авах бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч байна.

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цахим үйлчилгээг яаж авах вэ? Хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэх вэ?

Цахим үйлчилгээг авахдаа Гадаадын иргэн, харьяатын газрын www.immigration.gov.mn сайт руу нэвтэрч, сайтын баруун дээд хэсэгт байрлаж буй “Цахим виз” хэсэгт хандан хувь хүн, байгууллагын мэдээллийг бүртгүүлснээр энэ үйлчилгээг авах боломжтой. Эсвэл https://evisa.mn холбоосоор шууд нэвтэрч болно. Бүртгүүлсэн хэрэглэгч уг програмд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцаж, үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээснээр бид хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм. Цахимаар илгээсэн хүсэлтийг хүлээж авч, бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр илгээнэ.

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ юуг анхаарах вэ?

Визийн зөвшөөрөл хүсэхдээ эхний ээлжинд цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх шат дарааллыг сайтар уншиж танилцаарай гэж зөвлөмөөр байна. Түүнчлэн визийн зөвшөөрөл нь виз олгохыг зөвшөөрсөн баримт бичиг боловч хилийн боомт дээр виз олгох үед хийх ярилцлага, визийн мэдүүлэгт мэдээлэл зөрүүтэй, зорилго өөр бол тухайн зөвшөөрөлд бичигдсэн визийг олгохгүй байж болно. Иймд тухайн гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсч, түүний өмнөөс мэдээллийг илгээж байгаа хувь хүн, байгууллага нь хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалздаг хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, гадаадын иргэн, виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 сарын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, Монгол Улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй, виз олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн, мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг үндэслэл ордог.

Цахим үйлчилгээний давуу тал, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

Цахим үйлчилгээ, технологийн шинэ дэвшил нь ямар ч үйлчилгээг хялбаршуулдаг давуу талтай. Дэлхий нийтээрээ цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байна. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн иргэдэд ойр төрийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Өмнө нь иргэд материалын бүрдлээ авчирч өгөх болон хариугаа хүлээн авахаар ирдэг байсан бол одоо ирэх шаардлагагүйгээр хүсэлтийнхээ хариуг хүлээн авах боломжтой болж байна. Мөн цахим үйлчилгээний бас нэг давуу тал нь хүн хүнтэйгээ нүүр тулж харилцахгүй учраас тухайн ажилтан, үйлчлүүлэгчдийн хувийн зан, харилцаа нь үйлчилгээний түргэн шуурхай байдалд нөлөөлөхгүй зэрэг олон эерэг, давуу талыг харж байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 55 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 20 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 35 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 57 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 50 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 55 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 51 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 53 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 8 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 32 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 38 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК